| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/04773/И |
| Дугаар | 192/ШШ2025/06019 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/06019
2025 07 28 192/ШШ2025/06019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,,
Хариуцагч: *******,,,, нарт холбогдох
“Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамгыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч В.Сансар, ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамгыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн “Дан байр” гэх газарт байр эзэмшдэг байсан бөгөөд бусад байр эзэмшигч нартай хамтарч хуучин байрыг нурааж шинээр орон сууц барих ажлыг тэй хамтарч гүйцэтгэхээр тохиролцож, “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулж, гүйцэтгэх захирлаар В.Сансарыг томилсон.
1.2.Барилга хугацаандаа ашиглалт ороогүй, компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгдөггүй, компанийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байсан учир бидний хооронд маргаан үүссэн. Иймд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шаардлага гаргаснаар гүйцэтгэх захирал В.Сансар 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж, товыг хувьцаа эзэмшигч нарт зохих журмын дагуу мэдэгдсэн боловч 50 хувийн хувьцаа эзэмшигч ирээгүй. Улмаар хурлыг хойшлуулж, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр товлосон боловч нь мөн л ирээгүй учир түүний эзгүйд хурлыг үргэлжлүүлж, компанийн санхүүгийн болон холбогдох баримт бичиг, захиалагч нартай хийсэн гэрээ, тамга, тэмдгийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхийг т даалгаж, В.Сансарыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн. Гэтэл одоог хүртэл компанийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг гаргаж өгөхүй байсаар байна гэжээ.
2.Хариуцагч В.Сансар, нар нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Хариуцагч :
2.1.1.Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд 2 блок 16 давхар барилгын 210 айлын орон сууцыг 2022 оноос эхлүүлээд, 2023 оноос ажлын явц саарсан. 2024 оны 09 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа явагдаад, 10-11 сар хүртэл улирлын чанартай зогсолт хийсэн. Ц.Ганзориг хувьцаа эзэмшигчийн хувьд тамга, тэмдгийг аваад гүйцэтгэх захирлын хувьд барилгыг дуусгана гэх боловч барилга барих талаар ямар нэгэн ажлын туршлага байгаагүй, В.Сансар нь энэ 16 давхар 2 блокыг сууриас нь авхуулаад 16 давхар барьсан, краказын ажил 100 хувь дууссан, 1 блок нь 95 хувьтай байгаа учир Ц.Ганзоригт “чамд туршлага алга, тиймээс наад хүнээрээ ажлаа дуусгуулаарай” гэх зүйлийг хэлсэн. 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн барилгын ажлаа эрчимтэйгээр явуулаад 95 хувьдаа орсон. Гадна тал дууссан, цонх суурилуулж дууссан, дотор засал нь 6 дугаар давхартаа цагаан замаскийн ажил хийгдээд бүх ажил явагдаж байгаа барилга. 2024 оны 11 дүгээр сард Г.Ганзоригийн өөрийнх нь объект дээр нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй уулзаж, барилгыг цааш яаж явуулах вэ, надад ийм шийдэл байна, ийм гарц байна, 2025 ондоо багтаж улсын комисст хүлээлгэж өгнө гэх яриа болж, В.Сансар барьдгаараа бариад ямар ч байсан ажлаа дуусгаарай гэх байдлаар итгэл хүлээлгэх юм байна гэж бодсон. Шүүх хуралдаан болох хэмжээнд ирнэ гэж бодоогүй. Бид хоёрын хувьд энэ орон сууцны барилгыг энэ онд дуусгах гол зорилготой байгаа.
2.1.2.Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 41,900,000 төгрөгийн хохиролтой гэсэн 2 хүний өргөдөл байдаг. Энэ мөнгөө буцааж авах боломжгүйгээр залилуулсан гэх агуулгатай. Мөрдөн байцаах албанд шалгагдаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд явж байгаа. 2025 оны 02 дугаар сард аудит санхүүгийн шинжээч нар томилогдоод санхүүгийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлттэй танилцмаар байна гээд хошууч н.Хүрэлтулгатай уулзсан боловч “танд энийг танилцуулж болохгүй, прокурор луу явуулсан, прокуророос шийд ирэхээр тухайн 41,900,000 төгрөгийн хохиролтой хүн залилуулсан байна уу, залилуулаагүй байна уу гэх шинжээчийн дүгнэлтэд В.Сансар ямар ажил хийсэн, хэдэн төгрөгөөр энэ объектыг босгож байгаа, хэдэн төгрөг зарлагадсан, хэдэн төгрөгийн орлого олсон гэдгийг бүгдийг нь нарийн шинжээч тогтоосон, иж бүрэн шалгалт явагдсан, энэ талаар санхүүгийн шинжээч ажиллаад 02 дугаар сараас эхлээд 06 дугаар сар хүртэл явсан байгаа. Тиймээс мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр байгаа 41,900,000 төгрөгийн орлогын баримтыг гаргуулж авмаар байна. Уг нотлох баримтыг үзвэл нэхэмжлэгчийн хүсээд байгаа зүйл, энэ хүн юу хийсэн, яагаад тамга өгөхгүй гээд байгаа талаар байгаа гэв.
2.2. Хариуцагч В.Сансар:
2.2.1.Миний хувьд сууриас нь авхуулаад өдийг хүртэл явсан. Ц.Ганзориг болон захиралтай хамт явсан. Бид уулзалт хийгээд 2 талаасаа хөрөнгө оруулалтын гэрээнд 50, 50 хувийн ашиг авна, 50, 50 хувиар хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээний 20,000,000,000 тэрбум дээр Ц.Ганзоригийн аудитын дүгнэлтэд 363,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж байгаа. Энэ дүн нь өөрийн бодит хөрөнгө оруулалтаас хамаагүй бага. Явцын дунд манай компаниас 17 байр аваад түүнээсээ 363,000,000 төгрөгөө бүрдүүлсэн байдаг. Ийм үндэслэлээр тамга, тэмдэг өгөх ямар ч боломжгүй. Санхүүжилтийн гацалтаас болоод боломж байхгүй, ажил саатсан асуудал гарсан. Хамгийн гол нөхцөл нь ерөөсөө хөрөнгө оруулалт, хоёр талаасаа ижил тэгш. Аудитын 240801084 дугаар дүгнэлтээр 05 дугаар сарын 18-ны өдөр гарсан дүгнэлтийг шинжилгээгээр болон санхүүгийн бүх тайлан тайлан тооцоо баримт дээр тулгуурлаад аудит хийсэн байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээн дээр маш тодорхой заасан байгаа. Үүнийг үндэслэж шийдвэр гаргах нь бодитой байх болов уу гэж бодож байна гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Хоёрдугаар дан” хоршооны 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хуралд дуудах тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хойшлогдсон хурлын тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулж дахин товлох тухай” А/01 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулах тухай итгэмжлэл, “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт гарын үсэг зурахаас татгалзсан, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өрийн хуралд байлцсан тухай В.Сансарын бичгээр гаргасан тайлбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 183/ШЗ2024/14916 дугаар захирамж, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас т холбогдох газар эзэмшигч иргэдээс гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа эсэх талаарх лавлагааг гаргуулан авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамгыг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн “Дан байр” гэх газарт байр эзэмшдэг байсан бөгөөд бусад байр эзэмшигч нартай хамтарч хуучин байрыг нурааж шинээр орон сууц барих ажлыг тэй хамтарч гүйцэтгэхээр тохиролцож, “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан боловч барилга хугацаандаа ашиглалт ороогүй, компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгдөггүй зэргээс шалтгаалж бидний хооронд маргаан үүссэн. Улмаар Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шаардлага гаргаснаар гүйцэтгэх захирал В.Сансар 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж, товыг хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн боловч 50 хувийн хувьцаа эзэмшигч ирээгүй тул хурлыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хойшлуулсан. 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хуралд нь мөн л ирээгүй учир түүний эзгүйд хурлыг үргэлжлүүлж, хурлаас компанийн санхүүгийн болон холбогдох баримт бичиг, захиалагч нартай хийсэн гэрээ, тамга, тэмдгийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхийг т даалгаж, В.Сансарыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн. Гэтэл одоог хүртэл компанийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг гаргаж өгөхүй байсаар байна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ 2022 оноос эхэлсэн барилгын ажил 2023 онд саарсан. Энэ хугацаанд хувьцаа эзэмшигч Ц.Ганзориг нь компанийн тамга, тэмдгийг авахаар шаардсан боловч барилга барих талаар ямар нэгэн ажлын туршлага байхгүй, гүйцэтгэх В.Сансар нь энэ 16 давхар 2 блокыг сууриас нь авхуулаад 16 давхар барьсан, карказын ажил 100 хувь дууссан, 1 блок нь 95 хувьтай байгаа учир компанийн тамга, тэмдгийг өгөхгүй гэж тайлбарлаж байна.
4.Хариуцагч В.Сансар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ миний хувьд сууриас нь авхуулаад өдийг хүртэл ажилласан. Компанийн хөрөнгө оруулалтын хэмжээний 20,000,000,000 тэрбум дээр Ц.Ганзориг 363,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж манай компаниас 17 байр авсан байдаг. Энэ үндэслэлээр тамга, тэмдэг өгөх ямар ч боломжгүй гэж тайлбарлаж байна.
5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Нэхэмжлэгч Ц.Ганзориг, хариуцагч нар нь хамтран 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн 50, 50 хувийн хувьцаа эзэмшигч болж, гүйцэтгэх захирлаар хариуцагч В.Сансарыг томилсон үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй[1].
5.2.Нэхэмжлэгч Ц.Ганзоригийн санаачилгаар “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр товлогдож, товыг хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн. (хавтаст хэргийн 12-32 дахь тал)
5.3.“Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/01 дугаар тушаалаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулж 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагт товлосон. (хавтаст хэргийн 33 дахь тал)
5.4.Нэхэмжлэгч Ц.Ганзориг нь “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийг нь төлөөлж саналын эрхтэй оролцох, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тогтоолд гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг д олгосон. (хавтаст хэргийн 40 дэх тал)
5.5.“Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хурлаас гүйцэтгэх захирал В.Сансарыг чөлөөлж, Ц.Ганзоригийг гүйцэтгэх захирлаар томилсон. (хавтаст хэргийн 34-42 дахь тал)
5.6. “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Сансар нь 2024 оны 02 дугаар сарын 08, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд болсон хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон ба хурлын шийдвэр, тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан. (хавтаст хэргийн 43 дахь тал)
5.7.Зохигч талууд “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийгдэж байгаагүй гэх үйл баримтын талаар маргаангүй.
6.Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”, 59.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна” гэж тус тус заажээ.
7.Нэхэмжлэгчийн зүгээс “Гранд хөх дэгд хөгжил” ХХК нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэж заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй учир шаардлага гаргасан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч талын зүгээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хийж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
7.1.Хавтаст хэрэгт “Гранд хөх дэгд хөгжил” ХХК нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулсан талаарх баримт авагдаагүй учир “компанийн ээлжит хурлыг хуралдуулаагүй” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
7.2.Иймд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай шаардлага гаргасныг буруутгахгүй.
7.3.Улмаар Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт “…хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана” гэж заасны дагуу “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн гүйцэтгэх захирал болох хариуцагч В.Сансар нь ээлжит бус хурлыг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр товлож, товыг хувьцаа эзэмшигч болох нэхэмжлэгч Ц.Ганзориг, хариуцагч нарт мэдэгдсэн үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.
7.4.Зохигч талууд “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралд хариуцагч ирээгүй, улмаар Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно”, 69.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурлыг ажлын 20 өдрийн дотор хуралдуулах бөгөөд уг хурал хуралдахаас ажлын долоогоос доошгүй өдрийн өмнө хувьцаа эзэмшигчдийн хурал болох газар, өдөр, цагийг дахин мэдээлнэ” гэж тус тус зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр товлож, товыг зохигч талуудад мэдэгдсэн, дахин товлогдсон хуралд хувьцаа эзэмшигч болох хариуцагч хүрэлцэн ирээгүй үйл баримтын талаар маргаангүй.
7.4.Иймд Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт “Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагч ийн эзгүйд үргэлжлүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр байна.
8.Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ хуулийн 62.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, 62.2.3-т “компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох” гэж заажээ.
8.1.Дээр дурдсанаар “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хүчин төгөлдөр ээлжит бус хурлаар тус компанийн гүйцэтгэх захирал В.Сансарыг албан тушаалаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирлын албан тушаалыг хувьцаа эзэмшигч Ц.Ганзоригт шилжүүлж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байна.
8.2.Хавтаст хэрэгт “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит бус хурлын 02 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч, холбогдох байгууллагад хандсан талаарх авагдаагүй, хариуцагч В.Сансар нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны хуралд “…би одоо гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгч байгаа нь Ганзориг энэ барилгыг дуусгахад гол роль гүйцэтгэх санаачилга гаргах…” гэх агуулгатай тайлбар гаргаж байсан болохыг дурдах нь зүйтэй.
9.Шүүх хуралдааны явцад хариуцагч В.Сансар нь “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг өөрт нь байгаа талаар мэдүүлсэн учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж зааснаар хариуцагч В.Сансараас “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг, холбогдох баримт бичгийг шаардах эрхтэй байна.
10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч В.Сансараас “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Сансараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч В.Сансараас “Гранд хөх дэгд хөгжил” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ганзоригт олгож, хариуцагч т холбогдох нэхэмжлэгч Ц.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ганзоригийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Сансараас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ганзоригт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД
[1] https://opendata.burtgel.gov.mn/lesinfo/SnBHaXRXR3lNL3hTTmw2MTdLMjlFZz09Ojq.J6OIBoL4MxZaRfRoIfve