| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/05159/И |
| Дугаар | 191/ШШ2025/07977 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/07977
| 2025он 09ры н 25өр | 191/ШШ2025/07977 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа би,
Нэхэмжлэгч: "ХХ" ХХК /PД: / -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: "БК" ХХК /PД: /-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,663,410 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...БК" ХХК-аас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 13,108,940 төгрөг, алданги 6,554,470 төгрөг нийт 19,663,410 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: "ХХ" ХХК-ийн нэхэмжлэлтэй "БК" ХХК-д холбогдох иргэний маргаанд оролцогчид дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,554,470 төгрөгөөр татгалзаж, хариуцагч "БК" ХХК нь үлдэх 15,108,940 төгрөгийг 2025 оны 10 сарын 25-ны өдөр гэхэд 15,108,940 төгрөгийг нэхэмжлэгч "ХХ" ХХК-д төлөхөөр тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч "ХХ" ХХК нь хариуцагч "БК" ХХК холбогдуулан барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,663,410 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,554,470 төгрөгөөр татгалзаж, хариуцагч "БК" ХХК нь үлдэх 15,108,940 төгрөгийг 2025 оны 10 сарын 25-ны өдөр гэхэд 15,108,940 төгрөгийг нэхэмжлэгч "ХХ" ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,268 төгрөгийн 50 хувь болох 139,520.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас 116,747.5 төгрөг, хариуцагч "БК" ХХК-с 116,747.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч "ХХ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч "БК" ХХК-д холбогдох барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,663,410 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,554,470 төгрөгөөр татгалзаж, хариуцагч "БК" ХХК нь үлдэх 15,108,940 төгрөгийг 2025 оны 10 сарын 25-ны өдөр гэхэд 15,108,940 төгрөгийг нэхэмжлэгч "ХХ" ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,268 төгрөгийн тал хувь болох 139,520.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 116,747.5 төгрөг, хариуцагч "БК" ХХК-аас 116,747.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч "ХХ" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА