Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 316/ШШ2025/00430

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах, Хаан банк ХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй;

Б.С*******г эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хаан банк Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Х Б******* ургийн овогт Б*******ийн С******* нь ******* Хаан банк-ны ******* тооцооны төвөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр онлайн цалингийн зээл авсан бөгөөд 171 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтэрч, зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Зээлдэгч Б*******ийн С******* нь ******* Хаан банк-ны ******* тооцооны төвөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/54421357 тоот онлайн зээлийн гэрээ, БГХ/54421357 тоот онлайн барьцааны гэрээ байгуулан 8,775,623.12 төгрөгийн цалингийн зээл аваад 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 6,580,808.51 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 720,781.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,978.67 төгрөг, нийт 7,322,568.65 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нийт 7,322,568.65 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болно. Б.С******* нь Хаан банк-аас зээл авах үед оршин сууж байсан ******* аймгийн С******* сум 3 дугаар баг, 3 дугаар байр, тоот хаягт амьдардаггүй нь 306/ШЗ2025/00420 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажсан, бүртгэлтэй 98801378 дугаарын орох ярианы эрх хаагдсан, зээл авах үеийн байдлаар Элст ухаа ХХК-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 171 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хаан банк ХК-ийн Сэлэнгэ салбар нь Б.С*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: БС******* нь ******* Хаан банк-ны ******* тооцооны төвөөс 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/54421357 тоот онлайн зээлийн гэрээ, БГХ/54421357 тоот онлайн барьцааны гэрээ байгуулан 8,775,623.12 төгрөгийн цалингийн зээл аваад 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 6,580,808.51 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 720,781.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,978.67 төгрөг, нийт 7,322,568.65 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч зээл авах үедээ зээл авах үедээ ******* аймгийн С******* сум 3 дугаар баг, 3 дугаар байр, тоот хаягт амьдарч байсан хаягаа өөрчлөн, түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь ******* аймаг дахь сум дундын анхан шатны 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 306/ШЗ2025/00420 дугаартай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Хаан банк Сэлэнгэ салбарын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох Б.С*******г эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.1, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн С******* сум 3 дугаар баг, 3 дугаар байр, тоот гэх хаягт бүртгэлтэй Х б******* овогт Б*******ийн С******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.С*******г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Хаан банк Сэлэнгэ салбарт мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ