Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 21

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагч   Б.Оюунцэцэг 

Нарийн бичгийн дарга  Б.Батзул

Шинжээч эмч Б.Цэндхүү

Цагдаагийн байгууллагын ажилтан Д.Бат-эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч  А н овогт  Б  ын Н  д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000026 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Цэцэг суманд 1980 оны 06 сарын 22-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд  боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Их М хороололын -р байрны  тоотод  оршин суух, А н овогт Б  ын Н  .  /РД: /

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Н     нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-д заасан ”согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон“ мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хасаж хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчиж согтуугаар 2018 оны 12 сарын 12-наас 13-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт 01-28 УНД улсын дугаартай тэээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын  журам зөрчиж Булган сум дахь ХААН банкны тооцооны төвийн урд талын засмал зам дээр И.Батмөнхийн амь насыг нь хохироосон  гэмт хэрэг   үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

                 Шүүгдэгч  Б.Н  гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “2017 оны 12 дугаар сарын 12-нд би нилээд оройхон 11 цагийн үед Булган суманд орж ирээд хуучин буудаг байсан буудалд ирээд 2 давхарт гарахад караокед 3 залуу сууж байсан. Тэгээд хямдхан буудал байна уу? гэхэд бид нар таньд хямдхан буудал заагаад өгье гэхээр нь би гадаа машинд хүлээж бая гээд гарсан. Тэгээд тэр 3 гарч ирээд машинд суугаад хөдлөөд засмал замаар эргээд шороон замруу ороод явж байгаад зүүн гар талруугаа эргэтэл 2 хурд сааруулагч таарсан, өнгөрөөд явж байтал ард сууж явсан залуу наана чинь хүн гэхээр нь харсан харсан гээд зогссон. Гэтэл нөгөө хүн зогтусахаар нь намайг гаргах гэж байгаа юм байх гэж бодоод хөдөлтөл урдуур ороод ирсэн. Би тухайн үед тормос гишгэсэн боловч амжаагүй. Би машинаас буугаад тэр хүн дээр очоод та яасан бэ? гэтэл тэр хүн дуугараагүй. Тэгээд би эмч дуудаарай гээд хашгирсан. Тэр үед цагдаа нар ирсэн байсан. Цагдаа бид эмч дуудсан та тайван байх хэрэгтэй гэсэн. Гэтэл эмч ирээд тэр хүнийг нас барсан байна гэсэн. Тухайн үед би шоконд орсон байдалтай байсан. Цагдаа нар энд тэнд зогс гээд зогсоогоод зураг аваад байсан. Би 40 орчим км/цагийн хурдтай явсан. Хохирогч мөргүүлээд л унасан. Тухайн үед драйгераар 3-4 удаа үлээлгэсэн. Хэрэг болсноос хойш 1 цагийн дараа надаас цус авсан. Нарийн цаг хараагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна” гэх мэдүүлэг,                                                                                              

                Хохирогч И.Оюунбилэгийн шүүх хуралдаанд өгсөн: “Би дүүгээ өнгөрснөөс хойш сэтгэл санааны хувьд маш их хямралтай байгаа. Шүүгдэгч хохиролд нийт 14.400.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн. Дүүгээс хойш банкны зээлийн 1500.000 төгрөг, газрын 2500.000 төгрөг төлөх гэх мэтээр зардал гарч байгаа боловч би нэмж нэхэмжлэх бодолгүй байна. Одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

               Шүүгдэгч Б.Н  гийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Булган суманд нэлээн оройхон буудал хайгаад явж байгаад 2 давхар гэрэлтэй байр байхаар нь буудал асуухаар 2 давхарт гарахад 3 залуу байхаар нь хямдхан буудал байна уу гэж асуухад тэр гурав танд хямдхан буудал заагаад өгье гэж хэлсэн.Тэгээд тэр гурван залуугаар буудал заалгахаар машинтайгаа явж байгаад 2 хурд сааруулагчаар гараад цааш явж байтал замын урд талаас хар бараан өнгийн хувцастай явган хүн гарч ирж харагдсан тэгэхээр нь би хурдаа сааруулаад тормос гишгэхэд тэр хүн намайг өнгөрөөх гэж байгаа бололтой зогссон.Тэгэхээр нь би явган хүний гарц байгаагүй болохоор тэр хүн намайг хүлээж байна гэж бодоод хаазаа нэмээд явтал тэр хүн гэнэт урагшаа ухас хийгээд миний машины урдуур яах ийхийн зуургүй ороод ирсэн.Би тормос гишгэсэн боловч зогсож амжилгүй тэр хүнийг мөргөж унагаагаад зогссон. Энэ үед миний машинд сууж явсан 3 залуу айсан байх буугаад холдсон. Удалгүй цагдаа ирсэн. Цагдаа нар ирээд эмч дуудчихлаа гэсэн удалгүй эмнэлгийн машинтай эмч нар ирж машинд мөргүүлсэн хүнийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

             Хохирогч И.Оюунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Миний дүү И.Батмөнх нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Булган сумын Далт багийн нутаг ХААН банкны урд засмал зам дээр зам тээврийн осолд орж нас барсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагаас надад мэдэгдсэн би тэр даруйд нь хэрэг учрал болсон газар очиж үзсэн. Хохиролд 12.000.000 төгрөг өгсөн одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

          Гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... Би 2017 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө найз Б.Мөнх-Эрдэнэ, Б.Цагаанцоож нартай хамт Булган сумын Бүрэнхайрхан багт байрлах Содун кароекед сууж байгаад гарах гэж байтал гаднаас нэг залуу орж ирээд хямдхан буудал байна уу заагаад өгөөч гадна машинд хүлээж байя гээд гарсан.Бид гурав араас жаахан байж байгаад гарахад Land 200 маркийн хар өнгийн машинд уг залуу хүлээж байхаар нь тэр машинд суугаад хойш эргээд төв гудмаар баруун эргээд цэцэрлэгийн уулзвараар зүүн засмал замд ороод зүүн эргээд явж байтал замын урд талаас нэг хүн гараад ирсэн. Тэгэхэд Б. Мөнх-Эрдэнэ наана чинь гэж хэлэхэд тэр залуу тормос гишгээд хурдаа сааруулсан боловч уг хүн урдуур нь орж ирээд машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Цагаанцоожийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн“...2017 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө найз Мөнх-Эрдэнэ, Ганзориг нартай хамт Содун карокенд сууж байгаад гарахад Ганзориг Land-200 маркийн машинд суучихсан Мөнх-Эрдэнэ бид хоёрыг суучих гэсэн тэгээд бид гурав тэр машинд суугаад хуучин цагдаагийн байрны урд талаар баруун тийшээ чигээрээ явж байтал соёлын төвийн ардаас явган хүн гараад ирсэн тэгэхэд Мөнх-Эрдэнэ наана чинь гэж хэлэхэд тэр залуу тормос гишгээд хурдаа сааруулсан боловч уг хүн урдуур орж ирээд машинд мөргүүлсэн. Тэгээд цагдаагийн машин ирсэн удалгүй эмнэлэг дуудсан эмч ирж үзчихээд мөргүүлсэн хүнийг нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд  өгсөн “...Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны шөнө найз Цагаанцоож, Ганзориг нартай Содун кароекед сууж байгаад гарахад Ганзориг хар өнгийн Land-200 маркийн машинд суучихсан Цагаанцоож бид хоёрыг суучих гэсэн тэгээд бид гурав тэр машинд суугаад хуучин Цагдаагийн байрны урд талаар баруун тийшээ чигээрээ явж байтал замын урд талаас явган хүн гарч ирэхээр нь наана чинь хүн гэж хэлэхэд машины жолооч тормос гишгээд хурдаа сааруулсан боловч уг хүн урдуур орж ирээд машинд мөргүүлсэн. Тухайн үед шөнийн 01 цаг болж байсан. Тэгээд машин зогсохоор бид гурав машинаас буугаад зогсож байтал цагдаагийн машин бид нар дээр ирээд эмнэлэг дуудсан. Удалгүй эмч ирээд мөргүүлсэн хүнийг үзээд нас барсан...” гэх мэдүүлэг,

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 23-ны өдрийн 68 тоот шинжээчийн:

           1. И.Батмөнхийн цогцосонд хийсэн  шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан байна. И.Батмөнхийн цогцосонд хийсэн шинжилгээгээр гавлын суурь ясны хугарал, дагзны хугарал цууралт, баруун талын 1-12-р хавирганы хугарал, баруун талны хөлний шаант болон тахилзуур ясны далд хугарал, элэг  няцарсан, уушги урагдалт, гол судасны урагдалт, цус алдалт, зөөлөн эдийн зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

         2. И.Батмөнхийн цогцосонд учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар Гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал Үүнд: гавлын орой, дух, зулай, яс, чамархай, дагз ба суурь ясны хугарал  журмын 3.1.10-д зааснаар цээжний гэмтэл: үүнд цээжний хэнхэрцгийн алдагдуулсан 2 талын олон хавирганы хугарал, түүнчлэн нэг талын олон 2 ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн "эмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,

        3. И.Батмөнх нь дээрхи олон эрхтэний хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ.

        4. И.Батмөнх  нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт,

        Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 21-ний  өдрийн 151 тоот шинжээчийн:

          1. И.Батмөнхийн  цогцосноос авсан гэх  шингэн цус шинжилгээнд тэнцэнэ.                  

           2. И.Батмөнхийн  цогцосноос авсан гэх шингэн цусанд 3,8 промилли этилийн спирт илэрсэн. 

          3. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

        Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 21-ний  өдрийн 114 тоот шинжээчийн:

          1. И.Батмөнхийн  цогцосноос авсан гэх  шингэн цус шинжилгээнд тэнцэнэ.                  

           2. И.Батмөнхийн  цогцосноос авсан гэх шингэн цус нь моноклон оношлуураар О/I/ бүлгийн цус байна” гэх дүгнэлт,  

          Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 22-ны  өдрийн 155 тоот шинжээчийн:

          1. Б.Н  гийн биенээс авсан  гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ.                  

          2. Б.Н  гийн биенээс авсан  гэх шингэн  цусанд этилийн спирт илрээгүй” гэх  дүгнэлт,

          Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 22-ны  өдрийн 118 тоот шинжээчийн:

          1. Б.Н  гийн биенээс авсан  гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ.                  

          2. Б.Н  гийн биенээс авсан  гэх шингэн  цус нь моноклон оношлуураар B/III/ бүлгийн цус байна” гэх дүгнэлт,  

          Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 22-ны  өдрийн 153 тоот шинжээчийн:

          1. Б.Цагаанцоожийн  биенээс авсан  гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ.                  

          2. Б.Цагаанцоожийн  биенээс авсан  гэх шингэн  цусанд 1.9 дромилли этилийн спирт илэрсэн.

          3. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

            - гэрэл зургийн үзүүлэлтүүд

            - Согтолын зэрэг шалгасан тухай тэмдэглэл,

            - Шүүгдэгч Б.Н  гийн биеээс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тэмдэглэл,

            -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            -  Хохиролын тооцоо

            - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Н  гийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн /жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний/ улмаас хүний амь нас хохирсон бол ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг” гэж зааж өгөөд “согтуурсан үедээ үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан байна.

            2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Б.Н  гийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурлын түвшин тогтоогч багажаар шалгахад 0,96 хувийн согтолттой гарсан бөгөөд мөн өдөр шүүгдэгч Б.Н  гийн биеэс шинжилгээнд зориулж цусны дээж авч тэмдэглэл үйлдэж тогтоолоор хүргүүлсэн байх ба Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:    

           - Б.Н  гийн биенээс авсан  гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ.                  

           - Б.Н  гийн биенээс авсан  гэх шингэн  цусанд этилийн спирт илрээгүй... гэсэн байна. Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаар тушаалын хавсралтаар “жолооч согтууруулах ундаа...хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмыг баталсан байдаг.

            Уг журмын 1.6-д “гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Н  гийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй болох нь дээрх 155 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

            Шүүх хуралдаанд улсын яллагчийн саналаар шинжээч эмч Б.Цэндхүүг оролцуулсан бөгөөд шинжээч эмч Б.Цэндхүү шүүгдэгч Б.Н  гийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг химийн шинжилгээгээр тогтоож дүгнэлт гаргасан байна. Тэрээр шүүх хуралдаанд: “...Цус нь битүүмжлэл, лац, ломбогүй ирсэн. Хаана хадгалж байсан нь эргэлзээтэй байсан. Хадгалалтын горим алдагдсан, халуун орчинд хадгалсан бол уг цус бүлэгнээд шинжилгээ хийх боломжгүй болдог. Хадгалалт тээвэрлэлтээс хамаарч цусанд спирт илрэхгүй байх боломжтой... гэсэн атлаа Цусанд ямар нэгэн урвал явагдсан бол шинжилгээнд тэнцэхгүй, Б.Н  гийн цус тухайн үед шинжилгээнд тэнцээд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр этилийн спирт илрээгүй. Цусан дахь этилийн спиртийн агууламж тухайн хүний биеийн онцлогоос хамаарч янз бүр байдаг гэж тайлбарласан нь ойлгомжгүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн шинжтэй бөгөөд уг тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас шүүгдэгч Б.Н   Тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн боловч уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь эргэлзээтэй байна.

            Шүүгдэгч Б.Н  гийн согтолтын зэргийг тодорхойлсон согтуурлын түвшин тогтоох багажны заалт, химийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт хоёр эрс зөрүүтэй,  шинжээч эмч Б.Цэндхүүгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар ойлгомжгүй, өөрийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэсэн шинжтэй нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасан хуулийн зохицуулалтад нийцүүлэн шүүгдэгч Б.Н  г авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Н  д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

            Шүүхээс Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст ашиглагдаж буй ALCOTEST-7510 загварын AREM-0219 серийн дугаартай согтуурлын түвшин тогтоогч багажны үзүүлэлтийг үгүйсгээгүй болно. Учир нь: Стандарчилал, хэмжилзүйн газраас уг багажийг жилд 1 удаа баталгаажуулна гэж тайлбарласан боловч түүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг баримт нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт мөн эсэх нь тодорхойгүй, тус цагдаагийн хэлтэст ашиглагдаж буй согтуурлын түвшин тогтоогч нь эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгсэлд тооцогдоогүй болох нь 2018 оны шалган тохируулагад хамруулсан гэрчилгээгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч  Б.Н   нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хасаж хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж 2018 оны 12 сарын 12-наас 13-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт 01-28 УНД улсын дугаартай тэээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын  журам зөрчиж иргэн И.Батмөнхийн амь насыг нь хохироосон  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А н овогт Б  ын Н  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч И.Оюунбилэг нь нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй тул түүний эзэмшлийн I phone-6 маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Н  д ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

 

Шүүгдэгч Б.Н   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD-г хэргийн хамт хадгалж, хар өнгийн малгай, авто машины хуванцар, никель сетик, салимон нэртэй дархлаа сэргээх бэлдмэлийн 2 шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч А н овогт Б  ын Н  д холбогдуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

            2.Шүүгдэгч А   овогт  Б  ын Н  г тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар А н овогт Б  ын Н  гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Н  д оршин суугаа газар болон эрхэлсэн ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

           6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 177 дугаар зүйл, 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын биелэлт болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн тасагт хариуцуулсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Н  д мэдэгдсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг DVD-г хэрэгт хавсаргаж, машины эвдэрсэн эд ангиуд, хар өнгийн малгай 1 ширхэг, Салимон гэх бичвэр бүхий 2 ширхэг сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

           9. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, хэргийн улмаас шүүгдэгч Б.Н  гийн эзэмшлийн I phone-6 маркийн гар утас битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

         11. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Н  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.