| 2026 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 128/ШШ2026/0323 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий.
Бүрэлдэхүүн: Шүүгч Ч.Ганбаатар, Ц.Должинсүрэн.
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Б,
Хариуцагч: С дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: А.Ж,
Гуравдагч этгээд: С.Э,
Нэхэмжлэлийн шаардлага:
С дүүргийн засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн , 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгээр захирамжуудын Н.Эд холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр захирамжийн А.Жт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага:
С дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийн С.Бад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, Н.Ч, гуравдагч этгээд А.Ж, гуравдагч этгээд А.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээд С.Э, гуравдагч этгээд С.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуул.
Танхимын дугаар: 2
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
-
- Нэхэмжлэгч С.Баас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: С дүүргийн 3 дугаар хорооны иргэн С.Б миний бие 2021 оны С дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшээгүй иргэн Н.Эд газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2021 оны захирамжаар кадастрын зурагт өөрчлөлт оруулж, 2022 онд захирамжаар иргэн А.Жт газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах.
- Учир нь Н.Эд хашаа хатгаагүй байшин бариагүй архивд байхгүй материал нэмж бүрдүүлсэн Газрын албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтыг зөрчин 15 жил эзэмшээгүй иргэнд газрын албаны мэргэжилтэн ашиг сонирхлын зөрчлөөр хашаа татсан өмчлөхөөр бэлдсэн газар хууль бусаар давуу эрх олгож авсан болох нь иргэн С.Б миний тухайн үедээ хажуу талд байгаа сул газрыг хашаалан С дүүргийн газрын албанд өөрийн хүүгийн нэр хувьчилж авах санаатай байгаа талаар танилцуулж удаа дараа хүсэлт гаргаж байсан.
-
- 400+596=996 м.кв газрын төлбөрийг 2005 оноос 2024 он хүртэл төлөөд явж байсан баримт байгаа. Энэ газарт 2005 онд байшин барьж 996 м.кв газрыг хашаалан өдий хүртэл амьдарч байсан, эргэн тойрны айлуудаас энэ хүн 15 жил амьдарч байсан үнэн ямар нэгэн газрын маргаан байхгүй гэсэн бичиг С дүүргийн газрын архиваас үзэх, илүү 596 м.кв газраа хүүгийнхээ нэр дээр авах гэж 2007 онд өргөдөл гаргаж байсан өргөдөл бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр М ХХК-ийн захиралтай уулзан 996 м.кв газартай зуслангийн модон хашаагаа төмөр болгож өөрчлүүлсэн гэрээ, газрын албаны мэргэжилтэн н.Чгийн албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгохдоо хашаа хураан авч журмын хашаанд хийсэн талаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн хуралд гаргасан иргэн н.Чгийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа.
-
- Нийслэлийн газрын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03-14/******* шийдвэрийг гараагүй, албажаагүй байна гэсээр 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дугаарын утсаар мэдэгдэхдээ гарын үсэг дутуу байгаа та хүрч ирээд аваарай гэсний дагуу гарын үсэг бүрэн болохыг хүлээж байгаад 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр н.Ж гэх Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн мэргэжилтнээс эрэл хайгуул хийж дугаарт холбогдон гарын үсэг зурж хүлээн авсан тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 3.6 дугаар зүйлд заасны дагуу 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хандсан болохыг нотлох CD бусад хүлээн авсан.
-
- 2006 оноос хойш Х зуслангийн С.Бын нэр дээр эзэмших эрхээр эзэмшиж байсан 997 м.кв газрын 597 м.кв газрыг ямар журмаар хэрхэн бусдад өгсөн, нэр дээр эзэмших эрхээр тухайн хүн хэрхэн яаж эзэмших болсон, урд өмнө уг байршилд газартай байсан эсэх гэрээ, кадастрын зураг, гэрчилгээг, татвар төлсөн баримтыг шалгах, 15 жил ашиглаагүй газарт яагаад газар олгох болсон Газрын тухай хууль яагаад үйлчлээгүй Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тодруулж шалгуулах.
-
- Иргэн Н.Э, А.Ж нарын газар эзэмших гэрчилгээтэй боловч эзэмшээгүй хашаа хатгаагүй, байшин бариагүй архивд байхгүй материал нэмж бүрдүүлсэн Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж 15 жил газар эзэмшээгүй иргэнд газрын албаны мэргэжилтэн ашиг сонирхлын зөрчлөөр хашаа татсан өмчлөхөөр бэлдсэн газар хууль бусаар давуу эрх олгож авсан газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах, цуцлах.
-
- 2006 оноос хойш хашаа хашиж газрын төлбөр 2024 он хүртэл төлсөн ашиглаж эзэмшиж байсны хувьд нэмэлтээр газар өмчилж авах эзэмшихээр урьд өмнө гаргаж байсан миний хүсэлтийг биелүүлэх, Хын зуслангийн 997 м.кв газрын кадастрын зураг хийсэн CD эх хувиараа Газрын маргаан таслах зөвлөлд нэмэлт бүрдүүлбэртээ өгсөн боловч буцааж өгөөгүй тул эх хувиар нь авч хавтаст хэрэгт хавсаргах,
-
- Газрын гэрчилгээ 2019 онд сунгах үед зуслангийн хажуу айлуудаас газрын маргаан байхгүй гэсэн зуслангийн иргэдийн тодорхойлолт гарын үсэг бүхий нотлох баримтыг С дүүргийн газрын албанаас авч хавтаст хэрэгт хавсаргах, хууль бусаар газар эзэмших гэрчилгээ олгохдоо давуу байдал олгосон Төрийн албаны тухай хуулийн 37.1.12 дахь хэсэг, 37.1.15 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11 дэх заалтыг тус тус зөрчиж Төрийн албаны тухай хуулийн 37.1.13 дахь хэсэгт заасан үүргээ хангалтгүй биелүүлсэнд тооцож хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулахыг мэдэгдье гэсэн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01-04/ иргэн С.Бад хариу албан тоотын дагуу газрын албаны мэргэжилтэн н.Ч, н.Б, н.Э нарт хариуцлага тооцсон баримтыг зохих газраас нь авч хавсаргах хариуцлага тооцоогүй бол зохих газарт шилжүүлж шийдвэрлүүлэх, хариуцлага тооцуулах.
-
- Зуслангийн төмөр хашаа иргэний өмчлөх эрх эд хөрөнгөнд дураараа халдсан, эвдсэн, будаж өөрийн болгож авсан иргэний үйлдэл, газар зохион байгуулагч н.Б, н.Ч нарын үйлдлийн улмаас учирсан одоогийн үнэлгээ 5 сая төгрөгийн хохирлыг төлүүлэх, 2022 оноос хойш шүүх төр захиргааны байгууллагад хандсан бодит болон сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг төлүүлэх.
-
- С дүүргийн ны иргэн С.Б миний бие 2005 онд С дүүргийн нд 400 м.кв газар эзэмшихээр авсан. Тухайн үедээ хажуу талд байгаа сул газрыг хашаалан С дүүргийн газрын албанд өөрийн хүүгийн нэр дээр хувьчилж авах санаатай байгаа талаар танилцуулж удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч та гудамж талбайтай зам дээр газар авсан тул газраа хойшлуулаад байршуулчих гэсэн. Би 400+596=996 м.кв газрын төлбөрийг 2005 оноос 2024 он хүртэл төлөөд явж байсан. Энэ газар би 2005 онд байшин барьж 996 м.кв газрыг хашаалан өдий хүртэл амьдарч байсан болно. Тухайн үед газрын албан хүмүүс та 996 м.кв газрын төлбөрөө төлөөд явж байхад ямар ч асуудал байхгүй гэж хэлж байсан.
-
- Гэтэл газар эзэмших гэрчилгээний 15 жилийн хугацаа дуусаж 2019 онд гэрчилгээ сунгагдах үеэр С дүүргийн газрын албаны мэргэжилтэн н.Ч таны газар зөрчилтэй газар байна та эргэн тойрны айлуудаас энэ хүн 15 жил амьдарч байсан үнэн ямар нэгэн газрын маргаан байхгүй гэсэн бичиг авч ирээд газрын гэрчилгээгээ сунгуул гэсний дагуу тэр баримтыг нь авчирч өгөөд газрын гэрчилгээгээ 400 м.кв талбай дээрээ сунгуулсан. Илүү 596 м.кв газраа хүүгийнхээ нэр дээр авах гэсэн боловч та хүүдээ өгч болно оо гээд өнгөрсөн би 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр М ХХК захиралтай уулзан 996 м.кв газартай зуслангийн модон хашаагаа төмөр болгож өөрчлүүлсэн. Гэтэл 2023 онд гэнэт нэг айл гарч ирээд манай хүүдээ өгөх гээд хашаалсан байсан газар дээр байсан манай хашаа нураагаад контейнер тавиад байшингийн урдуур орох гарах гарц хааж хашаа хатгасан байсан.
-
- Үүнээс үүдэн 2023 оны 09 сард Нийслэлийн газрын албанд гомдол гаргаж эхэлсэн ба иргэн миний хашаа хатгасан хүүдээ өмчилж авахаар 15 жил эзэмшсэн газрыг урд өмнө хашаа өмчилж ашиглаж байгаа хүнд гэнэт өгсөн асуудал газрын албаны мэргэжилтэн Чгийн албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгож өгсөн гэж үзэн иргэн миний өмчлөх эзэмших эрхэд хууль бусаар халдсан энэ шийдвэр С дүүргийн газрын албаны материал бүрдүүлэлтэд үндэслэн С дүүргийн Засаг даргаас гаргасан захирамж, газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлт нь захиргааны байгууллагаас гарсан шийдвэр гэж үзэн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргаж байна гэжээ.
Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Иргэн Н.Э нь 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, газар эзэмших хүсэлтээ С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтад энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасны дагуу дүүргийн Засаг дарга 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамжаар иргэн Н.Эд 15 жилийн хугацаатайгаар 400 м.кв газар эзэмшүүлсэн байна.
2.2. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Н.Э нь Газрын тухай хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан бөгөөд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар дүүргийн Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамжаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Э нь холбогдох баримт бичгийг бүрдүүлж өөрийн эзэмшиж буй газрын хэмжээг өөрчлөх тухай хүсэлт гаргасныг үндэслэн дүүргийн Засаг дарга 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгээр захирамжаар 613 м.кв болгож өөрчилсөн.
2.3. Мөн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Н.Э, иргэн А.Ж нар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлж дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Дээрх бичиг баримт нь бүрэн, эрх шилжүүлэх гэрээ нь нотариатаар баталгаажсан, эрх хүлээн авч шилжүүлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, газрын гэрчилгээ эх хувиар материалд авагдсан тул дүүргийн Засаг дарга 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн.
2.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасан байдаг. Дээрх газар нь иргэн С.Бын эзэмшлийн нэгж талбарын дугаартай газартай ямар нэг байдлаар давхцаагүй мөн хуулийн дээрх заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул Газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд дүүргийн Засаг дарга 2021 оны , 2021 оны , 2022 оны дүгээр захирамжуудыг өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гурав. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Гуравдагч этгээд С.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний нөхөр Н.Э нь 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүсэлт бичиж 2006 оны 07 дугаар сарын 25 өдрийн 164 тоот шийдвэрээр 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар газар авч хашаагаа барьсан. 2021 онд 15 жилийн хугацаа дуусаж 2021 оны 02 дугаар сарын 02-нд С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Хын зусланд 699 м.кв зуслангийн газар эзэмшдэг тул сунгаж өгнө үү гэж өргөдөл бичсэнээр 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тоот шийдвэрээр нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газрын гэрчилгээ гарсан.
3.2. А.Жт гэрээгээ шилжүүлэх үедээ манай газрын хашааны үүдний хавьд нэг байшин авчирч тавьсан байгаа, тэр байшин дээр газрын албанаас авч явахыг шаардсан шаардах хуудас наасан байгаа, ирээд авах байхаа гэж хэлээд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эрхээ шилжүүлэх гээд газрын албанд хууль журмын дагуу бэлтгэсэн бичиг баримтаа өгтөл С дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн газрын маргаантай газар байна гээд хураан авсан.
3.3. Кадастрын зурагт өөрчлөлт ору 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын дугаар бүхий 613 м.кв газрын зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээ гарсан. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ үйлдэж эрхээ шилжүүлсэн. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны 01-04/ тоот албан бичгээр С дүүргийн газар зохион байгуулалтын албанд тодорхой бичсэн байна гэжээ.
3.4. Гуравдагч этгээд А.Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Амгалан овогтой Ж миний бие зарын дагуу Н.Эөөс Хад байрлалтай С дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10 өдрийн тоот шийдвэртэй, нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хууль журмын дагуу эрх шилжүүлэх гэрээ байгу, эрхээ шилжүүлэх үеэр Н.Эийн эхнэр С.Э манай газар дээр нэг байшин байгаа газрын албанаас байшингаа ав гэсэн улаан хөндлөн зураастай шаардах хуудас наасан байгаа байшинг удахгүй эзэн нь ирээд аваад явчихна гэж хэлсэн.
3.5. Эрх шилжүүлэх бичиг баримтыг С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгөхөд зөрчилтэй газар байна гээд хураан авсан. Дараа нь дахин 2022 оны 02 дугаар сарын 23 өдөр Н.Этэй С дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07 өдрийн тоот шийдвэртэй, нэгж талбарын дугаар бүхий 613 м.кв газрын гэрчилгээг зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шилжүүлэн, гэрээ хийж би авсан. Н.Э түүний эхнэр С.Э нь манай газар дээр нэг иргэн байшин авчирч тавиад манай газраас авчихсан гээд яриад байдаг.
3.6. Энэ нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 22 Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн хурлын асуулт хариултаас миний ойлгосноор Н.Эийн 700 м.кв гэрчилгээтэй газар дээр нь С.Б нь зуны байшин байршуулаад газраас нь таслаад авчихсан юм байна гэж ойлгосон. Энэ зуны байшин нь олон жил эзгүй байдаг байсан, хүн амьдрахааргүй нурсан байшин, би тэр хавьд худынхаа байшинд охиныхоо хүүхдүүдийг аваад зуншдаг байлаа. Хурлын асуулт хариултыг доор сийрүүлбэл: Хуралд гомдол гаргагч С.Б, оролцогчоор С дүүргийн газар зохион байгуулагч Н.Ч, миний бие А.Ж, нөхөр Д.С, Н.Эийн эхнэр С.Э, охин Э.Х, хүргэн Т.Б нар оролцсон.
3.7. Хурлын гишүүдэд хандан Н.Э түүний эхнэр С.Э нь 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164 тоот шийдвэртэй 400 м.кв газрын хуучны гэрчилгээг үзүүлэн, 15 жилийн дараа буюу 2021 онд газраа сунгу, гэрчилгээгээ авсан гэж ярьж танилцуулж байсан. Хурлын даргалагч: С.Баас хуучны өмнөх гэрчилгээ нь байна уу гэж асуухад эхний удаа С.Б дуугараагүй, дахин хурал даргалагч энд чиний өмнөх гэрчилгээний хуулбар байхгүй байна чамд байна уу гэхэд С.Б байхгүй гэж хэлсэн. Мөн газрын төлбөрийн баримт байна уу гэж асуухад би хэрэгт өгсөн гэж хариулахад нь хурал даргалагч тэнд юу гэж өгөх юм бэ энд хуралд авчирч өгөх ёстой гэж хэлж байсан.
3.8. Хурал даргалагч Н.Чгаас та нар хүмүүст газраа давхардуулж олгодог юм уу гэж асуухад Н.Ч би мэдэхгүй, өмнөх газар зохион байгуулагч мэдэх байхаа гэж хариулж байсан. Энэ ярилцлага тухайн өдрийн хурлын тэмдэглэлд байгаа байх. Миний бодлоор энэ асуулт хариултаас харахад өмнөх гэрчилгээгүй С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* тоот захирамжтай нэгж талбарын дугаар бүхий 400 м.кв газрын 0001326*******тай гэрчилгээтэй болсон байна. Цаашлаад миний худалдаж авсан 613 м.кв газрыг авна гэж удаа дараа дарамталсан.
3.9. Манайх Н.Эөөс 613 м.кв газрын эрхээ шилжүүлсний дараа 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б ХХК-аар эргэлтийн цэгээ тодорхойлуулаад хашаагаа барьж амжаагүй байхад С.Б нь өөрийнхөө ногоон дээвэртэй, модон жижиг байшинг оруулаад манай авсан газрыг нийтэд нь хар өнгөтэй, төмөр хашаагаар хашаалсан байсан. Энэ ногоон дээвэртэй жижиг модон байшин нь С.Бынх байсныг сүүлд мэдсэн.
3.10. Миний бие А.Ж нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд миний худалдаж авсан газар дээр 1,5 м өндөртэй, хар өнгөтэй төмөр хашаа барьсан байна гэж өргөдөл өгөхөд 14 хоногт асуудлыг шийдэлгүй удаж, удаж 8 сарын дундуур С дүүргийн Засаг даргын захирамж гарсан гээд газар зохион байгуулагч Ч хашааг буулгаж журмын хашаанд хийнэ гээд машинаар ачаад аваад явсан.
3.11. 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр У ХХК-аар ногоон өнгөтэй хашаа хийлгэж, С.Бынхаар хамарлаж хашаалсан. 2023 оны 9 дүгээр сарын 22 өдөр зуслангийнхаа газар дээр ирэхэд С.Бынхтай хамарласан 34м урттай 17 ш хашааг нурааж, тооны дэвтрийн цаасан дээр энэ миний өмч над руу залга // гэж бичээд гэрийн бүслүүрт хавчуулсан байсныг аваад тэр даруй цагдаад мэдэгдсэн.
3.12. С.Б нь цагдаад мэдүүлэг өгөхдөө энэ айл манай газрыг хууль бусаар өөрийн болгосон, мөн манай хар өнгөтэй хашааг ногоон өнгөөр будаад авчихсан байна гэж мэдүүлсэн байсан. Цагдаа ирж хашааг үзээд үндсэн өнгө нь ногоон юм байна гээд явсан. Миний нөхөр Д.С нь бүх нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн. Төмөр шонгуудыг хугалж, эвдэж, савх төмрүүдийг нь самбараас нь салгасан. Нураасан хашаа одоог хүртэл засагдаагүй савх төмрөөр нь төмөр хашаагаа түшүүлсэн байгаа.
3.13. С.Б манай хоёрын хамарласан хашааг гадны хүн яасан гэж эвдэж нураах билээдээ. Энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаагдсан. 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай хашааны үүдэнд цагаан машин зогсчихсон хүн зураг дараад байхаар нь би гэрээсээ гараад очиход С.Б нь хашаанд орж ирж миний нүүр лүү нулимж, газраас шороо авч цацаад үхээч авгай минь зайлаад өгөөч гээд доромжилсон. Ингэж удаа дараа дарамталж айлгадаг гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээд А.Жоос гаргасан бие даасан шаардлагын үндэслэлдээ: 2021 онд Н.Эөөс тоот захирамжтай 700 м.кв газрын эрх шилжүүлэхээр бүх бичиг баримтаа С дүүргийн газар зохион байгуулалтын албанд өгөхөд хураан авч, 700 м.кв газрын кадастрын зурагт өөрчлөлт ору, иргэн С.Б нь Н.Эийн хашаалсан газар дээр байшин тавьж 2019 оны 10 сард С дүүргийн Засаг даргын ******* тоот захирамжаар 400 м.кв газрыг таслан авч газрын гэрчилгээ гарган авсан тул гэрчилгээг хүчингүй болгож, А.Ж миний газрын анхны эрх шилжүүлсэн 700 м.кв газрын эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
-
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Аээс гуравдагч этгээд А.Жоос гаргасан бие даасан шаардлагад холбогду бичгээр гаргасан тайлбартаа: А.Ж тайлбартаа иргэн Эөөс 2021 онд газрын эрх шилжүүлэн авсан ба уг хашаалсан газарт 2019 онд иргэн С.Б байшин тавьж газар таслан авсан талаар дурджээ.
-
- Иргэн С.Б 2005 онд Х зуслангийн орчим газар авах үед ямар нэгэн айл байгаагүйн дээр уг газар намагтай, айл амьдрах хашаа хатгах боломжгүй газар байх үед анх би газар авсан. Манай хашаа гудамжны төлөвлөлтөд орсон байна гэх үндэслэлээр хашаагаа хойд зүгт татаж байшингаа барь гэх газрын албаны шийдвэрээр хойшлуулж газар өгөхдөө хашаа байшин барьчихсан байхад таны газрыг хэн нэгэн хүн авах боломжгүй гээд хашааг хойш татуулж тухайн үед байшин бариулж байсан. Тэр газраа 2005 оноос хойш газрын маргааны улмаас анх өргөдөл гаргах хүртэл хугацаанд зуслангийн зориулалтаар ашиглан амьдарч байсан.
-
- Гэтэл 2022 онд иргэн Э гэх хүн гарч ирэн манай хашааг нурааж байшин барьж эхэлсэн байсан тул би тэр үеэс газраа алдаж байгаагаа мэдэж анх хаана, ямар газар авсан ашиглаж эзэмшиж байгаагүй хүн яагаад газар эзэмших гэрчилгээ сунгаж монгол улсын иргэн тэгш бус үйлчилж байгаа талаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж эхэлсэн. Дараа нь Нийслэлийн Газрын албанд гомдол гаргахад 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр миний гаргасан өргөдлийг шалгаад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас С дүүргийн газрын албанд хүргүүлсэн мэдэгдэл 01-04/ албан бичгийн хариуг авч захиргааны хэргийн шүүхэд анх хандаж захиргааны байгууллага албан тушаалтан газар олгох сунгахдаа Монгол улсын хууль тогтоомж зөрчсөн шийдвэр гаргасан байна үүнийг засаж газар зохион байгуулагчид хариуцлага тооцуулах тухай хариу мэдэгдэл хүргүүлсэн байсан.
-
- Ингээд би Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.12, 37.1.15, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23.4.2-3, 27.4, 31.3, 32, 40.1.1, 40.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11 заалтыг тус тус зөрчин тэгш бус үйлчилж бусдад давуу байдал олгосон Захиргааны байгууллага газрын мэдээллийн санд үзэн зөв бүртгэх үүргээ биелүүлээгүйн улмаас газар олгосон сунгасан шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
-
- 2005 оноос иргэн С.Б миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд хашаа байшин байгаа болон кадастрын зургууд дээр хашаа байшин, сансрын зураг дээр хашаа байшин байгааг тодорхой харуулсан нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа болно.
-
- Иргэн Э 2021 онд урьд өмнө ашиглаж эзэмшиж байгаагүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний газраа сунгах үед газрын алба газрын давхцал байгаа эсэх эргэн тойрны айлуудтай газрын маргаантай эсэхийг тодруулалгүйгээр /газрын албанд ажилладаг танил талаа ашиглан/ хуйвалдаж иргэн Эд давуу байдал олгон иргэн С.Бын зуслангийн хашааг /газрын албанд таньдаг хүнгүй тохиолдолд айлын хашаа кадастрын зурагтай эсэх ямар газар эзэмшиж, ашигладаг болохыг мэдэх боломжгүйгээр барахгүй хашаалчихсан байшин, барьчихсан хашаандаа хүүдээ газар авах гэхэд ямар нэгэн шалтгаангүйгээр өгдөггүй мөртлөө/ кадастрын зураггүй үндэслэлээр хууль бус аргаар сунгасан гэрчилгээ кадастрын зургаа ашиглан газрын албатай хуйвалдаж 2022 оноос хойш мэдэгдэх хуудас удаа дараа нааж хашааг нь нурааж шинээр хашаа байшин барьсан байдаг.
-
- Дашрамд дурдахад гуравдагч этгээд болох иргэн Э, Ж нартай ямар нэгэн маргаан нэхэмжлэл үүсгээгүй захиргааны байгууллагын хууль бус шийдвэрээс болж иргэн миний Монгол улсын хуулиар олгогдсон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан болохыг дурдъя гэжээ.
-
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Згаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогду бичгээр гаргасан тайлбартаа: Тус дүүргийн нутаг дэвсгэр Х зусланд дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжаар 400 м.кв газрыг С.Бад эзэмшүүлсэн, газрын мэдээллийн санд 997 м.кв 2006 онд бүртгэгдсэн байсан. Газрын мэдээллийн санд бүртгэгдэхдээ одоо амьдарч байгаа газрын урд талд буруу бүртгэгдсэн байсан тул Засаг даргын захирамжийн дагуу бодит байршилд 400 м.кв хэмжээнд бари зураг мэдээллийн санд оруулж бүртгэн хугацаа сунгасны дараа 700 м.кв хүртэл нэмэгдүүлэх боломжтой мөн илүү хашаалсан талбайд шинээр газар эзэмших хүсэлт гаргах боломжтой талаар зөвлөгөө өгч газар эзэмших эрхийн хугацаа сунгах материал бүртгэн авсан байна.
-
- Иргэн С.Бын хугацаа сунгах хүсэлтийг дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар хугацаа сунган мөн кадастрын зургийг 400 м.кв бодит байршилд болгон өөрчилж шийдвэрлэсэн байна. Иргэн Н.Э дүүргийн Засаг даргын 2006 оны 164 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн боловч газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй учир мэргэжилтэн Б.Бт хандан 2021 онд С.Бын 400 м.кв газартай давхцу бүртгүүлсэн ба улмаар дүүргийн Засаг даргын 2021 оны дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунган, мөн 2021 оны дүгээр захирамжаар иргэн С.Бын кадастрын зургаас давхцалыг арилган зүүн талд нь зураг ору шийдвэрлэсэн байдаг.
-
- Ингээд иргэн Н.Э нь дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр захирамжаар иргэн А.Жт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна. Иймд дээрх маргаан бүхий газрын асуудал шийдвэрлэгдэх хүртэл иргэн А.Жын газрын эрхийг сэргээх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүх нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заасны дагуу иргэдийн төлөөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хэргийн оролцогч нарын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
7. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:
7.1. Тус захиргааны хэрэгт А.Жыг шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2025/7242 дугаар захирамжаар гуравдагч этгээдээр татан оролцуулж, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан хариу тайлбартаа ...С.Бад олгосон 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамж...(Хавтаст хэрэг 2-ын 51-52 дахь талд) гэж тайлбарласнаас үзэхэд тухайн үед бие даасан шаардлагаар тодорхойлж буй захирамжийг мэдсэн атлаа шүүхэд хандаж бие даасан шаардлага гаргаагүй нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
7.2. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу гуравдагч этгээд А.Ж нь бие даасан шаардлагад тодорхойлсон С дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийг шүүхэд анх хариу тайлбар гаргахдаа мэдэж байсан тухайгаа дурдсан, үүнээс хойш бие даасан шаардлага гаргах хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил гаруй хугацаанд явагдсан байх ба уг захирамжийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
7.3. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж заасан үндэслэлээр гуравдагч этгээд А.Жоос гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
- С дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамж (Хавтаст хэрэг 2-ын 136-137 дахь талд)-аар иргэн С.Бад тус дүүргийн ******* хороонд байрлах 400 м.кв талбайтай газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.
- С.Б болон С дүүргийн газрын алба нар 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрээний 2.1-т газрын хэмжээг 997 м.кв гэж тэмдэглэсэн байна(Хавтаст хэрэг 1-ийн 125-126 дахь талд).
- С дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар С дүүргийн 19 дүгээр хороо, Хад байрлах нэгж талбарын дугаар бүхий нэхэмжлэгч С.Бын 400 м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн(Хавтаст хэрэг 3-ын 48-52 дахь талд)
- С.Баас 2007 онд С дүүргийн Засаг даргад хандан С дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 тоот шийдвэрийг үндэслэн С дүүргийн ******* хороо, Х зусланд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар /00.7 га газрын хэмжээг хүсэлтийн доод хэсэгт өөр өнгийн балаар тэмдэглэсэн/ газрыг эзэмшүүлж байгаа газрыг өмчлүүлж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан(Хавтаст хэрэг 1-ийн 55 дахь талд) ба уг хүсэлтийн дагуу өмчлүүлэх шийдвэр Нийслэлийн Засаг даргаас гаргаагүй.
- 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01119-2021/******* тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ(Хавтаст хэрэг 1-ийн 98 дахь талд)-г байгуулахдаа 400 м.кв газраар тусгаж, мөн өдөр С.Бад С дүүргийн 19 дүгээр хороо, Хын гудамж, нэгж талбарын дугаар бүхий 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг олгосон(Хавтаст хэрэг 1-ийн 101 дахь талд).
- 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Н.Эөөс газар эзэмших хүсэлт(Хавтаст хэрэг 1-ийн 194 дэх талд)-ийг гаргаж, С дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамж(Хавтаст хэрэг 1-ийн 196-197 дахь талд)-аар мөн дүүргийн ******* хороонд байрлах 400 м.кв талбай бүхий газрыг иргэн Н.Эд эзэмшүүлж, 00*******4 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр олгосон(Хавтаст хэрэг 1-ийн 198 дахь талд).
- С дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай дугаар захирамж(Хавтаст хэрэг 1-ийн 200-201 дахь талд)-аар Н.Эийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунган шийдвэрлэж, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 0001*******7 тоот Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ(Хавтаст хэрэг 1-ийн 206-209 дэх талд)-г байгуулсан.
- Н.Эөөс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ...эзэмшиж байгаа газрыг кадастрын дагуу шийдэж өгнө үү гэх хүсэлт(Хавтаст хэрэг 1-ийн 228 дахь талд)-ийг С дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргаж, С дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэр, зориулалт өөрчлөх тухай дүгээр захирамжаар Н.Эийн эзэмшлийн 400 м.кв газрыг 613 м.кв болгон өөрчилж(Хавтаст хэрэг 1-ийн 236-237 дахь талд), 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 000002******* тоот Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож(Хавтаст хэрэг 1-ийн 238 дахь талд), 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан(Хавтаст хэрэг 1-ийн 244-247 дахь талд) байна.
- 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Н.Э болон А.Ж нар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ(Хавтаст хэрэг 2-ын 4-5 дахь талд)-г байгуулж, С дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай дүгээр захирамж(Хавтаст хэрэг 1-ийн 249-250 дахь талд)-аар иргэн Н.Эийн газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн А.Жт шилжүүлж шийдвэрлэсэн.
- Нэхэмжлэгч С.Баас Нийслэлийн Засаг даргад хандан С дүүргийн Засаг даргын 2021 оны 00*******4 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан(Хавтаст хэрэг 1-ийн 9 дэх талд) ба уг гомдлын хариуг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01-07/******* тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 10 дахь талд)-ээр ...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1/3 дахь заалтын дагуу төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бол түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй байдаг. Дээрх асуудлаар танд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01-01/******* дугаар албан бичгээр хариу өгсөн байна.
- Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01-01/******* дугаар албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 8 дахь талд)-ээр ...таны гомдолд дурдсан байршилд нэр бүхий иргэнд С дүүргийн Засаг даргын 2006 оны 164 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгож газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Газар эзэмших хүсэлт гаргасан байршил нь бусдын газартай ямар нэг байдлаар давхцалгүй байна гэж заасныг зөрчиж байгаа тул иргэн таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг хүргүүлсэн байна.
- С.Баас 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандан ...С дүүргийн газар зохион байгуулалтын алба нь газар эзэмших гэрээний 6.4, Газрын тухай хуулийн 40.1.6, 40.1.5, 40.1.4-т зааснаар газрыг 2 жил ашиглаагүй, хуулийн заалтыг зөрчиж, миний гэр бүлийн 20 жил эзэмшиж байгаа газарт гэнэт дур мэдэн дайрч, танхай үйлдлээр газрын албаныхан иргэнтэй бүлэглэн газар эзэмших эрхийг минь булаан эзэмшүүлж, 2006-2021 онуудад газар эзэмшээгүй, ашиглаж байгаагүй, төлбөр төлөөгүй, гэрээгүй иргэнд давуу эрх олгосон газрын мэргэжилтэн Ч, Б нарт хариуцлага тооцож, нөхөж ашигласан С дүүргийн Засаг даргын 2006 оны 164 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 996 м.кв газар эзэмших эрхийг олгож өгнө үү гэх гомдол гаргасан(Хавтаст хэрэг 1-ийн 26 дахь талд).
- Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар дүгнэлт(Хавтаст хэрэг 1-ийн 44-47 дахь талд)-ээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн иргэн С.Бын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй гэж дүгнэн, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03-14/******* тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 43 дахь талд)-ээр дээрх дүгнэлтийг С.Бад хүргүүлсэн.
- Иймд нэхэмжлэгч С.Баас С дүүргийн Засаг даргад холбогду С дүүргийн засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дугаар захирамж, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгээр захирамжийн Н.Эд холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр захирамжийн А.Жт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
- С.Б болон Н.Э нарын газар нь хоорондоо давхцалтай эсэхийг тодруулахаар тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/9369 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 2-ын 108 дахь талд)-гээр цуглуулсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/3756 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 2-ын 109-110 дахь талд), давхцалыг харуулсан агаар, сансрын зураг бүхий нотлох баримтаас үзэхэд бодит байдалд давхцал үүсээгүй, нэхэмжлэгчийн анх хийлгэсэн гэх 997 м.кв газрын байршил нь байшин барьсан болон одоо эзэмшиж байгаа газраас нь өөр байрлалд байсаныг 2019 онд зөвтгөж бусдын эрхийг хөндөлгүйгээр мэдээллийн санд нэхэмжлэгчийн хийлгэж ирсэн кадастрын зураг, цэг координатын дагуу оруулсан байдал тогтоогдсон.
- Мөн шүүхээс 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С дүүргийн газар зохион байгуулалтын албаны архивд С.Б болон Н.Эийн газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгчээс газраа нэмж авах, эсхүл хүүдээ авах талаар хүсэлт гаргаж байсан баримт байгаагүй(Хавтаст хэрэг 3-ын 10-41 дэх талд).
Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
- Нэхэмжлэгчээс ...миний анх хашаалсан газарт бусдад газар олгосон, хүүдээ авч өгөхөөр хамгаалж байсан, ...бусдад олгож болж байгаа учир надад олгох боломжтой... хууль бусаар маргаан бүхий актуудыг гаргасан нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь зөрчсөн... гэж, хариуцагчаас ...нэхэмжлэгчид олгосон газрын байршилдаа байшингаа бариагүй, хийлгэсэн кадастрын зураг нь өөр газарт байрлаж мэдээллийн санд орсон байсныг 2019 онд нэхэмжлэгчийн хүсэлт, хийлгэсэн кадастрын зураг, гуравдагч этгээдийн эзэмшил бүхий газрын мэдээллийн зурагт өөрчлөлт оруулах замаар эрхийг нь хангаж ямар нэг давхцал үүсгэлгүйгээр шийдвэрлэсэн, ...маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй... гэж, гуравдагчаас ...бид хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаа, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй..., газар эзэмших эрхээ хууль ёсны дагуу шилжүүлсэн, шилжүүлж авсан... гэж тус тус тайлбарлан маргасан.
- Нэхэмжлэгч С.Бад С дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжаар тус дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэ нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн зохицуулалтад нийцсэн, эрх бүхий этгээдийн шийдвэр байна. Ийнхүү нэхэмжлэгчийн газар эзэмших эрх анх 400 м.кв хэмжээгээр үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
- Харин 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан газар эзэмших гэрээнд газрын хэмжээг 997 м.кв гэж тусгасан байх боловч энэ нь анх олгосон захиргааны актын хэмжээтэй зөрүүтэй, тухайн гэрээ нь дангаараа газар эзэмших эрхийг шинээр үүсгэх, эсхүл хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн үр дагавар бий болгохгүй. Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж зааснаар газар эзэмших эрх нь зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үүсдэг бөгөөд гэрээ нь уг шийдвэрийг хэрэгжүүлэх шинжтэй харилцаа болохоос бус эрх шинээр бий болгох үндэслэл биш, өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргаас 997 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргасны дараа гэрээ байгуулах, гэрчилгээ олгогдох ёстой ба гэрээнд бичигдсэн гэдгээр уг газрыг эзэмших эрхтэй гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй.
- Дээрх гэрээг байгуулж буй үндэслэлийг гэрээний 1.1-т С дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжийг үндэслэсэн, тус захирамжаар нэхэмжлэгчид 400 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар уг гэрээг шууд ойлгох үндэслэлгүй байна.
- Мөн нэхэмжлэгчээс 2007 онд С дүүргийн Засаг даргад хандан 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжийг үндэслэн С дүүргийн ******* хороо, Х зусланд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар /0.07 га газрын хэмжээг хүсэлтийн доод хэсэгт өөр өнгийн балаар тэмдэглэсэн/ газрыг эзэмшүүлж байгаа газрыг өмчлүүлж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байсан.
- Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн газарт хашаа барьсан, удаан хугацаанд ашигласан, газрын төлбөрийг илүү төлсөн гэх нөхцөл байдлыг маргааны үндэслэл болгон дурдсан боловч эдгээр нь газар эзэмшигчийн эрх, үүргийн хүрээнд хамаарах бөгөөд газар эзэмших эрхийг шинээр үүсгэх, эсхүл бусдаас давуу байдлаар эзэмших эрх бий болгох хууль зүйн үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх нь зөвхөн хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хандсан хүсэлт, түүнийг шалгаж олгох боломжтой гэж шийдвэрлэсэн Засаг даргын шийдвэрийн үндсэн дээр үүсэх бөгөөд илүү төлбөр төлсөн, өөр цэгт зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан байдал нь газрын хэмжээг өөрчлөх, нэмэгдүүлэх, эсхүл тухайн хашаалсан газрыг давуу эрхээр эзэмших үр дагавар үүсгэхгүй.
- Хариуцагч С дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6 дэх заалтад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана гэж заасан бүрэн эрхийн хүрээнд нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх, мөн газар эзэмших эрхийн хугацааг сунгах, кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд энэ хүрээнд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 2019 онд хуульд заасан журмын дагуу сунгаж, бодит ашиглалтын байршилд нийцүүлэн анх олгогдсон 400 м.кв хэмжээний дагуу кадастрын мэдээллийг зөвтгөн өөрчилсөн нь хуульд нийцсэн, өөрийн бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа байна.
- Нөгөө талаас гуравдагч этгээд Н.Э нь 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164 дүгээр захирамжаар мөн 400 м.кв газрыг эзэмших эрхийг анх олж авсан бөгөөд уг эрх нь хууль ёсоор үүссэн байна. Улмаар уг этгээд газар эзэмших эрхээ тасралтгүй хэрэгжүүлж, 2021 онд хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаж, хариуцагчаас маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна гэж заасны дагуу хугацааг сунгасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
- Мөн гуравдагч этгээд Н.Э өөрийн эзэмшлийн газрын хэмжээ, хэлбэрийг кадастрын зургийн дагуу өөрчлүүлэх хүсэлт гаргасныг хариуцагчаас хянан шийдвэрлэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6 дахь заалтад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээнд өөрчлөлт ору 400 м.кв газрыг 613 м.кв болгон өөрчилж маргаан бүхий 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэр, зориулалт өөрчлөх тухай дүгээр захирамж хуульд нийцсэн байна.
- Үүний дараа газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, 38.4 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна гэж заасан эрх, журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр буюу маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай дүгээр захирамжаар гуравдагч этгээд А.Жт шилжүүлсэн нь эдгээр хуулийн заалттай нийцсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын байршлын хувьд давхцал үүсээгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын ирүүлсэн агаар, сансрын зураг, лавлагаагаар тогтоогдсон бөгөөд энэ нь газар эзэмших эрх олгох, хэрэгжүүлэх явцад бусдын эрхийг зөрчөөгүй болохыг илтгэж байна.
- Түүнчлэн нэхэмжлэгчийн маргаж буй 997 м.кв газрын байршил нь анхнаасаа нийтийн эзэмшлийн орц, гарц бүхий талбайд хамаарч байсан, мөн өөрөө өөрийн кадастрын зураг хийлгүүлсэн газарт бус зөвшөөрөл аваагүй байсан өөр газарт байшингаа байрлуулсан нь хэргийг шийдвэрлэх явцад тогтоогдсон бөгөөд 2019 онд кадастрын мэдээллийн санд бодит байршилд нийцүүлэн 400 м.кв хэмжээгээр зөвтгөн өөрчилсөн үйл баримтыг нэхэмжлэгч мэдэж байсан, энэ талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгч өөрийн эрхийн бодит хэмжээ, байршлыг мэдэж байсан атлаа бусдын хууль ёсоор үүссэн эрхэд хожим маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх үзэв.
- Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн хамгаалж, хугацааг сунган, кадастрын мэдээллийг зөвтгөсөн байх бөгөөд гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь анхнаасаа бие даан үүсэж, хуульд заасан журмын дагуу тасралтгүй хэрэгжиж, өөрчлөгдөн, шилжсэн байна.
- Иймд гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг сунгасан, газрын хэмжээ, хэлбэр, кадастрын мэдээлэлд өөрчлөлт оруулсан, улмаар бусдад шилжүүлсэн С дүүргийн Засаг даргын 2021 оны , , 2022 оны дүгээр захирамжууд нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4-т заасан зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Баас С дүүргийн Засаг даргад холбогду гаргасан С дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн , 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн захирамжуудын Н.Эд холбогдох хэсэг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжийн А.Жт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд А.Жоос гаргасан С дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжийн С.Бад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.ДОЛЖИНСҮРЭН