| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00485/И |
| Дугаар | 314/ШШ2025/00408 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 314/ШШ2025/00408
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, ********, **** тауэр, *** давхарт байрлах “**********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн **********н сумын ** дугаар багийн ** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ********** овгийн **********ын **********д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7,750,974.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хариуцагч Н.********** нь “**********” ХХК-аас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ЗГ2024022809852 тоот тоот гэрээний дагуу iPhone 15 Pro max маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 6,058,000 төгрөгийн зээлээр 31 сарын хугацаатай авсан. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2070029 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Иймд Н.**********аас 7,750,974.39 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Н.********** шүүхэд гаргасан тайлбартаа “...“**********”-аас 7,750,974.39 төгрөгийн нэхэмжлэл ирсэн тул тухайн байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгч **********тэй /89110953/ 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр утсаар холбогдон 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зургаан сар тасралтгүй доорх хуваарийн дагуу төлөлт хийж барагдуулахаар тохиролцсон хүсэлт гаргаж байна. Зээл буцаан төлөх хуваарь: 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,291,830 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1,291,830 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 1,291,830 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,291,830 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,291,830 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1,291,830 төгрөг” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Хариуцагч Н.**********ын тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**********” ХХК нь хариуцагч Н.**********д холбогдуулан 7,750,974.39 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.********** нь нэхэмжлэгч “**********” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 7,750,974.39 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**********” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.**********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,750,974.39 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,966 төгрөгийн тавин хувь болох 69,483 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 69,483 төгрөг, хариуцагч Н.**********аас 69,483 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “**********” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ