| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0429/Э |
| Дугаар | 448 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 448
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Ц.Дагвадорж /томилолтоор/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг /ҮД:0161/
шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Д.Оваань /ҮД:2009/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Аийн От холбогдох 1803001440154 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “4x4” автосервист засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Аийн О /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Одоо аав маань 67 настай, тэтгэвэрт байдаг юм. ... Надад ослын талаар харсан үзсэн зүйл байхгүй. ...Би гомдолтой, цаашид гарах бүх зардлаа нэхэмжлэх болно. ... ” гэх мэдүүлэг /хх 25-26 х/,
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хохиролд буюу аавын эмчилгээний зардалд нийт 7,499,976 төгрөг авсан, одоогоор гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шүүгдэгч А.Оын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 09 цаг 40 минутын орчимд ажилдаа явахаар хадам ээжийнхээ гэрээс өөрийн эзэмшлийн Т.Кроун маркийн ...УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон кабиндаа ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, дүүргийн автобусны буудал Хангай захын баруун хойд замд ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй замын нэгдүгээр эгнээнд ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байтал ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй замын голд тусгаарлах цагаан шугаман дээр хоёр хүн зүүн зүг рүү харсан зогсож байсан. Тэр үед би дөнгөж явган хүний гарц өнгөртөл замын голд зогсож байсан хоёр хүний нэг нь гэнэт автомашины урдуур буруу тийш буюу хойш толгойгоо харуулаад гүйгээд ороод ирсэн. Би тэр үед автомашинаа зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэж баруун гар тал руугаа жолооны хүрдээ дарсан боловч явган зорчигчийг автомашиныхаа зүүн урд булан хэсгээр мөргөх үед автомашины кобудан дээр хохирогч шидэгдэж урд салхины шил рүү нуруу хэсгээрээ цохиж автомашин зогсоход автомашины хажууд шидэгдэж унасан. Тэгээд би сандраад автомашинаасаа буугаад иртэл хохирогч автомашины зүүн хойд хэсэгт зам дээр хэвтэж байсан. Би хохирогч дээр очиход ямар нэгэн дуу гарахгүй амьсгалж байхаар нь хиймэл амьсгаа хийсэн. Тэр үед хохирогч гайгүй сэргэж надтай юм ярьж эхэлсэн. Тэгээд би өөрийнхөө ... дугаартай гар утсаар түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн алба хаагч болон түргэн тусламж ирсэн. Түргэн тусламжийн эмч хохирогчийн биеийн байдлыг үзээд шууд ГССҮТ-рүү авч явсан. Харин би цагдаагийн алба хаагч нарт анх хүн мөргүүлсэн газрыг зааж өгсөн. Тэр үед цагдаагийн алба хаагч нар явган зорчигчийн анх мөргүүлсэн газрыг “А” үсгээр тэмдэглэж хэргийн газрын үзлэг хэмжилт хийсэн. Тэгээд би үзлэг дуусаад шууд ГССҮТ-д очиж хохирогчийнхоо биеийн байдлыг асуугаад эмнэлэг дээр байсан. ... хохирогчийн эмчилгээний зардалд нийт 7,499,976 төгрөгийг төлсөн, цаашид гарах зардлыг төлнө ...” гэх мэдүүлэг /хх 119-120 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явж байсан цагаан өнгийн суудлын жижиг автомашинд хүн мөргүүлээд кобудан дээр нь гарч ирээд газарт шидэгдээд унах агшныг нүдээрээ хараад эгчдээ яанаа нөгөө урсгалд хүн дайрчихлаа гээд хэлтэл эгч өөрийнхөө гар утсаар түргэн тусламж дуудсан. ...урдаасаа хойш чиглэлтэй явж байсан автомашины хөдөлгөөн сийрэг түгжрэлгүй байгаа харагдаж байсан, нийт 4 эгнээ зам байсан. ...Би яг хүн мөргүүлж байхыг хараагүй. Мөргүүлээд автомашины кобуд нь дээр шидэгдээд урагш зам дээр унаж байгааг нүдээрээ харсан. ...Гэрлэн дохио байгаагүй. Харин явган хүний гарц байсан. ...” гэх мэдүүлэг /хх 34-35 х/,
4.Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би төрсөн дүү Бийн хамт явж байсан. ...Би өөрийн 99043059 гэсэн дугаараас түргэний 103-т дуудлага өгсөн. ...Дүү бид 2-ын явж байсан замын урсгал түгжирчихсэн. Эсрэг урсгалд хүн дайрсан машинаас өөр машин ойр орчим нь байгаагүй. Тэр машин ганцаараа эсрэг урсгалд явж байсан. ...Машинд мөргүүлсэн хүн зам хөндлөн гарахыг би хараагүй. Машинд мөргүүлээд хамар дээгүүр нь давж унахыг л харсан. ...” гэх мэдүүлэг /хх 38-39 х/,
5.Шинжээчийн 2583 дугаар дүгнэлт:
1.Д.Ргийн биед давсагны ар хананы урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа (1 литр), баруун шаант, тахилзуур ясны дээд 1/3-ийн зөрүүтэй бяцарсан далд хугарал, хүзүүний 1-р нугаламын хоёр талын урд нумны хугарал, их биеийн арагш гулсалт, сээрний 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун мөрний үений мултрал, зүүн чамархай, зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 48-49 х/,
6.“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн үзлэгийн төвийн 38 дугаар дүгнэлт.
БГД-ийн 20-р хороо “Хөсөг трейд” ХХК-ийн байранд байрлах АТҮТ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвд 65-60УНӨ улсын дугаартай Тоёота маркийн Кроун загварын автомашин дээр 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ныг хүртэлх өдрүүдэд шинжээчээр ажиллав.
2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 09 цаг 41 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Хангай захын баруун хойд замд А овогтой О нь өөрийн эзэмшлийн Тоёота маркийн Кроун загварын ...УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч Дашнямын Р /67 настай эрэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Тоёота маркийн Кроун загварын ...УНӨ улсын дугаартай автомашины бүрэн бүтэн байдлыг шалгахад техникийн шинжээчийн тусгай мэдлэг шаардлагатай болсон тул шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлжээ.
А овогтой Оын эзэмшлийн Тоёота Кроун загварын, Сувдан өнгөтэй, Япон улсад 2002 онд үйлдвэрлэгдсэн, ...УНӨ улсын дугаартай, Ж51750003745 арлын дугаартай, баруун гар талдаа жолооны хүрдтэй, энгийн их гэрэлтэй суудлын автомашиныг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1130 цагаас 1149 цаг хүртэл МЫ34598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон МЫ35011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: урд салхины шил голдоо бяцарсан, дээвэр гол хэсэгтээ хонхойсон, капот зүүн гар талдаа хонхойсон, урд буфер зүүн гар талдаа хагарсан, үзүүрийн хэсгээрээ сэнж нь тасарч унжсан, урд буферний зүүн гар талын нэмэлт гэрэл, урд оврын гэрлийн чийдэнгүүд асахгүй, зүүн болон баруун гар талын тоормосны гэрлийн чийдэнгүүд асахгүй, зүүн гар талын их гэрлийн сэнжүүд нь хугарч, гэр нь хагарсан, зүүн гар талын урд хаалга хонхойсон, зүүн гар талын толины гэр доод хэсгээрээ хагарсан, баруун гар талын ухрах арааны гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. Мөн дагалдах хэрэгслийн иж бүрдэл (галын унтраагуур, ослын зогсолтын тэмдэг, эмийн сан) бүрэн бус байв.
Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн ЕШ тоног төхөөрөмж дээр залгаж үзэхэд урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -2,9 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,20кН, баруун талдаа 1,40кН, зөрүү нь 14,29% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,30кН, баруун талдаа 1,40кН, зөрүү нь 7,14% стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү нь стандартын шаардлага хангасан, эогсоолын тоормос хэвийн ажиллагаатай байна. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадалхол дээрээ 4200 сd, (стандарт 10000-225000 сd) байгаа нь стандартын шаардлага хангахгүй, хол, ойрын их гэрлийн тусгалын тохиргоо өөрчлөгдсөн байна, Баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 15700 сd (стандарт 10000-225000 сd) байгаа нь стандартын шаардлага хангасан хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо хэвийн байна. Автомашиныг БНСУ-д үйлдвэрлэгдсэн ЗТЕNНOJ Т-71096 хайчин өргүүр дээр ЗТЕNНOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд: хөдөлгүүрээс тос гоожилт ихтэй, хойд хоёр амортизатороос тос хөлөрсөн, яндангийн дуу намсгагч байхгүй, бусад явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 2,5-5,7мм (стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1,6мм-ээс багагүй байх) буюу урд хойд тэнхлэг дээрх дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангасан, дугуйнуудын хэмжээс ижил боловч, нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хээ нь өөр өөр байна. Автомашины урд болон хойд дугуйнуудын хэмжилтийг хүснэгтээр харууллаа. гэх дүгнэлт /хх 83-87 х
| д/д | Дугуйны байршил | Дугуйн хээний гун /мм/ Стандарт
>1.6мм | Дугуйн хийн даралт /кг/см2/ | Дугуйн марк | Дугуйн хэмжээс |
| 1 | Зүүн гар талын урд | 2,5 | 1,5 | ВпРдезЮпе м+5 | 205/65/Р15 |
| 2 | Баруун гар талын урд | 4,1 | 2,0 | Бип1ор м+5 | 205/65/К15 |
| 3 | Баруун гар талын хойд | 4,4 | 2,5 | ҮокоЬата м+5 | 205/65/Р15 |
| 4 | Зүүн гар талын хойд | 5,7 | 1,4 | Оип!ор м+5 | 205/65/К15 |
7.Замын цагдаагийн албаны шинжээчийн 205 дугаартай дүгнэлт:
1.Зам тээврийн осол хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, зам орчны байдал, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэг зэргийг үндэслэхэд Т.Кроун маркийн ...УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул. саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зургийн үзүүлэлт дээр Т.Кроун маркийн ...УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тоормосны мөр тусгагдаагүй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй.
3.Явган зорчигч Д.Р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.Явган зорчигч дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, мөн дүрмийн 3.9 г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ... “ гэх дүгнэлт /хх 98 х/
8.Замын цагдаагийн албаны шинжээчийн 267 дугаар дүгнэлт.
“...Тоёота Кроун маркийн ...УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ; а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт: 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан; 3.5. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан. Зөрчилтэй автомашиныг хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг, оролцохыг хориглоно. ...11. Тоёота Кроун маркийн ...УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна." гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...13. Тоёота Кроун маркийн ...УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.О нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явах заалтуудыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон байна. ... Хурд бүрэн зогсолтын замтай квадрат хамааралтай гэж үзвэл 40 км/ц хурдтай яваа тээврийн хэрэгсэл 16 хүртлэх метр яваад зогсох боломжтой.Иймд 10 м зайд 40 км/ц хурдтай яваа тээврийн хэрэгсэл бүрэн зогсох боломжгүй. ...” Шинжээч цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ, Б.Баттүвшин, Д.Ганбат гэх дүгнэлт /хх 105-108 х/,
9.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл: “... Зам орчны байдал хэсэгт:замыг хальтиргаатай, явган хүний гарцтай, үзэгдэх орчин чөлөөтэй, суурингийн доторх, цаг агаар тогтуун ...” /хх-ийн 6-7 х/
10.А.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 124 х/
11.А.Оын жолоочийн лавлагаа /хх 125 х/
12.Оршин суугаа хорооны тодорхойлолт /хх 93 х/
13.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 127 х/
14.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 128 х/
15.Хохирлын баримтууд /хх 145-161 х/
16.Хохирол төлсөн баримтууд /хх 166-168 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ:
А.О нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 41 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хангай захын баруун хойд замд “Тоёота Crown” загварын ...УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч ... замын ... нөхцөл, ... харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, мөн дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Рг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч А.Оын “...Би 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 09 цаг 40 минутын орчимд ... 40 орчим км/цагийн хурдтай явж байтал ... явган хүний гарц өнгөртөл замын голд зогсож байсан хоёр хүний нэг нь гэнэт автомашины урдуур буруу тийш буюу хойш толгойгоо харуулаад гүйгээд ороод ирсэн. Би тэр үед автомашинаа зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэж баруун гар тал руугаа жолооны хүрдээ дарсан боловч явган зорчигчийг автомашиныхаа зүүн урд булан хэсгээр мөргөх үед автомашины кобудан дээр хохирогч шидэгдэж урд салхины шил рүү нуруу хэсгээрээ цохиж автомашин зогсоход автомашины хажууд шидэгдэж унасан. ...” гэх мэдүүлэг /хх 119-120 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Б.Бийн “... цагаан өнгийн суудлын жижиг автомашинд хүн мөргүүлээд кобудан дээр нь гарч ирээд газарт шидэгдээд унах агшныг нүдээрээ ...” гэх мэдүүлэг /хх 34-35 х/,
Гэрч Б.Бгийн “...Машинд мөргүүлсэн хүн зам хөндлөн гарахыг би хараагүй. Машинд мөргүүлээд хамар дээгүүр нь давж унахыг л харсан. ...” гэх мэдүүлэг /хх 38-39 х/,
Шинжээчийн 2583 дугаар дүгнэлт:
1.Д.Ргийн биед давсагны ар хананы урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа (1 литр), баруун шаант, тахилзуур ясны дээд 1/3-ийн зөрүүтэй бяцарсан далд хугарал, хүзүүний 1-р нугаламын хоёр талын урд нумны хугарал, их биеийн арагш гулсалт, сээрний 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун мөрний үений мултрал, зүүн чамархай, зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 48-49 х/,
Замын цагдаагийн албаны шинжээчийн 205 дугаартай дүгнэлт:
1.Зам тээврийн осол хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, зам орчны байдал, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэг зэргийг үндэслэхэд Т.Кроун маркийн ...УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул. саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ... “ Цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбат гэх дүгнэлт /хх 98 х/,
Замын цагдаагийн албаны шинжээчийн 267 дугаар дүгнэлт.
“...Тоёота Кроун маркийн ...УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ..., 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 9.1. “Жолооч ..., замын ... нөхцөл, ... -ийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна." гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ... Хурд бүрэн зогсолтын замтай квадрат хамааралтай гэж үзвэл 40 км/ц хурдтай яваа тээврийн хэрэгсэл 16 хүртлэх метр яваад зогсох боломжтой.Иймд 10 м зайд 40 км/ц хурдтай яваа тээврийн хэрэгсэл бүрэн зогсох боломжгүй. ...” Шинжээч цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ, Б.Баттүвшин, Д.Ганбат гэх дүгнэлт /хх 105-108 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Прокуророос:Замын цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн 267 дугаар дүгнэлтэнд тусгагдсан “... Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, мөн дүрмийн 2-р хавсралт: 5 Гэрэлтүүлэх хэрэгсэл 5.2, Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан: 3.5. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан, зөрчилтэй автомашинаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг, хөдөлгөөнд оролцохыг хориглоно. ..., 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, ... цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан ...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэснийг прокурор яллах талын нотлох баримтаар тооцож ирүүлсэн асуудлын талаар:
Замын хөдөлгөөний дүрмийн заалтын дээрх зөрчлүүд нь Эрүүгийн гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзэхэд эргэлзээ бүхий, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй. Тухайлбал:Өдрийн 930 цагийн үед замын хөдөлгөөнд оролцож явсан жолоочийн автомашины гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл ажиллагаагүйгээс, мөн нэг тэнхлэгт 2 өөр маркийн дугуй тавьсан, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн “... Зам орчны байдал хэсэгт: Замыг явган хүний гарцтай, үзэгдэх орчин чөлөөтэй, суурингийн доторх, цаг агаар тогтуун ...” /хх-ийн 6-7 х/ гэснээс дүгнэлт хийхэд уг гэмт хэрэг гарахад автомашины гэрэлтүүлэх хэрэгсэл, дугуй, хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал нөлөөлөөгүй, суудлын автомашин байсан бөгөөд жолоочоос өөр зорчигчгүй, цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй байсан болох нь тус тус тогтоогдсон тул Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөнийг эрүүгийн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үнэлэх боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхээс бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч А.Оын хэрэг үйлдсэнээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх Прокурорын дүгнэлтийн талаар:
Хохирогч Д.Ргийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь.
1.Д.Ргийн биед давсагны ар хананы урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа (1 литр), баруун шаант, тахилзуур ясны дээд 1/3-ийн зөрүүтэй бяцарсан далд хугарал, хүзүүний 1-р нугаламын хоёр талын урд нумны хугарал, их биеийн арагш гулсалт, сээрний 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун мөрний үений мултрал, зүүн чамархай, зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 48-49 х/-ээр тогтоогдсон.
Цаг хугацааны хувьд эхлээд А.Оын дүрэм зөрчсөн хууль бус үйлдэл хийгдсэний улмаас хохирогч Д.Ргийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан өөрөөр хэлбэл А.Оын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас явган зорчигч Д.Рг мөргөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үр дагаварт хүргэсэн шалтгаант холбоотой.
А.Оын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлүүд нь уг гэмт хэргийн обьектив талын шинжийг хангаж байгаа болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т зааснаар: “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд А.О нь дээрх хуулиар тогтоосон насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.
Болгоомжгүй гэдэгт: Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан болохыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг
Хэргийн үйл баримтуудаар А.О автомашин жолоодож явахдаа хальтиргаатай замд хурдаа зөв тохируулж явах ёстойг ухамсарласан, хурд ихтэй явбал хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч өөртөө найдан замын нөхцөл байдлыг тооцоолж хурдаа зөв тохируулж яваагүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хор уршигт хүргэжээ гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж дүгнэх боломжтой.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч А.О нь хохирогчид нийт 7,499,976 төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй болох нь хохирол төлсөн баримтууд /хх 166-168 х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн “... одоо нэхэмжлэх зүйл байхгүй ...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх тайлбар зэргээр тогтоогдож байгаа болно.
А.О тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, хохирогч замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь Замын цагдаагийн албаны шинжээчийн 205 дугаартай дүгнэлт /хх 98 х/-ээр тогтоогдсон нь уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх боломжтой тул эдгээр нөхцлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож харин түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй мөн шүүгдэгч А.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан бодит хохирлыг нэхэмжилсэн хэмжээнд нь нөхөн төлсөн, мөн цаашид эрүүл мэндтэй холбоотой гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны хүүхэдтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргээс дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуульд заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж байна гэж шүүх үзсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 01 жилээр оногдуулж, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлыг төлж барагдуулахыг үүрэг болгох, тээврийн хэрэгслээр тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу А.От тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Р.Ргийн хохиролд 7,499,976 төгрөг төлөгдсөн, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ж овогт Аийн Оыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.4-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар А.От тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлыг төлж барагдуулах үүрэг хүлээлгэх, тээврийн хэрэгслээр тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг А.От мэдэгдсүгэй.
5.А.Оын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Р.Рд 7,499,976 төгрөг төлөгдсөн, энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй, хохирогч Д.Р эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6.Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, А.Оын 8844241 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ