Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 314/ШШ2025/00434

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, *********, Төв байранд байрлах ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Өвөрхангай аймгийн **** сумын***  дугаар багийн ****  дүгээр гудамжны ***** тоотод оршин суух хаягтай *** овгийн ***********ын *******т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 26,070,430.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************ ХК-ийн зээл цуглуулах газрын захирал **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Зээлдэгч ******** нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр №ЗГ6005132678 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг жилийн 16.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. Мөн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ2205254572 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж нэмж 7,880,000 төгрөгийг жилийн 16.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №172956985999 тоот ЗЭС кредит картын зээлийн гэрээ байгуулж 400,000 төгрөгийн зээлийн (бэлэн бус) жилийн 24 хувийн хүүтэй, (бэлэн) жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хуваарьт төлбөрийг удаа дараа хугацаа хэтрүүлэн ноцтой зөрчиж байна. У.*******аас 3 зээлийн гэрээний үүрэгт 26,070,430.73 төгрөг гаргуулж ******* *******инд олгуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч ******** шүүхэд гаргасан тайлбартаа ...****** овогтой ******р миний бие *********ы цалингийн зээл болох 25 сая төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрөв. Тус 25 сая төгрөгийг 9 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөхөөр ******* *******тай ярилцаж тохиролцсон. Сар бүр 2,777,000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр өөрийн дансанд тушаахаар ******* *******ны төлөөлөгчтэй ярилцаж тохиролцсон. 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******н шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...********** ХК нь тус шүүхэд *********аас 26,070,430.73 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. ********* нь нэхэмжлэл гаргаснаас хойш 2025 оны 06 дугаар сард 1,070,430.73 төгрөгийг ******* ******* ХК-д төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс 1,070,430.73 төгрөгөөс татгалзаж үлдэх 25,000,000 төгрөгийг У.*******аар сар бүрийн 20-ны өдөр 9 сарын хугацаанд сар бүр 2,777,000 төгрөгөөр төлүүлэхээр болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,070,430.73 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*********** нь нэхэмжлэгч ********** ХК-ийн нэхэмжилсэн 26,070,430.73 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,070,430.73 төгрөгийг төлж, 25,000,000 төгрөгийг 9 сарын хугацаанд сар бүр 2,777,000 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ********** нь нэхэмжлэгч Г********* ХК-ийн нэхэмжилсэн 26,070,430.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,070,430.73 төгрөгийг төлж биелүүлсэн, 25,000,000 төгрөгийг 9 сарын хугацаанд сар бүр 2,777,000 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,302 төгрөгийн тавин хувь болох 144,151 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 144,151 төгрөг, хариуцагч ************аас 144,151 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ