Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 314/ШШ2025/00409

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар баг *** гудамж, ********  төвийн *** давхарт байрлах “**********” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн **** дугаар гудамжны **** тоотод оршин суух, ********** овгийн ********** **********од холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,820,055.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “**********” ХК-ийн Өвөрхангайн салбарын захирал ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...**********ны хариуцагч Ц.********** нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр **********тай ЗГ/6005124599 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Хариуцагч Ц.********** нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тул банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 7,264,602.80 төгрөг, үндсэн хүү 543,086.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,365.70 төгрөг, нийт дүн 7,820,055.31 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,071 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ц.********** шүүхэд гаргасан тайлбартаа “...********** овогтой ********** миний бие **********ны Өвөрхангай салбараас нэхэмжилж буй 7,820,055.31 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү зээлийн төлбөрөө 6 сарын хугацаанд төлж барагдуулна. Сар бүрийн 28-ны өдөр 1,303,392.55 төгрөгөөр төлж зээлээ дуусгахаа илэрхийлж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...********** овогтой **********ын 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан хариу тайлбарт **********тай байгуулсан ЗГ6005134599 тоот гэрээний дүн болох 7,820,055.31 төгрөгийг хариуцагч 6 хуваан сар бүрийн 28-нд 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тэнцүү төлөлтөөр төлж дуусгах хүсэлтийг манай банкны зүгээс хүлээн зөвшөөрч байна. Иймд тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “**********” ХК нь хариуцагч Ц.**********од холбогдуулан 7,820,055.31 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.********** нь нэхэмжлэгч “**********” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 7,820,055.31 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**********” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.**********од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,820,055.31 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,071 төгрөгийн тавин хувь болох 70,035.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 70,035.5 төгрөг, хариуцагч Ц.**********оос 70,035.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “**********” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

              ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ