Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/04756

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 24 өдөр                      Дугаар 183/ШШ2024/04756                         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Х*******,*******,*******,*******, 2 тоотод оршин суух,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х*******,*******,*******,,/-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , харуицагчийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Энхзул нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Энхзул, Э.Маргад-Эрдэнэ хоёр гэрлээд 8 жил хамт амьдарсан. Дундаасаа 2 хүүхэдтэй байгаа. Сүүлийн 5 жил тусдаа амьдарч байгаа. Нөхөр нь Солонгос улсад харласан, хүүхдүүдтэйгээ ямар ч харилцаа холбоо байдаггүй. Хүүхдүүдийн хувьд аавтайгаа уулздаггүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй учир нэхэмжлэл гаргасан.

Иймд Э.Энхзул, Э.Маргад-Эрдэнэ нарын гэрлэлт цуцлуулж, хоёр хүүхдийн эх Э.Энхзулын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Маргад-Эрдэнэ, Э.Энхзул хоёр нь 2013 онд гэр бүл болсон. 2011 онд охин , 2013 онд нар төрсөн байдаг. 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00474 дугаар эвлэрлүүлэн зуулчах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, д олгосон итгэмжлэл, 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн гэрлэсний бүртгэдлийн лавлагаа, Э.Энхзулын иргэний үнэмлэхийн лавлагаа, , М.Амин-Учрал нарын төрсний бүртгэлийн лавлагаа  зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагч тал нотлох баримтаар: д олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар  гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэгч Э.Энхзулын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.Энхзул нь хариуцагч Э.Маргад-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Э.Энхзул нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

Нэг. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

 

Нэхэмжлэгч Э.Энхзул хариуцагч Э.Маргад-Эрдэнэ нар нь 2011 оны 8 дугаар сарын  22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. /хх-ийн 6/

 

Гэрлэгчдийн дундаас 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр охин Маргад-Эрдэний Аминболор, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр охин Маргад-Эрдэнийн Амин-Учрал нар төрж, эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар нотлогдож байна.  

 

Нэхэмжлэгч Э.Энхзул, хариуцагч Э.Маргад-Эрдэнэ нар нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна. /хх-ийн 4 /

 

Гэр бүлийн тухай хуулийн 14.3-т “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж заажээ.

 

Иймд нэхэмжлэгч Э.Энхзул нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хариуцагч Э.Маргад-Эрдэнэтэй хамтран амьдрах боломжгүй талаараа тайлбарлаж байгаа, хариуцагч Э.Маргад-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, зохигчид тусдаа амьдарч байгаа, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй, хэн хэнээс нь эвлэрэх оролдлого, санал санаачлага гаргаагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Хоёр. Хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Э.Энхзул, хариуцагч Э.Маргад-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсантай холбоотой тэдний дундаас төрсөн  охин М.Амин-Учрал, охин нарыг эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх эсэхийг шүүх шийдвэрлэх учиртай.

 

Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж байгаа нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байна гэсэн ойлголт юм.

 

Нэхэмжлэгч Э.Энхзул нь охин М.Амин-Учрал, нарыг өөрийн асрамжинд авахыг хүссэн бөгөөд хариуцагч Э.Маргад-Эрдэнэ нь хүүхдээ эхийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байна.

 

Иймд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин ,  2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Амин-Учрал нарыг эх Э.Энхзулын асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж, Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Нэхэмжлэгч Э.Энхзул, хариуцагч Э.Маргад-Эрдэнэ нар нь гэрлэлтээ цуцлуулсан  эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг тайлбарлах нь зүйтэй байна. 

 

            Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг Э.Маргад-Эрдэнэ нь  охин М.Амин-Учрал, охин нартай уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Энхзулд сануулах зүйтэй.

 

            Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаан гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Энхзулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Маргад-Эрдэнээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Энхзулд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч*******, хариуцагч/ нарын 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин ,  2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Амин-Учрал нарыг эх Э.Энхзулын асрамжинд үлдээсүгэй. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх Э.Энхзул, эцэг Э.Маргад-Эрдэнэ нарт мэдэгдсүгэй.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Э.Маргад-Эрдэнэ нь  охин М.Амин-Учрал, нартай уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Энхзулд сануулсугай.

 

6. 8. Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Энхзулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Маргад-Эрдэнээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Энхзулд олгосугай. 

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Пүрэвсүрэн/-д даалгасугай. 

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ОЮУН-ЭРДЭНЭ