| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2024/06403/И |
| Дугаар | 183/шш2024/04882 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 183/шш2024/04882
024 оны 11 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2024/04882 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4.049.726,19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: -ийн нэхэмжлэлтэй хариуцагч д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4.049.726,19 төгрөгөөс өмгөөлөл хууль зүйн туслалцааны зардал 370.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3.679.726,19 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн дээрх дүнг 6 сарын хугацаатай тэнцүү төлөлт хийхээр харилцан зөвшөөрч байна. Төлөлтийн график зөрчигдсөн тохиолдолд НШШГГ-р албадан гүйцэтгүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Э.Баяндүүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: би -ийн нэхэмжлэлийн шаардлага 3.679.726,19 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 679.726,19 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 40.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Э.Баяндүүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.409.726,19 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 4.409.726,19 төгрөгөөс 370.000 төгрөгийг татгалзаж үлдэх 3.679.726 төгрөгийг хариуцагч Э.Баяндүүрэн нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 679.726,19 төгрөг төгрөгийг нэхэмжлэгч -д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Э.Баяндүүрэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг хуваан төлж барагдуулахаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн талаас хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.000 төгрөгөөс 40.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Баяндүүрэнгээс 40.000 төгрөг, төрийн сангийн орлогоос 40.000 төгрөг тус тус гаргуулж нийт 80.000 төгрөгийг нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар -ийн нэхэмжлэлтэй Э.Баяндүүрэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.409.726,19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 4.409.726,19 төгрөгөөс 370.000 төгрөгийг татгалзаж үлдэх 3.679.726 төгрөгийг хариуцагч Э.Баяндүүрэн нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 679.726,19 төгрөг төгрөгийг нэхэмжлэгч -д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.000 төгрөгөөс 40.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Баяндүүрэнгээс 40.000 төгрөг, төрийн сангийн орлогоос 40.000 төгрөг тус тус гаргуулж нийт 80.000 төгрөгийг нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ