Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/04833

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/04833 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,,,-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх ирүүлсэн хүсэлтдээ: Н.Баянзулын нэхэмжлэлтэй Гэрэгэ костракшн ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намаг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч манай компанийн зүгээс дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд Нэхэмжлэгч иргэн Н.Баянзул нь манай компанид холбогдуулж**************,*******,*******, 142 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү, байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Баянзул миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Баянзул нь-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаарлагын дагуу**************,*******,*******, 142 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү, байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Баянзулын нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Гэрэгэ констракшн ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг нэхэмжлэгч Н.Баянзултай эвлэрсэн болох нь нотлогдож байна.

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Баянзулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 528.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэрэгэ констракшн ХХК 528.150 төгрөгийг нэхэмжлэгч Н.Баянзулд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Баянзулын нэхэмжлэлтэй, Гэрэгэ констракшн ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд:

Хариуцагч Гэрэгэ констракшн ХХК нь нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаарлагын дагуу**************,*******,*******, 142 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү, байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Баянзулын нэр дээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Н.Баянзулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 528.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гэрэгэ констракшн ХХК 528.150 төгрөгийг нэхэмжлэгч Н.Баянзулд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ОЮУН-ЭРДЭНЭ