| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04944/И |
| Дугаар | 191/ШШ2025/05635 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/05635
| 2025 06 25 | 191/ШШ2025/05635 |
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, .. дүгээр хороо, ... тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Э.*******/;
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэнг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар т*******орхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ******* ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр ******* ******* ******* ******* ХХК нь гэрээнд заасан нөхцөлөөр газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх, ******* ******* ******* ХХК нь гэрээнд заасан журмын дагуу төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн. ******* ******* ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 24.350 литр 70,680,000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг ******* ******* ******* ХХК-д нийлүүлсэн. Харин хариуцагч тал уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу ....худалдан авагч нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор төлбөрийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ огт биелүүлээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан 50 хувиас хэтэрч байсан тул алдангийг 35,340,000 төгрөгөөр тооцон, газрын тосны бүтээгдэхүүний төлбөр болох 70,680,000 төгрөг, нийт 106,200,000 төгрөгийг хариуцагч талаас төлүүлэхээр шүүхэд хандсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дугаар 192/ШЗ2025/20375 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд ******* ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд овогтой ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ХХК-иас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Газрын тосны бүтээгдэхүүний зарлагын баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
3.Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, Газрын тосны бүтээгдэхүүний зарлагын баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 190/ШЗ2025/20375 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хариуцагч ******* ******* ******* ХХК нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүрэг, , ,дугаар хороо, .. тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд шуудагчийн Хаяг алдаатай гэх магадлагааг Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны Засаг дарга т*******орхойлолт ирүүлсэн гэх үндэслэлээр ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 106,200,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК-ийн оршин байрлах газар мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул ******* ******* ******* ******* ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /регистрийн дугаар , овогтой /-ийг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг хангах үндэстэй.
7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлог******* хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /регистрийн дугаар , овогтой /-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлах, түүний оршин байрлах газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ХХК /утас-/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлог******* хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолох******* саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ