Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 20

 

                           

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Мөнх-Эрдэнэ

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Ю.А   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х   овогт Ю  гийн А  т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000220019 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цэргийн ангийн хотхоны 2 дугаар 24 айлын орон сууцны 12 тоотод оршин суух, РД:, Х   овогт Ю  гийн А  .

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Ю.А   нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэр Цагаан эргэ гэх нэртэй газарт 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 79-84 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ю.А   мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хунган \Бек\ бид хоёр миний автомашин дотор сууж байтал иргэн Ц.Б   ирээд хоорондоо мэнд ус болоод Ц.Бямбатулгыг бид хоёр одоо Ховд руу явцгаая гэсэн чинь Лхагвадорж ах намайг 1 шил архи авчраад надаас уучлалт гуй гэж байна гэж хэлээд миний автомашинд 1 шил Ерөөл нэртэй архи аваад суусан. Тэгээд бид 3 миний тээврийн хэрэгсэлтэй явж байтал Лхагвадорж хажуухан талаас хэдэн хүмүүстэй гараад ирсэн чинь Б   өө Лхагвадорж ах энд явж байна энд зогсчих гэхээр нь би зогссон тэгээд Б   хойн сууж явсан болохоор хаалга онгойлгоод буугаад өө Лхагвадорж ахаа гээд яваад очсон тэд нар юу ярьсаныг би сонсоогүй тэгтэл Бямбатулгыг Лхагвадорж нь 2 удаа толгойн нүүрэн хэсэг рүү гараараа цохиж харагдсан. Тэгтэл Ц.Б   машинд гүйж орж ирээд суусан. Тэгэхээр нь би Бямбатулгыг чи яачихваа уучлалт гуйна гэсэн юу болов гэтэл Б   Лхагвадорж ах намайг цохичихлоо гээд миний машины ард суусан. Тэгтэл Лхагвадорж миний машины жолоочийн эсрэг талын урд хаалга онгойлгоод тал биеэрээ миний машинд орж ирээд миний машинд байсан миний таягийг булааж аваад намайг таягаар 2-3 удаа цохисон тэр хугацаандаа наад муу доглон хасгаа алаачээ гээд орилоод цагдаа прокурор миний гарт шүү би халхад атман байсан гээд орилоод байсан тэр хугацаанд Лхагвадоржтой хамт байсан хүмүүс Лхагвадоржийг салгаад миний машинаас нилээн холдуулаад аваад явсан. Тэр үед Б   бид хоёр миний машинд сууж үлдсэн Хуанган \Бек\ Лхагвадоржийг хүмүүсийн хамт нилээн холдуулаад аваад явсан байсан. Тэгээд би машинаа асаагаад ухараад урагшлах гээд маневар хийгээд урагшаа явах гэтэл Б.Лхагвадорж нь миний тээврийн хэрэгслийн урдаас өөрөө гүйж ирээд мөргөсөн. Тэр үед хүмүүс ирээд Лхагвадоржийг цааш нь салгаад аваад явсан” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 00 цагийн үед манай эхнэрийн дүү болох Түвшинсанаагийн хамт ажлын талбай дээр байсан. Тэгтэл цагаан 450 гэсэн жийптэй А   , Бек, Тулга гурав ирсэн. Тэгээд авто машин дотроос Тулга, А   хоёр намайг Лхагваа нааш ир гэж дуудахаар нь би автомашиныхаа дэргэд яваад очтол Тулга авто машинаас бууж ирээд үгийн зөрүүгүй намайг ерөөл нэртэй архитай шилээр миний толгойн зүүн шанаа тус газар цохьсон, тэгээд би яаж байна гэхэд Тулга нь надтай зодолдох гээд дайраад байсан. Автомашин дотроос хамт явж байсан Бек гэх залуу бууж ирээд Тулгааг авто машиндаа оруулсан тэгээд Бекийг авто машиндаа суулгасныхаа дараа авто машин чигээрээ ирээд намайг мөргөж унгаасан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Бямбатулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2017.10.09-нд би Цагаан эрэгт явж байгаад өглөө 14 цагийн үед Б.Лхагвадоржтой тааралдсан тэгэхээр нь би Б.Лхагвадорж ахаа надтай уулзахгүй юм уу гэсэн чинь ах нь жаахан уучихсан байна чи ахдаа ганц юм аваад хүрээд ир тэгээд уулзъя гэсэн тэгэхээр би 14 цагийн үед Ю.А   дээр очоод Б.Лхагвадорж намайг ганц юм аваад хүрээд ир гэж байна хамт очье гэж хэлээд Ю.А  , Бек бид гурав хамт очсон. Б.Лхагвадоржийн байгаа газар очиход Б.Лхагвадорж Атар гэх зүс таних 3-4 хүнии хамт бөөнөөрөө юм яриад зогсож байсан. Би очоод Б.Лхагвадорж ахаа наашаа машинд суучих гэсэн чинь пизда минь би чамайг дуудахаар машинд суух ёстой юм уу гэсэн. Тэгсэн би машинаас бууж очоод та яагаад байгаа юм вэ гэсэн чинь миний урдаас яасан ч яадгийм гэж хэлээд миний зүүн нүд рүү 2 цохисон тэгэхээр нь би түлхээд над руу ирэх үед барьж явсан ерөөл нэртэй архиар толгой тус газар нь цохиж хагалсан. Тэгтэл араас Бек машин дотроос бууж ирээд больцгоо гээд намайг салгаад машинд суулгасан. Б.Лхагвадорж машины урдуур ирээд авто машины баруун урд Бекийн сууж байсан урд талын хаалга онгойлгоод Ю.А  ын машинд байсан таягийг булааж авах гээд муу доголон хасаг битгий давараад бай гээд Ю.А  ын таягийг авах гээд байхаар Бек Б.Лхагвадоржийг та болио гээд цааш нь түлхээд хаалга хаасан тэгээд Ю.А   машинаа асаагаад явъя гээд хөдлөх гэтэл Б.Лхагвадорж урдуур гүйж ирээд Бекийн сууж байсан баруун талын урд хэсгээр мөргүүлж унасан. Тэр үед тал гүүзүүтэй пикап маркийн автомашин ирж зогсоод жолооч нь машинаасаа бууж ирээд бидний автомашины сууж байсан жолооч талын цонхийг хага цохисон. Б.Лхагвадорж Ю.А   бид хоёрыг анх ирэхэд үйлдвэрээсээ шороо гаргаж өгнө гэж хэлээд хажуудаа буулгасан тэрнээс хойш шороо буулгаж өгөөгүй” гэх мэдүүлэг

 гэрч Ж.Түвшинсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 15 цагийн үед талбай дээр байж байтал хүмүүс овоороод байхаар нь ажилд унадаг стана маркийн авто машинтай 2 далангийн дотор миний машин байсан. Тэгээд машинаа асаагаад эргэх гэтэл Б.Лхагвадорж ах урдаас явган ирж байхаар нь суух юм байх гээд зогстол хажуугаар өнгөрөөд явсан. Тэгээд машинаа эргүүлээд хүргэх гээд яваад очиход Б.Лхавгадорж ахын хажууд жийптэй хүмүүс ирж зогсоод Б.Лхагвадорж ахыг дуудах шиг болсон, тэгээд жийптэй хүмүүс машиныхаа хаалгийг онгойлгоод Б.Лхагвадорж ахын толгой руу ерөөл нэртэй архиар цохисон чинь архи нь хагарсан байдалтай газар дээр шингэн зүйл асгарсан байсан тэгээд би очоод Б.Лхагвадорж, Тулгаа хоёрыг салгасан. Б.Лхагвадорж машины урдуур тойрч очоод машин жолоодож явсан Ю.А  ын хажууд очоод таягийг аваад Тулгааг цохих гэтэл Ю.А   пизда минь яах гээд байгаа юм чи намайг пизда гэдэг хэн вэ гээд буугаад ир чаддаг юм бол гэсэн чинь Ю.А   машинаа асаагаад хойш дарж урагшаа явахдаа Б.Лхагвадоржийг мөргөж унгаасан. ...Тухайн үед Б.Лхагвадорж мөргүүлээд хойно байсан шороон далан налаад унасан. Тэр үед Б.Лхагвадоржийг босгоод бид нар далангийн нөгөө талд гаргачихаад бид нар гэр лүүгээ явж байхад Ю.А   бид нарын араас ирж зогсоод тээврийн хэрэгслээсээ бууж ирэхэд Ю.А   тээврийн хэрэгсэлтэйгээ ухрах үед Б.Мягмарсүрэн атгасан гарны дайтай чулуу газраас аваад тээврийн хэрэгсэл рүү шидэхэд жолооч талын хаалганы шилийг хагалсан. Тэр үед Ю.А   зугтаад явчихсан...”гэх мэдүүлэг,

гэрч А.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тулга гэх залуу шилтэй архи барьчихсан бууж ирээд Б.Лхагвадорж ахын толгой руу шилтэй архиар цохисон тэгтэл Б.Лхагвадорж ах уурлаад автомашинд байсан Ю.А   гэх залуугийн таягийг аваад Тулга руу шидсэн. Тэгтэл Ю.А   уурлаад чи муу пизда миний таягийг авч шиддэг хэн вэ гэж хэлээд автомашинаараа Б.Лхагвадорж ахыг мөргөсөн” гэх мэдүүлэг,

гэрч Б.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүхбаатар, Б.Лхагвадорж хоёрын ойролцоо цагаан өнгийн жийптэй хүмүүс ирээд зогссон тэгээд Б.Лхагвадоржийг дуудах шиг болсон тэгтэл Б.Лхагвадорж автомашин руу дөхөж очтол Б   автомашин дотроос бууж ирээд Б.Лхагвадоржийн толгой руу архитай шилээр цохиж харагдсан. Тэгээд Түвшинсанаа бид хоёр харчихаад машинаас бууж гүйж очоод салгасан тэр үед Б   автомашины жолоочийн ард суугаад хаалга хаасан бид нар Лхагвадоржийг автомашинаас 5 метрийн зайд холдуулсан тэгтэл цагаан өнгийн жийп машин ухарч явж байснаа урагшлахдаа чигээрээ очоод Б.Лхагвадоржийг мөргөж унгаасан.Тэр үед Сүхбаатар очоод Б.Лхагвадоржийг босгох гэтэл Лхагвадорж миний гар өвдөөд байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 525 тоот шинжээчийн дүгнэлтэд:

            “1. Б.Лхагвадоржын биед гэмтэл учирсан байна.

            2. Б.Лхагвадоржын биед зүүн гарын шуу ясны доод 1/3 хэсгийн далд хугарал, духны зүүн хэсэгт 1x0.7 см, 1.2х0.9 см, 2x0.6 см зулгаралтууд, зүүн чамархай хэсгийн хаван хавдар гэмтэл тогтоогдлоо.

            3. Б.Лхагвадоржын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.

  1. Б.Лхагвадоржын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна.

            5. Б.Лхагвадоржын биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан /удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            6. Б.Лхагвадоржын биед үүссэн гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх дүгнэлт,

Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Бат-Эрдэний 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтэд:

“7984 ХОҮ цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ю.А   нь замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчсөн

Уг тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ю.А   нь Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 2.1.А тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтыг зөрчсөн.

Иргэн Б.Лхагвадоржыг мөргөсөн шалтгаан нь Ю.А   нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадаагүй байна” гэх дүгнэлт,

            - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

            - Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал буюу замын ослын акт

           - Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

          - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл

          - Авто машины эвдрэл үнэлсэн тухай тайлан

          - Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл

          - Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол

          - Гэрэл зургийн үзүүлэлт,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар Ю.А   нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэр Цагаан эргэ гэх нэртэй газарт 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 79-84 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.А-д тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас Б.Лхагвадоржийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Түвшинсанаа, Б.Батболд, А.Гансүх нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал буюу замын ослын акт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, авто машины эвдрэл үнэлсэн тухай тайлан, Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Бат-Эрдэний 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 525 тоот шинжээчийн дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Лхагвгадоржийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” болохыг ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн лавлагаагаар нотлох ёстой бөгөөд уг нотлох баримт хэрэгт авагдсан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

Шүүгдэгч Ю.А   нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болж байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь группэд байдаг зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Ю.А  т тухайн зүйл, хэсэг, заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ерөөл архины шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ю.А  ын жолоочийн В ангиллын 265993 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Ю.А  ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ю.А  ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ю.А  ыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ю.А   нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

       5. Ю.А  т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай. 

        6. Шүүгдэгч Ю.А  ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ерөөл архины шилний хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

         8 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ю.А  т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

       9. Шүүгдэгч Ю.А  ын жолоочийн В ангиллын 265993 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

         10. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.А  т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.