2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/06042

 

 

 

 

 

     2025             07                  30                                                   192/ШШ2025/06042

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, “М Банк” ХК (РД:6207618)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 44,454,326.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан - бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-12-09-нд тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024-12- 14-нд тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024-12-14-нд тоот "Цахим зээлийн гэрээ"- г байгуулж 9,960,000 төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024-07- 06-нд тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 11,170,000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 115 хоног, тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 115 хоног, тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 115 хоног, тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 95 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-05-15- нд, тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-05-15-нд, тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-05-15-нд, тоот "Цахим зээлийн гэрээ"- ний хугацаа 2026-12-07-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт... 44,454,326.50 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчид 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг төлбөрийг нийт 18 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 2,469,684 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэлийн шаардлага болох 44,454,326.50 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 18 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 2,469,684 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Батдоржид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 44,454,326.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 44,454,326.50 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 18 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 2,469,684 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,222 төгрөгийн 50 хувь болох 190,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч Д.Батдоржоос тус бүр 190,111 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М Банк” ХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Г.ТӨРБОЛД