2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/07943

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025он 09ры н 24өр

191/ШШ2025/07943

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч:  ХБХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Бгийн Ц /РД: /-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 20,027,252.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2010123266 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 19,039,400.00 төгрөг, 2025 оны 08-р сарын 20-ний өдрийн байдлаарх хүү 978,855.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,997.40 төгрөг, нийт 20,027,252.49 төгрөгийг Б.Цээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ХБХК-ийн нэхэмжлэлтэй Б.Цэд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,027,252.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах нөхцөлөөр эвлэрэв.

Үүнд хариуцагч Б.Ц нь, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,337,800 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,337,800 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,337,800 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,337,800 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,337,800 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,338,252.49 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХБХК-д төлөхөөр тохиролцов.

Нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч Б.Ц нь эвлэрлийн гэрээгээр тохиролцсон графикийг зөрчвөл нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх эрхтэйг талууд ойлгож байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ХБХК нь хариуцагч Б.Цэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,027,252.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 20,027,252.49 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,337,800 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,337,800 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,337,800 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,337,800 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,337,800 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,338,252.49 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ХБХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,086.00 төгрөгийн 50 хувь болох 129,043 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 129,043 төгрөг, хариуцагч Б.Цээс 129,043 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ХБХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Цэд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,027,252.49 төгрөг гаргуулах гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,337,800 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,337,800 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,337,800 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,337,800 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,337,800 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 3,338,252.49 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ХБХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,086 төгрөгийн 50 хувь болох 129,043 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн данснаас 129,043 төгрөг, хариуцагч Б.Цээс 129,043 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХБХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА