Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 314/ШШ2025/00204

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          

Хүсэлт гаргагч Өвөрхангай аймгийн ******* сумын ** дугаар багт оршин суух, ******* овгийн *******ын *******гийн хүсэлттэй,

 

           Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом оролцов.

               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Миний бие 6 настай байхдаа *******гийн *******д үрчлэгдэж, үрчилсэн ээжтэйгээ 14 нас хүртэл хамт амьдарсан. Үрчилсэн ээж маань 2021 оны 09 дүгээр сарын 11-нд нас барсан тул түүнээс хойш өөрийн төрсөн эцэг *******гийн *******, ээж *******гийн *******а нартай хамт амьдарч байна. Ингээд өөртэйгөө холбоотой аливаа баримт бичигтэй холбоотой мэдээлэл бэлтгэхэд лавлагаан дээр ойлгомжгүй байдал үүсэж байна. Иймд Ц.******* миний иргэн *******гийн *******д үрчлэгдэж байсан үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

2. Хүсэлт гаргагч Ц.*******гээс шүүхэд нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай тодорхойлолт, Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А.97 дугаартай “Босго шугам шинэчлэн тогтоох тухай” тушаалын хуулбар, Д.*******гийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Ц.*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, №0000241442/124/02/171 дугаартай овог, овгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн хуулбар, А.*******, Д.*******а нарын иргэний үнэмлэхийн хуулбар, А.*******, Д.*******а нарын хүсэлт, үрчилсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23/118 дугаартай, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23/146 дугаартай албан бичгүүд, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, CVL2562000001000309 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Д.*******гийн ХААТР маягт,

 Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/291 дугаартай албан бичиг, Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03-01/2003, 03-01/2004, 03-01/2005, 03-01/2006 дугаартай архивын лавлагаанууд,

Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03/93 дугаартай албан бичиг, Д.*******гийн 2012-2016 оны, А.*******ын 2012-2016, 2019-2023 оны мал тооллогын баримтуудыг гаргаж өгсөн.

3. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.*******а, А.*******, Д.Чимэдбат, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

            Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       1. Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд “Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” хүсэлтийг шүүхэд гаргажээ.

       2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

       3. Хүсэлт гаргагч нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

 4. Хүсэлт гаргагч Ц.*******  нь 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Харуул овгийн *******гийн *******д үрчлэгдсэн болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн CVL2562000001000309 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Ц.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч А.*******, Д.*******а, *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

5.Хэдийгээр үрчлэлтийн бүртгэл хийгдсэн боловч Ц.******* нь төрсөн эцэг, эхийн асрамжид амьдардаг болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт,

Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03-01/2003 дугаартай “Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын Өвөрхангай аймгийн ******* сумын Таац багийн 141 дүгээр хуудсанд Цагаан хошуунд оршин суугч: Өрхийн тэргүүн ******* ургийн овогтой *******гийн *******, 1971 оны 01 сард төрсөн, 39 настай, эрэгтэй, малчин, эхнэр ******* ургийн овогтой *******гийн *******а, 1975 оны 03 сард төрсөн, 35 настай, малчин, охин ******* ургийн овогтой *******ын *******, 1995 оны 06 сард төрсөн, 15 настай, хүү ******* ургийн овогтой *******ын *******, 2005 оны 01 сард төрсөн 5 настай, охин  ******* ургийн овогтой *******ын Мягмарсүрэн, 2009 оны 10 сард төрсөн, 1 настай гэж бүртгэгдсэн байна.” гэсэн архивын лавлагаа,

Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03-01/2004 дугаартай “...Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын Өвөрхангай аймгийн ******* сумын Таац багийн 141 дүгээр хуудсанд Цагаан хошуунд оршин суугч: Өрхийн тэргүүн ******* ургийн овогтой *******гийн *******, 1947 оны 02 сард төрсөн, 63 настай, эмэгтэй, малчин охин ******* ургийн овогтой Чимэдбальдирын Долгорсүрэн, 1988 оны 02 сард төрсөн, 22 настай, малчин гэж бүртгэгдсэн байна.” гэсэн архивын лавлагаа,

Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03-01/2005 дугаартай “он 2000, Өвөрхангай аймаг, ******* сум, Таац 2 дугаар баг, хөдөө, *******гийн *******, тэргүүлэгч өөрөө, 1949 оны 11 сард төрсөн, 50 настай эмэгтэй” гэсэн архивын лавлагаа,

Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03-01/2006 дугаартай “он 2000, Өвөрхангай аймаг, ******* сум, Таац 2 дугаар баг, хөдөө, *******ын *******, хүү, 1997 оны 03 сард төрсөн, 2 настай эрэгтэй, *******ын *******, охин, 1995 оны 06 сард төрсөн, 4 настай эмэгтэй, *******гийн *******, тэргүүлэгч өөрөө,  1970 оны 01 сард төрсөн, 30 настай, эрэгтэй, *******гийн Цэцэгмаа, эхнэр, 1975 оны 09 сард төрсөн, 24 настай эмэгтэй” гэсэн архивын лавлагаа,

            Ц.******* нь ******* гэх овгоо 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* болгон өөрчилсөн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн CVL2562000001000310 дугаартай  овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, №0000241442 дугаартай овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн гэрчилгээ,

           Гэрч *******ын “...******* айлтай ойролцоо нутагладаг байсан болохоор танина. ******* гэх эмээ дээр очиж золгодог байсан.  *******ын ******* нь эмээ *******даа 2001 онд 6 настай байхдаа үрчлэгдсэн байсан. 14 настай байхад эмээ нь өндөр настай болоод  аав ээжид нь буцааж байсан юм. ******* нь манай дунд охинтой нас чацуу юм байгаа юм. ******* нь эмээтэйгээ хэсэг амьдарсан. ...2001-2009 он хүртэл эмээтэйгээ хамт амьдарч байсан үнэн.” гэсэн мэдүүлэг,

           Гэрч *******ын “...*******ынхтой айл саахалт, ойрхон нутагладаг болохоор танина.   *******г 6 настай байхад нь эмээ ******* гэх хүнд үрчлүүлж байсан. Эмээ нь өндөр настай болоод Ц.*******г 14-15 настай байхад нь ээж аавд нь буцааж өгч байсан.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.

6. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “ Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч Ц.******* нь насанд хүрсэн байх тул энэ асуудлыг шийдвэрлэхгүй орхилоо.

7.Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

      8. Хүсэлт гаргагч Ц.******* нь Иргэнийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

      9. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар зааснаар 1995 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн ******* овгийн *******ын *******г /РД:ЙО95062120/ 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Харуул овгийн *******гийн *******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ