Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 314/ШШ2025/00351

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч “*********” ХК-ийн Өвөрхангай салбарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дүгээр багийн *** дугаар гудамжны **** тоотод оршин суух, ********* *********, *********ийн ********* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11,261,262.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ********* ХК -ийн Өвөрхангай салбарын захирал ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...*********ны хариуцагч Г.*********, Н.********* нар 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр *********тай ЗГ/6005131068 дугаарт зээлийн гэрээ байгуулан 8,750,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар зээлэн авсан болно. Хариуцагч Г.********* болон Н.********* нар нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ/6005131068  дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,565,880.61 төгрөг, зээлийн хүү 683,495.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,886.66 төгрөг, нийт 11,261,262.66 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 195,130.20 төгрөгийг Г.*********, Н.********* нараас гаргуулж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч Н.********* шүүхэд гаргасан тайлбартаа “...*********ны нэхэмжилсэн 11,261,262.66 төгрөгийг тэтгэврийн зээлийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 1 жил 6 сарын хугацаанд төлж барагдуулна. Сар бүрийн 3-нд төлөх боломжтой тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч  “*********” ХК-ийн Өвөрхангай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие Г.*********т холбогдуулж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Г.********* нь нас барсан тул хамтран зээлдэгч Н.********* нь сар бүрийн 3-нд 1 жил 6 сарын хугацаанд төлнө гэсэн тайлбарт татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч  “*********” ХК нь хариуцагч Г.*********, Н.********* нараас зээлийн гэрээний үүрэгт 11,261,262.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Хариуцагч Г.*********, Н.********* нар нь хамтран *********ны Өвөрхангай салбараас 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ6005131068 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,750,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг авсан бөгөөд хариуцагч Г.********* нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болох нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн CVL2526000001000747 дугаартай “********* регистрийн дугаартай Мижид овгийн ********* ********* нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан” гэсэн нас барсны бүртгэлийн лавлагаа ЗГ6005131068 дугаартай зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.********* нь “*********” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 11,261,262.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь хариуцагч Г.*********аас 11,261,262.66 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Н.*********ын гаргасан тайлбарыг зөвшөөрч тайлбараа ирүүлсэн тул шүүх хариуцагч Н.*********ын гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэсэн болно.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*********” ХК-ийн хариуцагч Н.*********аас зээлийн гэрээний үүрэгт 11,261,262.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,130 төгрөгийн тавин хувь болох 97,565 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 97,565 төгрөг, хариуцагч Н.*********аас 97,565 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*********” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ