| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/00477/И |
| Дугаар | 316/ШШ2025/00429 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 316/ШШ2025/00429
| 2025 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 316/ШШ2025/00429 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах, ******* банк ХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй;
Х.Б*******г эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банк Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Хар хуулар ургийн овогт Х*******ын Б******* нь /*******/ ХААН Банкны Болдтөмөр тооцооны төвөөс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цалингийн зээл авсан бөгөөд 712 хоног зээлээ төлөхгүй, зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч Х.Б******* /*******/ ХААН Банкны Болдтөмөр тооцооны төвөөс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/202350093582 тоот зээлийн гэрээ, БГХ/202350093582 барьцааны гэрээ байгуулан 3,300,000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийн цалингийн зээл аваад 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 2,354,085.82 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 757,311.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 73469.10 төгрөг буюу нийт 3,184,866.74 /гурван сая нэг зуун наян дорвон мянга найман зуун жаран зургаа зууны далан дөрөв / төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 07 сарын 07 дуусна Нийт зээлийн үлдэгдэл нь 3,184,866.74 /гурван сая нэг зуун наян дөрвөн мянга найман зуун жаран зургаа зууны далан дөрөв /төгрөг болно.
Х.Б******* нь ХААН Банкнаас зээл авах үед оршин сууж байсан Х*******, 6-р баг, зоолон хаягт оршин сууддаггүй нь Х******* аймаг дахь шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 320/11132025/01791 тоот захирамжаар баталгаажиж байна. Х.Б******* нь БТЕГ ХХК-н харъяа Монголиан транс ложистикд засварчингаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй 712 хоног хугацаа хэтэрч, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн Сэлэнгэ салбар нь Х.Б*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Х.Б******* нь ХААН банкны Болдтөмөр тооцооны төвөөс ХААН Банкны Болдтөмөр тооцооны төвөөс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ/202350093582 тоот зээлийн гэрээ, БГХ/202350093582 барьцааны гэрээ байгуулан 3,300,000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийн цалингийн зээл аваад 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 2,354,085.82 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 757,311.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 73469.10 төгрөг буюу нийт 3,184,866.74 /гурван сая нэг зуун наян дорвон мянга найман зуун жаран зургаа зууны далан дөрөв / төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч зээл авах үедээ зээл авах үед оршин сууж байсан Х*******, 6-р баг, зөөлөн гэх хаягт амьдарч байгаад хаягаа өөрчлөн, түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь Х******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 320/ШЗ2025/01791 дугаартай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудаар тогтоогдож байна.
Иймд ******* банк Сэлэнгэ салбарын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох Х.Б*******г эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар зээл авах үед оршин сууж байсан Х*******, 6-р баг, зөөлөн гэх хаягт бүртгэлтэй Хар Хуулар овогт Х*******ын Б******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Х.Б*******г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ******* банк Сэлэнгэ салбарт мэдэгдэхийг Х******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ