2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 192/ШШ2025/06077

 

 

 

 

 

 

 

 

   2025              07                31                                            192/ШШ2025/06077

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х*******,*******,*******,*******,

 

Хариуцагч: *******,,,,, нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 110,997,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч нарын өмгөөлөгч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 110,997,250 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сард нийт 80,000,000 төгрөгийг д анх зээлдүүлж, сарын 3.5 хувийн хүү тооцохоор аман тохиролцоо хийсэн. Хариуцагч нь зээлийг хугацаандаа төлөхгүй хугацаа хожимдуулсан учир 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн дүнг төлж барагдуулах тухай хэлцлийг байгуулсан. Иргэний хуульд заасан хүүгийн хэмжээг бичгээр байгуулаагүй тохиолдолд уг шаардлагын хамт хүү авах эрхээ алдана гэсэн зохицуулалттай уялдуулаад хоорондоо тохиролцоод, цаашид хүү тооцох асуудал утгагүй болоод үндсэн төлбөр авах асуудал яригдсан. Тиймээс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр энэ хэлцлийг байгуулаад, нийт өрийн мөнгөн дүн 118,000,000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс сар бүр 2,000,000 төгрөгөөс доошгүй үнийн дүнгээр 2021 оны 03 дугаар сар хүртэл төлж, барагдуулахаар тохиролцсон. Гэвч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу “ХААН банк” ХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн тоот дансаар 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 580,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 550,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 4,500,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,180,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,180,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 750,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны дансаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, нийт 11,900,000 төгрөг, бусдын дансаар дамжуулан нийт 23,130,000 төгрөг төлсөн. Мөн н.Эрдэнэчимэг гэх иргэний дансаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг өгсөн байдаг. Нийт 118,000,000 төгрөгөөс 38,040,000 төгрөгийг хүлээж авсан.

1.2.Хэрэв хариуцагч , түүний дамжуулж өгсөн нар нь зээлийг хугацаанд нь төлсөн бол нэхэмжлэгчийн хувьд бусдаас асар их хэмжээний зээл авч, хүү төлөхгүй байх байсан. Тодруулбал, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 80,000,000 төгрөгийн зээл авч 111,000,000 төгрөг төлсөн, өөрийн байрыг барьцаанд тавьсан байсан учир 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 85,000,000 төгрөгөөр н.Цэрэнжав гэх хүнд худалдсан, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлж 2018 оны 03 дугаар сард 13,600,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлж, 2018 оны 03 дугаар сард 1,680,000 төгрөг, н.Соёлоос 2017 онд 8,000,000 төгрөг зээлж 10,880,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сард н.Оюунчимэг гэх хүнээс 50,000,000 төгрөг авч хүүнд 23,000,000 төгрөг төлж байсан. Тиймээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг үндэслээд олж болох байсан орлогыг хохиролд тооцож нийт 118,000,000 төгрөгийг 18 хувийн хүүтэйгээр Монголбанкнаас баталсан зээлийн хүү тооцох аргачлалаар арилжааны банкны зээлийн хүүгийн дундаж хүү болох жилийн 18 хувийн хүүгээр 29 сард тооцож 33,647,250 төгрөгийг нэхэмжилж байгаа.

1.3.Уг зээлийг авсан ч гийн нөхөр нь хүний мөнгө өг гэж зөндөө хэлсэн, шүүхэд өгөхгүй юу даа гэсэн учраас уг мөнгийг хамтран зарцуулсан гэж үзэж байна гэжээ.

 

2.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хэнээс хэдэн төгрөг нэхээд байгаа талаараа тодорхой ярьсангүй. г хамтран зээлдэгч гээд байгаа юм уу, эсвэл хамтран үүрэг гүйцэтгэгч гээд байгаа юм уу? гийн хувьд мөнгөн төлбөр, зээлийн харилцаанд нь ямар ч холбоогүй. Нэхэмжлэгчийн дурдсанаар гэх хүнтэй танилцуулсан дүү нь учраас хамтран хариуцагч гэх үндэслэл гаргасан. Уг үндэслэл нь үндэслэлгүй. Талуудын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл үүсэх, мөнгөн төлбөрийн харилцааны байдал үүсээгүй.

2.2.Нэхэмжлэгч нь 2014 он хүртэл байгуулсан зээлийн гэрээ гэж тайлбарлаж байна. Талуудын хооронд 2014 онд 80,000,000 төгрөг зээлсэн талаар тодруулахад, 2012 онд 30,000,000 төгрөг, 2014 онд 50,000,000 төгрөгийг тухайн үедээ авсан. 2014 оны 03 дугаар сард 80,000,000 төгрөг зээлж авсан зүйл байхгүй. 50,000,000 төгрөг авснаасаа хойш 2020 оныг хүртэлх хугацаанд нийт 96,205,000 төгрөгийг төлсөн. Тодруулбал, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 16,625,000 төгрөгийг төлсөн. 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 8,000,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,800,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,800,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2,800,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5,400,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 510,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,800,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Нийт 2014 оны тооцооны хувьд 34,210,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. 2012 оноос 2014 оны хоорондох хугацаанд нийт 50,383,000 төгрөгийг буцааж өгсөн. Мөн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр н.Хажидмаагийн охин н.Ану нь 1,320,000 төгрөгийг төлсөн. 2016 оны 02 дугаар сараас 2021 оныг хүртэлх хугацаанд 43,650,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн. Үүнийг нэхэмжлэгч нь өөрөө зөвшөөрсөн, шүүхэд хариу тайлбар өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үнийн дүн бодитойгоор шилжээгүй буюу талуудын хооронд гэрээ үүсээгүй, ийм нөхцөл байдал байхгүй. Бодитоор авсан мөнгө буюу 80,000,000 төгрөгийг 96,205,000 төгрөг болгоод хуваагаад төлсөн. 118,000,000 төгрөгийг төлнө гэдэг асуудал бол зээлийн гэрээ биш, бодитоор хийгдсэн хэлцэл биш, шаардах эрхийн үндэслэл байхгүй.

2.3.Олох байсан орлого шаардсан шаардлагын хувьд 2014 онд аваад үлдсэн төлбөрийг хувааж төлөөд 2016 оны байдлаар 80,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөөд дуусгасан байсан учир үүнээс хойш учирсан хүү, төлбөр хохирлын асуудал яригдахгүй. Хэрвээ 2012 оны төлсөн төлбөр, эсвэл 2014 онд зээлсэн мөнгөтэй холбоотой асуудлаа ярих гэж байгаа бол үүнийгээ задлаад ийм учраас хохирол гарсан гэдэг асуудлаа тодорхойлоод явах байх. Монголбанкны хүү гэж төсөөллөөр хандах нь зохимжгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Хувийн журмаар өгч авалцсан зээлийг төлж барагдуулах тухай” гэх Ч.Эрдэнэбилэг, нарын гарын үсэг бүхий баримтын эх хувь, Хаан банк дахь Ч.Эрдэнэбилэгийн эзэмшлийн дугаар дансны 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэмэлт тайлбар, нэхэмжлэлийн шаардлага багасгасан нэхэмжлэл, Ч.Эрдэнэбилэгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн нэхэмжлэл,

Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны орлогын гүйлгээний баримтын эх хувь, Хаан банк дахь Хөхөө Пүрэвжав гэх эзэмшигчтэй , эзэмшигчтэй , Гончигсүрэн Хажидмаа эзэмшигчтэй дугаар дансны хуулга, гаас “uuganaa zeel”, “burnee zeel” гэх гүйлгээний утгатайгаар 1,500,000 төгрөг, 1,180,000 төгрөг, 1,180,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, “burnee tootsoo” гэх утгаар 1,500,000 төгрөг, 1,450,000 төгрөг, 1,400,000 төгрөг тус тус шилжүүлсэн гүйлгээний баримт, Голомт банк дахь гийн эзэмшлийн 1801369436 дугаар дансны хуулга, П.Ганчимэгийн төрсний бүртгэлийн лавлагаа, ын гэрлэсний бүртгэлийн лавлагааг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Худалдаа хөгжлийн банкаас тус банк дахь Ч.Эрдэнэбилэгийн эзэмшлийн дугаар дансны 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны хуулгыг гаргуулан авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх хариуцагч д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 110,997,210 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 03 дугаар сард д 80,000,000 төгрөг зээлдүүлж, сарын 3.5 хувийн хүү тооцохоор аман тохиролцоо хийсэн. Хариуцагч нь зээлийг хугацаандаа төлөөгүй учир 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлж, үндсэн зээл, зээлийн хүүд нийт 118,000,000 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй бөгөөд уг төлбөрийг 2021 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу нийт 40,650,000 төгрөг төлсөн учир үлдэгдэл төлбөр 77,350,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүйн хохирлыг арилжааны банкны хадгаламжийн хүүгийн орлогоор тодорхойлж, 2021 оны 10 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 29 сард тооцож 33,647,250 төгрөгийг нэхэмжилсэн гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ хариуцагч гийн хувьд нэхэмжлэгчээс 80,000,000 төгрөгийг зээлээгүй учир төлөх үүрэггүй, хариуцагч нь 80,000,000 төгрөгийг авсан бөгөөд нийт 96,205,000 төгрөгийг төлсөн учир нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгчээс хариуцагч нь нийт 80,000,000 төгрөг авсан талаар зохигч талууд маргаангүй.

4.2.Хариуцагч нь өөрөө болон бусдаар дамжуулан нийт 96,205,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын хувьд зохигч талууд маргаангүй.

4.3.Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 80,000,000 төгрөгийг эргүүлэн төлөхдөө 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,800,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2,800,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5,400,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,800,000 төгрөг төлж байсан. (хавтаст хэргийн 122-128 дахь тал)

4.4.Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Хувийн журмаар өгч авалцсан зээлийг төлж барагдуулах тухай” гэх баримт бичгийг үйлдэж, гарын үсэг зурсан. (хавтаст хэргийн 4 дэх тал)

 

4.5.Хариуцагч ын зүгээс өөрөө болон бусдаар дамжуулан 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойших хугацаанд нийт 41,300,000 төгрөг төлсөн. (хавтаст хэргийн 22-62, 94-95 дахь тал)

 

5.Хариуцагч нь 2014 оны байдлаар нэхэмжлэгчээс нийт 80,000,000 төгрөг авсан, улмаар 96,205,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтын хувьд зохигч талууд маргаангүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

5.1.Харин нэхэмжлэгчийн “...зээлийг авсан ч гийн нөхөр нь хүний мөнгө өг гэж зөндөө хэлсэн, шүүхэд өгөхгүй юу даа гэсэн учраас уг мөнгийг хамтран зарцуулсан гэж үзэж байна...” гэх тайлбар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “... нь зээл аваагүй, зээлийг төлөх үндэслэлгүй..., 80,000,000 төгрөгийг авсан...” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд маргааны зүйл болох 80,000,000 төгрөгийг зээлдүүлэх, зээлж авах харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

5.2.Иймд нэхэмжлэгч нь хариуцагч гаас 110,997,210 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй, харин хариуцагч аас 80,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

6.Нэхэмжлэгчийн хувьд 80,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж тайлбарласан бол хариуцагч нь зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй учир хүү шаардах эрхгүй, гэхдээ 80,000,000 төгрөгийг буцаан төлөхдөө илүү төлсөн хэсгийг хүүд төлсөн гэж хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбарлаж байна.

6.1.Хавтаст хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банк дахь нэхэмжлэгч Ч.Эрдэнэбилэгийн дугаар дансны хуулгаас харахад хариуцагчийн зүгээс 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 2,800,000 төгрөг төлж байснаас үзэхэд нэхэмжлэгчийн “...сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр аман тохиролцоо хийсэн...” гэх тайлбар үндэслэлтэй байна.

6.2.Улмаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Хувийн журмаар өгч авалцсан зээлийг төлж барагдуулах тухай” гэх баримт бичиг үйлдэж төлөөгүй хүүг тооцож нийт 118,000,000 төгрөг болсныг баталгаажуулснаар хариуцагч нь зээлийн хүүг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

6.3.Хэдийгээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар зээлийн хүүг тохиролцохдоо талууд гэрээг бичгээр үйлдээгүй бол зээлдүүлэгч нь хүү шаардах эрхгүй болох боловч зээлдэгч нь зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлж байсан, төлөхийг хүлээн зөвшөөрсөн бол үндсэн зээлд тооцох буюу зээлдэгч нь уг төлбөрийг буцаан шаардах үндэслэл болохгүй юм.

6.4.Иймд нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойших хугацаанд хариуцагч ын төлсөн төлбөрийг 118,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх хэсгийг шаардах эрхтэй.

6.5.Хариуцагч ын зүгээс нэхэмжлэгчид нийт 96,205,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчийн дээрх тооцооллыг нэхэмжлэгч нь зөвшөөрөхгүй маргаантай байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн тооцооллыг баримтаар няцаагаагүй учир хариуцагчийн тооцооллыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

6.6.Хариуцагчийн гаргаж өгсөн баримт, Хаан банк дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн дансны хуулга зэрэг баримтаас үзэхэд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 41,300,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн байна. (хавтаст хэргийн 22-62 дахь тал)

 

7.Дээр дурдсанчлан хариуцагч нь зээлийг эргэн төлөх үүргээ зөрчсөний улмаас гэрээний талууд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг дүгнэж, үлдэгдэл төлбөрийг 2021 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч мөн л заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар гэрээний үүргийг зөрчсөн, тогтоосон нэмэлт хугацаанд дахин үүргээ зөрчсөн гэж үзнэ.

7.1.Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар хариуцагч аас шаардах эрхтэй.

7.2.Нэхэмжлэгч нь учирсан хохирлын хэмжээг зайлшгүй олох байсан орлого буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 03 дугаар сар хүртэлх 29 сарын хугацаанд 77,350,000 төгрөгт тооцогдох арилжааны банкны дундаж хүүгээр тооцсоныг буруутгахгүй боловч хүүгийн хэмжээний хувьд жилийн 18 хувь гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

7.3.Арилжааны банкуудын жилийн хүүгийн талаарх нийтэд илэрхий баримтаас[1] үзэхэд арилжааны банкуудын хадгаламжийн жилийн хүү дунджаар 13 хувь байх тул 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 03 дугаар сар хүртэлх 29 сарын хугацааны хүүг 72,307,250 төгрөгөөс жилийн 13 хувийн хүүгээр тооцож, 22,716,527 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч аас 95,023,777 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 18,583,473 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 969,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 633,068 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115,2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч аас 95,023,777 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагын 18,583,473 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Эрдэнэбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 969,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч аас 633,068 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД

 

 


[1] http://www.mongo.mn/z/1240