2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/06043

 

 

 

 

 

     2025             07                  30                                                   192/ШШ2025/06043

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, “М Банк” ХК (РД:6207618)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 36,293,923.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь хэрэглээний зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-07-31-нд тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 40,950,000 тогрогийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 102 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-01-30-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 2252, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 83 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд нийт 36,293,923.56 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчид 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 2,016,329.06 төгрөгийг төлж дуусгана” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэлийн шаардлага болох 36,293,923.56 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 2,016,329.06 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, энэ тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эвлэрэх эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Өлзийжаргалд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 36,293,923 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 36,293,923.56 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2027 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 2,016,329.06 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339,420 төгрөгийн 50 хувь болох 169,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч А.Өлзийжаргалаас тус бүр 169,710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М Банк” ХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Г.ТӨРБОЛД