Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 16

 

Ховд аймгийн Булган   сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч   Б.Оюунцэцэг 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал  нарыг оролцуулан Ховд аймгийн Б   сум дахь Сум дундын прокурорын газраас  шүүгдэгч  Д    овогт  С  ийн Б     д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000000008 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн М   суманд 1987 оны 02 сарын 21-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, Ховд аймгийн М   сумын Ботгон багт оршин суух, Д    овогт  С  ийн Б       /РД:/

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч   С.Б      нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Мөст сумын Давст багийн нутаг дэвсгэрт орших Хагийн нуур гэх газарт УАЗ -31512 маркийн бор ногоон өнгийн 61-83 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явж яваад Хагийн нууранд авто машинтайгаа живж Б.Адилбиш, Ц.Баатархуяг нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

                 Шүүгдэгч  С.Б  ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой 5-6 цагийн үед Баатархуяг  М   сумын  гудамжинд таараад хөдөө  яваад өгөөч гээд гуйгаад цас ихтэй байна УАЗ-469-ээс өөр машин явахгүй байна гээд гуйгаад байхаар нь явсан. Эхнэр, хадам аав, ээж хүүхдийг нь аваад гудамжинд ирээд зарим нь тэндээ үлдсэн. Хундалай, Баатархуяг, Адилбиш гуравтай хамт явсан. Ангирт гэх газарт ирэхэд мал байсан айл нь ишгээ үлдээгээд нүүгээд явсан байсан. Харанхуй болсон байхад Мөстын 5-тын хөтөл давж орж ирээд цагаан талаар явж байтал замын хажуугаар энд тэнд мөс харагдсан. Нууран дээр явж байгаа юм бишүү гэхэд талийгаач Баатархуяг наадах чинь газартай наалдсан мөс байгаа, зүүн гар талд чинь газар харагдаж байна яваад бай  гэсэн.  Тэгээд зүүн гар талдаа шахаад 10 метр орчим явж байтал гэнэт мөс цөмөрөөд автомашины урд шилний тал хүртэл машин усанд орсон хаалга онгойлгох гэхэд онгоогоогүй. Автомашины урд хэсэг доошоо ороод харанхуй болсон хойд цонхоор гэрэл харагдсан тул ишигнүүд дээгүүр мөлхөж цонхны шилийг гараараа цохиход хагарахгүй байсан тул толгойгоороо 2 удаа мөргөж хагалаад мөсөн дээр гарч ирээд буцаж Хундалайг татаж гаргах үед автомашин усанд далд орсон. Мөсний хөндий рүү гараа хийж үзэхэд юу ч тэмтрэгдэхгүй байсан.  Давстын зам дагаад явж байтал малын шинэ мөр байхаар тэр мөрийг дагаад явж байхад хэдэн гүвээ даваад гэрэл харагдахаар нь очиход Бямбацогт гэх айл байсан. Айлд очоод хуурай хувцас өмсөөд тэр айлын утсаар багийн дарга руу ярьж тусламж гуйж утсаар яриад, унь дээс аваад тэнд байсан айлын хүнтэй мотоциклиор яваад нууран дээр очиход юу ч харагдахгүй, униа хийж үзэхэд юу ч тэмтрэгдэхгүй байсан. Маргааш нь Ховд аймаг, М   сум, Мөст сумаас хүмүүс онцгойгийнхон ирсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх ба 7 жил энэ машиныг эзэмшиж байна. Тэр газар нуур байдаг гэж мэдээгүй, дээхнүүр жаахан шалбааг шиг нуур байдаг гэж Баатархуяг  хэлсэн. Мөс харагдаад 10 метр хүрэхгүй яваад машин цөмөрсөн, эдгээр хүмүүсийг хүүхэд байхаасаа л мэддэг байсан. Тухайн үед Хундалайгийн үс, дээлний зах хэсгээс татаж гаргасан. Би тэр хэрэг гарсны дараа Б   сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Ховд аймаг орж томографийн шинжилгээ өгсөн. Тархиндаа 2 ширхэг уйланхайтай  гэсэн. Зүрхний эмчийн хяналтанд байдаг. Хундалай надад чи миний амийг авраагүй бол 2 хүүхэд минь бүтэн өнчин болох байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл  байхгүй гэсэн. Би өөрөө тархи толгойдоо хүнд гэмтэл авч байсан. Одоо байнгын эмчийн хяналтанд байдаг  ...” гэх мэдүүлэг,

             Хохирогч  А.Хундалайгийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: ”Манай нөхөр Ц.Баатархуяг, миний аав Адилбиш, жолооч С.Б     , бид дөрөвүүлээ өдөр М   сумаас нүүрс, тугал ачиж гараад Мухарын аманд Шараа гэх айлд буулгаад чиргүүлтэй явахгүй гээд Хад-Эргэ гэх газарт Эрдэнэсамбуу гэх айлд очоод чиргүүлээ үлдээгээд Ангирт гэх газарт Улаанаагийн очоод манай малчны 30 ишиг ачаад Мөст сумын Давст баг руу явсан замдаа зогсоод ишиг дарагдаад байхаар манай аав бид хоёр ишгэн дунд суугаад явж байхад замгүй болоод цас руу орсон. Жолооч манай нөхөр хоёр ярилцаад Мөст рүү ороод ирлээ жаахан нуур байдаг газартаа наалдсан байгаа байх гээд манай нөхөр жаахан доогуур яв гээд явж байтал гэнэт мөс цөмөрөөд бид дөрөвүүлээ хаалга онгойлгох гэхэд онгоогоогүй, Б      урд шил, Баатархуяг урд талын хаалганы шилийг өшиглөсөн онгойхгүй байсан Б      хойшоо эргээд ишиг нь дээгүүр гишгээд хойд шилээ хоёр удаа толгойгоороо мөргөж хагалаад гарсан. Манай нөхөр Хундалайг татаад ав гээд намайг түлхсэн би зүтгээд намайг татаад гаргасан би гараад яах ийхийн зуургүй автомашин далд орсон. Усан дотор юу ч харагдахгүй алга болсон. Явсаар байгаад бүсэлхийнээс доош хувцас хөлдөөд гэрэл гарахаар нь ирэхэд энэ айл байсан...” гэх мэдүүлэг,

    Хохирогч  А. Мөнхзулын  мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын  09-ний  өдөр мэдсэн манай дүү  А.Хундалай болсон явдлын талаар хэлсэн.Энэ тапаар ярих зүйл байхгүй. С.Б      нь манай талийгаач аавын талын холын хамаатан болдог юм.  Мөс цөмрөөд ийм золгүй  явдал болсон болохоор ямар нэгэн санап гомдол алга байна. Жолооч С. Б      нь сэргэлэн тулдаа манай дүү А.Хундалайгийн амийг аварсан байсан, бүгд нас барсан бол бүр хэцүү юм болох байсан ийм бопохоор ямар нэгэн санал гомдол байхгүй, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролын талаар гаргаж өгөх баримт байхгүй. Жолооч С.Б  ыг ямар нэгэн ял шийтгэлгүй гаргаж авмаар байна, энэ хүнийг тухайн үед бид нар гуйгаад авч явсан.  С.Б      бид нарт тус болох гэж яваад ийм асуудалд орсон харин өөрөө сэргэлэн тулдаа манай дүү А.Хундалай, С.Б      хоёр амьд үлдсэн бүгд нас барсан бол үүнээс илүү гарз хохирол тохиолдох байсан. С.Б     д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

               Гэрч Б.Бямбацогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 09 ний өдөр гэртээ эхнэр Л.Пүрэвцэрэн, ах Бямбацэрэн дүү Нэргүй нарын хамт байж байхад орой 18 цаг өнгөрч 19 цаг болох гэж байхад гэрийн гадна цас дуугараад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Эрэгтэй нь бүсэлхийнээс доош норсон, эмэгтэй нь өмд цамц нь норчихсон орж ирээд машин нууранд уначихлаа дөрөвүүлээ явж байгаад бид хоёр гараад хөлдөж үхэх шахлаа 2 хүн гарч чадсангүй машин нууранд живсэн гэсэн. Манай утсаар багийн дарга руу ярьж тусламж дуудаад эрэгтэй нь хувцасыг нь солиод миний хувцаснаас өмсөөд манай дүү Нэргүйгийн хамт хүн гарч ирсэн байж магадгүй нуур луу очоод ирье гээд манай гэрийн унь аваад явсан 15-20 минут болоод ирсэн юу ч үзэгдэхгүй байна ойртохоор мөс дуугараад байна гэж ирсэн...” гэх мэдүүлэг

      Гэрч  Л.Пүрэвсүрэнгийн  мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр Бямбацогт хадам ах Б.Бямбацэрэн хадам дүү Б.Нэргүй нарын хамт гэртээ байж байхад 18 цаг 30 минутын үед гадна юм дуугараад хувцас нь нороод хөлдчихсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн манай гэрт орж ирээд сөхөрч унаад нуур луу машинаа унгаачихлаа бид дөрөвүүлээ явж байсан хоёр нь гарч чадсангүй, бид хоёр машины хойд шилээр гарлаа гээд хувцасаа тайлаад хуурай хувцас байвал өгөөч гээд хувцасаа солиод дараа М   сумын Мөнх-Эрдэнэ гэх багийн дарга руу ярьсан тэгээд нуур нь дээр хүн гарч ирсэн байж магадгүй нуур ороод ирье гээд манай хадам дүү Нэргүйтэй хамт эрэгтэйн яваад эмэгтэй нь манайд үлдсэн...” гэх мэдүүлэг,

 Гэрч  Б.Нэргүйгийн мөрдөн байцаалтын  шатанд өгсөн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 09-ний орой ах Бямбацогтын гэрт очоод байж байхад 18 цаг өнгөрч байхад хөлийн чимээ гараад танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд сөхөрч унаад хувцас нь бүсэлхийнээс доош норчихсон байсан. Авто машинтай дөрөвүүлээ явж байгаад нуур цөмөрөөд бид хоёр гарсан хоёр хүн нь гарч чадсангүй гээд хувцасаа солиод хуурай хувцас өмсөөд манай ахын утсаар М   сумын Мөнх-Эрдэнэ гэх хүнтэй яриад хүн гарч ирсэн байж магадгүй гээд очоод үзээд ирье гээд надтай хамт мотоциклтэй яваад нуур нь дээр очиход юу ч байхгүй гэрийн буурийн дайтай цөмөрчихсөн ойртох гэхэд мөс дуугараад очиж болохгүй байсан болохоор бид хоёр буцсан...” гэх мэдүүлэг,

           Гэрч Б.Бямбацэрэнгийн мөрдөн байцаалтын  шатанд өгсөн”... 2018 оны 01 дүгээр сарын 09-ний орой 18 цаг өнгөрч байхад Бямбацогтын гэрт Нэргүйгийн хамт очоод байж байхад эрэгтэй эмэгтэй хоёр хүн хувцас нь бүсэлхийнээс доош норсон байдалтай орж ирээд унасан. Автомашинтай явж байгаад нууранд машинаа унгаачихлаа дөрөвүүлээ явж байгаад хоёр нь гарч чадаагүй гэж байсан.Утсаар М   сум руу багийн даргатайгаа ярьсан.Эрэгтэй нь хувцасаа сольж аваад манай дүү Нэргүйгийн хамт мотоциклтэй нуур орно гээд явсан удалгүй буцаад ирсэн...” гэх мэдүүлэг,

           Гэрч Д.Гантөмөрийн мөрдөн байцаалтын  шатанд өгсөн "...Би 2018 оны 01 дүгээр сард  М   сумын Ботгон багийн Ангиртын хэцүү гэх газар 16 цагийн үед малаа туугаад харих гээд явж байхад бор ногоон өнгийн УАЗ-469 машин ирж зогсоод намайг дуудсан яваад очиход Адилбиш, Хундалай, Баатархуяг, Б      нар явж байсан бид нар Мөнхсүлдийн гэрээс 30 гаруй ишиг авлаа гэрт нь хүн байхгүй байна Мөст сумын Давст багт байгаа Хөхөө гэх малчин руу явж байна гээд уулзаад явсан. Хөхөө нүүхдээ цасанд эцээд  явахгүй байгаа муу ишигнүүдээ Мөнхсүлдийнд үлдээчихсэн байсан 30 гаруй ишиг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг,

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 01 тоот шинжээчийн:

            1.  Ц.Баатархуягийн цогцост  гэмтэл тогтоогдоогүй.

          2. Ц.Баатархуяг нь усанд живэлтийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан.

           3. Ц.Баатархуяг нь усанд живж нас барсан, уушиг тэлэгдсэн, уушиг болон цагаан мөгөөрсөн хоолойд хөөсөрхөг зүйл илэрсэн шинжүүдтэй

          4. Ц.Баатархуягын цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.                  

           5. Ц.Баатархуягын цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй

          6. Ц.Баатархуягын цогцосноос авсан гэх цус нь моноклон оношлуураар 0/I/ бүлгийн цустай байна” гэх дүгнэлт,

          Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 04 тоот шинжээчийн:

 1.Ц.Баатархуягын цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ

 2.Ц.Баатархуягын цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэх дүгнэлт,

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 02 тоот шинжээчийн:

            1. Б.Адилбишийн цогцост гэмтэл учирсан байна. Б.Адилбишийн цогцост баруун гарын тохойн хэсэгт 3.7x0.6 см хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

             2.Б.Адилбишийн цогцост учирсан зулгаралт гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д ... шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралд гэмтлийн зэрэг тогтоохгүй гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

             3.Б.Адилбиш нь усанд живэлтийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан.

              4.Б.Адилбиш нь усанд живж нас барсан, уушиг тэлэгдсэн, уушиг болон цагаан мөгөөрсөн хоолойд хөөсөрхөг зүйл илэрсэн шинжүүдтэй.

              5. Б.Адилбишийн цогцост учирсан хүрэн өнгийн тав тогтсон зулгаралт нь амьд байхад үүссэн гэмтэл байна.

              6. Б.Адилбишийн цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.

              7. Б.Адилбишийн цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй.

              8. Б.Адилбишийн цогцосноос авсан гэх цус нь моноклон оношлуураар А/II/ бүлгийн  цустай байна” гэх дүгнэлт,

              Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 05 тоот шинжээчийн:

  1. Б.Адилбишийн цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ
  2. Б.Адилбишийн цогцосноос авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй гэх дүгнэлт,

           Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 03 тоот шинжээчийн:

  1. С.Б  ын  биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ

2.  С.Б  ын  биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй гэх дүгнэлт,

           Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 02-ны өдрийн 42 тоот шинжээчийн:

           1. С.Б  ын биед гэмтэл учирсан байна. С.Б  ын биед тархи доргилт тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнд d=0.9см нягт буурсан зон тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн субарахнойдаль /хатуу хальсан доорхи/ зайд d=1.Зсм уйланхайт өөрчлөлт, хамар яс бар/л» талдаа, гавлын яс баруун дагзны хэсгийн хуучин хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

        2. Б  ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

         3.С.Б  ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь хуучин байх боломжтой боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Харин тархи доргилт гэмтэл нь шинээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм.

          4. С.Б  ын биед учирсан дээрхи тархи доргилт гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Б  ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч  С.Б      нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Мөст сумын Давст багийн нутаг дэвсгэрт орших Хагийн нуур гэх газарт УАЗ -31512 маркийн бор ногоон өнгийн 61-83 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явж яваад Хагийн нууранд авто машинтайгаа живж Б.Адилбиш, Ц.Баатархуяг нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь  Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт, хохирогч А.Мөнхзул, А.Хундалай нарын мэдүүлэг, гэрч Б.Бямбацогт, Л.Пүрэвсүрэн, Б.Нэргүй Б.Бямбацэрэн нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д    овогт С  ийн Б  ыг  Эрүүгийн хуулийн 10.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүйгээр хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч А.Хундалай, А.Мөнхзул нар нь шүүгдэгч С.Б     ас гаргуулах хохирол төлбөргүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн нь гэм буруутай этгээдийн хувьд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б  ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч А.Хундалайд эмнэлэгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байглийн давагдашгүй хүчин нөлөөлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан түүнд ял оногдуулсан болно.

Шүүгдэгч С.Б      нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн дээл 1 ширхэг, бээлий 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгох, хэргийн улмаас шүүгдэгч С.Б  ын эзэмшлийн УАЗ-469 маркийн 61-83 ХОА улсын дугаар бүхий автомашин, 50 тооны бог мал битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Д    овогт  С  ийн Б  ыг болгоомжгүйгээр хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6-р зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар Д    овогт С  ийн Б  ыг 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б     д оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

             4. Шүүгдэгч  С.Б       нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй бөгөөд, хохирогч нэхэмжлэх зүйлгүй,  гомдол саналгүй гэснийг дурьдсугай.

           5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн дээл 1 ширхэг, бээлий 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хууль ёсны төлөөлөгчид буцаан олгохыг  шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 3-д зааснаар С.Б  ын эзэмшлийн УАЗ-469 маркийн 61-83 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 50 тооны бог мал битүүмжилж, шүүгдэгч С.Б     д хариуцуулсан 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 03 тоот, 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 08 тоот прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

           7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б     д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.