| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдын Баярсайхан |
| Хэргийн индекс | 316/2025/00414/И |
| Дугаар | 316/ШШ2025/00612 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 316/ШШ2025/00612
| 2025 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 316/ШШ2025/00612 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л******* Б******* хүсэлттэй,
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сангийн аж ахуйн үр тарианы 1 дүгээр бригадад 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үтрэмийн ажилтан, тус аж ахуйн авто баазад 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Алтанбулаг сангийн аж ахуйн даргын тушаалаар Үр тарианы 1 дүгээр бригадад үтрэмийн ажилтнаар ажилд орсон. Үр тарианы 1 дүгээр бригадад ажиллаж байгаад 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ардын цэргийн албанд тэнцэж үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. 1983-1986 онд Ардын цэргийн армид алба хааж халагдаад 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Алтанбулаг сумын сангийн аж ахуйд жолоочоор ажилд орсон. Сангийн аж ахуйд жолоочоор ажиллаж байгаад 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр аймгийн өмч хувьчлалын актаар хувьчлагдаж үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Л.Б******* миний хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үр тарианы бригадад үтрэмийн ажилтнаар, 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 19925 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Гэрч Д.З******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Алтанбулаг сангийн аж ахуйд 1985-1995 оныг хүртэл ажилласан. Б******* нь 1987 онд ажилд ороод жолоочоор ажилладаг байсан гэв.
Гэрч У.Г******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид хоёр 1986 оноос хойш хамт ажиллаж байсан. Би цэргээс халагдаж ирээд хувьчлагдтал нь ажилласан. Б******* нь намайг ажиллаж байхад шинэ жолооочоор ирж байсан юм гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б******* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сангийн аж ахуйн үр тарианы 1 дүгээр бригадад 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үтрэмийн ажилтан, тус аж ахуйн авто баазад 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Л.Б******* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сангийн аж ахуйн үр тарианы 1 дүгээр бригадад 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үтрэмийн ажилтан, тус аж ахуйн авто баазад 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь 441877 дугаартай нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн 1981.04.01 Л.Б******* нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сангийн аж ахуйн үр тарианы 1 дүгээр бригадад үтрэмийн ажилчингаар авч ажиллуулав. 1983.07.01 Ардын цэргийн албан тэнцсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 1986.08.15. Сэлэнгэ аймаг Алтанбулаг Сангийн аж ахуйн автогражид жолоочоор авч ажиллуулав. 1992.03.01. Аймгийн өмч хувьчлалын комиссын актаар тул САА хувьчлагдсан учир үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн бичвэр, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 198 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын 22.Лхамсүрэн Б*******. жолооч гэсэн бичвэр, энэ талаар нотолж мэдүүлсэн гэрч Д.З*******, У.Г******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2 дэх хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6 дахь заалтад хүний ажиллаж байсан байдал гэжээ.
Иймд нэхэмжлэгч Л.Б*******г Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сангийн аж ахуйн үр тарианы 1 дүгээр бригадад 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үтрэмийн ажилтан, тус аж ахуйн авто баазад 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг баримтлан Л******* Б******* /РД:**********/-г Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сангийн аж ахуйн үр тарианы 1 дүгээр бригадад 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үтрэмийн ажилтан, тус аж ахуйн авто баазад 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН