Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 314/ШШ2025/00412

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, ***** гудамж, **********ны төв байранд байрлах “**********” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дүгээр багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ********** овгийн ********** **********ид холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 21,275,555 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “**********” ХК-ийн тусгай активын газрын захирал ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Зээлдэгч Г.********** нь 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр **********тай 2010114849 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 18,690,000 (Арван найман сая зургаан зуун ерэн мянга) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт буюу жилийн 20.4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч Г.********** нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 0 төгрөг, хүүгийн төлбөрт 1,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 нийт 1,272 төгрөг төлсөн.

Зээлдэгч Г.********** нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралт 1-д заасан хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж, банкны зүгээс тавьсан удаа дараагийн мэдэгдэл, шаардлагыг үл тоомсорлон төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, үүргээ биелүүлэхгүй, зайлсхийж, 2024 оны 9 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байна.

           Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010114849 дугаартай зээлийн гэрээний дагуу 2025 оны 5-р сарын 13-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг Г.**********оос 18,690,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,526,639.87 төгрөг, нэмэгдүүлсэн зээл 58,914.98 төгрөг, нийт 21,275,555 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Г.********** шүүхэд гаргасан тайлбартаа “...**********ны  нэхэмжилсэн 21,275,555  төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тус мөнгийг 10 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлнө. 07 дугаар сарын 18-наас эхлэн төлөлт хийнэ. Сар бүр 2,157,555 төгрөгөөр төгрөгөөр 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 18-ныг хүртэл төлөлт хийнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...”**********” ХК-ийн нэхэмжлэлтэй Г.**********ид холбогдох 21,275,555 төгрөг гаргуулах иргэний хэргийн хариуцагч Г.**********ийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Г.**********ийн 2025.07.18-ны өдрөөс 2026.04.18-ны хооронд буюу 10 сарын хугацаанд сар бүр 2.127,555 төгрөг төлөх санал, хуваарийг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “**********” ХК нь хариуцагч Г.**********ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,275,555  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********** нь нэхэмжлэгч “**********” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 21,275,555  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд сар бүр 2,127,555 төгрөгөөр төлөхөөр хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**********” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.**********ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,275,555 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,328 төгрөгийн тавин хувь болох 132,164 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 132,164 төгрөг, хариуцагч Г.**********оос 132,164 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “**********” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

              ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ