Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 314/ШШ2025/00426

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          

Хүсэлт гаргагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух, *********** овгийн ***********ын ***********ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлаа болон  хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.

               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Г.*********** шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Намайг Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатад 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл операторчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

           2. Хүсэлт гаргагч Г.*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би 1987 оны 06 дугаар сард Баянхонгор аймгийн Барилгын ТМС-д суралцаж  төгсөөд ангиараа Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт илгээлтээр очиж ажилласан. Надад аав ээж маань *********** гэсэн нэрийг өгсөн боловч төрсний гэрчилгээнд *********** гээд бичсэн байна. Би *********** нэрээр сургуульд сурч, мөн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажилласан. Намайг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл операторчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн миний хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг *********** гэж бичсэн байгаа тул хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү.” гэв.

 

2. Хүсэлт гаргагч Г.*********** шүүхэд нотлох баримтаар Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №10 дугаартай зөвлөмжийн хуудас,

           Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03-07/1510 дугаартай “Хүн ам орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлийн 101 дүгээр хуудсанд: Өвөрхангай аймгийн Тарагт сумын хөдөөд оршин суугч өрхийн тэргүүн ***********гийн ***********, эрэгтэй, 69 настай, өндөр насны тэтгэвэрт, эхнэр Өөдөсийн марууш, 53 настай, хоньчин, охин ***********ын *********** 7 настай, хүү ***********ын *********** 4 настай гэж бүртгэгдсэн байна.” гэсэн лавлагаа,

 

           Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03-02/2088 дугаартай “Хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 69 дүгээр хуудсанд: Өвөрхангай аймгийн Тарагт сумын ***********, хөдөөд оршин суугч, өрхийн тэргүүн ***********ын ***********, эмэгтэй, 1969 оны 6 сард төрсөн 30 настай, охин ***********ын ***********, 1992 оны 7 сард төрсөн, 7 настай, охин ***********ын Цэцгээ, 1994 оны 6 сард төрсөн, 5 настай” гэсэн лавлагаа,

 

           Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03-07/2114  дугаартай “Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 133 дугаар хуудсанд: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант 8 дугаар багийн 27 дугаар гудамжны 145 тоотод оршин суугч өрхийн тэргүүн Гэнэн ургийн овогтой ***********гвын *********** эрэгтэй, 1969 оны 08 дугаар сард төрсөн, 41 настай, эхнэр *********** ургийн овогтой ***********ын *********** 1969 оны 06 сард төрсөн, 41 настай, охин ***********ын *********** 1994 оны 06 сард төрсөн, 16 настай, хүү ***********ын Өнөболд 2007 оны 10 сард төрсөн, 3 настай гэж бүртгэгдсэн байна.” гэсэн лавлагаа,

 

           Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 655 дугаартай “Баянхонгор аймгийн барилгын техник мэргэжлийн сургуулийг төгсч ирсэн хавсралтад дурдсан нэр бүхий 12 хүнийг 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай. Хавсралтын 6-д ***********ын *********** аспирац цех, операторчин, III зэрэг, томилолтын дугаар 4996, олгох тэтгэмж 300 төгрөг” гэсэн тушаал, тушаалын хуулбар,

 

           Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  дугаартай “үйлдвэр цехүүдэд ажиллаж байгаа мэргэжилгүй ажилчдыг 1988 оны 09 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 19-нийг хүртэл 1 сарын хугацаагаар ажлаас чөлөөлж курст суралцуулсугай. Суралцагчдын нэрсийг хавсралтаар баталсугай. Хавсралтын 5-д ***********ын *********** борлуулах цех” гэсэн тушаал, тушаалын хавсралт,

 

           Барилга, барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа  Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 147 дугаартай “Үйлдвэрлэлийн захиргаа цех нэгжийн хэмжээнд 1989 онд ажиллах ажилчдыг хавсралтаар баталсугай. Хавсралтын 34-т *********** ***********” гэсэн тушаал, тушаалын хавсралт,

 

           Хөтөлийн цемент шохойн компанийн харьяа шохойн үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 68 дугаартай “Скипчин Г.***********ийг 1991 оны 11 дүгээр сарын 1-нээс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн тушаал,   

 

            №203623 дугаартай овог ***********, нэр *********** /засварласан/, төрсөн он 1969-06-11, мэргэжил: үйлдвэрчний тоног төхөөрөмжийн засварчин, хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэг ***********, Хөдөлмөрийн давтэр олгосон Баянхонгор барилга техник мэргэжлийн сургууль, 1987 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

            Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,

 

             №643029 дугаартай “овог ***********, нэр ***********, төрсөн он 1969-6-11, гишүүнд элссэн 1986 он 6 сар 30 өдөр, улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн 1985 он 9 сар 01 өдөр. Дархан ҮЭ-ийн зөвлөлийн дарга гээд гарын үсэг зурсан, 1988 он 4 сар 15 өдөр” гэсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар,  

 

            №515543 дугаартай бүрэн бус дунд боловсролын “1969 онд төрсөн ***********ын *********** Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийг 1985 онд төгсөв” гэсэн үнэмлэхийн хуулбар,

 

           Д.***********, Г.*********** нарын ПА №15 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

 

           №874996 дугаартай Баянхонгор аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуулийн “***********ын ***********” гэсэн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар зэргийг бүрдүүлж өгсөн.

3. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ***********ын ***********ийн ХААТР-1 маягтыг шүүхийн журмаар гаргуулж авсан.         

 4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч ***********, *********** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

                         Гэрч *********** “...***********ын *********** гэж танина. Г.*********** гэж мэдэхгүй. Одоо л сонсож байна. Намайг ***********ын *********** гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгүүлэхээр хамт ирсэн.  ***********ын *********** бид хоёр Баянхонгор аймгийн барилгын ТМС-д 1985-1987 онд хамт суралцаж төгссөн. 1987 оны 07 дугаар сард сургуулиа төгсөөд ангиараа илгээлтээр Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрт ажилласан. Би Хөтөлийн үйлдвэрт 1990 оны 3 сар хүртэл ажиллаад ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гараад ирж байсан. Намайг ажлаасаа гараад явахад Г.*********** ажиллаад үлдсэн.” гэж,

 

                        Гэрч *********** “...Бид нар ангидаа Оюунаа гэж дууддаг байсан. ТМС-д сурч байхдаа *********** гэдэг нэртэй байсан. Мөн Хөтөлд ажиллаж байхдаа *********** нэртэй байсан. Саяхан *********** гэдэг нэртэй болохыг нь мэдсэн.                    Бид хоёр Баянхонгор аймгийн Барилгын ТМС-д 1985-1987 онд хамт суралцаж төгссөн. 1987 оны 06 дугаар сард сургуулиа төгсөөд ангиараа Хөтөлийн цемент-шохойн үйлдвэрт ажилласан. Би 1989 оны 02 дугаар сард ажлаасаа гарч байсан. Г.*********** тэрнээс хойш ажлаасаа гарч ирсэн байсан. Надаас хойш   1 жил гаруй ажилласан байх.” гэж тус тус мэдүүлсэн.  

 

            Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     1. Хүсэлт гаргагч Г.*********** нь шүүхэд “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг нэмж гаргасан.

     2. Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэлээ.

     3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

            4. Хүсэлт гаргагч *********** овгийн ***********ын ***********  /РД:ТГ69061108/ нь №203623 дугаартай ***********ын *********** гэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хэрэгт авагдсан хүсэлт гаргагч Г.***********ийн иргэний үнэмлэхийн хуулбар,

 

           Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 23/321 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1(А)  маягт,

 

          Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03-02/2114, 03-02/2088,  2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03-07/1510 дугаартай архивын лавлагаанууд,

 

           №203623 дугаартай ***********ын *********** гэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

            №643029 дугаартай Г.***********ийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар,  

 

            №515543 дугаартай бүрэн бус дунд боловсролын үнэмлэхийн хуулбар,

 

            Д.***********, Г.*********** нарын ПА №15 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

 

           Г.***********ийн №874996 дугаартай Баянхонгор аймаг дахь Барилгын техник мэргэжлийн сургуулийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар,

 

           Хүсэлт гаргагч Г.*********** нь Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатад 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл операторчноор ажиллаж байсан болох нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 655 дугаартай тушаал, тушаалын хавсралт,

 

           Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  дугаартай тушаал, тушаалын хавсралт,

 

           Барилга, барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа  Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 147 дугаартай тушаал, тушаалын хавсралт,

 

           Хөтөлийн цемент шохойн компанийн харьяа шохойн үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 68 дугаартай тушаал,  

 

            №203623 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

            Гэрч ***********, *********** нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

           Хүсэлт гаргагч Г.***********ийн шүүх хуралдаанд гаргасан “аав ээж маань надад *********** гэдэг нэр өгч, энэ нэрээрээ ерөнхий боловсролын дунд сургууль, техник мэргэжлийн сургуульд суралцаж, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллаж байсан. Төрсний гэрчилгээн дээр *********** гээд бичсэн байсан.” гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Иймд хүсэлт гаргагч *********** овгийн ***********ын ***********ийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдлаа болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтүүдийг хангаж, түүнийг №203623 дугаартай  ***********ын *********** /*********** гэж засварласан/ гэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,  

Мөн түүнийг Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатад 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл операторчноор ажиллаж байсан байдлыг  тус тус тогтоож шийдвэрлэлээ.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.

      6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар хүсэлт гаргагч *********** овгийн ***********ын *********** нь №203623 дугаартай  ***********ын *********** /*********** гэж засварласан/ гэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *********** овгийн ***********ын ***********ийн Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатад 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл операторчноор ажиллаж байсан байдлыг  тус тус тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ