| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/03174/И |
| Дугаар | 192/ШШ2025/05749 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/05749
2025 07 07 192/ШШ2025/05749
Зохигчдын баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, “Инвескор ББСБ” ХК (РД:6060854)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,, “Пауэр шифт интерпрайс” ХХК (РД:6931898),
Хариуцагч:*******,*******,*******,,,
Хариуцагч: ,,, 01-р гудамж,,,
317,897,563.38 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатаа:”...Зээлдэгч “Пауэр шифт интерпрайс” ХХК,, М.Дашхүү нар нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр "Инвескор ББСБ" ХК-тай тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, тоот Ипотекийн гэрээ, тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх (Фидуци) гэрээг байгуулж 250,000,000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.20 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар зээл авсан. Уг зээлийн гэрээний барьцаанд 2019 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, арлын дугаартай, улсын дугаартай Тоyota Land Cruiser маркын тээврийн хэрэгсэл, улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн, тоот хаягт байршилтай 363 м.кв талбайтай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх, бүртгэлийн дугаартай, Нийслэлийн, мойлтын хүр 1 тоот хаягт байрших, 11984 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2.2 дахь заалтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна...хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 317,874,563.38 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдох зардал 23,000 төгрөгийг гаргуулан "Инвескор ББСБ" ХК-нд олгуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хариуцагч нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгчийн зүгээс тоот зээлийн гэрээнээс 150,000,000 төгрөг, тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх (Фидуци) гэрээний фидуцийн зүйл болох 2019 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, арлын дугаартай, улсын дугаартай Toyota Land Cruiser маркын тээврийн хэрэгслийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж үлдэх 167,897,563.68 төгрөгийг 2025 оны 08-р сарын 20-ны өдөр 42,000,000.00 төгрөг, 2025 оны 09-р сарын 20-ны өдөр 42,000,000.00 төгрөг, 2025 оны 10-р сарын 20-ны өдөр 42,000,000.00 төгрөг, 2025 оны 11-р сарын 20-ны өдөр 41,897,563.68 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож...хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч тал нь Ү-2207007035 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн, тоот хаягт байршилтай 363 м.кв талбайтай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх бүртгэлийн дугаартай, Нийслэлийн, мойлтын хүр 1 тоот хаягт байрших, 11984 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газраар тус тус хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт “Зохигч талын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх энэ хуулийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэж болно” гэж заасны дагуу талуудын хэн алинаас нь хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг талуудын эзгүйд хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй.
Хэргийн хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэгч нь тоот зээлийн гэрээнээс 150,000,000 төгрөг, тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх (Фидуци) гэрээний фидуцийн зүйл болох 2019 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, арлын дугаартай, улсын дугаартай Toyota Land Cruiser маркын тээврийн хэрэгслийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нар нь үлдэх шаардлага болох 167,897,563.68 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 42,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 42,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 42,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 41,897,563.68 төгрөгийг тус тус төлж барагдуулах, уг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд Ү-2207007035 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Налайх дүүргийн*******, тоот хаягт байршилтай 363 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Налайх дүүргийн*******, мойлтын хүр 1 тоот хаягт байрших, 11,984 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, энэ хүрээнд зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Инвескор ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Пауэр шифт интерпрайс” ХХК,, М.Дашхүү нарт холбогдох 317,897,563.38 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь тоот зээлийн гэрээнээс 150,000,000 төгрөг, тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх (Фидуци) гэрээний фидуцийн зүйл болох 2019 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, арлын дугаартай, улсын дугаартай Toyota Land Cruiser маркын тээврийн хэрэгслийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нар нь үлдэх шаардлага болох 167,897,563.68 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 42,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 42,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 42,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 41,897,563.68 төгрөгийг тус тус төлж барагдуулах, уг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд Ү-2207007035 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Налайх дүүргийн*******, тоот хаягт байршилтай 363 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Налайх дүүргийн*******, мойлтын хүр 1 тоот хаягт байрших, 11,984 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,817,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Пауэр шифт интерпрайс” ХХК,, М.Дашхүү нараас 1,067,637 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Инвескор ББСБ” ХК-нд олгосугай.
3.Хариуцагч нар нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД