| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2018/00025/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 19
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж.
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ
Улсын яллагч З.Алтансолонго
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б гийн Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000000019 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1985 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. 33 настай. эрэгтэй, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн 1-11 тоотод оршин суух, РД:, Б овогт Б гийн Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэр Булган голын гүүрний ард Х.Камелийг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, түүний эзэмшлийн 82-77 УБИ улсын дугаартай королла маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуугаар. арын салхины шилийг архины шилээр тус тус цохиж хагалсан, машины колуд болон дээвэр хэсгийг цохиж хонхойлгон бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас хохирогч Х.Камелд 570.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах. өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан ундэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав Үүнд:
Шүүгдэгч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 03 сарын 16-ны өдөр 10 цагийн үөд гэрээсээ машинтайгаа гараад Гаалийн хашаанаас Амартүвшинг авсан. Тэгээд ХААН банк дээр очоод эхнэрт машин хүргэж өгөөд Амартүвшингийн машинтай баазын лагөрь луу явсан. Тэр замд Нэгдэлхааны гэрийн гадна анх Камелтай таарсан. Тэнд юм ярьж зогсож байгаад Амартүвшин бид хоёр сумын төв рүү явсан. Сумын төв рүү орж ирээд машин худалдаж авах ёстой нэг хүнийг Заяа буудлаас авахаар ирсэн. Тэр хүн Заяа дэлгүүрээс нэг шил 0.5 л- ийн экс нэртэй архи аваад бид хоёр машин дотор уусан. Тэгээд нөгөө ахад нэг шил архи авч өгөх гээд байж байгаад Х.Камелтай таарсан. Х.Камел Амартүвшингийн машины цонхоор толгойгоо оруулаад зогсоод байхаар нь машинд суучих эсвэл дагаад явчих гэсэн боловч Х.Камел юу ч дуугараагүй. Тэгэхээр буугаад машинд нь суулгачихсан, Х.Камелийн машинийг Ержол барьж явсан. Тэгээд Ержол жолооны араас цонхоор казакаар юм хэлээд байхаар нь би юу яриад байгаа юм бэ гээд машинаас буугаад Ержолыг нэг удаа хөл рүү нь өшиглөчихөөд машинд суугаад Тэс колонкын тийшээ бид нар яваад өгсөн. Тэсээс бензин аваад гүүр гараад хил явах замд Х.Камелтай гүүрний хурд сааруулагч дээр тааралдаад зогсохгүй явъя гэтэл урд явж байсан ачааны машин зам хаагаад хурд сааруулагч дээр зогссон тэгэхээр нь бид нар бас зогссон. Х.Камел машинаасаа буугаад ирсэн. Хүүхэд яагаад өшиглөж байна аа гээд машины урд кирлаа руу өшиглөсөн тэгэхээр нь би буугаад Х.Камелын нүүр рүү гурван удаа гараараа цохиод авсан. Тэгээд хамт явсан хүмүүс салгаад аваад явсан. Гүүрэн дээр байхад чулуу аваад Камелын машины ард салхины шилийг хагалаад, замын хажууд байсан архины шил аваад арын салхины шилийг цохьчихсон чинь хагарчихсан. Согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна"гэх мэдүүлэг,
Хохирогч X Камелын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гүүрний ард ирээд зогсож байхад 31-1ЗХОА улсын дугаартай автомашинтай Амартүвшин, Б.Б нар ирээд зогссон. Би машинаасаа буугаад ирэхэд Б.Б миний хамар луу 2-3 удаа цохисон. Б Б газраас чулуу аваад миний автомашин руу шидсэн. Чулуу нь миний автомашины копут оноод урд талын
салхины шил цохиод хагалсан дахиад нэг чулуу шидэхэд автомашины дээвэр дээр оносон. Б Б автомашиныг тойрч очоод замын хажууд байсан архины шил аваад миний автомашины арын шилийг цохиод хагалсан. Б Б баруун гараараа миний хамар болон нүүр лүү 2-3 удаа цохисон Хамарны яс нэг талдаа хугарч чихэгдсэн баруун талын нүд хөхөрсөн, дээд уруул дотор талдаа хэгзэрч хавдсан байсан" гэх мэдүүлэг,
Гэрч А.Эржолын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б гарч ирээд барилцаад авсан X Камелийн хамарнаас цус гарчихсан, хамар нь хавдсан байсан..."“.. Б. Б замын хажуу талаасчулуу аваад автомашины урд тал руу хоёр удаа чулуу шидээд урд салхины шил хагалаад, копуд болон дээвэр дээр нь хоёр газар чулуугаар цохисон. Дахиад замын хажууд байсан нэг архины шил аваад автомашины ар талын шилийг нь цохиод хагалчихаад цагдаа дуудлаа гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Мергений мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б. Б бууж ирээд Х.Камелыг барьж аваад баруун гараараа хоёр удаа цохисон. Х.Камелын хамарнаас цус гарч байсан. Б.Б машиндаа суухгүй буцаж эргээд замын хажуунаас чулуу аваад Х.Камелийн автомашин руу шидээд урд салхины шилийг хагалсан, дахин нэг чулуу авч шидээд автомашины дээвэр оносон, Замын нөгөө талаас архины шил авч ирээд хойд шил рүү нь шидээд хойд шилийг нь хагалж байхад Амартүвшин, А.Эржол хоёр Б.Б г барьж аваад автомашинд нь суулгаад аваад явсан..." гэх мэдүүлэг
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 126 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. Х.Камелийн биед гэмтэл учирсан байна
4 Х.Камелийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд. Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагаань хямрал нь эрүүл мэндийгдөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуүр шинж тогтоогдсон түл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж. бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгг судлагдсан дээрхи баримтуудаар Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэр Булган голын гүүрний ард Х.Камелийг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал. баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт 1x0.1 см зулгаралт, баруун гарын сарвууны ар хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд” бүхий хөнгөн хохирол учруулсан, түүний эзэмшлийн 82-77 УБИ улсын дугаартай королла маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуугаар, арын салхины шилийг архины шилээр тус тус цохиж хагалсан, машины копуд болон дээвэр хэсгийг цохиж хонхойлгон бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас хохирогч Х.Камельд 570.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь гэрч А.Эржол, Б.Мэргэн,
Ч Амартүвшин. хохирогч Х.Камель нарын мэдүүлэг. шинжээчийн 126 тоот дүгнэлт, эд зүйлд үнэлгээ тогтоолгох баримт, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл. эд мөрийн баримтаар тооцох тогтоол, авто машины эвдрэл үнэлсэн тухай тайлан зэрэг баримтуудаар нотлогдон
тогтоогдсон
Б.Б нь хуний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн 82-77 УБИ улсын дугаартай королла маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуугаар, арын салхины шилийг архины шилээр тус тус цохиж хагалсан, машины копуд болон дээвэр хэсгийг цохиж хонхойлгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болж байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Б Б гийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Б.Б нь хөнгөн гэмт хэргүүд үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт , мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг тус бүрт оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг тогтоож, торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Б Б гийн ПБ85120531 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг буцаан олгож, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж. шүүгдэгч Б.Б гийн өмчлөлийн 500.000 /таван зуун мянган/ төгрөг битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 2 ширхэг, архины шил 1 ширхэгийг утстгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт 950,000 /есөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Б д үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Б.Б гийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг буцаан олгож, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Б гийн өмчлөлийн 500.000 /таван зуун мянган/ төгрөг битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгож. 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг Б Б д буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 2 ширхэг, архины шил 1 ширхэгийг утстгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Булган- Өлзийд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш. эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.