| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/03788/И |
| Дугаар | 183/ШШ2024/04871 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/04871
2024 оны 11 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2024/04871 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: *******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,******* нарт холбогдох,
1.904.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ай Ти кэйр ХХК нь Эм И Ти коммуникэйшн ХХК, С.Дамдинбазар нарт холбогдуулан 1.904.600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Сүхбаатар овогтой Дамдинбазар нь Ай ти кейр ХХК-ийн нэхэмжилж буй 1.904.600 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг Эрдэнэсүх хаан банк ******* тоот дансанд 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 476.150 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 476.150 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 476.150 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 476.150 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ай Ти кэйр ХХК нь Эм И Ти коммуникэйшн ХХК, С.Дамдинбазар нарт холбогдуулан 1.904.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Эм И Ти коммуникэйшн ХХК, С.Дамдинбазар нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 476.150 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 476.150 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 476.150 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 476.150 төгрөгийг /Эрдэнэсүх/ хаан банк ******* тоот дансанд тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Ай Ти кэйр ХХК ХХК, С.Дамдинбазар нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг хуваан төлж барагдуулахаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн талаас хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Ай Ти кэйр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.424 төгрөгөөс 22.712 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эм И Ти коммуникэйшн ХХК, С.Дамдинбазар нараас 22.712 төгрөг, төрийн сангийн орлогоос 22.712 төгрөг тус тус гаргуулж нийт 45.424 төгрөгийг нэхэмжлэгч Ай Ти кэйр ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Ай Ти кэйр ХХК-ийн нэхэмжлэлтэй Эм И Ти коммуникэйшн ХХК, С.Дамдинбазар нарт холбогдох иргэний хэрэгт талууд:
Хариуцагч Эм И Ти коммуникэйшн ХХК, С.Дамдинбазар нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 476.150 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 476.150 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 476.150 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 476.150 төгрөгийг /Эрдэнэсүх/ хаан банк ******* тоот дансанд тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ай Ти кэйр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.424 төгрөгөөс 22.712 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эм И Ти коммуникэйшн ХХК, С.Дамдинбазар нараас 22.712 төгрөг, төрийн сангийн орлогоос 22.712 төгрөг тус тус гаргуулж нийт 45.424 төгрөгийг нэхэмжлэгч Ай Ти кэйр ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ