Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 314/ШШ2025/00391

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч Өвөрхангай аймгийн *********** сумын ** дугаар багт оршин суух, *********** овгийн ***********гийн ***********гийн хүсэлттэй,

           Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ч.*********** шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Миний бие Ч.*********** нь 2021 онд өөрийн охин ***********гээс ***********ийг үрчлэн авсан.  Миний охин *********** 2020 оны зун нэг залуутай танилцаж жирэмсэн болсон. Тэгсэн охиныг маань 5 сартай жирэмсэн байхад нөгөө залуу орхиод явсан. Миний охин *********** 2021 оны 05 дугаар сард охин ***********ийг төрүүлсэн. Ингээд би охиныхоо охиныг өөрийн нэр дээр үрчлэн авсан хэдий хоёр охинтойгоо хамт амьдардаг байсан. Миний охин *********** нь охиноо өөрийн гараар өсгөсөн. Би өөрөө 5 хүүхэд төрүүлсэн, 6 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгосон. Миний бие өндөр настай, мөн биеийн байдал тааруу байдаг болсон тул охин ***********ийг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгох хүсэлттэй байна. Иймд охин ***********ийг Ч.***********д үрчлүүлсэн үрчлэлтийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

2. Хүсэлт гаргагч Ч.***********гаас шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт,

Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 129 дугаартай тодорхойлолт,

Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/97 дугаартай “Босго шугам шинэчлэн тогтоох тухай” тушаалын хуулбар,

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн CVL2562000001000610 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа,

Э.***********ийн төрсний гэричлгээний хуулбар,

Өвөрхангай аймгийн *********** сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06/85 дугаартай тодорхойлолт,

 Үрчлүүлэгч ***********гийн шүүхэд гаргасан “...Миний бие охин ***********ийг 2021 оны 05 дугаар сард төрүүлээд ээж Ч.***********д үрчлүүлсэн болно. Би ээж охинтойгоо хамт амьдардаг байсан. Ээж маань өндөр настай, биеийн байдал тааруу байдаг. Ээж Ч.***********гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ээж маань цаашид хүүхэд өсгөж, асрах боломжгүй байгаа. Иймд Ч.***********д охин ***********ийг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн тайлбар,

***********гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.***********ийн төрсний гэрчилгээний хуулбар,

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 23/308 дугаартай “***********гийн ***********ийн үрчилсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв. ***********гийн *********** (ЙО65110507) нь манай мэдээллийн санд гэрлэлт бүртгэлгүй байгаа тул гэрлэсний лавлагаа гарах боломжгүй байна.” гэсэн албан бичиг,

 Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн CVL2562000001000773 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа,

 3. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр ***********, Ч.*********** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

  Гэрч ***********  “...Ч.*********** нь манай бэрийн ээж байгаа юм. Манай бэр охин *********** нь ээждээ охиноо үрчлүүлсэн гэж байсан. *********** нь 2024 оны 11 сард манай бэр болсон. Тэгээд хүүхдээ үрчлүүлсэн байсан. Манай бэр болохоосоо өмнө ээж дүү хүүхдийн хээ хамт амьдарч байсан. Ч.*********** бие нь тааруу байгааучраас ***********д хүүхдийг нь буцааж өгөх гэж байгаа гэж ярьж байсан.” гэж,

           Гэрч Ч.*********** “...*********** эгчийн охин *********** нь айлын бэр болоод явахдаа өөрийн голомт дээрээ хүүхдээ гаргасан гээд ээждээ үрчлүүлсэн гэсэн. Үрчлүүлсэн охин нь одоо бараг 4 настай. *********** эгч өөрөө бие нь муу байгаа болохоор үрчлүүлсэн хүүхдээ ***********даа буцааж өгөх гээд байгаа юм байна лээ.” гэж тус тус мэдүүлсэн.

            Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Ч.*********** үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

       2. Хүсэлт гаргагч нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

3. Шүүх хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.***********ийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр *********** овгийн ***********гийн *********** нь  үрчлэн авсан болох нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн CVL2562000001000773 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Э.***********ийн 6246000068 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, гэрч ***********, Ч.*********** нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Охин Э.***********э нь өөрийн эмээ Ч.***********д үрчлэгдсэн хэдий ч төрсөн цагаасаа эхлэн 2024 оны 11 сар хүртэл ээж ***********, эмээ Ч.*********** нарын хамт амьдарсан болох нь х¿ñýëò ãàðãàã÷ийн хүсэлт,  үрчлүүлэгч ***********гийн  шүүхэд гаргасан тайлбар,  гэрч ***********, Ч.*********** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

5.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Үрчлэгч нь ... энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно.”,  61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно.” гэж,

Мөн хуулийн 57 дугаар зүйлийн  57.2-т “Ганц бие ....хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно.” гэж тус тус заасан.

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 23/308 дугаартай албан бичгээр ирүүлсэн  2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн CVL2562000001000773 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаанд үрчилж авсан эцгийн талаар мэдээлэл авагдаагүй байна.

Мөн хүсэлт гаргагч Ч.*********** нь гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй болох нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 23/308 дугаартай “...***********гийн *********** (ЙО65110507) нь манай мэдээллийн санд гэрлэлт бүртгэлгүй байгаа тул гэрлэсний лавлагаа гарах боломжгүй байна.” гэсэн тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ч.***********г охин Э.***********ийг үрчилж авахдаа ганц бие байсан байна гэж дүгнэлээ.

6. Хүсэлт гаргагч Ч.*********** нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас цаашид охин Э.***********ийг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, ***********гийн тайлбар, гэрч ***********, Ч.*********** нарын мэдүүлэг, эмчийн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

7. Хүсэлт гаргагч Ч.*********** нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргаж, үрчлүүлэгч *********** нь түүний хүсэлтийг зөвшөөрсөн тайлбар гаргасан нь хүүхдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй, мөн Гэр бүлийн тухай хуульд заасан ганц бие хүнд хүүхэд үрчлэхийг хориглоно гэснийг зөрчсөн байх тул  Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2 дахь хэсэгт  зааснаар Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0001 дугаарт бүртгэгдсэн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Э.***********ийг Ч.***********д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “ Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул охин Э.***********ийг төрсөн эх ***********гийн асрамжид шилжүүлэх нь зүйтэй байна.

9. Хүсэлт гаргагч Ч.*********** нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      10. Хүсэлт гаргагч Ч.*********** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

      11. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.***********ийг *********** овгийн ***********гийн ***********д үрчлүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0001 дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.***********ийг төрсөн эх ***********гийн асрамжид шилжүүлсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч Ч.***********г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ

2025          06            17                                                     314/ШШ2025/00391