Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
Хэргийн индекс | 2102004860344 |
Дугаар | 2024/ДШМ/763 |
Огноо | 2024-07-02 |
Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.3.3., |
Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ДШМ/763
2024 7 02 2024/ДШМ/763
Ш.Б, Ц.Э, Ч.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, С.Даваасүрэн,
шүүгдэгч Ц.Эийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Ч.Оы өмгөөлөгч П.Гансүх,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Бын болон түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, С.Даваасүрэн нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ч.Оы өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан тус тус давж заалдах гомдуулаар Ш.Б, Ц.Э, Ч.О нарт холбогдох эрүүгийн 2102 00486 0344 дүгээр хэргийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ш.Б нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 27.788 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2021 оны 9 дүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотоос хууль бусаар олж авч, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
улмаар дээрх бодисоос 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим 0.191 граммыг Ц.Эд, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчим 11.4 граммыг Ч.Од, 0.206 граммыг Ц.Эд тус тус худалдсан,
мөн дээрх мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодисоос үлдсэн 15.991 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ болон Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудлын 209 тоот өрөөнд хадгалсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.191 грамм, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.206 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
улмаар 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Төмөр замын зураг төслийн төв”-ийн орчим биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.397 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн Ч.Отай урьдчилан үгсэн тохиролцож, түүнийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 11.4 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авахад нь Ш.Бтой холбон өгч, гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,
шүүгдэгч Ч.О нь Ц.Этэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчим Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 11.4 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Ш.Боос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг ... тоот өөрийн оршин суух гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Ш.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар,
Ц.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Ч.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ш.Быг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан’’ гэмт хэрэгт, Ц.Э, Ч.О нарыг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял, Ц.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял, Ч.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 03 /гурав/ жил 03 /гурав/ сар 03 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Ц.Э, Ч.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оы цагдан хоригдсон 184 хоног, Ц.Эийн цагдан хоригдсон 38 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О, Ц.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ш.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7902 грамм, №2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7896 грамм, №3 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7971 грамм, №4 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7623 21 грамм, №5 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,8811 грамм, №6 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7475 грамм, №7 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7525 грамм, №8 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7821 грамм, №9 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7950 грамм, №12 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7687 грамм, №10 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,8133 грамм, №11 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7400 грамм, №13 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7966 грамм, №14 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7869 грамм, №15 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7767 грамм. №16 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7999 грамм, №17 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7871 грамм, №18 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,8032 грамм, №19 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7809 грамм, №20 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7763 грамм, №21 гэж дугаарласан дотор хэсэг нь бохирлогдсон шилэн гаанс 1 ширхэг, №22 гэж дугаарласан үзүүр хэсэг нь бохирлогдсон хайч 1 ширхэг, №23 гэж дугаарласан зиплок ууттай гуурс мэт зүйл 4 ширхэг, дотор хэсэг нь бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон, амсар хэсгийг задгайлсан жижиг хэмжээтэй гялгар уут 12 ширхэг, үзүүр хэсэг нь харлалтай хямсаа 2 ширхэг, гуурс мэт зүйл 2 ширхэг, тугалган цаас 1 ширхэг, №1 гэж дугаарласан зиплок ууттай, 0,264 грамм цэвэр жинтэй мөс мэт зүйл, №1 гэж дугаарласан зиплок ууттай, 0,191 грамм цэвэр жинтэй мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл, №2 гэж дугаарласан зиплок ууттай, 0,206 грамм цэвэр жинтэй мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл, №3 гэж дугаарласан дотор хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон, дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил 1 ширхэг, №1 гэж дугаарласан саарал өнгийн нүдний шилний хуванцар хайрцагтай 1-1 гэж дугаартай 2 ширхэг гуурс мэт зүйл, 1-2 гэж дугаартай зиплок ууттай 9,526 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн талстлаг зүйл, 1-3 гэж дугаартай ууттай мөс мэт зүйл, 1- 4 гэж дугаартай зиплок ууттай 4 хэсэг гялгар ууттай мөс мэт зүйл буюу 1-4-1 гэх зүйлийн цэвэр жин нь 0,166 грамм, 1-4-2 гэх зүйлийн цэвэр жин нь 1,267 грамм, 1-4-3 гэх зүйлийн цэвэр жин нь 0,197 грамм, 1-4-4 гэх зүйлийн цэвэр жин нь 0,244 грамм, 7 см хэмжээтэй 2 ширхэг хөвөнтэй мод, №3 гэж дугаартай 3 ширхэг шилэн гаанс, 2 ширхэг цагаан өнгийн гуурс, 1 ширхэг улаан өнгийн гуурс, №6 гэж дугаартай гаанс хэлбэртэй зүйл 1 ширхэг, GRANINI гэсэн бичигтэй 2 цоорхойтой улаан өнгийн тагтай шилэн сав 1 ширхэг, "XLITE" гэсэн бичигтэй хар өнгийн асаагуур 1 ширхэг, резин гуурс мэт зүйл 1 ширхэг, гялгар ууттай задлаагүй гуурс мэт зүйл 2 ширхэг, “2” гэсэн дугаартай жин 1 ширхэг, 4 гэсэн дугаартай хэрэглээгүй зиплок уут 1 ширхэгийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Ш.Бын гэмт хэрэг үйлдэж олсон 60 ширхэг зуутын доллар буюу 6000 /зургаан мянган доллар/, 343 ширхэг хорин мянгатын мөнгөн дэвсгэрт буюу 6.860.000 /зургаан сая найман зуун жаран мянган төгрөг/, 394 ширхэг арван мянгатын мөнгөн дэвсгэрт 3.940.000 /гурван сая есөн зуун дөчин мянган төгрөг/ зэргийг улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг прокурорт даалгаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ... дугаартай гадаад паспорт нэг ширхгийг Ш.Бод, Ч.Оы гэрээс нэгжлэгээр хураан авсан 200 ширхэг хорин мянган төгрөг буюу 4.000.000 төгрөг, 30 ширхэг арван мянган төгрөг буюу 300.000 төгрөг нийт 4.300.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулж өөрт нь буцаан олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Б, Ц.Э нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэж, хэрэгт хураагдсан 5 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсаргаж, энэ хэрэгт Ш.Б цагдан хоригдсон хоноггүй, Ш.Б, Ц.Э, Ч.О нар бусдад төлөх төлбөргүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Хишигсүрэнгийн биеийн байдал нь муу, гавал тархины хүнд мэс засалд орсон. Манай гэр бүлд орлоготой хүн байхгүй, мөн “Хаан” банкинд 250.000.000 төгрөгийн зээлтэй учир төлөлт хийх орлоготой хүн байхгүй болсон. Мөн миний бие хүнд их хэмжээний мөнгө залилуулсны улмаас амьдрах байраа алдсан, манай гэр бүл айлын хашаа түрээслэн гэр барин амьдарч байгаа. Гэр бүлийн минь энэ хүнд байдлыг харгалзан үзнэ үү. Миний бие цагдан хоригдож байх хугацаандаа үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамссан. Хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд ямар үнэ цэнтэйг ойлгож ухаарлаа. Иймд ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, надад оногдуулсан ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч С.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Харин эрүүгийн хариуцлагыг нь хөнгөрүүлэх байр сууринаас энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс Ш.Бод зургаан жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хэргийн шүүх хуралд яллах байр сууринаас төрийг төлөөлж улсын яллагчаар прокурор, цагаатгах болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч нар оролцсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх,
шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл “... анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан 4 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нараас “...ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн тус тус санал хэлсэн байна.
Шүүх хуралд оролцогч талуудаас шүүгдэгч Ш.Бын хувьд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч саналаа хэлэхдээ 4 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан, харин шүүгдэгчийн өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагыг нь хөнгөрүүлж хорих ялыг багасгах санал гаргасан байна.
Гэтэл шүүх “Шүүгдэгч Ш.Б, Ц.Э, Ч.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “...оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй юм.” гэж дүгнээд, ... шүүхээс шүүгдэгч Ш.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан сонгох санкцгүй хариуцлагын хүнд төрөл болох зөвхөн хорих ялтай, хорих ялын хэмжээ 2-8 жил гэж заасан юм.
Шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахдаа Ш.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, 4 хүүхэдтэй, хувиараа ломбардын бизнес эрхэлж ар гэрээ авч явдаг, улсын яллагч 4 жилийн хорих ялын санал гаргасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулахдаа улсын яллагчийн ялын саналаас хэтрүүлэхгүй хэмжээгээр хорих ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т “Шүүгдэгч Ш.Быг ... мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял” гэж өөрчлөлт оруулан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ш.Бын гарсан саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс мансууруулах бодисыг олж авсан, худалдаалсан, хадгалсан гэдэг үндэслэлээр ял оногдуулсныг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хураагдсан мөнгийг улсын төсөвт шилжүүлэх асуудалд маргаагүй, Монгол Улсын хилээр оруулж ирсэнтэй холбоотой баримт тогтоогдохгүй байгаа учраас гээд зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн зэрэг асуудалд санал нийлж байгаа. Харин миний үйлчлүүлэгчийн хувьд 4 хүүхэдтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн мөрдөгч н.Наранбаатар өмнө нь залилангийн мөрдөн байцаах газарт байхдаа Ш.Бын хохиролтой, н.С нарт холбогдох хэрэг буюу Ш.Б нь Хаан банкнаас зээлж авсан эргэлтийн хөрөнгөө залилуулсан бөгөөд үүнтэй холбоотой хэрэг нь шийдвэрлэгдээгүй. Тэгээд ар гэр нь өрийн дарамттай, мөн шүүгдэгч Ш.Бын эхнэр гавал тархины хагалгаанд орсон нөхцөл байдал байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ухамсарлаж байгаа байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар ядаж 1 жилийн хугацаагаар хорих ялыг багасгаж өгнө үү. Нэг хоногийн өмнө ч гэсэн суллагдаж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ар гэрийнхээ амьжиргааг авч явах боломжийг олгож өгнө үү. Хэрэв 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулбал, өөрөө засарч хүмүүжсэнээ илэрхийлж, хөдөлмөрлөж хугацаанаасаа өмнө суллагдах боломжтой, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой болох юм.” гэв.
Шүүгдэгч Ч.Оы өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 2024/ШЦТ/330 дугаартай шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
1. Хэргийн бодит байдлын талаар: Миний үйлчлүүлэгч Ч.О нь гэм буруутайгаа огт маргаагүй бөгөөд хэргийн талаар үнэн зөв мэдүүлдэг юм.
2. Гомдлын хууль зүйн дүгнэлт: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэргийн бодит байдлын талаар, прокурор хүний эрх зүйн байдлыг хэрхэн зөрчиж байгаа талаар дүгнэлт хийж чадаагүй учир эрх зүйн байдлыг нь дордуулж шийдвэрлэсэн гэж өмгөөлөгч би үзэж байна.
Миний үйлчлүүлэгч 2022 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хорих ялаа эдэлж байгаад энэ хэрэгт дахин хорих ял нэмж эдлэхээр болж байна.
Өмгөөлөгч би шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргах буюу шаардлагатай бол эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийн заалт буюу хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримталж шийдвэр гаргах ёстой гэж үздэг.
Эрүүгийн 201701000088 дугаартай хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад гэмт үйлдлүүдийг нэгтгүүлж нэг шийтгэх тогтоолоор шийдүүлэх нь шүүгдэгч Ч.Оы эрх зүйн байдал нь дээрдэх байсан юм. Эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс мөрдөгч, прокуроруудад хүсэлт гомдол гаргаж байсан. /3хх 67-72 дугаар хуудсанд нотлох баримт байна./
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь 1-5 жилийн хугацаатай хорих буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулдаг болно. Өөрөөр хэлбэл, сонгох буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.Эийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой холбоотой тайлбар байхгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг учраас шүүгдэгч Ц.Эд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээ бүхий нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэх замаар шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэж өгнө үү гэсэн асуудлыг дурдаж байна. Шүүхийн шийдвэр биелүүлэхэд ойлгомжтой байх ёстой. Энэ утгаараа шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээг ямар байдлаар хэрэглэх ёстой вэ гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбарласан тул дахин тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэх үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгч Ш.Бын хувийн байдалтай холбоотойгоор 4 хүүхэдтэй, өр зээлтэй гэсэн тайлбарыг прокурорын зүгээс үгүйсгэж, няцаах үндэслэл байхгүй байна. Шүүгдэгч Ч.Оы өмгөөлөгчийн зүгээс хэргүүдийг тус тусад нь шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулсан гэж тайлбарласан. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэсэн. Тус хэрэгт өмнөх хэрэгт холбоотой зөвхөн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон буюу 2022 оны Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол авагдсан болохоос өөр хэрэгт холбогдсон гэх нөхцөл байдал байгаагүй учраас анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэн оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хууль зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
1. Шүүгдэгч Ш.Б нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 27.788 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2021 оны 9 дүгээр сард хууль бусаар олж авч, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дээрх мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодисоос үлдсэн 15.991 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ болон Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... зочид буудлын 209 тоот өрөөнд хадгалсан болох нь:
нэгжлэг хийсэн тухай “... Надад “мөс” гэх мансууруулах бодис байгаа, сайн дураар гаргаж өгнө” гэж хэлээд орны дэргэд байх хар өнгийн цүнх заав. Уг цүнхэнд нэгжлэг хийхэд хар өнгийн оймс дотор цагаан өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон, амсар хэсгийг нь задалсан, жижиг хэмжээтэй гялгар уут 12 ширхэг байна. Мөн шар өнгийн гялгар уутанд 20.000 төгрөгийн дэвсгэрт 343 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 394 ширхэг, 100 ам.долларын дэвсгэрт 60 ширхэг байна. Нэгжлэгийг үргэлжлүүлэхэд цүнхний дотор тал хажуу хэсгээрээ урагдсан байх ба урагдсан хэсгийн дотор талд хар өнгийн оймс дотор нийт 20 хэсэг жижиг гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл байсныг 1-ээс 20 хүртэл дугаарлаж хураан авав. ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 23-37/,
хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай (Ш.Б) “...6, 9, 10 дугаар багананд 1 улаан зураас тодорч эерэг буюу дээрх төрлийн бодисыг хэрэглэсэн байна...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 65-67/,
гэрч Д.Мгийн “... Ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн талаар би мэдэхгүй байна. Б буудалд байх үедээ хоёр удаа гарч явсан, эхний удаа ломбардын мөнгө дууссан, мөнгөө аваачаад егье гэж хэлээд цүнхээ аваад явсан. 2 дахь явалт дээрээ найзуудтайгаа уулзаад ирье гэж хэлээд 2 цаг гаруй болоод ирсэн. Надад өөр мэдэж байгаа зүйл байхгүй. Надад өөрөө 1 грамм нь 3.000.000 төгрөгийн үнэтэй байдаг гэж хэлэхээр нь ямар аймаар үнэтэй юм бэ, хаанаас авдаг юм гэж асуухад Монголд нууцлагдмал байдаг гэж хэлсэн. Би огт хэрэглэж үзээгүй байж байгаад өчигдөр анх удаа хэрэглэж үзсэн. Жижиг шүүсний саванд жижигхэн шил хийгээд нэг талаас нь гуурс гаргасан байсан. Өөр ямар зүйл байсныг хараагүй, би өөрөө ч сонирхоогүй. ...” /1хх 136-137/,
Ш.Бын яллагдагчаар өгсөн “... Би Турк улсад байхдаа Э-тай уулзаж байсан ба бараа авахаар тэнд очсон байж байгаад бараа авах ёстой 40 орчим сая төгрөгөө тэр залууд өгсөн юм, ингээд тэр мөнгөө авахаар залгаж нэхэх үед надад мөс өгсөн, 1 грамм орчим мөсийг 1.000.000 төгрөгөөр бодож 40 орчим грамм мөс авсан. Ингээд авсан мөсөө яахаа мэдэхгүй байхад над руу Э залгаад Т гэх залуу болон өөр бусад хүний нэрийг хэлээд тэр хүмүүст зараад мөнгөө олж аваарай гэж хэлсэн. ...” /2хх 85-87/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4718 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок ууттай, 0,264 г цэвэр жинтэй мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйлд метамфетамин илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “Ш.Б 2021.10.14” гэж хаягласан шээсэнд метамфетамин илрэв. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 226-228/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4705 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. №1-20 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлс, №21 гэж дугаарласан дотор хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, №23 гэж дугаарласан зиплок ууттай шаргал өнгийн 3 ширхэг гуурс, №23 гэж дугаарласан зиплок ууттай цэнхэр өнгийн гуурс, амсар хэсгийг нь задалсан жижиг хэмжээтэй 12 ширхэг гялгар уут, үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон мөнгөлөг өнгийн хямсаа, үзүүр хэсэг нь харлаж бохирлогдсон шаргал өнгийн хямсаа, тугалган цаас мэт зүйл, хэрэглэсэн 2 ширхэг гуурс тус бүрээс метамфетамин илэрсэн. №22 гэж дугаарласан үзүүр хэсэг нь бохирлогдсон хайчнаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. 4.5. “1” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7902 грамм, “2" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7896 грамм, “3" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7971 грамм, “4” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7623 грамм, “5” гэж Дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.8811 грамм, “6” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0,7475 грамм, “7” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7525 грамм, “8" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7821 грамм, “9" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7687 грамм, “10" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.8133 грамм, “11” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7950 грамм, “12" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7400 грамм, “13" гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7966 грамм, “14” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7869 грамм, “15” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7767 грамм, “16” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7999 грамм, “17” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7871 грамм, “18” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.8032 грамм, “19” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7809 грамм, “20” гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн цэвэр жин нь 0.7763 грамм байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 208-223/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Ш.Б нь өөрийн худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”- ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий бодисоос 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчимд 0.191 грамм бодисыг Ц.Эд худалдсан,
мөн Ш.Б нь 2021 оны 10 дугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.206 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Ц.Эд, 11.4 грамм "мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Ч.Од тус тус худалдсан,
шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 10 дугаар сарын 13-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчимд Ш.Боос 0.191 грамм метамфетамины агууламж бүхий бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан буюу худалдан авсан,
2021 оны 10 дугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.206 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Ш.Боос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан буюу худалдан авсан,
Ч.Отай бүлэглэн нь 2021 оны 10 дугаар сарын 14-нд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 11.4 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан болох нь:
мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Яллагдагч Ц.Э нь яллагдагч Ш.Боос бодис авсан гэх Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байх Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын урд талын замын хэсгийг харуулав. Яллагдагч Ц.Э нь яллагдагч Ш.Боос бодис авсан гэх Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байх Улсын их дэлгүүрийн урд талын замын хэсгийг харуулав.” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 117-120/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Яллагдагч Ш.Б нь яллагдагч Ц.Эд бодис өгсөн гэх Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байх Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын урд талын замын хэсгийг харуулав. Яллагдагч Ш.Б нь яллагдагч Ц.Эд бодис өгсөн гэх Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байх Улсын их дэлгүүрийн урд талын замын хэсгийг харуулав.” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 88-91/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 59-63/, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 44-58/,
Ш.Бын яллагдагчаар өгсөн “... Би хамуу хочтой Э гэдэг хүнээс мөнгө авах ёстой байсан болохоор /Э нь Турк улсад байгаа гэх/ гар утсаар мессеж бичиж “Whats up” аппликейшнээр дамжуулан яриад мөнгөө нэхэх үед надад мөнгөний оронд мөс байгаа, түүнийг мөнгөний чинь оронд өгье гэсэн. Ингээд Баянгол зочид буудлын хашаанд цэцгийн мандлын хажууд тамхины хайрцагтай зүйл байгаа, түүнийг авчих гэхээр нь очиж үзэхэд байсан, ингээд тэр зүйлийг авсан, харин би ямар нэгэн хүнд зарна гэж бодоогүй байхад Э над руу “Whats up” аппликейшнээр дамжуулан залгаад тэр хүнд тэдэн грамм өгөөрэй, тэр хүнд утасны дугаарыг өгсөн байгаа шүү гээд мөн дараагийн хүнд бас хэдэн грамм мөсийг тэдэн төгрөгөөр өгөөрэй гээд зааж өгөөд байсан болохоор түүний хэлснээр мөснүүдийг зарсан. ...” /2хх 85-87/,
гэрч Г.Т-ийн “...Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед Т гэх залуу над руу интернэт мессенжерээр залгаад танд мөнгө олдох уу, мөнгө байна уу гэж хэлсэн. Би Т-д эгчид нь юу байхав дээ, мөнгө байхгүй, чи манай нөхөртэй уулзаад үз, мөнгө байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд шөнө 02 цагийн үед Т-г нөхөр Отай уулзуулж өгсөн. Тэгсэн О намайг гэртээ ороод байж бай гэж хэлээд намайг үлдээгээд Ттэй хамт явсан. Тэд яваад удаагүй их хурдан ирсэн. О гэр лүү ороход би Тг хүргэж өгөөд ирье гэж хэлээд зөрөөд гарсан. Би О, Т нарыг ямар зүйлд явсны гадарлаж байсан боловч Оыг ирэх үед мансууруулах бодис авчирсан эсэхийг хараагүй. Би гэрээс гарах үед орцонд А согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь Аг дагуулаад Тг хүргэж өгөхөөр хамт явсан. Т, А бид гурав хамт Эх нялхсын тэнд очиход Т хүнд түлхүүр өгсөн. Тухайн газраасаа бичил хорооллын Хаан банкны АТМ орсон. Тэгээд Өргөө кино театрын урд машинтайгаа нилээн удаан зогсож байгаад буцаад Төмөр зам руу явсан. Тэгээд Төмөр замд хуучнаар “Варета" чуулгын хажууд машинтайгаа зогсож байхад цагдаа нар ирсэн. Тэгэхэд Тгийн өмссөн хувцасны халааснаас 2 хэсэг мөс гэх мансууруулах бодис гарч ирсэн. Тд мөс гэх мансууруулах бодис байсныг мэдэж байсан. Т өрөө надад хүн өгсөн гэж хэлж байсан. Би Тд байсан мансууруулах бодисоос огт хэрэглээгүй. Гэхдээ өнөөдрөөс 6-7 хоногийн өмнө гэрийнхээ хажууд мөс гэх мансууруулах бодис хэрэглэсэн. ...” /1хх 148/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн 4719 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 241-250/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2590 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Э 2023.05.28” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 21-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4717 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок ууттай, 0,191 цэвэр жинтэй мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл, №2 гэж дугаарласан зиплок ууттай, 0,206 г цэвэр жинтэй мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл, №3 гэж дугаарласан дотор хэсэг нь цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон дээд хэсэг нь хагарсан тарианы усны шил зэрэгт тус тус метамфетамин илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Э 10.14.21” гэж хаягласан шээсэнд метамфетамин илрэв. 3. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 10-14/,
Ц.Эийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...4 дүгээр багана буюу КЕТ /Кетамин/ илэрсэн, 8 дугаар бага буюу MDMA /Экстази/ илэрсэн, 9 дүгээр багана буюу МЕТ /Метамфетамин/ илэрсэн, 10 дугаар багана буюу АМР /Амфетамин/ илэрсэн...” тэмдэглэл /2хх 19-20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
3. Ц.Э нь 2021 оны 10 дугаар сарын 14-нд 0.397 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төмөр замын зураг төслийн төв”-ийн орчимд биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төмөр замын зураг төслийн төв”-ийн ертөнцийн зүгээр урд талд байрлах ил зогсоолд ... улсын дугаартай, хар өнгөтэй “Toyota ВВ” маркийн тээврийн хэрэгсэл урагш харсан байдалтай зогсож байна. Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхийн өмнө тээврийн хэрэгсэлд байсан Г.Т, Ц.Э нараас "тээврийн хэрэгсэлд хууль бус эд зүйл, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байгаа эсэх, хэрэв байгаа бол сайн дураар гаргаж өгөх" эсэхийг тодруулж асуухад Г.Т ... улсын дугаартай машин бол миний машин, машинд ямар хууль бус эд зүйл байхгүй" гэж хэлсэн. Ц.Э "тээврийн хэрэгсэлд хууль бус эд зүйл, мансууруулах бодис байхгүй, харин миний биед "мөс" гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байгаа, би сайн дураар гаргаж өгнө" гэж хэлээд өөрийн өмссөн жинсэн өмдний баруун талын жижиг халааснаас зиплок ууттай мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйл гаргаж өгснийг №1 гэж дугаарлан хураан авсан, ногоон өнгийн куртикний гадна талын зүүн талын халааснаас тамхины хайрцаг дотроос жижиг хэмжээтэй гялгар ууттай, мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйлийг гаргаж өгснийг №2 гэж дугаарлан хураан авав. ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 59-63/,
хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай (Ц.Э) “...7, 9, 10 дугаар багананд 1 улаан зураас тодорч эерэг буюу дээрх төрлийн бодисыг хэрэглэсэн байна...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 69-72/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,
хэргийн газар үзлэг хийсэн тухай “...Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны ... 8 давхарт баруун гар талд 57 гэсэн дугаартай бор өнгийн төмөр хаалга байх ба ... Ч.О нь хаалгаар ороод зүүн гар талд байрлах шар өнгийн модон хаалгаар дотогш орж ... буйдангийн хойд хэсэгт байрлуулж тавьсан саарал өнгийн дэрийг сөхөж ... нүдний шилний хайрцгийг онгойлгоод дотор нь цагаан болон ногоон өнгийн соруул мэт зүйл, зиплок ууттай дотроо талст хэлбэртэй мөс мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. ... нүдний шилний хайрцгийг 1 гэж дугаарлан, ... гар жинг 2 гэж дугаарлав. ... мөс мэт зүйлийг 1-2 гэж дугаарлан цахилгаан жин дээр жинлэхэд 10.2 грамм жинтэй, мөн ... мөс мэт зүйлийг жинлэхэд 0.6 грамм жинтэй байх ба 1-3 гэж дугаарлав. Мөн зиплок түгжээтэй дотроо тус тусдаа мөс мэт зүйлтэй 4 ширхэг гялгар уутыг 1-4 гэж дугаарлан цахилгаан жин дээр тавихад 3.6 грамм жинтэй байх ба доторх ширхэг гялгар ууттай мөс мэт зүйлийг 1-4.1-1-4.4 хүртэл дугаарлан хураан авч, ... хуванцар зүйлийг 6 гэсэн тэмдэглэгээ тавьж, сэйф дотор байсан бэлэн мөнгө дээр 5 гэсэн дугаар тавьж хураан авч тоолоход ... 4сая 600 мянган төгрөг байв. ... саарал өнгийн буйдангийн зүүн талын хэсэгт байрлуулж тавьсан саарал дэрэн доороос 3 ширхэг гаанс хэлбэртэй соруул мэт зүйл, мөн цагаан болон ягаан өнгийн соруул байсныг 3 дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 44-58/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4719 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс болон шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1-1 гэж дугаарласан ногоон, цэнхэр өнгийн гуурс мэт зүйл, цагаан өнгийн соруул мэт зүйл “1-2” гэж дугаарласан зиплок ууттай 9,526 г жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйл, “1-3” гэж дугаарласан зиплок ууттай зүйл байх ба 4 хэсэг гялгар уутны хэсэг, “1-4” гэж дугаарласан зиплок ууттай зүйлийг задлахад “1-4-1”, “1- 4-2”, “1-4-3”, “1-4-4” /Зураг№10/ тус бүрд цагаан өнгийн мөс мэт зүйл байх ба “1-4-1” гэх цэвэр жин нь 0,166 г зүйл, “1-4-2” гэх цэвэр жин нь 1,267 г зүйл, “1-4-3” гэх цэвэр жин нь 0,197 г зүйл, “1-4-4” гэх цэвэр жин нь 0,244 г зүйл, 7 см урт хэмжээтэй 2 талдаа хөвөнтэй мод 2 хэсэг ширхэг, N93 дугаарласан гялгар ууттай 3 ширхэг шилэн гаанс /1 ширхэг гаанс мэт зүйл нь цагаан өнгийн гуурсны хамт /Зураг№20/, 11 см урт соруул мэт цагаан өнгийн гуурс, 6,5 см урттай улаан өнгийн гуурс, 1,2 см урт ногоон өнгийн гуурс мэт зүйл, №6 гэж дугаарласан гаанс хэлбэртэй зүйл зэрэгт тус тус метамфетамин илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “Ч.О гэж хаягласан шээсэнд метамфетамин илрэв. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн “1- 2”, “1-4” гэх 4 хэсэг мөс мэт зүйл нь нийт 11,4 г жинтэй байв.” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 241-250/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Ш.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.Бын өөрийнх нь өгсөн мэдүүлэгт үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс сэжигтэн, яллагдагч өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг болон яллагдагчийн мэдүүлгийг бусад нотлох баримтаар нотолсон тохиолдолд үнэлж болохоор хуульчилсан хэм хэмжээний агуулгын хүрээнд тайлбарлаж, хууль зүйн дүгнэлт хийжээ.
Түүнчлэн, шүүгдэгч Ш.Бын гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн эсэх асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, нотлох ажиллагааг хэрэгжүүлээгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Быг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан, шүүгдэгч Ц.Э, Ч.О нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ш.Бын Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Э, Ч.О нарын Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ш.Б “...Миний бие ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр Х-ийн биеийн байдал муу, гавал тархины хүн мэс засалд орсон. Манай гэр бүлд орлоготой хүн байхгүй, мөн “Хаан” банкинд 250.000.000 төгрөгийн зээлтэй, ... ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, надад оногдуулсан ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Ш.Бын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, С.Даваасүрэн нар хамтран “...Ш.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, 4 хүүхэдтэй, хувиараа ломбардын бизнес эрхэлж ар гэрээ авч явдаг, түүний хувийн байдлыг харгалзан 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Ч.Оы өмгөөлөгч П.Гансүх “...Миний үйлчлүүлэгч 2022 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хорих ялаа эдэлж байгаад энэ хэрэгт дахин хорих ял нэмж эдлэхээр болж байна. Эрүүгийн 201701000088 дугаартай хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад гэмт үйлдлүүдийг нэгтгүүлж нэг шийтгэх тогтоолоор шийдүүлэх нь шүүгдэгч Ч.Оы эрх зүйн байдал нь дээрдэх байсан. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэлийн хүрээнд тухайн хэрэгт шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлтээс хамааруулан хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг.
Шүүгдэгч Ш.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Быг 6 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг 01 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар, Ч.Оыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 3 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Оы цагдан хоригдсон 187 хоногийг буруу тооцон 184 хоног гэсэн байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулав.
Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн атлаа шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгасан талаарх баримтыг хэрэгт хавсаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ш.Бын гаргасан, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, С.Даваасүрэн нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ч.Оы өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан тус тус давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ш.Б, Ц.Э, Ч.О нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 64 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/330 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
6 дахь заалтын “...шүүгдэгч Ч.Оы цагдан хоригдсон 184 хоног, ...” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Ч.Оы цагдан хоригдсон 187 хоног, ...” гэж,
8 дахь заалтын “...шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.” гэсэн хэсгийг “...шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгасан талаарх баримтыг хэрэгт хавсаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Бын гаргасан, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, С.Даваасүрэн нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ч.Оы өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан тус тус давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Ц.Э, Ч.О нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 64 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР