| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2026/0005/З |
| Дугаар | 118/ШШ2026/0007 |
| Огноо | 2026-04-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 118/ШШ2026/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Завхан аймгийн *******ын газрын *******ын прокурор Б.*******
Хариуцагч: Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын *******ын улсын байцаагч Н.******* нарын хоорондын шийтгэлийн хуудас хууль бус эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Завхан аймгийн *******ын газрын *******ын прокурор Б.*******, хариуцагч хүнсний чанар стандартын *******ын улсын байцаагч Н.*******, гуравдагч этгээд Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Гомдлын шаардлага: Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын *******ын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
2. Хариуцагч Завхан аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын *******ын улсын байцаагчаас “Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хугацаа дууссан согтууруулах ундаа хадгалсан, худалдсан,” гэх үндэслэлээр “ ” ХХК-д 5000 нэгж /таван сая төгрөг/-өөр торгох шийтгэл оногдуулсан байна.
3. Гомдол гаргагч шүүхэд б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Завхан аймгийн прокурорын газрын *******ын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.******* би, тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын *******ын улсын байцаагч Н.******* нь "...Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр хугацаа дууссан согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан..." гэх зөрчлийн 2623000060 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зөрчилд холбогдогч " " ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар №0107108 дүгээр шийтгэлийн хуудсаар таван мянган нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. Эрх бүхий албан тушаалтан Н.******* нь зөрчлийн хэрэгт авагдсан цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, холбогдогч Ч.гийн мэдүүлэг, № дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн " " ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Харин эрх бүхий албан тушаалтны уг шийтгэл оногдуулсан хуулийн зүйл, заалт нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар хуульчилсан байх бөгөөд уг хэрэгт зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох арга хэмжээ аваагүй, шийтгэл оногдуулсан шийдвэрт хохирол, нөхөн төлбөрийн талаар дурдаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан "зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно" гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-д заасан "Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно", мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2-т зааснаар "Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг авна" гэсэн хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна. Иймд эрх бүхий албан тушаалтан Н.*******гийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон холбогдогч болох " " ХХК-д шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №0107108 дүгээр шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив. Зөрчлийн улмаас хураагдсан 16 нэр төрлийн 200 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг устгуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэв.
4. Хариуцагч шүүхэд б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын *******ын улсын байцаагч Н.******* би Завхан аймгийн *******ын газрын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай" прокурорын дүгнэлтийг хүлээн авч танилцлаа. *******ын дүгнэлтэд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох арга хэмжээ аваагүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг тогтоогоогүй гэж дүгнэсэн байна. Монгол улсын Ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр тушаалаар батлагдсан "Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам"-д "Хохирол" гэдэг нь зөрчлийн улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар гэж тодорхойлсон байна. Монгол Улсын Шадар сайдын баталсан "Журам шинэчлэн батлах тухай" 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тушаал, ******* ******* сайдын 2017 оны 328 дугаар тушаалаар батлагдсан "Хоол, хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ авах журам"-д зааснаар Хүнсний *******аар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнд нийлүүлсэн талаарх мэдээ, хоол, хүнсний шалтгаант хордлогын үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Халдварт ******* судлалын үндэсний төв (ХХААХҮЯ, ХӨСҮТ) тэргүүлэх чиглэлийн байгууллагаар ажиллана. Хоол, хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээг аймаг, нийслэлийн түвшинд аймаг, нийслэлийн ******* ******* газар, ******* *******ын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, ******* ******* судлалын төв тус тус хариуцан гүйцэтгэхээр заасан байдаг. Улсын байцаагч нь хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжтэй холбоотой хордлого, хордлогот халдвар гарсан тухайн нутаг дэвсгэр, хүн амын дунд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хордлого гарах нөхцөлийг бүрдүүлсэн хүнсний худалдаа, нийтийн хоолны газар, хүнсний үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг, тэдгээртэй адилтгах байгууллагад эрүүл ахуйн тандалт, *******ыг явуулж, хордлого, халдварыг хянах, цаашид дамжин тархахаас сэргийлэх, голомтыг таслан зогсоох шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлдэг. Иймд манай байгууллагад хадгалах б хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн согтууруулах ундаанаас шалтгаалсан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнд нийлүүлсэн талаарх мэдээ мөн хоол, хүнсний шалтгаант хордлого, хордлогот халдварын гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй тул хүний эрүүл мэндэд учруулсан хохирол байхгүй болно. ... Хадгалах б хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн согтууруулах ундаа хадгалсан, худалдсан гэх зөрчилд хүний эрүүл мэндэд учруулсан хохирол байхгүй тул нөхөн төлбөр бичигдээгүй болно. Зөрчил үйлдсэн “ ” ХХК нь худалдан борлуулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл бүрд баримт олгодоггүй тул зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг тогтоох боломжгүй байсан. ... "Цахим-архи худалдаа" хамтарсан ******* шалгалт хийх ажлын удирдамжийн хүрээнд ******* шалгалт хийж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 16 нэр төрлийн 200 ширхэг хүнсний бүтээгдэхүүн, согтууруулах ундааг хураан авч харьяаллын дагуу манай байгууллагад шилжүүлэн ирсэн. ... Дээрх нөхцөл байдал тогтоогдож байх тул Завхан аймгийн *******ын газрын "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай" *******ын дүгнэлтийг хүлээж авахаас татгалзаж байна гэв.
5. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-д шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107108 дугаар шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Завхан аймгийн прокурорын газрын *******ын прокурор Б.******* нь Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын *******ын улсын байцаагч Н.*******д холбогдуулан “ ” ХХК-д оногдуулсан 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт гаргажээ.
2. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар прокурорын гаргасан дүгнэлтийн хүрээнд гомдол гаргагч, эрх бүхий албан тушаалтны шүүхэд б шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраас “Цахим-архи худалдаа” хамтарсан ******* шалгалт хийх ажлын тусгай удирдамжийг 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр баталсан ба Монгол улсын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд ******* тавих, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 дугаар сарын 13-ны өдрийн хооронд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
3.1 Энэ хүрээнд эрх бүхий албан тушаалтны маргаан бүхий 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107108 дугаар шийтгэлийн хуудсаар ХХК-д хугацаа дууссан согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар таван мянган нэгжтэй /5.000.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3.2 Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлахдаа: ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1. тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн 1.5. Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно... гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл зөрчлийн хэрэгт энэ зөрчлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг шалгаж тогтоох арга хэмжээ аваагүй, хохирол учраагүй бол энэ талаарх нотлох баримтыг холбогдох эрх байгууллагаас гаргуулаагүй, хэрэгт энэ талаарх баримтгүй учир дүгнэлт бичсэн гэжээ.
3.3 Хэргийн оролцогч нар зөрчлийн үйл баримт б шийтгэлийн зүйлчлэл дээр маргахгүй байх ба “ ” ХХК-ийн Олон дэлгүүр нь 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дууссан согтууруулах ундаа болох 16 нэр төрлийн 200 ширхэг шар айраг, ундаа, жүүс худалдан борлуулахаар хадгалсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, холбогдогч Ч.гийн мэдүүлэг, № дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
4. ******* нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээ зөрчлийн улмаас учирсан, хохирол, нөхөн төлбөрийг тооцон гаргуулах хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн агуулгаар маргаж байна. Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны А/94 дүгээр тушаалаар баталсан Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам-ын 2.2-т хохирол гэдэг нь Зөрчлийн улмаас ... хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар байна гэж, 2.3-д Нөхөн төлбөр гэдэг нь зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршигаас үүссэн, холбогдох хууль, журам, зааварт заасан тусгай аргачлалын дагуу тогтоосон татвар, шимтгэл, устсан, гэмтсэн эд хөрөнгө, эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээ байна гэж тус тус заажээ.
4.1 Журмын дээрх хэсэгт зааснаас үзэхэд зөрчил б учруулсан хохирол нь шууд шалтгаант холбоотой байхыг шаардсан нөхцөлтэй ба хохирол учирсан нь тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөрийг хохирол учруулсан хүн, хуулийн этгээдээс гаргуулах зохицуулалттай байна. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зөрчилд холбогдогч “ ” ХХК нь Олон хүнсний дэлгүүртээ хугацаа дууссан согтууруулах ундаа болох шар айраг 172 ширхэг, жүүс 18 ширхэг, ундаа 13, нийт 203 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар хадгалсан ба дээрх нэрийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчлийн улмаас хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаваргүй, бодит хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул нөхөн төлбөр тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
4.2 Дээрх үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байхын зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцсэн байх тул шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл зөрчлийн улмаас хохирол учирсан нь тогтоогдоогүй дээрх тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол учирсан эсэх талаар баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргаагүй нь зөрчлийн зүйлчлэл буюу материаллаг хэм хэмжээний зөрчилгүй шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
4.3 Эрх бүхий албан тушаалтны “ ” ХХК-д ногдуулсан 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0107108 дугаар шийтгэлийн хуудсаар хадгалах хугацаа хэтэрсэн 16 нэр төрлийн 200 ширхэг бүтээгдэхүүнийг устгахаар шийдвэрлэсэн боловч шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэлээр 16 нэр төрлийн 203 ширхэг бүтээгдэхүүн тоологдсон ба 15 ширхэг Нийслэл шар айраг гэж тусгагдсан нь бодит байдалд 18 ширхэг байсан нь тогтоогдож зөрүү гарсан тул эрх бүхий албан тушаалтан захиргааны акт буюу шийтгэлийн хуудасны тоо, тооцооллын алдааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу засах боломжтой болохыг дурдах нь зүйтээ байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасныг баримтлан Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын *******ын улсын байцаагч Н.*******гээс “ ” ХХК-д 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр оногдуулсан 0107108 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тус аймгийн *******ын газрын *******ын прокурор Б.*******ийн 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар дүгнэлт гаргагч прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч б эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР