| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дуламрагчаагийн Одонтуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0593/З |
| Дугаар | 128/ШШ2026/0156 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2026/0156
2026 02 09 128/ШШ2026/0156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.Б*******
Хариуцагч: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.А
Гуравдагч этгээд: А******* ХХК /РД: *******/
Гуравдагч этгээд: Ц.Н*******
Маргааны төрөл: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотой захиргааны хэргийн гааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б*******, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Б.А, Ц.Н******* нарын өмгөөлөгч Б.М, хариуцагч улсын байцаагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээд Ц.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Хоёр. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага:
2.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлт, А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 3.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай
Гурав. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
3.1. Гуравдагч этгээд А******* ХХК-ийн гүйцэтгэл захирал Ц.Н******* 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/80 тоот албан бичгээр ...миний бие өөрийн хүү Б.Ааас компанийн нийт хувьцаа болон компанийн эрхийг шилжүүлэн авах зөвшөөрлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргаж өгнө үү гэх хүсэлтийг, Б.Ааас мөн өдөр ...өөрийн өмчлөлийн А******* ХХК-ийн нийт хувьцаа болон эрхийг тус компанийн гүйцэтгэх захирал, төрсөн эх Ц.Н*******д шилжүүлэх, бүртгүүлэх хүсэлтийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж, хүсэлтдээ 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, А******* ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай ...А******* ХХК-ийг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Ц Н*******д бүрмөсөн шилжүүлэх тухай шийдвэр, мөн өдрийн 20 дугаартай ...компанийг шилжүүлэн авах тухай шийдвэр, Хувьцаа эзэмшигчийн хурлын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл зэргийг хавсаргажээ.
3.2. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай 2-141/20860 тоот болон 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01-141/21071 тоот албан бичгээр ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талууд эвлэрч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсэн тул 2024 оны 4-141/1583 албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийг сэргээж, А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Аын хувьцааг түүний эх тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Н*******д шилжүүлэн бүртгэж, төлбөр төлөгч хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хамт хариу ирүүлэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн мөн өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээх тухай №23370378/05, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай №23370378/06 дугаар тогтоолуудыг тус тус хүргүүлжээ.
3.3. Харин нэхэмжлэгч З.Б******* 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хуулийн этгээдийн болон эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг гаргаж, уг өргөдөлдөө 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, А******* ХХК-ийн үүсгэн байгуулагчийн ...компанийг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр бүрмөсөн шилжүүлэх тухай 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 19, 12-ны өдрийн 20 дугаартай шийдвэрүүд, мөн 09 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолын хавсралтаар баталсан 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой компанийн дүрэм, Хувьцаа эзэмшигчийн хурлын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл зэргийг хавсаргасныг улсын бүртгэлийн байгууллага 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулж, мөн өдрөө дугаар бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон байна.
3.4. Үүний дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №795 тоот ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 2-141/20860 дугаартай албан бичгээр А******* ХХК-ийн 2024 оны 4-141/1583 дугаартай хоригийг түр цуцалж, 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Аыг сольж, түүний ээж Ц.Н*******д шилжүүлэх тогтоол ирүүлсэн боловч З.Б*******д шилжүүлэн бүртгэсэн байх тул тус компанийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгож өгнө үү гэх дотоод албан бичгийг хяналт шалгалтын газарт хүргүүлснээр хяналтын улсын байцаагчийн гаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлт гарч, тухайн бүртгэлийг хүчингүй болгосон байна.
3.5. Нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан байх ба тус гомдолд ...Таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй... гэх хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2/5555 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлжээ.
3.6. Улмаар нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон нэхэмжлэгч З.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...З Б******* миний бие 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдөр А******* ХХК /РД:*******/-ийг үүсгэн байгуулж, инженерийн барилга байгууламж, дэд бүтцийн чиглэлээр 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Би энэхүү компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд юм.
Өөрийн төрсөн хүү Б.Ат 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр компанийн хувьцааг бүрэн шилжүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн нэр дээр буцаан авсан. Үүний дагуу хуулийн этгээдийн дүрмээ шинэчилж, гэрчилгээгээ дахин гаргуулсан нь надад эх хувиараа байна.
Гэтэл миний компанийн хувьцааг хүү Б.Аын нэр дээр буцаан шилжүүлэн бүртгэсэн байгааг opendata.burtgel.gov.mn системээс мэдээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдлоо гаргасан ч эрхээ сэргээлгэж чадсангүй. Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт надаас хамааралгүйгээр, зөвшөөрөл авалгүйгээр, хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, хуулийн этгээдийн шийдвэр гараагүй, мэдүүлэг гаргаагүй байхад ийнхүү бүртгэлийг хүчингүй болгосон, өөрчилсөн нь миний эрхийг ноцтой зөрчлөө.
Энэхүү хууль зөрчсөн, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор халдсан улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, УБЕГ-ын даргын шийдвэрийг хүчингүй болгосноор компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгчөөр намайг бүртгэсэн бүртгэл сэргэнэ гэж үзээд шүүхэд нэхэмжлэлээ гаргалаа.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас хувьцаа эзэмшигчээр Б.А бүртгэгдсэн байгааг мэдээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдлоо гаргасан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2/5555 дугаар албан бичгээр хариугаа авлаа. Тус албан бичгээс Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 4810 дугаар дүгнэлт гарсан гэдгийг мэдсэн. Төрийн байгууллага, албан тушаалтнаас я нэгэн дүгнэлтийг 3.Б******* надад танилцуулаагүй, огт мэдээгүй байхад хэрэгжиж, миний эрхийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү дүгнэлтийг гардаж аваагүй, шүүхийн журмаар гаргу******* авснаар агуулга, огноо дугаар, улсын байцаагчийн мэдээллийг мэдсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэр, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан Хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлээ гаргаж байна.
Энэхүү А******* ХХК-ийг 2001 онд би өөрөө үүсгэн байгуулж явсан. 2018 онд эрүүл мэндийн байдлаас ажил төрөл уруудсан. Манай хүү ирсэн тул хүүдээ шилжүүлж явсан. Өр шир байдаг. Өрийг тавьсан хүн нь би, хэн ч харсан нэгдмэл сонирхолтой аав, ээж, хүү гурав өртэй компанийг шилжүүлж байгаа. Өртэй боловч нэг талаараа хөрөнгө гэсэн үг. Улсын бүртгэлийн байгууллага хэний ч өмчийг хэн рүү ч шилжүүлж чаддаг юм байна. Жишээ нь шүүгчийн машиныг хэн рүү ч хамаагүй шилжүүлж чадахаар байна. Компани Шүүхийн шийдвэр дээр өр ширээ төлье гэхээр хэн нь захирал юм бэ гэдэг ээ бид нар мэдэх ээ болчихно. Энэ компанид 3 хүн гарч ирж байгаа. Гадаад ертөнцөд намайг энэ компанийн захирал гэж ойлгодог. Хэнтэй нь гэрээ хийхээ мэдэхгүй. Түүнээс болж хэд хэдэн ажил алдаж байна. Ажил алдсан, олж болох байсан ашгийг нэхэхгүй байгаа. Хэн ч харсан аав, ээж, хүү гурвын дунд явж байгаа. Хоорондоо өмчийн гаан байхгүй. Би өөрөө авч өр ширээ төлөөд явах хэрэгтэй байна. Надад хэлэлгүй хувьцааг Б.А руу шилжүүлсэн байна. Хүний зүйлийг өөрт нь хэлэлгүй шилжүүлсэн байна... гэв.
5. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн 3. Б*******гийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 3.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын нэхэмжлэлийн шаардлагатай Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай байцаагч Б.Б миний бие танилцаж, нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбар, хүсэлтийг гаргаж байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 795 дугаар дотоод албан бичгээр тус газарт ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан хяналт шалгалтын ажиллагааг хийж, А******* ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэлийг улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн нь тогтоогдсон учир хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд тус газрын уулзалтын өрөөнд 3.Б*******, Б.А, Ц.Н******* нарыг байлцу******* хийж уг бүртгэлтэй холбоотой тайлбар, хүсэлтийг нь сонсож ажилласан ба хэрхэн шийдвэрлэсэн талаараа А******* ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар утсаар мэдэгдэж ажилласан болно. Иргэн 3.Б******* тухайн нэхэмжлэлийн шаардлагадаа ..Гэтэл миний компанийн хувьцааг хүү Б.Аын нэр дээр буцаан шилжүүлэн бүртгэсэн байгааг opendata. Burtgel.gov.mn системээс мэдээд.... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас хувьцаа эзэмшигчээр Б.А бүртгэгдсэн байгааг мэдээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдлоо гаргасан бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2/5555 дугаар албан бичгээр хариугаа авлаа. Тус албан бичгээс Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 4810 дугаар дүгнэлт гарсан гэдгийг мэдсэн... гэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм аа.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 3.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
Иргэн Б.Аын Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 3.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай миний бие танилцаж, бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбар, хүсэлтийг гаргаж байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 795 дугаар дотоод албан бичгээр тус газарт ирүүлсэн А******* ХХК-ийн улсын бүртгэлтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан хяналт шалгалтын ажиллагааг хийж, А******* ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан бүртгэл нь улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн болох нь тогтоогдсон учир хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. Хяналт шалгалтын явцад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3.Б*******, Ц.Н******* нарыг, 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.А, З.Б*******, Ц.Н******* нарыг оролцу******* тухайн бүртгэлийг хүчингүй болгохтой холбоотойгоор тайлбар, санал, хүсэлтийг нь сонсож ажилласан. Таны бие даасан шаардлагадаа дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заасан. Ийнхүү 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23370378/05 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээх тухай тогтоолоор төлбөр төлөгч А******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2024 оны 23370809/04 дүгээр шийдвэрийг цуцалсан. Энэхүү тогтоолд хувьцааг Ц.Н******* руу шилжүүлэхтэй тогтоогоогүй. Бүртгэлийг түдгэлзүүлсэн шийдвэр цуцлагдсан тул Б.А миний бие төрсөн аав 3.Б*******д хувьцааг бүхэлд нь шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй, хязгаарлалт тогтоохгүй... гэсний тухайд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 4-141/11487 дугаар албан бичгийг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хоригийн бүртгэл бүртгэгдсэн байсныг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2-141/20860 дугаар албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээх тухай 2024 оны 09 дүгээр сарын 12-ны 23361026/08 дугаар тогтоолыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр сэргээж бүртгэсэн бүртгэлийн нотлох баримтад 2024 оны 09 дүгээр саарын 13-ны өдрийн 2-141/20860 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улмын бүртгэлийг сэргээх тухай 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 23361026/08 дугаар тогтоол албан бичиг авагдсан. Мөн улсын бүртгэгч С.О******* нь гаргасан тайлбартаа тухайн бүртгэл хөтлөх явцдаа алдаа гаргасан байх тул хүчингүй болгож өгнө үү хэмээн дурдсан.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад шийдвэр гаргажээ, 47.1.2-ийг хүчингүй болгосон байгууллага, захиргааны акт тодорхойгүй байна, 47.1.3-д заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх үндэслэлд хамаарна гэсний тухайд энэ нь үндэслэлгүй юм. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;, 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх; гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина. гэж, мөн 18.2 дахь хэсэгт Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид улсын байцаагч гэх/ хэрэгжүүлнэ.", мөн зүйлийн 18.7.1.хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;" гэж зааснаар миний бие өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналт шалгалтын ажиллагааг явуулж хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны шийдвэр юм.
Иймд Б.Аын гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
6. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт хэсэгт Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дэх хэсэгт Улсын бүртгэлийн хяналт тавих чиг үүргийг ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хэсэгт ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх хэсэгт хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг эд юмсыг акт үйлдэн хураан авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэл засвар өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн хуулийн этгээд албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж заасан байдаг. Энэ хүрээнд хяналтын улсын байцаагч Монгол улсын хэмжээнд 60 гаруй ажиллаж байгаа. Хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлж ажиллаж байгаа. Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4810 дугаартай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт үйлдсэн. Уг дүгнэлттэй холбоотой Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 795 дугаар дотоод албан бичгээр ирүүлсэн албан бичигтэй танилцаж хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Хяналт шалгалтын ажиллагаа явуулахад хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн цахим санд А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч захирлаар З.Б*******г бүртгэсэн бүртгэлийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн байсан. Уг нотлох баримтуудыг хуулийн хүрээнд бичиг баримтыг шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээх тухай 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолын үндэслэж 9 дүгээр сарын 18-ны өдөр сэргээж бүртгэсэн бүртгэлийн нотлох баримтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 241/20860 дугаар албан бичиг хавсаргасан байсан. Уг албан бичигт хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээх тухай 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 23361026/08 дугаар тогтоол авагдсан байдаг. Тус газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бүртгэлийн 23370378 дугаартай албан бичигт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талууд эвлэрч төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг ирүүлсэн тул 2024 оны 4-141/1583 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг сэргээж, төлбөр төлөгч А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Аын хувьцааг түүний эх компанийн гүйцэтгэх захирал Ц.Н*******д шилжүүлэн бүртгэж төлбөр төлөгч хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, гэрчилгээний хуулбар компанийн дүрмийн хамт хариу ирүүлнэ үү гэсэн албан бичиг авагдсан байсан. Энэ бүртгэлтэй холбоотой Б.Ааас Ц.Н*******д шилжүүлэх бүртгэл, Б.Ааас З.Б*******д шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгч н.О*******ээс тайлбар авахад, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэгч н.Ал******* утсаар холбогдож ийм албан бичиг ирсэн. Цахимжуулж оруулсан. Энэ бүртгэлийг Б.Ааас албан бичгийн дагуу бүртгэл хий гэсний дагуу хийсэн. Хийсний дараа эргээд харахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Б.Ааас Ц.Н*******д шилжүүлэх бүртгэлийг би хайхрамжгүй хандаж Б.Ааас З.Б*******д шилжүүлсэн байна. Иймд энэ бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбар ирүүлсэн. Мөн хяналт шалгалт хийх явцад Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр З.Б******* Ц.Н******* нарт сонсох ажиллагаа хийсэн. Энэ сонсох ажиллагааны явцад Ц.Н******* болон З.Б******* нарт Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс ирүүлсэн дотоод албан бичигтэй холбоотойгоор, мөн тухайн бүртгэлийн бүх нотлох баримтууд, улсын бүртгэгчийн тайлбар бүх зүйлийг уншиж танилцуулсан. Энэ бүртгэл хууль зөрчиж улсын бүртгэл бодитой байх зарчимтай, зөрчилдсөн бүртгэл байна. Энэ бүртгэлийг хүчингүй болгохтой холбоотой нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эрх ашиг хөндөгдөж байгаа учир сонсох ажиллагаа хийсэн. Б.А ирээгүй юу гэж асуухад Б.А дараагийн удаа ирэх болно гэж тайлбар хэлсэн. Сонсох ажиллагааны явцад Ц.Н*******, З.Б******* аав нь 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Би нэг удаагийн гүйцэтгэх захирал гэж хэлсэн. Хувьцаа эзэмшигч байгаад аав руугаа шилжүүлэхээр түргэн юм байна уу, а юм байна уу гэж бичиг хийж өгсөн. Тэр бичиг нь очоогүй юм байна гэдэг талаар хэлж байсан. Энэ асуудал дээр маш дэлгэрэнгүй Ц.Н*******, З.Б******* нартай санал хүсэлтийг нь хүлээн авч сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаагаар Ц.Н*******, З.Б******* руу шилжүүлнэ гэж байгаад Ц.Н******* руу шилжүүлсэн. Нэгэнт бүртгэл нь хийгдсэн учир бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргаад З.Б******* руу шилжүүлж болох уу? гэж хэлсэн. Бид бүртгэлийн нотлох баримт буюу цаасан болон цахим санд авагдсан баримт дээр үндэслэж шийдвэр гаргах учиртай. Эрх ашиг хөндөгдөж байгаа тул сонсох ажиллагаа хийж байгаа. Б.Ат сонсох ажиллагаа хийх талаар хэлсэн, Б.Аыг дагуулж 3 хүн ирсэн. Ирэхэд нь бүх зүйлийг тайлбарлаж улсын бүртгэлийн дугаартай бүртгэлийг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа хийж байгаа талаар хэлж байсан. Санал хүсэлтийг хүлээн авсан. Я гаргалгаа байгаа талаар асуусан. Энэ бүртгэл хүчингүй болно. Бид нар шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр яригдах асуудлыг хэлэх эрх байхгүй. Хэрэв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Ааас З.Б******* дээр хийх бүртгэл дээр манай бүртгэгч ирүүлсэн материалыг нягтлан шалгаагүй улмаас ийм бүртгэл хийсэн байна. Бүртгэл хүчингүй болсны дагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт очиж энэ асуудлаа ярьж байна. Буцаад ирэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас я шийдвэр гарах, яаж тохирно уу? түүнээс шалтгаалж бүртгэлийн байгууллага дараагийн ажиллагааг хийх талаар хэлсэн. Тэр бичгээ өөрчлүүлэх талаар асуудлыг Ц.Н*******, З.Б******* нар тавьсан. Манайд авагдсан нотлох баримтаар бүртгэвэл хүчингүй болно. Сонсох ажиллагааны явцад хүсэлт тавьж байгаа учир 2 хоногийн хугацаа өгье. 2 хоногийн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тогтоол, холбогдох баримт ирж байж дараагийн ажиллагаа хийгдэх болно. Энэ бүртгэл өнөөдрийн байдлаар мэдээллийн санд авагдсан нотлох баримтаар хүчингүй болох бүртгэл шүү гэж хэлсэн. 2 хоногийн дотор асуух талаар хэлсэн боловч ирээгүй. Сонсох ажиллагаагаар хүчингүй болгох талаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар 2 удаа сонсох ажиллагаа хийсэн. Бүх хяналт шалгалтын ажиллагаа дуусаад 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4810 дугаартай дүгнэлтээр уг бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дараа захиргааны акт мэдэгдэх хуудсаар тухайн үед З.Б******* болон Ц.Н******* руу залгахад холбогдох боломжгүй байсан. Б.А руу ярихад ойлголоо аав, ээж хоёрт хэлэх талаар хэлсэн. Захиргааны акт мэдэгдсэн талаар баримтыг хэрэгт хийсэн байгаа. Иймд нэхэмжлэгч талын үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
Өмгөөлөгчийн ярианд дурдагдаж байгаа. Танай дарга тушаалаараа хүчингүй болгохгүй юу гэдэг зүйл яригдаж байгаа. Өмнө нь хэлэхдээ хуулийн заалтыг дурдсан. Хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналтын улсын байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын ерөнхий байцаагч нар дүгнэлт гаргах чиг үүрэгтэй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д зааснаар улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын ахлах байцаагч, хяналтын ахлах байцаагч, орон нутаг дахь хяналтын ахлах байцаагч хэрэгжүүлнэ гэж хуульд заасан. Мөн хуулийн 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, баримт бичиг, эд юмс, актыг хураан авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар иргэн хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж хугацаатай үүрэг өгч биелэлтийг хангуулах гэж хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналт шалгалтын ажиллагаа явагдаж хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгосон үйлдэл биш. Тухайн хяналт шалгалтын явцад цаасан нотлох баримт буюу 3 хүнд тайлбарлаж өгсөн. Нотлох баримт ийм зүйл байна. Төрийн албан хаагч тангараг өргөсөн. Эрх олгогдсоны дагуу хяналт шалгалт хийж байна. Тухайн бүртгэл нь хууль зөрчсөн байдал нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд хяналтын улсын бүх байцаагч нар дүгнэлт гаргах, албан даалгавар гаргах, хуульд заасан эрхийн хүрээнд ажил хийдэг. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар улсын бүртгэлийн байцаагчид ийм эрх байхгүй гэдэг зүйл ярьж байна. Манай бүртгэлийн байгууллага 86 жилийн түүхтэй. Хяналтын улсын байцаагч иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой бүртгэл дээр хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн бүртгэл дээр хяналт шалгалтын ажиллагаа явуулж тухайн бүртгэл нь хууль зөрчсөн байдал нь бүх нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд энэ 3 бүртгэлээр хяналтын улсын бүх байцаагч нар дүгнэлт гаргах, албан даалгавар гаргах, мэдэгдэл өгөх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ажил хийж явдаг. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын улсын байцаагч ийм эрх байхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Улсын бүртгэлийн эрхийг нь олгож өгсөн. Бид нотлох баримтад үндэслэж хуульд заасан хүрээнд ажиллагаа хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү... гэв.
7. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 3.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Б А******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хяналт шалгалтын ажиллагаа хийж А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, эцсийн өмчлөгчийн мэдээлэлд өөрчлөлт ору******* 3.Б*******г 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийг улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч З.Б*******гаас 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Гомдол гаргах тухай гомдлыг хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2/5555 дугаартай албан бичгээр хариуг өгсөн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гээд, 54.1.1 дэх заалтад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн татгалзана гэж мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй гаан нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх гаанд хамаарахгүй байхыг ойлгоно.
Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй гааны зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх гаан мөн эсэхийг шүүх тодорхойлохдоо тухайн гаан нь нийтийн эрх зүйн гаан мөн эсэх, улмаар гаж буй шийдвэр нь захиргааны акт мөн эсэхэд дүгнэлт хийх мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж захиргааны актын үндсэн шинжийг хуульчлан заасан.
Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 3.Б*******г бүртгэсэн бүртгэлийг Хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэр улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2/5555 дугаартай албан бичиг нь хуулийн дээр дурдсан үндсэн шинжүүдээс зохицуулалт агуулсан байх шинжийг агуулаагүй байх тул захиргааны акт биш. Тодруулбал, аливаа захиргааны актаар хаяглагдсан этгээдэд эрх зүйн шууд үр дагавар бий болгосон буюу тухайн этгээдэд эрх үүсгэсэн, эсхүл үүрэг бий болсон зэрэг зохицуулалт агуулсан байх учиртай. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2/5555 дугаартай албан бичиг нь тийм шинжгүй бөгөөд үндсэндээ нэхэмжлэгч нарт хариу, түүнд хамаарах үйл баримтыг мэдээлсэн шинжтэй мэдэгдэл байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, 54.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогду******* гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээд Б.Ааас гаргасан бие даасан шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна:
1/ Альянстек ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 3. Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 17.1.6-д улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэж заасны дагуу Улсын ерөнхий бүртгэгч буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга тушаалаараа хууль зөрчсөн гэж үзсэн бүртгэлийг хүчингүй болгох эрхтэй" гэжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зорилтод улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулж байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дурдсан улсын ерөнхий бүртгэгч гэх албан тушаалын нэр төрөл, ойлголтыг улсын бүртгэлийн хууль болон бүртгэлийн багц хуулийн алинд ч тодорхойлоогүй. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхийг тус хуулийн 17 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд гагцхүү улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 18.5 дахь хэсэгт улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газраас олгосон улсын ерөнхий байцаагчийн эрхийг хэрэгжүүлж улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр эдлэх эрх, хүлээх үүргийг мөн хуулийн 18.7 дахь хэсэгт нарийвчлан тусгажээ.
2/Захиргааны хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэр авагдаагүй, хэний, я шийдвэрээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, өмнөх бүртгэлийг сэргээсэн нь ойлгомжгүй байна гэжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж (Хяналт шалгалтын газар) нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина, 18.7 дахь хэсэгт Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна гээд мөн зүйлийн 18.7.1. 18.7.2 дахь заалтад хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, өөрийн хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчил, өгсөн албан шаардлага, гаргасан танилцуулга, дүгнэлт, торгох шийтгэлийн үндэслэл, үнэн зөвийг бүрэн хариуцах эрх, үүргийг хуульчилсан байна. Энэхүү эрх, үүргийн хүрээнд хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлтийн 1 дэх хэсгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд ******* регистрийн дугаартай А******* ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 3.Б*******г, мөн өдрийн гүйцэтгэх удирдлагаар 3.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, хяналтын улсын байцаагч Б.Бгаас дээрх дүгнэлтийг гаргах үндэслэлдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 18.7 дахь хэсэг, 18.7.1 дэх заалт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дугаар тушаалаар баталсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам-ын 14-д заасан өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байна... гэжээ.
8. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших гүйцэтгэх удирдлагаар З.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Б А******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хяналт шалгалтын ажиллагаа хийж, мөн компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт ору******* З.Б*******г 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийг улсын байцаагчийн 2024 оны 4810 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ дүгнэлтийг танилцаж нэхэмжлэгч З.Б******* 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гомдол гаргасан. Тухайн үеийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгч н.Б хандаж гаргасан байдаг. Тус гомдлын хариуг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2/5555 дугаартай албан чигээр холбогдох хариуг нь хуульд заасан хугацаанд нь өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгох гэдэг нь ойлгомжгүй байгаа. Я шийдвэр гэдэг нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага дээр дурдагдаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд Тамгын газрын даргаар тухайн үед н.Болдхүү дарга хууль зүйн сайдын тушаалын дагуу албан томилолтоор ажиллаж байсан. Тэр талаар тайлбар өгсөн. Үүнийг захиргааны акт гэж үзээд өгсөн гэж ойлгож байгаа. Өөрөөр бол улсын бүртгэлийн байгууллага мөн, Улсын ерөнхий байцаагчийн хувиар гаргасан я ч шийдвэр байхгүй. 2/5555 дугаартай албан бичиг нь захиргааны акт биш гэж гаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4 дэх хэсэг, мөн 109 дүгээр зүйлийн 109.2 дэх хэсэгт Энэ хуулийн 54.1-т заасан үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэх явцад эсхүл шүүх хуралдаанаар тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн харьяаллын бус гэдгийг тухайн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж буй гаан нь мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй, захиргааны акт биш гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогду******* гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой тайлбараа бичгээр өгсөн. Дүгнэлтээрээ хүчингүй болгох эрхгүй гэдэг зүйл тайлбарлаж байна. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад олгогдсон эрх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д бүрэн эрх гэж заасан. Эрх, үүрэг гэдэг тусдаа ойлголт. Бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэдэг нь 17.1.6-д энэ дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн хувиар заавал шийдвэрлэх ёстой мэт тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Мөн хуулийн 17 дугаар зүйлд тусгайлан зохицуулснаас гадна, мөн хуулийн 18.4, 18.5 дахь хэсэгт улсын бүртгэлийн асуудлаар төрийн захиргааны байгууллагын дарга засгийн газраас олгосон улсын ерөнхий байцагчийн эрхээ хэрэгжүүлж улсын байцаагчийн мэргэжил арга зүйн удирдлагаар хангана. Мөн үйл ажиллагаанд нь хяналт тавина. Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр эдлэх үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д заалтад хуульчилсан. Жишээ нь, 2025 оны 11 дүгээр сарын улсын бүртгэлийн тоо мэдээлэл дээр сард дунджаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 8 төрлийн бүртгэлээр 20-30 мянган бүртгэл хийгддэг. Энэ болгон дээр хяналтын байцаагчийн дүгнэлт гарлаа гэхэд улсын бүртгэгчийн хийсэн бүртгэл, хяналтын байцаагчийн дүгнэлт болгон дээр улсын ерөнхий байцаагч шийдвэр гаргаад явах юм шиг зүйл яриад байх боломжгүй. Мэдээллийн сан буюу Open data дээр мэдээлэл орсон нь улсын бүртгэлийн байгууллагын дарга ийм шийдвэр гаргасан мэтээр ярьж болохгүй. Хяналтын байцаагчийн дүгнэлт гараад цахимжсан процессын үйл ажиллагаа байгаа. Улсын бүртгэлийн байгууллага гэдэг нь шийдвэр гаргах гэхээс илүү бүртгэлийн байгууллага байгаа. Холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэж зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага байгаа. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 12 байгууллагын тоонд улсын бүртгэлийн байгууллага ордог. Нэг улсын бүртгэгч, хяналтын байцаагч дур мэдэж хэн нэгний эрх ашигт дураараа хөндсөн шийдвэр гаргадаг байгууллага биш... гэв.
9. Гуравдагч этгээд Б.А шүүхэд бичгээр ирүүлсэн бие даасан шаардлагын үндэслэлдээ болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...3.Б*******гийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б нарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Б.А би бие даасан шаардлага гаргаж байна. Миний бие 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр компанийн хувьцааг шилжүүлэн авсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр аав 3.Б*******гийн нэр дээр шилжүүлэн өгсөн боловч бүртгэсэн үйлдлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны Бүртгэл хүчингүй болгох тухай 4810 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам зөрчиж бүртгэгдсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож, opendata.burtgel.gov.mn системд миний хуучин бүртгэл сэргэж, 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Маргаан бүхий дүгнэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн дотоод албан бичигт үндэслэн гаргасан. Дотоод албан бичигт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 2-141/20860 дугаартай албан бичгээр А******* ХХК /*******/-ийн 2024 оны 4-141/1583 дугаартай хоригийг түр цуцалж, 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Аыг сольж, түүний ээж Ц.Н*******д шилжүүлэх тогтоол ирүүлсэн боловч Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 3.Б*******д шилжүүлэн бүртгэсэн байх тул тус компанийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд оруулсан тул өөрчлөлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан үндэслэлийн тухайд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заасан. Ийнхүү 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23370378/05 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээх тухай тогтоол-оор төлбөр төлөгч А******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2024 оны 23370809/04 дугаар шийдвэрийг цуцалсан. Энэхүү тогтоолд хувьцааг Ц.Н******* руу шилжүүлэхтэй холбоотой хязгаарлалт тогтоогоогүй. Бүртгэлийг түдгэлзүүлсэн шийдвэр цуцлагдсан тул Б.А миний бие төрсөн аав 3.Б*******д хувьцааг бүхэлд нь шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй, хязгаарлалт тогтоохгүй. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Хяналтын улсын байцаагч Б.Б нар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад шийдвэрээ гаргажээ.
Захиргааны ерөнхий 47.1.2-д заасан үндэслэлийн тухайд:
2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон байгууллага, захиргааны акт тодорхойгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 17.1.6-д улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэж заасны дагуу Улсын ерөнхий бүртгэгч буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга тушаалаар хууль зөрчсөн гэж үзсэн бүртгэлийг хүчингүй болгох эрхтэй. Захиргааны хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэр авагдаагүй, хэний, я шийдвэрээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, өмнөх бүртгэлийг сэргээсэн нь ойлгомжгүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй гэх үндэслэлээр А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 3.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д заасан үндэслэлийн тухайд:
Хэрэв Хяналт улсын байцаагчийн дүгнэлтээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон байвал энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх үндэслэлд хамаарна. Дээр дурдсанчлан бүртгэлийг хүчингүй болгох чиг үүрэг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн даргад хамаардаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж тус тус заасны дагуу улсын байцаагч нь дүгнэлт гаргаж, шаардлага тавьж, даалгавар өгч биелэлтийг хангуулах чиг үүрэгтэй.
Гэтэл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 4/14678 дугаар албан бичгээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгож, хоригийг тавьсан болно гэх мэдээллийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. Улсын байцаагчийн дүгнэлтээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон нь илт хууль бус, улсын байцаагч нь өөрт олгогдоогүй, чиг үүрэгт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргажээ.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлт, А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 3.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү... .
...Нэхэмжлэгч З.Б*******гаас "УБЕГ-ын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, "Альянс тех" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 3.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг гуравдагч этгээд Б.А би дэмжиж байна. Энэхүү гаан бүхий захиргааны актуудаар З.Б*******гийн нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгож, Б.А намайг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болгосноор миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөх боллоо. Энэ компанийг аав 3.Б*******, ээж Ц.Н******* нар үүсгэн байгуулж, эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулсан. Ковидын үеэр төслүүд гацаж, компанийн санхүүгийн чадамж илтэд доройтон, зээл, хөрөнгө оруулалтын төлбөрт унасан. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хувьцаа эзэмшигч надад хилийн хориг тавьж, ажил карьерыг хохироож байна. Цар тахал, нийгэм эдийн засгийн гадны нөлөө болон 3.Б*******, Ц.Н******* нарын шийдвэр, үйл ажиллагааны улмаас өр үүссэн компанийн бүртгэл Б.А миний нэр дээр байх ёсгүй тул хуулийн этгээдийн бүртгэлийн хоригийг цуцлуулж, хуулийн дагуу аав З.Б******* руу хувьцааг шилжүүлсэн. Маргаан бүхий захиргааны актууд нь илт хууль бус байна. Энэхүү үндэслэлээр бие даасан шаардлага гаргах болно... гэжээ.
10. Гуравдагч этгээд Ц.Н******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч З.Б*******гаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар 3.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Уг хэрэгт Ц.Н******* миний бие гуравдагч этгээдээр оролцож байгаа тул дараах тайлбарыг хүргүүлж байна. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг үндэслэж хүү Б.А өөрийн нэр дээрх хувьцааг 3. Б*******д шилжүүлэн өгсөн. Анх Ц.Н******* миний нэр дээр хувьцааг шилжүүлэх талаар асуудал яригдаж байсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас компани үүсгэн байгуулагч, анхны эзэмшигч З.Б*******гийн нэр дээр шилжүүлэх нь илүү хялбар, богино хугацаанд шийдвэрлэгдэнэ гэж зөвлөсний дагуу 3.Б*******гийн нэр дээр шилжүүлэхээр болж уг хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт илэрхийлсэн байсан. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллагад миний нэр дээр шилжүүлэх талаар албан бичиг ирсэн гэсэн. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Уг асуудлаар 2024 оны 11 дүгээр сарын 07, 11-ний өдрүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж тайлбар, хүсэлтээ илэрхийлсэн.
Миний хүсэлт агуулгын хувьд ...Энэ хугацаанд миний бие нэлээд хугацаагаар эмчлүүлэх болоод байна. Иймд хэсэг хугацаанд ажил хийх боломжгүй болж байх тул З Б*******гийн нэр дээр бүртгэлийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэх утгатай байсан. Одоо ч энэ асуудлаар миний байр суурь хэвээр бөгөөд бид нэг гэр бүлийн хүмүүс тул нөхөр бид хоёрын хэнийх нь ч нэр дээр компани шилжсэн гомдол санал байхгүй.
Гуравдагч этгээдийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчтэй санал нэг буюу нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцоно... гэжээ.
11. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Б.А, Ц.Н******* нарын өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч З.Б*******гийн хувьд 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн анх үүсгэн байгуулсан хүүгийнхээ нэр дээр байсан компанийг шилжүүлж авсан. Улсын бүртгэлийн байгууллагаас тус бүртгэлийг хийсэн. Компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэгч захирлаар ажиллаж байх хугацаанд Open data-аас бүртгэл хүчингүй болсон тухай мэдээллийг авсан. Буцаагаад хүү Б.Аын нэр дэр бүртгэл сэргэсэн. Хувьцаа эзэмшигчээр Б.А, гүйцэтгэх захирлаар Ц.Н******* нар бүртгэгдсэн байсан. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хандаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. А******* ХХК-ийг анх үүсгэн байгуулсан хүн нь нэхэмжлэгч З.Б******* 2001 онд үүсгэн байгуулсан. 25 жилийн хугацаанд эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Компанийн хувьцааг өөрийн хүү рүүгээ шилжүүлэх тодорхой шалтгаан байсан. Энэ талаар тайлбарыг нэхэмжлэгч өөрөө хэлэх байх. 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэл дээр ажиллагаанд байсан хэргийн улмаас түдгэлзсэн бүртгэлийг сэргээлгэж, Улсын бүртгэлд 2024 оны 2337080904 гэсэн шийдвэрээр хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл, мөн гүйцэтгэх захирлын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байсныг шийдвэр гүйцэтгэгч н.Х******* 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр сэргээсэн. Сэргээхдээ я нэгэн байдлаар хязгаарлалт тогтоохгүйгээр сэргээсэн. Үүний дагуу хувьцааг шилжүүлэх хэлцлүүд хийгдэж, улсын бүртгэлд зохих журмын дагуу улсын бүртгэлд мэдээллээ гаргаж бүртгэлийг З.Б******* руу шилжүүлсэн. Бүртгэл З.Б******* руу шилжсэний дараа улсын байцаагч Б.Бгийн зүгээс энэ бүртгэл алдаатай болсон байна. Ц.Н******* руу шилжих ёстой байсан гэдэг асуудал энэ компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нарыг дуудаж тодруулга авсан. Гуравдагч этгээд нар болон нэхэмжлэгч нар нэгдмэл нэг сонирхолтой. Нэг гэр бүлийн хүмүүс. З.Б******* нөхөр, Ц.Н******* эхнэр, төрсөн хүү Б.А гэдэг энэ 3 хүний хооронд гүйцэтгэх удирдлага хэн байх вэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт И******* ХХК-д тодорхой зүйлүүд дээр өртэй. Үүний улмаас хуулийн этгээдийн бүртгэл түдгэлзсэн. И******* ХХК-д төлөх төлбөрөөсөө дийлэнх хэсгийг нь хааж тухайн үед Б.Аыг өртэй компанийн хувьцаа эзэмшигч байлгах боломжгүй бодит шалтгаан үүссэн. Энэ нь Б.А Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвших шаардлага байсан учир өөрийн нэр дээр өртэй компани байж болохгүй гэсэн шалтгаанаар хувьцаагаа аав руугаа шилжүүлэх хүсэлт гаргаж үүнийг нь үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага сэргээсэн. Хувьцаа эзэмшигчийн хувьд компанид эрх олж авч байгаа ч гэсэн нөгөө талаар тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг учир Б.Аын хувьд цаашдын ажил, карьер, эрх зүйн байдлыг дордуулсан энэ нөхцөл байдлаас салахын тулд зөвшөөрлөө шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас авч манайхаас авлагатай байсан И******* ХХК-аас саналгүй, татгалзах зүйлгүй гэсэн бичгийг авч тухайн үед тодорхой хэмжээний төлбөр мөнгийг барагдуулж энэхүү ажиллагаа хийгдсэн. Буцаагаад Б.А нь хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэх хэмжээнд үр дагавар үүссэн. Хилийн хоригтой гэдэг юм уу, цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд, тушаал, карьер хөөхөд энэ нөхцөл байдалд тус компанийн хувьцаа эзэмшигч байгаа нөхцөл байдал нөлөөлж байна гэж үзэж байна. Ер нь бол А******* ХХК-ийн өнгөрсөн 25 жилийн хугацаанд өгсөж уруудсан, амжилттай олон төслүүдийг хэрэгжүүлж байсан, санхүүгийн нөхцөл байдал, ковид, компанийн үүсгэн байгуулагч З.Б*******гийн хувьд эрүүл мэндийн байдлаас шалтгаалж үйл ажиллагаа доройтож, ганц нэг компанид өртэй болж үүний улмаас төлбөр төлөгчөөр явдаг нөхцөл байдал үүссэн. Энэ нь Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд харшлахгүй, хувьцаагаа шилжүүлэхтэй холбоотой эрхээ нээлгэж, эрх бүхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гаргаж хийгдсэн бүртгэлүүдийг улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгч хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Эндээс нэг ойлгомжгүй зүйл өнөөдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ шат хүртэл яваад байгаа нь нэхэмжлэгчийн хувьд улсын байцаагчийг бүртгэлийг хүчингүй болгох эрхтэй субъект биш гэж үзэж байгаа. Нөхцөл байдлыг тодорхойлох дүгнэлт гаргах эрх улсын байцаагч Б.Бд байгаа. Гэтэл хоёр хариуцагч тайлбар дээрээ дурдахдаа дүгнэлтээр хүчингүй болгосон тухай тайлбарласан байдаг. Энэ талаар хууль зүйн үндэслэлийг илүү бие даасан шаардлага дээр тодорхойлсон байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д Ерөнхий газрын дарга бүртгэлийг хүчингүй болгох, засварлах, өөрчлөх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг, Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д улсын бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах эрхийг улсын байцаагч хэрэгжүүлдэг. Улсын байцаагч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлээд байна гэх асуудал хөндөгдөж байна. Бодит байдал дээр дүгнэлт гаргаж дүгнэлтийг үндэслэж З.Б******* руу шилжүүлсэн бүртгэл хүчингүй болгох үр дагавар үүссэн. Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн сангаас харахад Б.А, Ц.Н******* нар байгаа. Энэ шийдвэр бүртгэлийг хийж байгаа Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчийн хариу тайлбар, мэтгэлцээнээр энэ талаар илүү тодорхой болох байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Улсын байцаагч Б.Бгийн хувьд нэгэнт эрх бүхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор эрх нь сэргээд түдгэлзүүлсэн шийдвэр хүчингүй болж байхад хувьцаа эзэмшигч хувьцаагаа үзэмжээрээ хувьцаагаа захиран зарцуулах, худалдах боломжтой. Тогтоолоор тодорхой хязгаарлаагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын албан бичигт үндэслэн улсын байцаагч бүртгэлээ хүчингүй болгож байгаа нь хуульд үндэслэсэн шийдвэр биш гэж үзэж байна. Нэгэнт шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын баримт бичиг тогтоол хэлбэртэй байна гэж хуульчилсан тохиолдолд албан бичгийг үндэслэж байгаа улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага, Улсын бүртгэлийн байгууллагад хувьцаа эзэмшигч хэн байх нь чухал биш. Өөрт нь тайлбарлаж хэлээд засварлахгүй байгаа, улсын бүртгэлийн газраас шийдвэрлэж өгөхгүй байгаа тул шүүхэд хандахаас өөр арга байгаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил гаруй хугацаа болж байна. Иймд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, З.Б*******гийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож, бие даасан шаардлагын дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг агуулгын хувьд тайлбарлаад явсан тул нэгтгээд хэлсэн гэж хэлмээр байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.3, 47.1.6 дэх хэсэгт заасан хуулийн гурван үндэслэлийг товч дурдъя. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэг бичгээр эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан болох нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр захиргааны акт илт хууль бусад тооцогдох ёстой. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа цахимаар явж байгаа. Open Data нээлттэй мэдээллийн сан дахь бүртгэл 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр З.Б******* дээр бүртгэгдэж хүчинтэй явж байсан. Гэтэл хэзээ, хэн хийсэн нь ойлгомжгүй бүртгэл хийгдэж 9 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн бүртгэлийг сэргээж өгсөн байна. Энэ бол цахим хэлбэрээр явж байгаа захиргааны шийдвэр гэж үзэж байна. Цахим хэлбэрээр явж байгаа тул албажуулж гаргахгүй байж болно. Гэхдээ хэн, хэзээ яагаад гаргасан гэдэг ойлгомжгүй байгаа нь илт хууль бус болох нь гарцаагүй үндэслэл болно. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. Энэ нь илүү Улсын байцаагч өөрийн дүгнэлт дээр бүртгэлийг хүчингүй болгож байгаа гэж тайлбарлаж байгаа тайлбарт хамаарах үндэслэл гэж үзэж байна. Хуульд ерөнхий газрын даргын чиг үүрэг байтал ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч дүгнэлтээр хүчингүй болгосон талаар тайлбар хэлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаж хариу ирүүлж авсан албан бичгийг нэхэмжлэгчийн зүгээс захиргааны акт гэж үзэхгүй байгаа. Систем дээр хийгдэж байгаа, өмнөх бүртгэлийг сэргээж байгаа цахимаар хийгдэж байгаа зүйлийг акт гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д хэсэгт заасан үндэслэл тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Улсын байцаагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирсэн баримтыг үндэслэж шийдвэр гаргах ёстой гэдэг зүйл хэлж байна. Гэтэл тэр бичиг нь хуульд заасан я үр дагавартай эрх зүйн актууд гэдгийг хуульд нэгэнт заасан зохицуулалтыг бүртгэлийн байгууллага мөрдөх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Я нэгэн байдлаар албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа явуулахгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Албан бичгээр үйл ажиллагаа явуулж улсын бүртгэлийн байгууллага бичиг ирсэн юм чинь гэдэг агуулгаар засаад байж болохгүй. Тэрхүү албан бичиг Ц.Н******* руу хувьцаа шилжүүлэх тухай асуудал дурдагдаж байгаа. Мөн бүртгэлийг хийж гэрчилгээ, дүрмийг ирүүлэх тухай, буцааж түдгэлзүүлэх тухай гурван агуулга бүхий зүйл албан бичгээс харагддаг. Гэтэл тэр нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарлаж тогтоож байна. Буцааж бүртгэлийг түдгэлзүүлэх, хориглож шийдвэрлэж байгаа үр дагаврыг албан бичиг гэж үзээд байгаа. Энэ бүртгэлийг буцаан түдгэлзүүлэх тухай шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гаргаагүй. Ганцхан албан бичиг гаргасан. Жишээ нь, шүүхээс захиргааны актын түдгэлзүүлэх тухай албан бичиг гаргахад тэрэнд үндэслэн акт түдгэлзэх боломжгүйтэй адил буюу заавал шүүгчийн захирамж, тогтоол гардагтай адил Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын баримт бичгүүд я эрх зүйн үйлчлэлтэй акт вэ гэдэг нь хуулиар тодорхойлогдсон байхад албан бичгийг үндэслэж бүртгэлийг хүчингүй болгох эрх зүйн үндэс бүрдээгүй байсан. Захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулж байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шийдвэр гаргуулах гэж байгаа. Гуравдагч этгээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шийдвэрийг гаргуулах гэж байгаа. Тус хуулийн 106.2-д зааснаар байхын тулд 3 үндэслэлийг дурдсан. Гурвуулаа илт хууль бус байх захиргааны актын шинжийг хангаж байгаа захиргааны үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Нөгөө талаараа зарчмын шийдвэр байж болно гэж үзэж байна. Яагаад гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын албан бичгийг үндэслэж Улсын бүртгэлд бүртгэл хийж болох эсэх асуудал байна. Магадагүй зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэхэд хууль зөрчиж байгаа үйл ажиллагаа улам гарах үр дагавар бий болж байна гэж харж байна. Өмнө нь 2021 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ төрлийн агуулга бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 83 дугаар шийдвэрийг шүүгч Ц.Мөнхзул гаргасан. Шийдвэрийн үндэслэх хэсгээс харахад Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6, 18.7.1 гэх заалтыг яаж ойлгох талаар дүгнэсэн байна. Тус дүгнэлтийн хэсгээс уншъя. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.6 дэх хэсэгт хэсэг, энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэж заасан, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгон гэж зааснаас үзэхэд эд хөрөнгийн эрхийн өмнө бүртгэгдсэн харилцаа нь процессын хувьд өмнөх бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байна эсэх талаар хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах. Үүний дараа Улсын ерөнхий бүртгэгчээс харьяалах доод шатны бүртгэгчийн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох замаар бүртгэлийг хүчингүй болгох. Эсхүл хууль зөрчиж хийгдсэн бүртгэлийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх байдлаар хэрэгжихээр байна. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд улсын байцаагч шийдвэр гаргах эрхтэй этгээд биш байна. Дүгнэлт гэдэг бол нөхцөл байдлыг л тодорхойлох баримт бичиг. Улсын байцагчийн дүгнэлт журамд үндэслэж гарсан. Улсын бүртгэлийн үйл ажиллагааны хяналт хийх журам 2021 оны А/341 дүгээр тушаалаар батлагдсан. Үүний 14 дэх заалтыг үндэслэж шийдвэрлэгдсэн. 14 дэх заалт нь дүгнэлт гэдэг хэсэг байгаа. 14.1-д улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлт иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлын дагуу улсын бүртгэлтэй холбоотой тодорхой нөхцөл байдлыг тогтооход үйлдэх гэж байгаа. Улсын байцаагчийн дүгнэлтэд дараах асуултыг дурдан гэж журмын 14.2-д 7 зүйлийг дурдаж байгаа. Журмын 14.6-д дүгнэлт гарсны дараа дараагийн процесс яах вэ гэдгийг журамлаж өгсөн. Өөрөөр хэлбэл, дүгнэлт буюу гаан бүхий захиргааны акт өөрийнхөө үндэслэж бичсэн байгаа журмыг зөрчиж, журамд олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж байна. Дүгнэлтийг харахад бүртгэлийг хүчингүй болгосугай, өмнөх бүртгэлийг сэргээсүгэй гэдэг захирамжилсан агуулга харагдахгүй байгаа. Маргаан бүхий 4810 дугаар дүгнэлтийн дүгнэх хэсэгт хуулийн этгээдийн мэдээллийн санд ******* дугаар регистрийн дугаартай А******* ХХК-ний 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр З.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох гэж байгаа. Энэ нь хуваарьт заасан нөхцөл байдлыг тогтоож байгаа захиргааны актын шинжийг хангаж байна гэж үзэж байна. Гэхдээ үүнийг нь үндэслэж дараагийн бүртгэлийг хүчингүй болгох үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бүртгэлийн байгууллага я үйл ажиллагаа байгаа юм бэ гэдэг асуудал, цаашлаад энэ дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгоно гэдэг хариуцагчийн тайлбар я учиртай юм бэ? Улсын бүртгэлийн байгууллагын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар рүү бичиг явуулдаг. Энэ гаргасан дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгож, түдгэлзүүлсэн гэсэн бичиг хүргүүлээгүй. Хуулийг яаж хэрэглэх вэ гэдэг дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн байр суурь ойлгомжтой. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага энэ хуулийг хэрхэн хэрэгжүүлдэг талаар тайлбарыг өгсөн. Зарчмын шинжтэй хуулийг хэрэглэх талаар тайлбар байсан. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дурдахгүйгээр хүсэлтээ би явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заалтыг яаж хэрэглэдэг вэ? Тогтоолоор түдгэлзүүлэг үү? албан бичгээр түдгэлзүүлдэг үү? гэсэн тодруулахыг хүсэхэд тогтоол байна гэсэн агуулгатай хариуг ирүүлсэн. Ийм байтал улсын бүртгэгч бүх зүйл хууль ёсны дагуу хууль зөрчөөгүй явж байсан бүртгэлийг хүчингүй болгож ажилласан нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсэн, бодит нөхцөл байдалд тохироогүй байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч З.Б*******гаас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Б.Б нарт тус тус холбогду******* Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлт, А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Б.Ааас хяналтын улсын байцаагчийн дээрх дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын мөн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.
2. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний үндэслэл болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт өгч нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн гаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 4810 дугаартай дүгнэлтээр ...А******* ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэгч С.О******* бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын холбогдох заалтыг зөрчсөн үндэслэлээр ...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд ******* регистрийн дугаартай А******* ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр З.Б*******г, мөн өдрийн гүйцэтгэх удирдлагаар З.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох-оор шийдвэрлэжээ.
3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ гээд мөн зүйлийн 22.3.1-22.3.6 дахь заалтад баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; улсын бүртгэлийн гэрчилгээ-г тус тус бүрдүүлэхээр, харин улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д зааснаар бүртгэл хийлгэх материал нь нотлох баримтын зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, 19.4.5-д зааснаар улсын бүртгэлийн талаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу гаргасан шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт хийх эрхтэй байх бөгөөд ингэхдээ мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглохоор зохицуулсан байна.
3.3. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална гээд 4.1.4-д үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд архивын эх нотлох баримт бичиг нь эх сурвалж болно, 18 дугаар зүйлийн 18.1-д Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина, 18.2-т Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ, 18.7-д Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна гээд 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж тус тус хуульчилжээ.
3.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2-141/20860 тоот албан бичгээр ...2024 оны 4-141/1583 албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийг сэргээж, А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Аын хувьцааг түүний эх тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Н*******д шилжүүлэн бүртгэж, төлбөр төлөгч хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хамт хариу ирүүлэх-ийг бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, эрх бүхий этгээдийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээх тухай №23370378/05, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай №23370378/06 дугаар тогтоолуудыг хавсарган хүргүүлсэн байхад Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч С.О******* нь иргэн З.Б*******гаас гаргасан өргөдөл, Б.Ааас компанийн эрхийг З.Б*******д шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээ, үүсгэн байгуулагчийн шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр А******* ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг З.Б******* болгон, өөрчлөн бүртгэсэн нь дээрх хуулийг зөрчсөн, хууль бус бүртгэл болжээ.
3.5. Тухайн тохиолдолд, улсын бүртгэлийн байгууллага нэхэмжлэгч З.Б*******гаас гаргасан өргөдлийг анх хүлээн авч шалгахдаа нотлох баримт нь зөрчилтэй, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичиг, тогтоолд дурдсан этгээдээс өөр этгээдэд шилжүүлэхээр хүсэлт гаргасан гэж үзэн бүртгэхээс татгалзах байтал гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигчийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн, хоригтой хуулийн этгээдийн бүртгэлд хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж бүртгэсэн нь хууль бус байна. Иймд бүртгэл үнэн зөв, бодитой байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг хангах үүднээс тухайн хууль бус бүртгэлийг хүчингүй болгосон хариуцагч улсын байцаагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
3.6. Түүнчлэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Б.А нар компанийн нийт хувьцаа болон эрхийг гуравдагч этгээд Ц.Н*******д бус нэхэмжлэгч З.Б*******д шилжүүлэн өгөх болон шилжүүлэн авах хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаагүй атлаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын бүртгэлд хүргүүлсэн албан бичгийн дараа тус хуулийн этгээдийн хувьцаа, гүйцэтгэх удирдлагын эрхийг З.Б*******д шилжүүлэхээр болж, энэ талаараа ...бид З.Б*******д шилжүүлэх талаар шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаагүй боловч нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь нэг гэр бүлийн хүмүүс тул хоорондоо ярилцаад шийдвэрлэсэн хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
3.7. Учир нь Шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №23370809/04 дугаар тогтоолоор А******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигчийн бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, уг тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 4-141/11487 тоот албан бичгээр бүртгэлийн байгууллагад хүргүүлснээр тус хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавигдсан, үүнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №23370378/05 дугаар тогтоолоор цуцалж, мөн өдрийн №23370378/06 дугаар тогтоолоор түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг тус газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2-141/20860 тоот албан бичгээр бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байх бөгөөд нэгэнт улсын бүртгэлийн байгууллага тухайн эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шийдвэрээс өөрөөр бүртгэхийг хуулиар хориглосон тул хариуцагч хяналтын улсын байцаагчаас ийнхүү зөрчилтэй бүртгэлийг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй.
3.8. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч улсын байцаагч Б.Б ...2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад сонсох ажиллагаа явуулах болсныг оролцогч талуудад мэдэгдсэн болох нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл, мөн ...2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 30 минутад сонсох ажиллагаа явуулах талаар Ц.Н*******, З.Б******* нарт мэдэгдсэн болох нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн мэдэгдэл болон тэдний ...уг мэдэгдлийг Б.Ат дамжу******* өгч, сонсох ажиллагаанд хамт ирнэ гэх тэмдэглэл, Уулзалтын өрөөний тэмдэглэл бүхий бүртгэл, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтуудаар[1] тус тус тогтоогдож байна.
3.9. Үүнээс үзвэл, хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заасныг тус тус хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй төдийгүй гаан бүхий дүгнэлт гарсан талаар 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 14 цаг 30 минутад Б.Аын 99111474 дугаарын утсаар мэдэгдэхэд ..Ц.Н*******, З.Б******* нарт бүртгэл хүчингүй болсон талаар хэлчихнэ гэв, Ц.Н*******, З.Б******* нарын утас холбогдохгүй байв... гэх Захиргааны актыг мэдэгдсэн тухай хуудас тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ...дүгнэлтийн талаар огт мэдээгүй, дүгнэлтийг танилцуулаагүй, гардуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Бүртгэл хүчингүй болгох тухай 4810 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Аын Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
4.1. Гуравдагч этгээдээс тус бие даасан шаардлагын үндэслэлээ ...хуульд шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байхаар заасан байхад шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгээр хязгаарлалт тогтоож, ажиллагаа явуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад шийдвэрээ гаргасан, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар бүртгэлийг хүчингүй болгох чиг үүрэг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хамаарна, харин мөн хуульд зааснаар хяналтын улсын байцаагч нь бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргаж, шаардлага тавьж, даалгавар өгч биелэлтийг хангуулах чиг үүрэгтэй тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн үндэслэлүүдээр гаан бүхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлжээ.
4.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гээд 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй заасан бөгөөд энэхүү гааны тухайд, хариуцагч хяналтын улсын байцаагч нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлтээр А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б*******г 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хяналтын улсын бүртгэгчийн чиг үүрэгт огт хамаарахгүй, мөн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн тухайн бүртгэлийг хүчингүй болгох я ч хууль зүйн үндэслэл байгаагүй нь илэрхий эсхүл хуульд огт байхгүй үндэслэл заасан тохиолдолд илт хууль бус захиргааны актад хамаарч, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүйд тооцогдох учиртай.
4.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина, 18.2-т Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид улсын байцаагч гэх/ хэрэгжүүлнэ гэж заасан бол мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д зааснаар хяналтын улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах эрх хэмжээтэй байхаар хуульчилжээ.
4.4. Үүнээс үзвэл, улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч нь бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах эрхтэй байх бөгөөд тухайн тохиолдолд хяналтын улсын байцаагч Б.Бг хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас ирүүлсэн хүсэлтийг шалгаж, А******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг гаан бүхий 4810 дугаартай дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэснийг хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
4.5. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан хууль заасан үндэслэл байгаагүй гэдгийг захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зэрэг эрх зүйн илэрхий алдаа гаргасан, эсхүл тухайн үндэслэл болсон хэм хэмжээ нь дээд эрэмбийн хэм хэмжээг зөрчих зэрэг эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчсөн илт хууль бус алдаа, тохиолдлыг ойлгодог.
4.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна, 44 дүгээр зүйлийн 44.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно, 44.2-т Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна гээд 44.2.14-д төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх гэж заасан бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №23370378/05 дугаар тогтоолоор А******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцалж, мөн өдрийн №23370378/06 дугаар тогтоолоор тус бүртгэлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг тус газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2-141/20860 тоот албан бичгээр бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байх тул хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуульд заагаагүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
4.7. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд А******* ХХК-ийн гүйцэтгэл захирал Ц.Н*******, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.А нараас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан ...А******* ХХК-ийн нийт хувьцаа болон эрхийг тус компанийн гүйцэтгэх захирал, төрсөн эх Ц.Н*******д шилжүүлэх, бүртгүүлэх хүсэлтийн дагуу тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээж, холбогдох шийдвэрийг бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байх төдийгүй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, гаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглохоор заасан тул гаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд үндэслээгүй гэж үзэхгүй.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангасан гэж үзэхээргүй байх тул тус дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэгчийн А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд Б.Ааас гаргасан тус шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагын тухайд:
5.1. Нэхэмжлэгчээс дээрх шаардлагын үндэслэлээ ...хуульд зааснаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байдаг учраас Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтийн дагуу А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон тухайн шийдвэрийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ гэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн зүгээс мөн шаардлагын үндэслэлээ ...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон байгууллага, захиргааны акт тодорхойгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т зааснаар захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, мөн хуулийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох хэмээн тус тус тайлбарлан гасан.
5.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актыг тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр, үйл ажиллагааг ойлгоно гэж тодорхойлсон ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...хяналтын улсын байцаагчид хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг таслан зогсоож, тухайн бүртгэлийг хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах эрхийг хуулиар олгосон тул дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгосон байна, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын я нэгэн шийдвэр гараагүй гэж тайлбарлаж байна.
5.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, зөрчигдөж болзошгүй эсэхтэй холбоотой гааныг хянан шийдвэрлэдэг.
5.4. Дээрхээс үзвэл, А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б*******г бүртгэсэн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын аливаа шийдвэр аман болон бичгийн хэлбэрээр гараагүй, ийм шийдвэр байхгүй, харин тус бүртгэлийг Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нараас гаан бүхий актаар тодорхойлж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэр-ийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсхүл хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.
5.5. Тодруулбал, нэхэмжлэгч З.Б*******гийн хувьд гаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаар дүгнэлт нь эцсийн үр дагавар үүсгэсэн захиргааны акт юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гээд 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд Б.Аын тус бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч З.Б*******гийн нэхэмжлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4810 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гуравдагч этгээд Б.Аын бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Б.Аын А******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Б*******г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА
[1] 2 дугаар хавтаст хэргийн 2-16 дугаар тал