Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 10

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Б.С 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х   овогт Б   С  д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000040010 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Наранбулаг суманд 1970 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 1-09 тоотод оршин суух, РД:, Х   овогт Б   С  .

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт байрлах Булган боомтоор 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 26-65 ХОА улсын дугаартай Маяти маркийн тээврийн хэрэгсэлд Монгол улсын хилээр хориглосон бараа болох спирт 59.2 литр, хязгаарлалт тогтоосон бараа болох 0,5 литрийн савлагаатай водка нэртэй архи 20 шилийг тус тус ачиж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжпэн судлав. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Ховд аймгийн Булган сумын Булган боомтоор 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 26-65 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Б.С   нь хууль бусаар 59,2 литр спирт, 20 шил водка нэртэй архи нзвтрүүлсэн хэрэг гарсан байна. Энэ хэрэгт төрийг төлөөлж хохирогчоор оролцож байна. Шүүгдэгчээс нэхэмжлэх болон гаргуулах хохирол төлбөр байхгүй" гэх мэдүүлэг

Гэрч П.Бат-Оршихын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би ээж С  гийн хамт аавынхаа 26-65 ХОА улсын дугаартай маяти маркийн автомашинтай БНХАУ руу Ховд аймгийн Булган сумын Булган боомтоор 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гарч хүмүүсийн ачаа ачаад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Булган боомтоор буцаж гарч ирээд Ховд аймаг руу явж байтал Булган сумын “Гурвын хаалт” гэх газар цагдаа нар миний машиныг саатуулж шалгасан. Машинаас 800 граммын савлагаатай 74 ширхэг спирт, 20 шил водка гэсэн хаягтай 0,5 литрийн архи гарч ирсэн. Энэ талаар би ээжээсээ энэ ямар ачаа бэ гэхэд манай ээж үүнийг би ачуулсан юм гэсэн" гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.С  гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “... Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хүү П.Бат- Оршихын хамт нөхрийнхөө 26-65 ХОА улсын дугаартай Маяти маркийн автомашинтай БНХАУ руу 2018 оны 01 дүгээр сарын 24-нд ороод хүмүүсийн ачаа ачаад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Булган боомтоор гарч ирээд Булган сумын Гурвын хаалт гэх газар явж байтал цагдаа нар манай машиныг шалгахад машинд ачсан бараан дотроос 800 гарммын савлагаатай 74 ширхэг спирт, 20 шил водка гэсэн хаягтай архи гарч ирсэн. 74 ширхэг савтай спирт, 20 шил архи зэргийг би БНХАУ-ын архины дэлгүүрээс хувийн хэрэгцээнд машины тормосны хийн боллонд хийхэд зориулж авсан юм...” гэх мэдүүлэг,

Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Дарьжав, химийн шинжээч С.Баярмаа нарын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:

  1.  Шинжилгээнд хамрагдсан өнгөгүй шингэн зүйл, водка гэсэн шошготой 0,5 мл-ийн савлагаатай шингэн зүйл нь согтууруулах ундаа, архи спирт мөн болно. Энэ нь шинжилгээний сорилтын дүнгийн этилийн спиртийн агууламжаар

тодорхойлогдож байна.

  1. Уг шингэн зүйл нь согтууруулах ундаанд байх этилийн спиртийн агууламжтай, альдегид, совсны тос хэмээх химийн бодисын найрлагатай байна.
  2. Шинжилгээний сорилтын дүнгээр уг шингэн зүйлд агуулагдаж буй совсны тос, альдегид нь Монгол улсын “Согтууруулах ундаа, цагаан болон өвөрмөц архи техникийн ерөнхий шаардлага” ММЗ 0179:2014, этилийн спирт ММ8 0178:2014 стандартанд заасан хэмжээнээс их байгаа нь бие сэтгэхүйд мансууруулах, донтуулах байдлыг ихэсгэх нөлөө үзүүлнэ” гэх дүгнэлт
  • Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл
  • Гэрэл зургийн үзүүлэлтүүд
  • Эд мөрийн баримтаар тоооцох тухай тогтоол
  • Эд зүйлийн үнэлгээ
  • Иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас
  • Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С   мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.С   нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Монгол улсын хил буюу Ховд аймгийн Булган сум дахь Булган боомтоор хориглосон бараа болох спирт 59,2 литр, хязгаарлалт тогтоосон бараа болох 0,5 литрийн савалгаатай водка нэртэй архи 20 шилийг 26-65 ХОА улсын дугаартай Маяти маркийн амбаартай ачааны автомашинд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч П.Бат-оршихын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.С  д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдсан 72 ширхэг хуванцар савтай спирт, водка гэсэн шошготой 19 шил архи нь Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ба тэдгээрийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.С  гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 26-65 ХОА улсын дугаартай Маяти маркийн автомашин нь Н.Пунцагдоржийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгсэлийн 01499741 тоот гэрчилгээ, гэрч П.Бат-оршихын мэдүүлгээр тогтоогдож байх тул битүүмжпэлийг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгож тээврийн хэрэгсэлийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х   овогт Б   С  г хуульд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С  г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.С  д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.С   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8-д зааснаар эд мөрийн
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С  гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
  7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үр гэ л жл үүл сү гэ й.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.