| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2018/00023/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 24
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Батзул
Улсын яллагчаар хяналтын прокурор З.Алтансолонго
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр
Хохирогч Ш.Г
Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 183700000026 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Б суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Б сумын Б багт оршин суух урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Т овогт А-н С ПБ
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч А.С нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 4 сарын 15-ны өдрийн хооронд Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэр “Хар судлын хоолой” гэх газар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд 234.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжпэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжпэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.С гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би мод бэлдэж хүнд өгсөн хэргээ хүлээн зөвшөөрч байна.
Булган сумын Хар судлын хоолой гэх газарт манайх байдаг.Би өөрийнхөө татсан торон дотроос мод бэлдсэн.Би тоо бичиг үсэг мэдэхгүй учир хэдэн ширхэг мод бэлдсэнээ мэдэхгүй байна.
С.Батхуягт би 2 тэмээ мод өгсөн.Үлдсэн модыг нь цагдаа хураагаад авчихсан. Малын хашаагаа сэлбэж малаа хашаатай болгох гэж яваад ийм асуудалд орлоо. Модыг би ганцаараа бэлдсэн. Модыг өөрийнхөө сүхээр бэлдсэн. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж мод бэлтгэж болохгүй юм байна гэдгийг мэдлээ гэх мэдүүлэг
Хохирогч Ш.Г ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн... А.С нь зөвшөөрөлгүй газраас хэрэгцээний мод бэлтгэж хүнд худалдсан мөн өөртөө мод бэлтгэж авсан байна.
А.С өөрийнхөө торноос бэлдсэн гэж байгаа боловч тухайн тор нь А.С гийн нэр дээр байхгүй торны татвар хураамж төлөгдөхгүй байгаа.
Бэлдсэн модыг манай тамгын газар авна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр
хавсралтад зааснаар ойн сангийн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 90000 төгрөг иймд 3 дахин үнэлгээгээр төлүүлэх тул А.С гээс 702000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл
Гэрэл зураг 8 ширхэг
Гэрч А.С гийн....Мөнгөний хэрэг гараад бэлтгэж зарсан.ганцаараа сүхээр цавчиж авсан.Надад тэр торыг албан ёсоор өмчилж авсан гэрчилгээ байхгүй гэх мэдүүлэг
Гэрч Сүхтэйгийн Батхуягийн... 2018 оны 4 сарын 18-19-ны өдрүүдэд Булган сумын
Байтаг багийн иргэн А.Болдбатараас 140 ширхэг модыг худалдаж авсан.Булган сумын Байтаг багийн нутаг Дөрвөлжин гэх газраас очиж авсан.Миний авсан мод 2 тэмээ мод болсон гэх мэдүүлэг
С.Батхуягийн гэрийн хашаа барьсан гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг 8 ширхэг
Эд мөрийн баримтаар хураагдсан 44 см урттай 20 см өргөнтэй 31 см урттай төмөр бариултай төмөр сүхийг шинжлэн судлав.
Эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор 177 ширхэг мод, 15 тооны эм ямааг битүүмжлэн А.С д хариуцуулсан тухай тэмдэглэл
Гэрч С.Батхуягийн....А.С нь өөрийн тортой торны гэрчилгээтэй эсэхийг би сайн мэдэхгүй.Булган гол дагуу байдаг болохоор нэлээд өндөр өндөр мод байдаг юм байлаа гэх мэдүүлэг
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт
Ойн сангийн экологи эдийн засгийн үнэлгээ
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол
Эд зүйлд үнэлгээ тогтоолгох баримт
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Шүүгдэгч А.С г ойн сангаас зөвшөөрөлгүйгээр 89 ширхэг нойтон мод, 104 ширхэг хуурай навчит модыг бэлтгэж 234000 төгрөгний хохирол нөхөн төлбөрийг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх ба энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Шүүгдэгч А.С нь 89 ширхэг нойтон навчит мод,104 ширхэг хуурай навчит мод бэлтгэсэн үйлдлээр учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ. Нөхөн төлбөрийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин үнэлэн 702000 төгрөг төлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.С нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохиролоо нөхөн төлж барагдуулахаа илэрхийлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо
Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сүхийг А.С нь буцаан авах санал гаргаж байгааг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.С нь хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зөрөөгүй хүлээн зөвшөөрч байгаа нь прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг
баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Яллагдагч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
тамгын газрын дансанд оруулж эд мөрийн баримтаар хураагдсан 193 ш модыг А.С д буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай