| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/00484/И |
| Дугаар | 314/ШШ2025/00404 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 314/ШШ2025/00404
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, **********, **** дүгээр хороо, ***** гудамж, ********, **** давхар ******** тоотод байрлах “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Өвөрхангай аймгийн ****** сумын *** дугаар баг, ***** гудамж, 15тоотод оршин суух, *********гийн *********д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,295,085.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*********” ХХК-нь нэхэмжлэлдээ “...Хариуцагч Т.********* нь “*********” ХХК-тай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласны зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. Иймд зээлдэгч Т.*********гаас үндсэн зээлийн төлбөрт 3,576,411.46 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,549,542.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123,517.83 төгрөг, шимтгэл 8.114.33 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,295,085.75 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Т.********* шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие “*********”-аас нэхэмжилсэн 5,295,085.75 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч байна. Тус мөнгийг миний бие 6 сарын хугацаанд хуваан төлөх боломжтой. Эхний төлөлтийг 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн сар бүрийн 08-ний өдрөөр 882,514 төгрөгөөр төлж барагдуулна. Сарын төлөлтөө хийгээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Хариуцагч Т.********* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*********” ХХК нь хариуцагч Т.*********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,295,085.75 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.********* нь нэхэмжлэгч “*********” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 5,295,085.75 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.*********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,295,085.75 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99,671.37 төгрөгийн тавин хувь болох 49,835.68 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 49,835.68 төгрөг, хариуцагч Т.*********аас 49,835.68 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*********” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ