Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 22

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Батзул

Улсын яллагч   Б.Оюунцэцэг   нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас  шүүгдэгч Н    овогт О  ын Б  , Ү   овогт М  гийн Б  нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  1737000260016 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                        

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1973 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -4 эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух,  Н    овогт О  ын Б  . РД://

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1975 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -4, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, Ү   овогт М  гийн Б .  /РД:/

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч  О.Б   нь Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт орших “Халтар уул” гэх газарт 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр М.Б тай бүлэглэн хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэнд,

Шүүгдэгч М.Б  нь Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт орших “Халтар уул” гэх газарт 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр О.Б  тай бүлэглэн хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч О.Б  гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...М.Б  бид хоёр ярилцаж байгаад хүмүүс Халтар уул гэх газраас алт олоод байна гэхээр нь алт олох зорилгоор явсан. Тухайн газраас 25 кг-ийн уутны ёроолд жоохон жоохон хийж 10 уут шороо авсан.Тухайн үед нүх ухах, худаг малтах зориулалттай газар шорооны ажил хийдэг багаж хэрэгсэлтэй явсан. Энэ багаж бүгд миний эзэмшлийн багаж хэрэгсэл юм” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч М.Б ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Халтар уул гэдэг газар амьдрахын эрхэнд хэдэн төгрөг олох гэж очсон. Ажил мэргэжил байхгүй болохоор өөр хийх ажил олдохгүй байна. Тухайн газраас 25 кг-ийн уутны 3/1 орчим хэмжээтэй хийж 10 уут шороо авсан. Нийлүүлж үзвэл 25кг-ийн уутаар 3-4 уут шороо болсон байх” гэх мэдүүлэг,

           Хохирогч Д.Мөнх-эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Халтар уул гэх газарт Говийн их дархан цаазат газрын улсын байцаагч Нисэххүү, байгаль хамгаалагч Амгалан, Мягмаржав нар нөхөн сэргээлт хийсэн болохоор одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

           Шүүгдэгч О.Б  гийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...цахилгаан мотор, 2 ширхэг чулуу бутлагч /мулдаак/ зэрэг багаж хэрэгсэлүүд бүгд минийх. Цахилгаан мотороор тог гаргаж худагнаас ус татах гэх мэт ажилд ашигладаг, чулуу бутлагчуудыг /мулдаак/ газар ухах, хөрс шороог нь суллах, том чулууг жижиглэж хүн өргөж зөөхөд эвтэйхэн болгоход ашигладаг багажнууд юм. Эдгээр багажуудаар ашигт малтмал байгаа гэх газрын шороог ухаж зөөхөд ашиглаж болно. Б  бид хоёр нөхөрлөлийн журмаар Булган сумын захиргаанаас

 

 

зөвшөөрөл аваад “Цагаан толгой” гэх газар хайгуул хийж байсан...”,

        ... 2017 оны 11 сарын 03-ны өдөр манай баз М.Б  бид хоёр говь руу яваад нөхөн сэргээлтийн газрын хажууд байдаг манай гэрийг эргэж тойроод алт гарч байгаа газраар очиж үзээд ирэх замдаа хөрзөн ачиж ирье гээд 76-42 УБУ улсын дугаартай Nissan Condor маркийн миний машинтай 18 цагийн үед Булган сумаас гарч яваад Бүдүүн гэх нөхөн сэргээлт хийж байгаа газар очиж 2 хоноод буцаад ирж байх замдаа Баруун хуурай гэх чулуу бутлаж байгаа газар ирэхэд 3-4 хүн байсан .Тэр хүмүүс автомашин хавтагийн алт руу явлаа гэхээр нь араас нь Хавтгийн Халтар уул гэх газарт 2017 оны 11 сарын 05-ны өдрийн 22 цагийн үед очиход нэг том цагаан машинтай 8 хүн байсан. Бид хоёр нүх рүү ороод 2 уут шороо аваад байж байхад Хилийн цэргийн хүмүүс ирэхээр нь буцаагаад тэнд нь асгачихсан. Тэгээд цэргийн ангийн хүмүүст баригдаад ирсэн. Халтар уул гэх газарт алт гарч байна гэхээр нь алттай шороо авах зорилготой очсон. Надад алт эрж хайх, олборлох тусгай зөвшөөрөл байхгүй” гэх мэдүүлэг,

         Шүүгдэгч М.Б ын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “2017 оны 11 сарын 03-ны өдөр манай баз О.Б   бид хоёр говь руу яваад алт гарч байгаа газраар очиж үзээд ирэх замдаа хөрзөн ачиж ирье гээд О.Б  гийн 76-42 УБУ улсын дугаартай Nissan Condor маркийн машинтай 18 цагийн үед Булган сумаас гарч яваад Бүдүүн гэх нөхөн сэргээлт хийж байгаа газар очиж 2 хоноод буцаад ирж байх замдаа Баруун хуурай гэх чулуу бутлаж байгаа газар ирэхэд 3-4 хүн байсан .Тэр хүмүүс автомашин хавтагийн алт руу явлаа гэхээр нь араас нь Хавтгийн Халтар уул гэх газарт 2017 оны 11 сарын 05-ны өдрийн 22 цагийн үед очиход нэг том цагаан машин, бас нэг Ланд-80 машинтай 11 хүн байсан. Бид хоёр нүх рүү ороод 2 уут шороо аваад байж байхад Хилийн цэргийн хүмүүс ирэхээр нь буцаагаад тэнд нь асгачихсан. Тэгээд цэргийн ангийн хүмүүст баригдаад ирсэн. Халтар уул гэх газарт алт гарч байна гэхээр нь алттай шороо авах зорилготой очсон. Надад алт эрж хайх, олборлох тусгай зөвшөөрөл байхгүй...” гэх мэдүүлэг,

           Гэрч  Б.Даваахүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Бид Халтар уул гэх газарт шөнө очсон. Биднийг очиход 4-5 машин байсан. Машинуудыг шалгаж байсан болохоор яг шороо авсан эсэхийг нь мэдэхгүй, хараагүй. 76-42 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд явсан 2 хүн нэрийг нь мэдэхгүй байна 2 уут шороо авчихсан байж байгаад асгасан гэж өөрсдөө хэлсэн...” гэх мэдүүлэг,

         Гэрч  Б.Мөнхбатын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ахлах дэслэгч Цэрэнчимэд, ахлагч Энхтуяа хоёрыг Халтар уулын чиглэлд үүрэг гүйцэтгүүлэхэд “Цагаан толгой” гэх газраас Энхтуяа, Цэрэнчимэд хоёр Ниссан кондор маркийн машин саатуулж ирсэн. Тэр машиныг застав дээр авч ирэхэд 11 уут шороо, 2 чулуу бутлагч мулдак, 6 ширхэг мулдакны хошуу зэрэг байсан” гэх мэдүүлэг,

            Гэрч Д.Энхтуяагийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ахлах дэслэгч Цэрэнчимэд бид хоёр манаанд гараад явж байтал Халтар уулын тоосны цагаан толгой гэх газарт 76-42 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байгаад бид хоёрыг хараад хөдлөөд явсан. Араас нь хөөгөөд 3 км орчим яваад зогсооход 2 хүн явж байсан. Автомашиныг нь шалгахад 10 уут шороо аччихсан, 1 мотор, мулдак зэрэг байхаар нь Хилийн 0130 дугаар анги руу мэдэгдээд застав дээр авч ирж саатуулсан” гэх мэдүүлэг,

            Геологийн төв лабораторийн 2018 оны 03 сарын 14-ний өдрийн дээжинд явуулсан шорооноос Au /алт/ 12.11мг илэрсэн шинжилгээний дүн,

Геологийн төв лабораторийн шинжээч З.Ганпүрэвийн “Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Алтай сумын хэсгийн төлөөлөгч Нурболатын 2018 оны 02 сарын 05-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу би шинжилгээний дүнг гаргаж явуулсан. Уг шинжилгээнд ирсэн шорооны дээжнээс металлын илрэц гарсан. Манай мэргэжлийн хэллэгээр уусмал гэж нэрлэдэг. Манай байгууллага шинжилгээнд ирүүлсэн дээжинд ямар төрлийн бодис агуулагдаж байгаа эсэхийг тогтоодог. Тус дээжнээс 12,11 мг/кг алтны илрэц гарсан” гэх мэдүүлэг,

- Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Долгормаагийн 2018 оны 03 сарын 10-ны өдрийн 03 тоот шинжээчийн: “Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэр, Халтар уул гэх газарт очиж шинжжэчийн дүгнэлт гаргахаар хяналт шалгалт хийхэд уг газарт нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн, эвдрэлд орсон газар байхгүй байсан тул экологи эдийн засгийн үнэлгээ, хохиролыг тооцох боломжгүй байна” гэх дүгнэлт,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл,

- гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

-Улсын тусгай хамгаалалттай газрын ангилалыг шинэчлэн тогтоосон Улсын Их Хурлын тогтоол,

- эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 165, 166х / зэрэг  болно.

Шүүгдэгч О.Б  , М.Б  нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч О.Б  , М.Б  нар нь  бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 24, 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэр “Халтар уул” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтгмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн гэмт хэрэг тус тус  үйлдсэн  болох нь шүүгдэгч О.Б  гийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...цахилгаан мотор, 2 ширхэг чулуу бутлагч /мулдаак/ зэрэг багаж хэрэгсэлүүд бүгд минийх. Цахилгаан мотороор тог гаргаж худагнаас ус татах гэх мэт ажилд ашигладаг, чулуу бутлагчуудыг /мулдаак/ газар ухах, хөрс шороог нь суллах, том чулууг жижиглэж хүн өргөж зөөхөд эвтэйхэн болгоход ашигладаг багажнууд юм. Эдгээр багажуудаар ашигт малтмал байгаа гэх газрын шороог ухаж зөөхөд ашиглаж болно” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Болдбааатрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “2017 оны 11 сарын 03-ны өдөр манай баз О.Б   бид хоёр говь руу яваад алт гарч байгаа газраар очиж үзээд ирэх замдаа хөрзөн ачиж ирье гээд О.Б  гийн 76-42 УБУ улсын дугаартай Nissan Condor маркийн машинтай явсан.

...Хавтгийн Халтар уул гэх газарт 2017 оны 11 сарын 05-ны өдрийн 22 цагийн үед очиход нэг том цагаан машин, бас нэг Ланд-80 машинтай 11 хүн байсан. Бид хоёр нүх рүү ороод 2 уут шороо аваад байж байхад Хилийн цэргийн хүмүүс ирэхээр нь буцаагаад тэнд нь асгачихсан” гэх мэдүүлэг, гэрч  Б.Даваахүүгийн “...76-42 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд явсан 2 хүн нэрийг нь мэдэхгүй байна 2 уут шороо авчихсан байж байгаад асгасан гэж өөрсдөө хэлсэн...” гэх мэдүүлэг, Геологийн төв лабораторийн 2018 оны 03 сарын 14-ний өдрийн дээжинд явуулсан шорооноос Au /алт/ 12.11мг илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт, Геологийн төв лабораторийн шинжээч З.Ганпүрэвийн “...тогтоолын дагуу би шинжилгээний дүнг гаргаж явуулсан. Уг шинжилгээнд ирсэн шорооны дээжнээс 12,11 мг/кг алтны илрэц гарсан” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б  , М.Б  нарын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Н    овогт О  ын Б  , Ү   овогт М  гийн Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-эрдэнэ нь ... Халтар уул гэх газарт Говийн их дархан цаазат газрын улсын байцаагч Нисэххүү, байгаль хамгаалагч Амгалан, Мягмаржав нар нөхөн сэргээлт хийсэн болохоор одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн бөгөөд Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Долгормаагийн 2018 оны 03 сарын 10-ны өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...уг газарт нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн, эвдрэлд орсон газар байхгүй байсан тул экологи эдийн засгийн үнэлгээ, хохиролыг тооцох боломжгүй байна” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөгүй гэж үзлээ.

Шүүгдэгч  О.Б  , М.Б  нар  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч тул тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 76-42 УБҮ улсын дугаартай Nissan Condor маркийн автомашины үнэ 5000.000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч О.Б  , М.Б  нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  нар  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг мотор, 3 ширхэг чулуу бутлагч /мулдак/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт, шижилгээнд явуулсан чулууны дээж гэх 4670 гр чулууг  устгахыг шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Н    овогт О  ын Б  , Ү   овогт М  гийн Б  нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөргүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч О.Б  , М.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Б  , М.Б  нарын ашигт малтмал эрэх хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

          4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Б  , М.Б  нарт оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай. 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч О.Б  , М.Б  нарт мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Б  , М.Б  нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 76-42 УБҮ улсын дугаартай Nissan Condor маркийн автомашины үнэ 5000.000 /таван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.

            7. Шүүгдэгч  О.Б  , М.Б  нар  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч О.Б  гийн ПБ73100370, М.Б ын ПА75060211 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт  даалгасугай.

            8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг мотор, 3 ширхэг чулуу бутлагч /мулдак/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, шижилгээнд явуулсан чулууны дээж гэх 4670 гр чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

            9. Шүүгдэгч О.Б  гийн эзэмшлийн 76-42 УБҮ улсын дугаартай Nissan Condor маркийн автомашин, 42 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 25 тоот, шүүгдэгч М.Б ын 20 тооны бог мал битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

               10.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

         11. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч О.Б  , М.Б  нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.