Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 17

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Д.Т  , Д.С 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Б.Хосбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ц овогт Д ы Т  , Т   овогт Д  ын С   нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000060014 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн. Ховд аймгийн Жаргалант суманд 1976 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 42 настай. эрэпгэй, жолооч мэргэжилтэй, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 2-34 тоотод оршин суух. РД:, Ц овогт Д ы Т  .

Шүүгдэгч: Монгол улсын иргэн. Ховд аймгийн Алтай суманд 1980 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багт оршин суух. РД:, Т   овогт Д  ын С  .

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Д.Т   нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн

үед Ховд аймгийн Аптай сумын Аптангадас багийн нутаг Элсэн толгой гэх газарт 00- 02 ХОА улсын дугаартай ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлээр замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.8 дахь хэсгийн /а/-д заасан тээврийн хэрэгсэлийн техникийн тодорхойлолтоор тоггоосон тооноос олон хүн тээвэрлэсэн, мөн дүрмийн 9 1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа , замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг зөрчиж Д С  ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Яллагдагч Д.С   нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг Элсэн толгой гэх газарт 60-79 ГАҮ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээөрийн хэрэгсэлээр замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 /а/-д заасан тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна, мөн дүрмийн 21.8 / б/д тээврийн хэрэгсэлийн хүн тээхэд зориулаагүй хэсэг хүн тээвэрлэхийг хориглоно, мөн дүрмийн 9.1 дэх хэсэгг заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг зөрчиж Д.Т  ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.С  ийн мөрдөн шалгах ажиллагзанд яллагдагчаар өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Аптангадас багийн нутагт Элсэн толгой гэх газар өөрийнхөө 6079-ГАҮ улсын дугаартай уаз 469 машинтай эхнэр хүүхдийнхээ хамт хөдөө байдаг гэрлүүгээ явж байтал замд шороон зам дээр миний зүүн талаар 2 машин зөрж өнгөрсөн Уг хоёр машины тоос зам дээр боссон байсан би уг тоосны зах руу замаа дагаад ортол нүдний өмнө нэг юм жирс гэх шиг болоол зам тээврийн осол гарсан. Би тухайн үед машинаасаа буугаад харахад ланд-200 маркийн авто машинтай жолооч талаараа, мөргөлдсөн байсан.

Зам тээврийн ослын улмаас хоёр жолооч биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Бусад зорчигч нар гайгүй байсанп гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Т  ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутагт улсын аврага малчин Оюунбаатарын шагналыг УИХ-ийн гишүүн С.Бямбацогт. аймгийн иргэдийн хурлын дарга Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Батсүх, Аптай сумын Засаг дарга болон холбогдох бусад хүмүүсийн хамт гэрт өгчихөөд буцаж явах замдаа Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутагт шороон зам дээр албаны 00-02 ХОА улсын дугаартай ланд-200 маркийн авто машинтай явж байтал замын тоосны үзүүрээс гэнэт уаз-469 машин маш ойрхон гараад ирэхээр нь би замаа чөлөөлөөд баруун гар талдаа дарахад хоёр машин жолооч талаар мөргөлдөж зам тээврийн осол гарсан Миний машинд Пүрэвганди дарга, Энхгэрэл, Хадхүү, Батчимэг, Өлзий бид нар зургуулаа явж байсан миний машинд явж байсан хүмүүсээс миний зүүн гар шуу хэсгээрээ хугарч биедээ хүндэвтэр гэмтэл, Хадхүү, Батчимэг биедээ хөнгөн гэмтэл тус тус авсан, нөгөө машины жолооч бас биедээ хүнтэвтэр гэмтэл. бас нэг хүүхэд нь биедээ хөнгөн гэмтэл авсан’ гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д С   мэдүүлэхдээ: "Нэхэмжлэх болон хэлэх зүйл байхгүй. Хохирлоо өөрсдөө хариуцахаар болсон" гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б Т   мэдүүлэхдээ: "Д.С  ээс нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Гэрч А.Энхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ".. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэр Сухайтын Хашаа гэх нэртэй газарт өвөлжиж байсан Оюунбаатар гэх айлд очиж шагнал гардуулчихаад буцаад Аптай сумын төв рүү явсан. Тухайн үед 00-02 ХОА улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлүүдийн тоос нь дундаас саарал өнгийн тээврийн хэрэгсэл гараад ирэхээр нь би Т   ахаа гэж орилоод нүдээ аниад доош тонгойтол тас хийх чимээ гараад миний сууж явсан тээврийн хэрэгсэл тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Урд талын суудалд Пүрэвганди дарга.жолоочийн ар талын суудалд Хадхүү ах, баруун талд би суугаад миний хажууд Батчимэг, баруун захад Өлзий ах сууж явсан. Урд талд явж байсан тээврийн хэрэгсэл харагдахгүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг,

Гэрч Б.Олонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нөхөр хүүхдийн хамт өөрийнхээ 60-79 ГАҮ улсын

дугаартай машиныг манай нөхөр Д.С   бариад хөдөө малынхаа гэр лүү Алтай сумаас урагш чиглэлд явж байтал манай машины хажуугаар эхлээд хоёр ланд машин өнгөрөөд ямар машинууд явж байгаа юм болоо гээд нөхөртэйгээ ярилцаад явж байтал тухайн үед их хэмжээний тоос боссон байсан ба гэнэт урдаас хар машин гарч ирээд манай машинтай мөргөлдөөд би тухайн үед урд суусан манцуйтай хүүхдээ тэвэрч явсан болохоор хүүхдээ чанга тэвэрсэн байсан. Осол болсоны дараа би хоёр хүүхдээ машинаас гаргаад өөрөө буусан манай нөхөр машин дотроо хавчуулагдсан байсныг манай машинтай мөргөлдсөн машин дотор явсан хүмүүс гаргасан. Тэгээд сумаас манай орлогч дарга ирээд бид нар сумын эмнэлэг дээр ирээд тэндээсээ Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Миний хөл хавдаж хөхөрсөн цээжин хэсгээр жаахан хүндүүрлэж байна гэх мэдүүлэг,

Гэрч С.Хадхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвганди, Энхгэрэл, Батчимэг хотоосирсэн зураглаач Өлзий, миний бие, жолооч Д.Т   нар зургуулаа албаны 00-02 ХОА улсын дугаартай ланд -200 маркийн авто машинтай Алтай суманд улсын аварга малчны цол тэмдэг гардуулж өгчихөөд бид нар буцаад Ховд аймаг руу 4 машин хөдлөөд 00-02 ХОА улсын дугаартай машинд суугаад явж байтал Алтай сумаас цаана 10 км орчим гаэар тас няс гээд чанга дуу чимээ гараад явсан тухайн үед би унтаж яваад сэрэхэд миний духнаас цус гарсан байсан би доошоо хараад машинаас буугаад цусаа ороолтоор тогтоогоод харахад манай машин УАЗ-469 машинтай мөргөлдсөн жолооч Т  ийн гар хугарсан бусад хүмүүс гайгүй байх шиг байсан. Тэгээд би ланд-80 маркийн машинд суугаад сумын эмнэлэг дээр ирж боолт хийлгэчихээд жижиг машинд суугаад Ховд аймагт ирсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг,

Гэрч С.Эрхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн малчин Оюунбаатарын улсын аварга малчны шагнал гардуулах ажиллагаанд оролцчихоод тухайн айлаас Алтай сум руу хөдлөхөд эхлээд Алтай сумын ланд машин хөдлөөд араас нь би хөдлөөд миний машины араас аймгийн хурлын даргын машин хөдлөөд түүний араас орлогч даргын машин явж байсан Тухайн үед бид нарын урд талд бид нартай саарал өнгийн УАЗ-469 машин зөрөөд явж өнгөрсөн.Тэгээд явж байтал бид нарын урд явж байсан ланд машин зогсохоор хажууд нь очоод зогстол хойно осол гарчихлаа гэхээр бид нар осол болсон газар очиход хурлын даргын 00-02 ХОА улсын дугаартай машин бид нартай зөрж өнгөрдөг УАЗ-469 машинтай моргөлдсөн. 00-02 ХОА улсын дугаартай машин замаас гарсан УАЗ-469 машин шидэгдээд

хөндлөн эргэсэн 2 жолоочийн гар хугарсан, нэг эмэгтэй хүүхдийн нүдний доод хэсгээс цус гарсан, дуучин Хадхүүгийн духнаас цус гарсан байсан ба гэмтсэн хүмүүсийг аваад эмнэлэг яваад орлогч даргын машины дугуй хагарсан байсан учир запас дугуй аваачиж өгчихөөд буцаж ирэхэд цагдаа ирсэн байсан..." гэх мэдүүлэг, Гэрч Б Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр аварга малчны шагналыг гэрт очиж гардуулж өгөөд буцаж явах замд миний араас явж байсан Пүрэвганди дарга араас утсаар 2 машин мөргөлдлөө гэж хэлэхээр нь би буцаад очиход Алтай сумын Алтангадас багийн нутаг Элсэн толгой гэх газар 2 замын уулзвар дээр Пүрэвганди даргын 00-02 ХОА улсын дугаартай автомашинтай манай сумын С   гэх залуу эхнэр хүүхэдтэйгээ 60-79 ГАҮ улсын дугаартай автомашин жолоодож яваад хоорондоо мөргөлдсөн байсан болохоор Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Осолд орсон хүмүүсийг өөрийн машинаар сумын эмнэлэг рүү явуулсан. Хоёр жолоочийн ^ гар хугарсан байдалтай бусад хүмүүсийн бие нь гайгүй байх шиг байсан. " гэх мэдүүлэг,

Гэрч Н.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед би унтаад явж байтал гэв гэнэт хүмүүс хоорондоо түлхэлдэх шиг болоод манай машин зогсоод Өлзий ах намайг хурдан буугаарай гэсэн тэгээд машинаасаа буугаад хартал УАЗ-469 машинтай мөргөлдсөн хүмүүс орилсон байдалтай Хадхүү ахын духнаас цус гоожиж байсан ба манай машинтай мөргөлддөг машинд явсан нэг охины толгойноос цус гарсан, УАЗ-469 машины жолоочийг суудлынхан араас Пүрэвганди дарга татаад гаргаж байсан. Манай жолооч Б.Т   ахын гар хугарсан мөн УАЗ-469 машины жолоочийн гар нь бас хугарсан байдалтай байсан. Тэгээд Пүрэвганди дарга сумын төв рүү утасдаад сумаас засаг дарга нь ирээд ^ гэмтсэн хүмүүсийг аваад явсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...' гэх мэдүүлэг,

Гэрч С.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр улсын аварга малчин Оюунбаатарын шагналыг гэрт нь гардуулж өгөөд буцаж явах замд Пүрэвганди даргын 0002 ХОА улсын дугаартай автомашинтай 60-79 ГАҮ улсын дугаартай авто машин мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Бид нар осол болсон талаар сонсоод буцаж очиход 2 машин 2 замын уулзвар дээр мөргөлдчихсөн хоёр машин нэлээн эвгүй болсон байсан..." гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч С.Эрхсарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... тэр өдөр манай аав С   машинаа барьж ээж урд суудал дээр дүүг тэвэрч би дунд хайрцагны ард талд ачаан дээр суугаад явж байсан Миний баруун нүдний доод хэсэгт зүсэгдсэн мөн гэдэс өвдөж байна. Надад гомдол санал байхгүй. нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг

Гэрч Г.Пүрэвгандийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгаас Манхан Алтай суманд Монгол Улсын аварга малчны шагнал гардуулах ажлаар Иргэдийн хурлын дарга миний бие бүрэлдэхүүнд хурлын ажилтан Энхгэрэл. Ховд мэдээний сэтгүүлч Алтантуяа сэтгүүлч Батчимэг, дуучин Хадхүү жолооч Д.Т   нарын хамт албаны 00-02 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гараад Манхан сум орж шагнал гардуулчихаад тэр өдрөө цааш Алтай сум ороод Хавтаг гэх газрын ойролцоо очиж хоночихоод өглөө эрт цааш явж шагнал гардуулах айлдаа очоод шагналаа гардуулчихаад буцаад 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймаг руу гарахдаа Алтай сумын Засаг даргын машин эхэнд нь дараа нь УИХ-ын гишүүн Бямбацогтын машин түүний араас манай машин, манай машины араас Ховд аймгийн орлогч дарга Батсүхийн машин явж байсан.Тухайн үед шороон зам дээр явж байсан учир урд их хэмжээний тоос боссон манай машины тоосны үзүүрт явж байтал тоос нь дундаас буюу бид нарын урдаас УАЗ-469 маркийн дээрээ ачаатай машин гэнэт гарч ирэхээр машин гээд орилтол манай жолооч баруун гар тал руу дартал гарч амжилгүй тухайн машинтай жолооч талын хэсгээр мөргөлдөөд УАЗ- 469 машин зүүн тал руугаа шидэгдээд манай машин газар дээрээ зогсоод би машинаас буугаад тухайн УАЗ-469 машин дээр очиход жолооч нь руль суудал хоёрын завсар хавчуулагдсан байдалтай, хажууд сууж явсан эхнэр хүүхдүүд нь сандал дээрээ суусан, нэг охин дунд хайрцаг нь дээр суусан байхаар эхнэр манцуйтай хүүхэд хоёрыг буулгаад дараа нь охиныг буулгаад дараа нь жолоочийг буулгахад жолооч гар өвдөж байна гэж байсан. Тэгээд өөрийнхөө машин дээр иртэл манай машины хүмүүс буусан жолооч Д Т  иин гар хугарсан байдалтай. дуучин Хадхүүгийн дух хагарсан байдалтай байсан. Тэгээд эмч нар ирээд гэмтсэн хүмүүсийг Алтай сумын эмнэлэг рүү авч яваад тэндээсээ Ховд аймаг руу явсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх нэхэмжлэл байхгүй 00-02 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр дээр байдаг миний албаны машин байгаа юмаа Зам тээврийн ослын улмаас уг автомашинд учирсан эвдрэл гэмтэлээ бид өөрсдөө хариуцаад машинаа янзлаад авч байгаа тийм болохоор автомашины хохирлыг бусдаас нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг,

Гэрч Н.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн".. 2018 оны 02

дугаар сарын 13-ны өдөр улсын аварга малчин Оюунбаатарын шагнал гардуулаад буцаж явах замдаа зам тээврийн осолд орлоо гэх 5 хүн манай сумын эмнэлэгт 16 цагийн үед ирж надад үзүүлсэн. Тухайн үед С   гэх жолоочийн бугалганы яс хугарсан, Т   гэх жолоочийн зүүн гарын шууны яс хугаралттай. бас нэг залуугийн духны хэсэгт 2 см орчим зүсэгдсэн шархтай, Энхсаран гэх охины гэдэс хэвлийгээр өвдөнө гэсэн зовиуртай, Олонбаяр гэх хүн осолд орсон боловч онцын зовиургүй байсан. Бүх хүмүүст өвдөлт намдаах эмчилгээг хийж бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг,

Замын цагдаагийн зохицуулагч. цагдаагийн ахлагч Д.Бат-Эрдэний 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэд.

1 60-79 ГАҮ улсын дугаартай УАЗ 31512 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.С   нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

  1. 60-79 ГАҮ улсын дугаартай УАЗ 31512 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.С   нь МУ-ЗХД-н 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.

МУ-ЗХД-н 21.8 Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: б/ Тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт.

МУ-ЗХД-н 9.1 Тээврийн хэрэгслийн хурд: Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал. тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

  1. 00-02 ХОА улсын дугаартай Т Ланд-200 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т   нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

4.   00-02 ХОА улсын дугаартай Т Ланд-200 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т   нь МУ-ЗХД-н 21.8 Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: /а/ Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн. МУ-ЗХД-н 9.1 Тээврийн хэрэгслийн хурд: Жолооч хөдөлгөөний эрчим. тээврийн хэрэгслийн онцлог байдал. тээж яваа ачаа. замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

  1. Уг зам тээврийн осол нь 60-79 ГАҮ улсын дугаартай УАЗ 31512 тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.С  . 00-02 ХОА улсын дугаартай Т.Ланд- 200 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б Т   нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 1 Тээврийн хэрэгслийн хурд: Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна' гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна’ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 69 дүгээр шинжээчийн дүгнэлтэд

"1. Д.С  ийн биед гэмтэл учирсан байна

  1. Д.С  ийн биед зүүн гарын бугалга ясны гандан хэсгийн зөрүүтэй хугарал, зүүн гарын бугалганд хагалгааны шарх. гуурсны шарх. зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт өнгөц шарх гэмтлүүд тоггоогдлоо.
  2. Д.С  ийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
  3. Д С  ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд. Зрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д .. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

  1. Д.Т  ийн биед гэмтэл учирсан байна.
  2. Д.Т  ийн биед зүүн гарын шуу болон богтос ясны гадна хэсгийн зөрүүтэй хугарал. зүүн гарын шууны дээд. доод хэсэгт хагалгааны шарх, гуурс тавьсан шарх. хаван хавдар, зүүн гарын бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо
  3. Д.Т  ийн биед гэмтлүүд учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй,
  4. Д.Т  ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна Д.Т  ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д .. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны

хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" |      гэх дүгнэлт,

  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

-   Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал буюу замын ослын акт

  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Б.Т   нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед Ховд ^ аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг Элсэн толгой гэх газарт 00-02 ХОА улсын дугаартай ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлээр замын хөдөлгөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 а, 9 1 гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 60- 79 ГАҮ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж, зам тээврийн осол гарган улмаар уг тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан хохирогч Д.С  ийн эрүүл мэндэд нь зүүн гарын бугалга ясны гандан хэсгийн зөрүүтэй хугарал, зүүн гарын бугалганд хагалгааны шарх, гуурсны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт өнгөц шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

Д.С   нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг Элсэн толгой гэх газарт 60- 79 ГАҮ улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд

I

оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 21.8 б/д, 9.1 гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 00-02 ХОА улсын дугаартай ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж, зам тээврийн осол гарган улмаар уг тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан хохирогч Б.Т  ийн эрүүл мэндэд нь зүүн гарын шуу болон богтос ясны гандан хэсгийн зөрүүтэй хугарал. зүүн гарын шууны дээд. доод хэсэпг хагалгааны шарх, гуурс тавьсан шарх, хаван хавдар, зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Д.С  ийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль. түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б Т  ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тоггоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргүүдэд гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д С  , Б.Т   нарын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Энхгэрэл, Б.Олонбаяр С Хадхүү, С.Эрхбаяр, Б.Энхбаяр. С.Гансүх, Г.Пүрэвганди, Н.Тунгалаг, насанд хүрээгүй гэрч С.Эрхсаран нарын мэдүүлэг, Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Бат-Эрдэний 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 68.69 дүгээр шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал буюу замын ослын акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Иймд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.С  , Б.Т   нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т   нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б С   нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 6 5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов

Шүүгдэгч Д.С  , Б.Т   нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гаргуулах хохирол төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нарын биед нь хүндэвтэр гэмтэл учирсан зэрэг хувийн байдал зэргийг харгалзах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4. 36.6, 36 7, 36.8 дугаар зүйлийн 1.3.4, 36 10. 36.13, 37 1 дүгээр зүйлийн2дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:й

  1. Д С  ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Б.Т  ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныгжурамлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.С  ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т  ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 3 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2 5-д зааснаар шүүгдэгч Д.С  д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг ^ хүлээлгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Т  ид оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.С   нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож. ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б Т   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

               7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2. 3-т зааснаар Д.С  ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

              8 Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. бусдад төлөх төлбөргүй. хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

             9.Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т  , Д.С   нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэпг зааснаар шүүгдэгч, хохирогч. тэдгээрийн хууль ёсны төлөөпөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол. эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.