2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/05754

 

 

 

 

 

     2025                07              07                                                       192/ШШ2025/05754

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*******” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Хулан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Хулан миний бие 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр "******* ХХК" ХХК-тай Холбооны Бүгд Найрамдах Чех Улсад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах нөхцөлтэйгөөр зуучлах үйлчилгээ авахаар тохиролцож зуучлалын гэрээ байгуулсан. Миний бие энэхүү гэрээний дагуу 2 334 150 төгрөгийг тус компаний Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд шилжүүлэн төлсөн. Анх компанийн захирал ******* нь надад виз 12 сарын хугацаанд гарна гэсэн боловч виз гараагүй. Ингээд мөнгөө буцаан авахаар тус компаний тоот хаяган дээр очиход хаягандаа байхгүй, нүүгээд явсан байсан Мөн компаний гүйцэтгэх захирал Амарзаяагийн дугаарын утсаар залгахад утас нь холбогдох боломжгүй болсон байсан. Миний бие "*******" ХХК-аас төлбөр гаргуулахаар шүүхэд хандах гэсэн боловч компаний оршин суугаа хаягыг мэдэхгүй улмаас нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Иймд оршин байгаа хаяг нь тодорхойгүй "*******" ХХК болон түүний гүйцэтгэх захирал *******г эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

 

3.Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн огноо бүхий “Зуучлалын гэрээ”-г нэг талаас “*******” ХХК, нөгөө талаас Ц.Хулан нар байгуулжээ. (хавтаст хэргийн 5-7 дахь тал)

 

5.Нэхэмжлэгч нь уг гэрээтэй холбоотойгоор “*******” ХХК-нд холбогдуулан шүүхэд хандах гэхэд тус компани нь үйл ажиллагаа явуулж байсан Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, UBH center, 11 дүгээр давхар, 1118 дугаар хаягаас нүүсэн байсан, улмаар үйл ажиллагаа явуулдаг газрыг нь мэдэхгүй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

6.Нэхэмжлэгч нь “*******” ХХК-ийн ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын хаягийг мэдэхгүй гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан “*******” ХХК болон Ц.Хулан нарын хооронд байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн огноо бүхий “Зуучлалын гэрээ”-нд “*******” ХХК-ийн хаягийг “, 10-р  хороо, тоот” гэж дурджээ.

 

7.Иймд “*******” ХХК-ийн ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын хаяг “мэдэгдэхгүй” гэж үзэх боломжгүй байх тул тус компани болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*******” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Ц.Хулангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Хулангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД