Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 314/ШШ2025/00268

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч Өвөрхангай аймгийн ******* сумын *** дугаар багийн **** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овгийн *******ийн *******гийн хүсэлттэй,

 

*******тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

               

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1.Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ “...******* овогтой ******* би *******тай 1986 оны 09 дүгээр сард танилцаж 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин *******ийг төрүүлсэн юм. 1994 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бага охин *******ыг төрүүлсэн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад ******* маань тархины шигдээс өвчнөөр 2024 оны 09 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод улсын нэг дүгээр төв эмнэлэгт нас барсан. Ингээд би тэтгэврийн 20 хувийг өвлөн авах гэтэл бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүйн улмаас хуулийн дагуу тэтгэвэр өвлөх тал дээр хохироход хүрээд байна. Иймд намайг *******тай 1989 оны 01 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06/15 дугаартай тодорхойлолт,

 *******ийн Г№06 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, *******ын төрсний бүртгэлийн лавлагаа,

 

 Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03-06/2837, 03-06/2838 дугаартай архивын лавлагаанууд,

 

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн CVL2562460001000328 дугаартай *******ын нас барсны бүртгэлийн лавлагаа,

 

 Ч.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлж өгсөн.

 

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

          Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        1.Хүсэлт гаргагч Ч.*******  нь *******тай 1989 оны 01 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” хүсэлтийг шүүхэд гаргажээ.

        2.  Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

       3. Хүсэлт гаргагч Ч.*******гийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 Хүсэлт гаргагч ******* овгийн *******ийн ******* нь Монгол овгийн *******ийн *******тай 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 06/15 дугаартай “*******ийн ******* /*******/ нь 1989 оноос хойш ******* овогтой *******тай /*******/ 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр болтол гэр бүл болон хамтран Онги 8-р багт оршин сууж амьдарч байсан нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт,

 *******ын *******ийн Г№06 дугаартай “...*******ын *******, 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар *******, төрүүлсэн эцгийн овог нэр *******ийн *******, эхийн овог нэр *******ийн *******” гэсэн төрсний гэрчилгээний хуулбар,

 

 *******ын *******ын “*******ын *******, регистрийн дугаар *******, эмэгтэй, 1994 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эцгийн регистрийн дугаар *******, овог Монгол, эцгийн нэр *******, нэр *******” гэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

 

 Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03-06/2837 дугаартай “2000 он, Өвөрхангай аймаг, ******* сум, Онги-8, өрхийн тэргүүлэгч, 1956 оны 10 сард төрсөн, 43 настай, эрэгтэй, *******ийн *******, эхнэр, 1960 оны 7 сард төрсөн, 39 настай, эмэгтэй, *******ын Бүрэнзэвсэг, хүү, 1985 оны 9 сард төрсөн, 14 настай, охин *******ын ******* охин, 1989 оны 11 сард төрсөн, 10 настай, *******ын ******* охин, 1994 оны 3 сард төрсөн, 5 настай” гэсэн архивын лавлагаа,

 

 Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03-08/2838 дугаартай “Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 84 дүгээр хуудсанд: Өвөрхангай аймгийн ******* сумын Онги багийн Жаргалант-15-ын 221-д оршин суугч: өрхийн тэргүүн Монгол ургийн овогт *******ийн *******, эрэгтэй, 1956 оны 10 сард төрсөн, 54 настай, эхнэр *******ийн *******, 1960 оны 05 сард төрсөн, 50 настай, охин *******ын ******* 1994 оны 03 сард төрсөн, 16 настай, хүү *******ын Бүрэнбаяр 1985 оны 08 сард төрсөн, 25 настай гэж бүртгэгдсэн байна.” гэсэн архивын лавлагаа,

 

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн CVL2562460001000328 дугаартай Монгол овгийн *******ийн ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан гэсэн нас барсны бүртгэлийн лавлагаа, Ч.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар,

 

           Гэрч *******ы өгсөн “...******* нь миний төрсөн дүүтэй суусан манай бэр байгаа юм.  Яг хэдэн онд гэр бүл болж байсныг нь санахгүй байна. 1977 онд ******* цэргээс ирж байсан. Тэгээд нэлээд хэдэн жил болоод эхнэр авсан. 1980 он гаргаж байж эхнэр авсан. Тухайн эхнэртэйгээ хоёулаа Уянгын модны цехэд ажил хийдэг байсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй. *******гийн дагавар хоёр хүүхэдтэй нь нийлээд 4 хүүхэдтэй. Том охиныг нь *******, бага охиныг нь ******* гэдэг. Яг хэдэн онд том охиныг нь төрснийг мэдэхгүй байна. Би уг нь анх гэр бүл болгосон хүн байгаа юм. ******* 2024 оны 09 дүгээр сард нас барсан.” гэсэн мэдүүлэг,

            Гэрч *******ийн өгсөн  “...******* нь манай аавын төрсөн дүү нь байгаа юм. 1989 онд гэр бүл болоод дундаасаа хоёр охинтой. Манай эгч өмнө нь хоёр хүүхэдтэй байсан. Нийлээд 4 хүүхэдтэй. Манай эгч ******* гэх хүнтэй суухаас өмнө хөдөө байж байгаад ******* гэх хүнтэй гэр бүл болоод сумын төвд амьдарч эхэлсэн. ******* ах залуудаа ******* сумын модны цехэд ажилладаг байсан. Ч.******* эгч сум руу ороод ажил төрөл хийгээгүй байх. Би 1990 онд цэрэгт явж байсан. Намайг цэрэгт явахын өмнөх жил нь гэр бүл болж байсан. Тухайн үед би 17 настай байсан. Хурим найр нь ******* сумын төвд болж байсан. ******* 2024 оны 09 дүгээр сард нас барсан.” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч ******* овгийн *******ийн ******* нь Монгол овгийн *******ийн *******тай 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ.

4. Хүсэлт гаргагч Ч.******* нь өөрийгөө оролцуулалгүй шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв.

 

       6. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ******* овгийн *******ийн ******* нь Монгол овгийн *******ийн *******тай 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ