Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 311/ШШ2025/00122

 

1. Нэхэмжлэгч Г.*******ы хариуцагч А.*******гоос хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, шийр цагаан хүрэн зүсмийн морь 1 ширхэг, шийр цагаан хээр зүсмийн морь 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, алдарт эхийн одон 1 ширхэг, сумын мянгат малчин тэмдэг 1 ширхэг, аймгийн аварга малчин тэмдэг 1 ширхэг, малчин тэмдэг 1 ширхэгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа,

хариуцагч А.*******гийн нэхэмжлэгч Г.*******аас монгол гэрийн эсгий цагаан бүрээс /4 туурга, 2 дээвэр/, телевизор, нарны самбарын ком зэргийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Г.*******ы хүү О.*******ыг өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлага мөн хариуцагч А.*******гоос мөнгөн бугуйвч 1 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн тоногтой хазаар 1 ширхэгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Г.*******, хариуцагч А.******* нарыг 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2011 оны 02 дугаар сарын 11-ны өдөр төрсөн хүү О.*******ыг эцэг А.*******гийн асрамжид үлдээсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү О.*******ыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Г.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 зааснаар Г.*******аас гаргуулах тэтгэлэгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай. 

7. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг хариуцагч А.*******д анхааруулсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх*******, эцэг ******* нарт мэдэгдсүгэй.

10. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эх Г.******* нь хүү О.*******тай уулзах, хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг А.*******д сануулсугай.

11. Хариуцагч А.******* нь хүү О.*******ын эрүүл мэнд, сурч боловсрох эрхэд нь халдсан, хүүгээ асран хамгаалах, тэжээн тэтгэхээс зайлсхийсэн байна гэж үзвэл нэхэмжлэгч Г.******* нь хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

12. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 108 дугаар зүйлийн 108.8-т зааснаар хариуцагч А.*******гоос 2.989.000 төгрөгийг гаргуулж нхэмжлэгч Г.*******д олгосугай.

13. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 108 дугаар зүйлийн 108.8-т зааснаар Г.*******ы эзэмшилд байгаа 12 тооны адуунаас 6 адууг, 11 тооны үхэрээс 6 үхэрийг тус тус гаргуулж хариуцагч А.*******д олгосугай.

14. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү*******ы ******* /РД:*******/-ын Төрийн банкин дахь ******* дугаарын хүүхдийн мөнгөний харилцах дансны хамтран эзэмших эрхийг хариуцагч А.*******д шилжүүлэхийг нэхэмжлэгч Г.******* болон Төрийн банкны Завхан салбарын тооцооны төвд даалгасугай.

15. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №1781 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №1858 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжуудын үйлчлэл нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

16. Нэхэмжлэгч Г.*******аас эд зүйлийн зах зээлийн үнэлгээ гаргасан үнэлгээчний ажлын хөлс болох 50.000 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн хөрөнгийн үнэлгээчин Н.*******т олгосугай.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

18. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийн шүүгчийн туслах /Ү.Оюунтөгс/-д даалгасугай.

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ