Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 314/ШШ2025/00380

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          

Хүсэлт гаргагч Өвөрхангай аймгийн *********** сумын ** дүгээр багт оршин суух, *********** овгийн ***********ийн ***********гийн хүсэлттэй,

 

           “Цэргийн алба хааж байсныг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ц.*********** шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Би 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл *********** аймгийн 0131 дүгээр ангид цэргийн алба хааж байсан. Тухайн үед цэргийн батлах өгч байгаагүй. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаанд миний нэрийг ташаарч бичсэний улмаас цэргийн алба хаасан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1988 оны 09 дүгээр  сарын 30-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл *********** аймгийн 0131 дүгээр ангид цэргийн албан хааж байсныг тогтоож өгнө үү.” гэв.

 2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ц.*********** нь 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл *********** аймгийн 0131 дүгээр ангид цэргийн алба хааж байсан. Тухайн үед цэргийн батлах өгч байгаагүй. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаанд миний нэрийг ташаарч бичсэний улмаас цэргийн алба хаасан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд Ц.***********г 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл *********** аймгийн 0131 дүгээр ангид цэргийн алба хааж байсныг тогтоож өгнө үү.” гэв.

 

3. Хүсэлт гаргагч Ц.*********** шүүхэд Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 23/202 дугаартай “иргэн *********** ургийн овогтой ***********ийн *********** (***********) нь ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байгаагүй болно.” лавлагаа,

 

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08/1143 дугаартай “***********ийн *********** нь Өвөрхангай аймгиаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/37 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 0131 дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ.” гэсэн лавлагаа,

№0398 дугаартай “РД:***********, ***********ийн *********** гэсэн цэргийн үүрэгтний үнэмлэх,

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 145/ШШ2024/00458 дугаартай  шийдвэр,

*********** овгийн ***********ийн ***********, 1969 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, регистрийн дугаар *********** гэсэн иргэний үнэмлэхийн хуулбар,

            Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03-08/3229 дугаартай “Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 120 дугаар хуудсанд Хөдөөд оршин суугч: өрхийн тэргүүн *********** ургийн” овогт ***********ийн ***********, эрэгтэй, 1969 оны 09 дүгээр сард төрсөн, 41 настай, малчин, эхнэр ***********гийн ***********, 1974 оны 07 сард төрсөн, 36 настай малчин, хүү ***********гийн ***********, 2004 оны 05 сард төрсөн, 6 настай гэж бүртгэгдсэн байна.” гэсэн архивын лавлагаа,

 

           Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 04 дүгээр сарын 30 өдрийн 03-08/3227 дугаартай “2000 онын хүн ам, орон сууцны тооллогын 221 дүгээр хуудсанд: Өвөрхангай аймгийн *********** сум, Арвайн тал, хөдөө, ***********ийн ***********, өрхийн тэргүүлэгч өөрөө, 1969 оны 9 сард төрсөн, 30 настай, эрэгтэй, ***********гийн ***********, охин 1995 оны 02 сард төрсөн, 4 настай, эмэгтэй, ***********гийн ***********, хүү 1996 оны 7 сард төрсөн 3 настай, эрэгтэй, ***********гийн ***********, эхнэр, 1974 оны 7 сард төрсөн, 25 настай, эмэгтэй” гэсэн архивын лавлагаа,

 

          ***********ийн ***********, ***********, төрсөн он сар өдөр 1969-09-28 гэсэн паспортын хуулбар,

           Өвөрхангай аймгийн *********** сумын Ерөнхий болосролын сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай “*********** овогтой *********** /***********/  тус сургуулийг 1989 онд 8б ангид суралцаж төгссөн нь үнэн болно.” гэсэн албан бичиг, журналын хуулбар,

 

           Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай зөвлөмжийн хуудас зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн.

 

           4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхийн журмаар гаргуулж авсан.

 

           4.1. Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03-10/3562 дугаартай “Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлийн 71 дүгээр хуудсанд: Өвөрхангай аймгийн *********** сумын хөдөөд оршин суугч: өрхийн тэргүүн ***********ийн ***********, эрэгтэй, 49 настай, хоньчин,  хүү ***********ийн ***********, эрэгтэй, 20 настай, хоньчин, охин ***********ийн ***********, эмэгтэй 10 настай, хүү ***********ийн ***********, эрэгтэй 16 настай, эрэгтэй, хүү ***********ийн ***********, эрэгтэй, 14 настай гэж бүртгэгдсэн байна.” гэсэн архивын лавлагаа,

 

            Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03-10/3563 дугаартай “Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 106 дугаар хуудсанд: Өвөрхангай аймгийн *********** сумын Туяа багийн Энгэрийн далангийн хойд хөдөөд оршин суугч: өрхийн тэргүүн *********** ургийн овогтой ***********ийн ***********, эрэгтэй, 1939 оны 11 дүгээр сарын 30-нд төрсөн, 70 настай, хоньчин ... гэж бүртгэгдсэн байна.” гэсэн архивын лавлагаа,

 

           Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03-10/3564 дугаартай “2000 он, Өвөрхангай аймгийн *********** сум, Туяа баг, хөдөө, ***********ийн ***********,  тэргүүлэгч өөрөө, 1939 оны 2 сард төрсөн, 60 настай, эрэгтэй, ***********ийн Отгон, охин, 1972 оны 10 сард төрсөн, 27 настай, ***********ийн ***********, хүү, 1983 оны 2 сард төрсөн, 16 настай” гэсэн архивын лавлагаа,

 

            4.2. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 23/256 дугаартай албан бичгээр ирүүлсэн CVL2562000001000668 дугаартай ***********ийн ***********гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

 

            БНМАУ-ын хүн амын регистрийн карт №084, Өвөрхангай аймгийн *********** сум, РД:***********, ***********ийн ***********, төрсөн газар: Өвөрхангай аймгийн *********** сум, төрсөн он сар өдөр: 1969.09.28, эрэгтэй, байнга оршин суух хаяг: Туяа бригад, боловсрол: Бүрэн бус дунд, 1985, эцэг ***********ийн ***********, эх Гүнгаагийн Дангин” гэсэн ХААТР-1(А)  маягт,

 

           4.3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08/1670 дугаартай “...Хилийн ба ДЦ-ийн 0131 дүгээр ангиас 1990 онд Өвөрхангай аймагт халагдсан цэргийн бүртгэлд: ***********ийн ***********, гишүүн бус, *********** сумын харьяат, 1988 онд цэргийн албанд татагдсан, 8 дугаар ангийн боловсролтой, цэргийн батлахын дугаар 643019, мэргэжилгүй, цэргийн мэргэжлийн дугаар 00350 гэж бичигджээ.” гэсэн лавлагаа зэрэг болно.

 

           5. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч ***********, *********** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

           Гэрч *********** “...***********тай цэргийн он жавууд байгаа юм. Цэргээс ирснээс хойш уулзаагүй удаж байна. Нэрийг нь *********** гэж дууддаг байсан. Сүүлд *********** гэж дууддаг болсноос хойш асуудал гараад байгаа юм билээ. 1988-1990 онд цэрэгт хамт явж байсан. Яагаад *********** гэдэг болсныг мэдэхгүй. Цэрэгт *********** нэртэй явж байсан.”  гэж,

            Гэрч *********** “...***********г танина. 8 жил нэг ангид сурч байсан. Сургуульд байхад нь *********** гэдэг байсан. *********** гэдэг нэртэй болохыг ноднин мэдсэн. Би одоо ч гэсэн *********** гэж дууддаг. 1979-1986 онд Өвөрхангай аймгийн *********** сумын сургуульд сурч байсан. *********** гэдэг айл ямар ч байсан ***********, ***********, ***********, ***********, жоохон *********** гэх 5 хүүтэй болохыг мэднэ. ***********тай нэг жил цэрэгт явж байсан. Хаана хуваарилагдсныг нь мэдэхгүй. 1988-1990 онд алба хаасан. Цэрэгт *********** нэртэй явж байсан.” гэж      тус тус мэдүүлсэн байна.

           Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

        1.Хүсэлт гаргагч Ц.*********** нь “Цэргийн алба хаасныг тогтоолгох тухай” хүсэлтийг шүүхэд гаргажээ.

        2. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

          3. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг шүүх хангаж шийдэрлэлээ.

           4. Хүсэлт гаргагч *********** овгийн ***********ийн *********** нь Хилийн ба дотоодын цэргийн 0131 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 08/1143 дугаартай “...***********ийн *********** нь Өвөрхангай аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/37 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 0131 дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ.” гэсэн лавлагаа,

           Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08/1670 дугаартай “Хилийн ба ДЦ-ийн 0131 дүгээр ангиас 1990 онд Өвөрхангай аймагт халагдсан цэргийн бүртгэлд: ***********ийн ***********, гишүүн бус, *********** сумын харьяат, 1988 онд цэргийн албанд татагдсан, 8 дугаар ангийн боловсролтой, цэргийн батлахын дугаар 643019, мэргэжилгүй, цэргийн мэргэжлийн дугаар 00350 гэж бичигджээ.” гэсэн лавлагаа,

***********ийн ***********ын №0398 дугаартай  цэргийн үүрэгтний үнэмлэх,

*********** овгийн ***********ийн ***********, 1969 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, регистрийн дугаар ***********” гэсэн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа,

             Гэрч ***********ийн “...***********тай цэргийн он жавууд байгаа юм. Цэргээс ирснээс хойш уулзаагүй удаж байна. Нэрийг нь *********** гэж дууддаг байсан. Сүүлд *********** гэж дууддаг болсноос хойш асуудал гараад байгаа юм билээ. 1988-1990 онд цэрэгт хамт явж байсан. Яагаад *********** гэдэг болсныг мэдэхгүй. Цэрэгт *********** нэртэй явж байсан.”  гэсэн,

           

            Гэрч ***********ын “...***********г танина. 8 жил нэг ангид сурч байсан. Сургуульд байхад нь *********** гэдэг байсан. *********** гэдэг нэртэй болохыг ноднин мэдсэн. Би одоо ч гэсэн *********** гэж дууддаг. 1979-1986 онд Өвөрхангай аймгийн *********** сумын сургуульд сурч байсан. *********** гэдэг айл ямар ч байсан ***********, ***********, ***********, ***********, жоохон *********** гэх 5 хүүтэй болохыг мэднэ. ***********тай нэг жил цэрэгт явж байсан. Хаана хуваарилагдсныг нь мэдэхгүй. 1988-1990 онд алба хаасан. Цэрэгт *********** нэртэй явж байсан.” гэсэн мэдүүлгүүд  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

           Хүсэлт гаргагч Ц.*********** нь Ц.*********** нэрээр дунд сургуульд суралцаж, цэргийн алба хаасан болох нь хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлт, гэрч ***********, *********** нарын мэдүүлэг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар,

          

            Гэрч *********** нь “*********** гэдэг айл ямар ч байсан ***********, ***********, ***********, ***********, жоохон *********** гэх 5 хүүтэй болохыг мэднэ.” гэж мэдүүлсэн бөгөөд түүний энэ мэдүүлэг нь Үндэсний Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03-10/3562, 03-10/3563, 03-10/3564 дугаартай архивын лавлагаагаар  тус тус нотлогдож байна.

 

            Өвөрхангай аймгийн *********** сумын Ерөнхий боловсролын сургуулиас ирүүлсэн журналын хуулбарууд нь хэдэн оны баримт болох нь тодорхойгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

            Иймд хүсэлт гаргагч *********** овгийн ***********ийн ***********гийн шүүхэд гаргасан  хүсэлтийг хангаж, түүнийг Хилийн ба дотоодын цэргийн 0131 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.

       6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар *********** овгийн ***********ийн ***********г Хилийн ба дотоодын цэргийн 0131 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасныг тогтоосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ