| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/03776/И |
| Дугаар | 192/ШШ2025/05799 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/05799
2025 07 08 192/ШШ2025/05799
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, шүүгч Ш.Отгонбаяр, Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын ХI байранд байрлах,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,,,, нарт тус тус холбогдох
Төрд учирсан хохиролд 39,081,775 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч Н.Номтойбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч С.Чинзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарт холбогдуулан төрд учирсан хохиролд 39,081,755 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч Н.Номтойбаяр нь ,аар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга албан тушаалаас нь чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр шийдвэрээр хүчингүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 19,322,226 төгрөгийн олговрыг Хөдөлмөр,аас гаргуулж, Д.Мэндбаярт олгохоор шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар магадлалаар өөрчилсөн боловч Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
1.2.Хариуцагч Н.Номтойбаяр нь Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоол гарснаар Хөдөлмөр,ын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Иймд ажлаас чөлөөлөгдөх өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 18,530,313 төгрөгийг Н.Номтойбаяраас гаргуулахаар шаардаж байна.
1.3.Хариуцагч С.Чинзориг нь Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоолоор Хөдөлмөр,ын албан тушаалд томилогдсон. Ийнхүү томилогдсон өдрөөс хойш Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон дээр дурдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс Д.Мэндбаярын Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 19,424,278 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,071 төгрөгийг тус тус хариуцагч С.Чинзоригоос гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч Н.Номтойбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 39,081,775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, энэ тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч Н.Номтойбаяраас 18,530,313 төгрөг гаргуулахаар шаардаж байгаатай холбоотойгоор уг төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэв.
3.Хариуцагч С.Чинзориг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, өмгөөлөгчгүй оролцож байгаагаас гадна хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй учир тодорхой тайлбар өгөх боломжгүй гэв.
4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Н.Номтойбаярт хаягласан дугаар “Төрд учирсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Ажлаас чөлөөлөх тухай” ,ын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, төлбөрийн хүсэлт , дугаар баримтын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийдвэрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар магадлалын тус шүүхийн тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тогтоолын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дугаар шийдвэрийн шүүхийн архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/960, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн , 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар “Хамтран ажиллах тухай” Шүүхийн ерөнхий зөвлөлд хаягласан албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны , дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 633 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч Н.Номтойбаярын зүгээс итгэмжлэл, хариу тайлбар,
Хариуцагч С.Чинзоригийн зүгээс итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаал, түүний хавсралтын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны , Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны дугаар тогтоолыг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийг хэргийн баримт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар мэдэгдэх хуудсыг тус тус нотлох баримтаар гаргуулан авч, хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хариуцагч Н.Номтойбаярт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Чинзоригт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Номтойбаярт холбогдуулж 18,530,313 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ ,аар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга албан тушаалаас нь чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр шийдвэрээр хүчингүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 19,322,226 төгрөгийн олговрыг Хөдөлмөр,аас гаргуулж, Д.Мэндбаярт олгохоор шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоол гарч, Хөдөлмөр,ын албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор болох 18,530,313 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж,
хариуцагч С.Чинзоригт холбогдуулан 20,511,462 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ С.Чинзориг нь Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоолоор Хөдөлмөр,ын албан тушаалд томилогдсон ба уг өдрөөс хойш Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс Д.Мэндбаярын Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 19,424,278 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,071 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 872,113 төгрөг, нийт 20,511,462 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тус тус тодорхойлж байна.
3.Хариуцагч Н.Номтойбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 39,081,775 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, энэ тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч Н.Номтойбаяраас 18,530,313 төгрөг гаргуулахаар шаардаж байгаатай холбоотойгоор уг төлбөрийг төлөхөд татгалзахгүй болохоо илэрхийлсэн болно.
4.Хариуцагч С.Чинзориг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, өмгөөлөгчгүй оролцож байгаагаас гадна хэргийн талаар тодорхой мэдээлэлгүй учир тодорхой тайлбар өгөх боломжгүй гэж тайлбарлаж байна.
5.Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
5.1.Хариуцагч Н.Номтойбаяр нь Хөдөлмөр,аар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга албан тушаалаас нь чөлөөлсөн.(хавтаст хэргийн 8 дахь тал)
5.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр шийдвэрээр Хөдөлмөр,ын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалаар хүчингүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 19,322,226 төгрөгийн олговрыг Хөдөлмөр,аас гаргуулж, Д.Мэндбаярт олгохоор шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 13-24, 31-38 дахь тал)
5.3.Дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 19,402,426 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон. (хавтаст хэргийн 169 дэх тал)
5.4.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ийн өдрийн дугаар шийдвэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 19,424,278 төгрөгийг гаргуулж Д.Мэндбаярт олгохоор шийдвэрлэсэн ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 19,679,349 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон. (хавтаст хэргийн 173-178, 183 дахь тал)
5.5.Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58[1] дугаар тогтоолоор Хөдөлмөр,ын албан тушаалд С.Чинзориг томилогдож, түүнээс өмнө Н.Номтойбаяр сайдын албан тушаалд ажиллаж байсан.
5.6.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэрээр Д.Мэндбаярын 1 сарын дундаж цалин хөлсийг 1,462,774 төгрөг гэж тогтоосон. (хавтаст хэргийн 177 дахь тал)
6.Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “…албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах”, Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2 дахь хэсэгт “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заажээ.
8.Хариуцагч Н.Номтойбаяр нь Хөдөлмөр,аар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга албан тушаалаас нь чөлөөлсөн нь хууль бус болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тогтоолоор тогтоогдож байна.
8.1.Дээрх шийдвэрийн дагуу улсын төсвөөс 19,402,426 төгрөгийг гаргуулж, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Д.Мэндбаярт олгосон болох нь хавтаст хэргийн 169 дэх талд авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдсон, хариуцагч Н.Номтойбаяр нь уг төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу Н.Номтойбаярт холбогдох 18,530,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8.2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хөөн хэлэлцэх хугацааны хувьд шүүх үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
9.Хариуцагч С.Чинзориг нь Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Монгол Улсын Засгийн Газрын гишүүдийг томилох тухай” 58 дугаар тогтоолоор Хөдөлмөр,ын албан тушаалд томилогдсон ба уг өдрөөс хойш Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дугаар шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Үүний улмаас төрөөс 19,679,349 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
9.1.Гэхдээ эс үйлдэхүйн хувьд дараах шалтгаантай байна. Үүнд: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй”, 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2-т заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 86.4-т заасны дагуу гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж зааснаар захиргааны хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргах эрхтэй.
9.2.Хариуцагч С.Чинзориг нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан буюу хуульд заасан гомдол гаргах эрхээ хэрэгжүүлснийг түүний гэм буруу гэж үзэхгүй.
9.3.Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны дугаар тогтоол гарах өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх 10,239,418 (1,462,774₮/сар*7сар=10,239,418₮) төгрөг, мөн сайдын албан тушаалд томилогдсон 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 872,113 (19,402,426₮-18,530,313₮=872,113₮) төгрөгийг хариуцагч С.Чинзориг нь төлж барагдуулах үүрэггүй гэж үзлээ.
9.4.Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны дугаар тогтоол гарсан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Мэндбаяр нь нэхэмжлэл гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 6 сар, 6 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйд хариуцагчийг гэм буруутай гэж үзнэ.
9.5.Иймд дээрх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 9,184,860 (19,424,278-10,239,418=9,184,860) төгрөг, уг үнийн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 161,908 ((9,184,860-1,300,000)*1.6%+35,750=161,908)) төгрөг, нийт 9,346,768 төгрөгийг хариуцагч С.Чинзоригоос гаргуулж, улсын төсөвт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Номтойбаярт холбогдох 18,530,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.Чинзоригоос 9,346,768 төгрөг гаргуулж Төрийн албаны зөвлөлд олгож, 11,164,694 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл” гэж зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “…хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч…”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж зааснаар хариуцагч Н.Номтойбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 250,601 төгрөг, хариуцагч С.Чинзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 164,498 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Чинзоригоос 9,346,768 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл (Төрийн банкны дугаар данс)-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,164,694 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Номтойбаярт холбогдох 18,530,313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Номтойбаяраас 250,601 төгрөг, хариуцагч С.Чинзоригоос 164,498 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлого (100200100941)-нд нөхөн төлүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР
Д.УРАНЗУЛ
[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=12921