Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 158/ШШ2026/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “******* *******” ХХКомпани,

            Хариуцагч: Булган аймгийн *******-******* сумын Засаг дарга

Хариуцагч: Булган аймгийн *******-******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарын хоорондын “******* *******” ХХК-ийн Булган аймгийн *******-******* сумын “Тахилт” нэртэй газарт орших ХҮ-022286 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, 122.03 гектар талбайд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 дугаартай шийдвэр, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгох, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Засаг даргад даалгах” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “******* *******” ХХКомпанийн захирал Ц.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Энхтайван, хариуцагч Булган аймгийн *******-******* сумын Засаг дарга Ж.*******, түүний өмгөөлөгч Ч., хариуцагч Булган аймгийн *******-******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “******* *******” ХХКомпани нь Булган аймгийн *******-******* сумын Засаг даргад холбогдуулан “******* *******” ХХК-ийн Булган аймгийн *******-******* сумын “Тахилт” нэртэй газарт орших ХҮ-022286 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, 122.03 гектар талбайд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан *******-******* сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас дээрх нэхэмжлэлийн шаардлагаа *******-******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Тус сумын ИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолыг хүчингүй болгох” гэж нэмэгдүүлсэн. 
  3. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий 10 дугаартай тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Тахилт орчмын газраас “******* дизайн” ХХКомпанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 122.03 гектар талбайтай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” гэх агуулгаар тодорхойлов.
  4. Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл:
    1. Тус компани нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ба тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан үүргийн дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж сумын Засаг даргаар батлуулахаар хүргүүлсэн боловч Засаг дарга үндэслэлгүйгээр татгалзсан учир Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхийг Сумын Засаг даргад даалгах нь зүйтэй”,
    2. “Булган аймгийн *******-******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болохгүй” гэж тодорхойлсон. 
  5. Хариуцагч *******-******* сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
    1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-нд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулахад нутгийн иргэд “Тахилт” орчмын иргэд төлөвлөгөөг эсэргүүцсэн,
    2. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр тухайн газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан,
    3. Сумын Засаг дарга нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлдэг этгээд бөгөөд уг шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй тул “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлах боломжгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
  6. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл:
    1.  “Тахилт” орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэл шаардлагыг тодорхойлоогүй, Засаг даргаас өргөн мэдүүлээгүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлэн тогтоол гаргасан,
    2. Уг тогтоолыг гаргахдаа тухайн газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд болох манайд мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй хууль бус захиргааны акт тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
  7. Хариуцагч *******-******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэлийн дээрх шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг ирүүлсэн байна. Үүнд:
    1. “Тээл” багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан санал, тухайн “Тахилт” орчмын нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлах үндэслэлээр ИТХурлын Төлөөлөгчдийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн,
    2. Уг асуудлыг хэлэлцүүлэхээс өмнө тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн 100 хувийн саналаар дэмжсэн тул хуралдаанаар хэлэлцүүлсэн,
    3. Сумын ИТХурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй” гэжээ.

Шүүх хуралдаанд:

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* тайлбартаа: “Манай “******* дизайн” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолд хамаарсан Булган аймгийн *******-******* сумын нутагт хамаарах “Тахилт” нэртэй 122,03 гектар талбайд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр СШ-64-5 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, ашигт малтмалын хайгуулын XV-022286 тоот тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3-т тус тус зааснаар болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулж. батлуулахаар Булган аймгийн *******-******* сумын Засаг даргад зохих ёсоор хүсэлт гаргаж, төлөвлөгөөг хавсарган хүргүүлсэн болно. Гэвч Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Булган аймгийн *******-******* сумын Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэгч П.Итгэлбаяр нь 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 01/201 тоот албан бичгээр “Танай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь “Орон нутгийн тусгай хамгаалалт”-д орсон тул байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй болсныг мэдэгдэж байна” хэмээн “******* дизайн” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас үндэслэлгүйгээр татгалзсан байна. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Булган аймгийн Засаг даргад гомдол гаргахад 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/1017 тоот албан бичгээр хариу өгснийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан болно. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй холбоотой асуудлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай нарийвчилсан хуулиар зохицуулдаг бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Байгаль орчныг менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” хэмээн заасан байна. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ыг байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, батлахдаа баримтална. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тус журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол түүнийг хүлээн авч хянах, батлахаас татгалзах үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд түүнийг хүлээн авч хянах, батлахаас татгалзах үндэслэлтэй. Харин тус журамд заасан шаардлагыг хангасан тохиолдолд төлөвлөгөөг хүлээн авч хянах, батлах үндэслэлтэй бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болохгүй юм. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт заасан “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах” бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” журмыг баталсан байна. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах болон авсан талаар манай компанид огт мэдэгдээгүй болно. Тус журмын 3.3 дугаар зүйлд орон нутгийн хамгаалалтад авсан газар нутагт хэрэгжүүлж болох дэглэмийг заасан байх бөгөөд 5 дахь хэсэгт “судалгаа шинжилгээний ажил явуулах, сонгосон талбайд ашигт малтмалын хайгуул хийх” хэмээн заасан байна. Ийнхүү тусгай хамгаалалтад авсан газар нутагт ашигт малтмалын хайгуул хийх боломжтой байх төдийгүй байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-д заасан үндэслэл бий болоогүй байна. “******* дизайн” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулахад саналаа өгөхгүй, түүнийг батлахаас татгалзаж, эс үйлдэхүй гаргах нь “******* дизайн” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, тэр дундаа мөн зүйлийн 21.1.1-т заасан "хайгуулын талбайн хилийн дотор ашигт малтмал эрэх, хайх" үндсэн эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд халдсан буюу хохироосон зүйл болохыг тодруулж тэмдэглэх нь зүйтэй. Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/03 дугаартай албан бичгээр Булган аймгийн *******-******* Сумын Засаг дарга Л.Лхагва- Очирт хандахдаа Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй' гэж заасныг болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь АМтХ-ийн 21.1.1, 21.1.3, 21.1.4-д зааснаар хайгуулын талбайн хилийн дотор ашигт малтмал эрэх, хайх, хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор бүхэлд нь эсхүл хэсэгчлэн буцаан өгөх, тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах, шаардлагатай түр барилга байгууламж барих, хайгуулын талбайд нэвтрэн орохын тулд хайгуулын талбайн гаднах газар нутгаар дамжин өнгөрөх, бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх эрхтэй юм. Мөн “******* дизайн” ХХК нь Булган аймгийн *******-******* сумын “Тахилт” нэртэй газар ХҮ-022286 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэнээс хойш жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөр төлж байгаа бөгөөд Засаг даргын байгаль орчны төлөвлөгөөг хянан батлахгүй эс үйлдэхүйгээс болж хайгуулын ажлаа хийж чадахгүй, маш их хэмжээний зардал гаргаж байна. Ийнхүү Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын баталсан бодлого, шийдвэрийн дагуу эрх бүхий байгууллага болох Ашиг малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлөө авсан ч үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа нь харамсалтай, хохиролтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “******* *******” ХХК-ийн Булган аймгийн *******-******* сумын “Тахилт” нэртэй газарт орших ХҮ-022286 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, 122.03 гектар талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Булган аймгийн *******-******* сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
  2.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* тайлбартаа: “Булган аймгийн *******-******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” тогтоолыг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Яагаад вэ? гэхээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахтай холбоотой *******-******* сумын Засаг даргад удаа дараа хүсэлтүүд гаргаж байсан. Тэр үед *******-******* сумын Засаг даргаас үндэслэлгүйгээр менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байсан. Хамгийн сүүлд 2025 оны 05 дугаар сард хандахад Засаг даргаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн газрыг орон нутгийн хамгаалалтад авсан учир би төлөвлөгөөг батлах боломжгүй байна гэсэн хариуг авсан. Үүнтэй холбогдуулаад иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлэхгүй байна. Сая гомдлын хариуг яагаад ирүүлэхгүй байгаа юм бэ? гэхэд мэйл хаягаар явуулсан. Ямар хариу ирүүлсэн бэ? гэхээр танай гомдлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээс татгалзлаа гэсэн байсан. Ийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хэсэг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл явуулсан талбайд давуу эрхтэйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхийг эдэлдэг. Сумаас орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар манайх хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхээ эдэлж чадахгүй байгаа учраас Хурлын тогтоолыг хүчингүй болгуулъя. Мөн энэ тогтоолыг гаргахдаа манай байгууллагад огт мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа огт хийгдээгүй” гэв.
  3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Энхтайван тайлбартаа: “Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага 10 дугаар тогтоолын хавсралт давхцаж байгаа эсэхтэй холбоотой. *******-******* сумын Засаг даргын зүгээс энэ газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журмын 4.3-д заасан саналыг өгөөгүй, уг санал өгөөгүй учраас шаардлагыг хангасан байдлаар саналыг өгөөгүй байна гэж харж байгаа. Тэгэхээр энэнтэй холбоотой баримтуудыг шүүхээс шаардахад ирээгүй учраас нэхэмжлэлийн энэ хэсэг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэдэгдэл, сонсох ажиллагааг гүйцэтгээгүй гэдгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс хүлээн зөвшөөрсөн. Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийхгүй байх үндэслэлд хамаарахгүй байна гэж үзэж байна. Сонсох ажиллагааг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагааг хийхээр заасан. Тэгэхээр заавал сонсох ажиллагаа хийх ёстой. Гэхдээ хийгээгүй байна гэдэг нь тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчим буюу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэмээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох зарчим хуулийн журамласан нөхцөлд зөрчигдсөн байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хөндөгдөж байна гэдэг үндэслэл байна. Үүнтэй холбоотой Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн зөвшөөрөл олгочихсон хүрээндээ ашиглах эрхтэй. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.1, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын хөтөлбөр аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй байдаг. Гэтэл өнөөдөр тусгай хамгаалалтад авснаараа онцгой эрхийнхээ дагуу авах эрхийг нь хязгаарласан буюу заавал онцгой эдийн засгийн ач холбогдолтой ийм баялаг илэрсэн тохиолдолд зөвхөн ашиглалт болох ийм хязгаарлалт орж ирж байгаа нь нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчиж байна. Тусгай хамгаалалтад авсан үндэслэл, шаардлага тодорхойгүй, шалгуур болон зорилгыг тодорхойлоогүй ангиллыг мөн тодорхойлж чадахгүй байна. Хариуцагч энэ баримтаа гаргаж ирэхгүй байна. 2020 онд төлөвлөгөөнд авагдсан гэж байгаа боловч 2024 онд ямар болох юм гэдэг талаарх дүгнэлтийг хийгээгүй. Өөрөөр хэлбэл яг тухайн цаг хугацаандаа шалгуур, зорилго, ангиллыг тодорхойлоогүй. Үндсэндээ хайгуулын талбайг тусгай хамгаалалтад авснаар ямар үр дагавар үүсэх юм гэдгийг нь тогтоогоогүй. Тусгай хамгаалалтад авсан хэдий ч нэхэмжлэгч компанид мэдэгдээгүй буюу гомдол гаргах эрхийг нь хангаагүй ийм нөхцөл байдалтай. Ингээд үзэхэд Засаг даргаас саналыг журмын дагуу бичгээр гаргаагүй нь журмыг зөрчиж байгааг мэдэгдэх, сонсох ажлыг гүйцэтгээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчиж байгаа. Тусгай хамгаалалтад авсан үндэслэл, шаардлага тодорхойгүй буюу холбогдох журмыг зөрчиж байгаа хууль зүйн үндэслэлээс тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай журам, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудыг зөрчиж байна. Ашиглалтаас тусгай зөвшөөрөлтэй талбайг тусгай хамгаалалтад авсан нөхцөл байдлыг зөвтгөх үндэслэл болохгүй. Хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж хариу өгөөгүйтэй холбоотой асуудал дээр хөөн хэлэлцэх хугацааны тухай хуулийг дүгнэх боломжгүй. Захиргааны байгууллага шийдвэр гаргах, түүнийгээ мэдэгдэх үүрэгтэй. Уг үүргийг хэрэгжүүлж нотлоогүй байна гэж үзэж байгаа юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь хууль бус учраас хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үүсэж байна гэж үзэж байна. Булган аймгийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага дээр өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлээр нь тайлбарлах хүсэлтэй байгаад байна. Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага дээр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Булган аймгийн *******-Хөндөр сумын Засаг даргад даалгах тухай гэж хийчихсэн байдаг. Тайлбарлахдаа нэхэмжлэлийн 4 дүгээр нүүрэн дээр 2 дахь хэсэг дээр нь Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хүсэх тухай гэж дүгнэж бичсэн. Энэ дээрээс юу хэлэх гээд байна гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүйд Засаг даргын энэ үргэлжилсэн шинжтэй үйлдлүүд хамаарч байгаа. Татгалзсан шийдвэр байгаа ч цаанаа үргэлжилсэн шинжтэй эс үйлдэхүй байгааг шүүх хууль зүйн хувьд анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Уг үргэлжилсэн эс үйлдэхүүнүүд нь болвол тогтмол нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нөхцөл байдал байна. Маргаан бүхий эс үйлдэхүй нэхэмжлэгчээс нэхэмжилсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх л ийм л үр дагавар үүсгээд байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр эсвэл гарахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд гэдэг агуулгаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-ийг үндэслээд даалгах болон нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Анхаарах ёстой зүйл нь маргааны шаардлага хангаагүйдээ буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд шаардлага гаргаж боловсруулагдаагүйтэй холбоотой зүйл огт байхгүй. Зөвхөн тусгай хамгаалалтад авсны улмаас батлах боломжгүй байна гэдэг зүйл яриад явж байгаа. Мөн төлөвлөгөө батлах хүсэлтүүдийг удаа дараа өгч байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Өгч байсан болоод захиргааны байгууллагаас холбогдох хариунуудыг гаргаж байсан болох нь тогтоогдож байгаа. Тэгэхээр шүүх энэ дээр анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдээр тайлбар хэлье. Батлах үүрэгтэй л байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1 38.1.3 38.2-т зааснаар болвол нэг талаас хуулийн этгээд боловсруулж хүргүүлэх, Засаг даргаар батлуулах, засаг дарга 10 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид хариу хүргүүлэх ийм үүрэгтэй байгаа. Энэ хүрээнд орон нутгийг тусгай хамгаалалтад авах тухай журмын 3.3.5-аар болбол сонгосон талбайд ашигт малтмалын хайгуул хийх эрхийг нээгээд өгчихсөн байгаа. Асуулт хариулт дээр өмгөөлөгчийн зүгээс би асуусан. Тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол дээр тусгайлаад хайгуулын ажил хийхийг тохирсон зүйл байна уу гэхэд байхгүй тухай мэдэгдсэн. Тэгэхээр хайгуулын ажлыг хийх бүрэн боломжтой байгаад байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар Засгийн газрын бүрэн эрх нь улсын тусгай хамгаалалтаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрх хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болгосон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэж заасан. Маргааны үйл баримтаар 2018 онд маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайг сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тогтоосон. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6.3-д холбогдох шаардлагуудыг тавиад тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газрыг тусгай зөвшөөрөл олгогдохгүй байх эрх зүйн үндэслэл байгаа. Ингээд дүгнээд бодоход иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгогдох талбайгаар сонгогдохоос өмнө хуулийн процессуудаа хийгээд тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээндээ авсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.3-д зааснаар тухайн талбай дээр чинь анхнаасаа хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй ийм нөхцөл байдал байсан гэдгийг бас анхаарч үзэх шаардлагатай байгаад байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалт буюу 9.1.3, 9.1.11, 17.3-д заасныг үндэслээд Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбилцлыг төрөөс тогтоож баталсан бөгөөд энэ талаар тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэлд мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрлөөр олгох ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан. Ингээд “******* дизайн” компани шалгарсан байдаг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар аймаг болон сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртэй зохион байгуулах үүрэгтэй. Мөн дурдсан байдлаар нэгэнтээ Засгийн газар шийдвэрлэчихсэн учраас уг шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үүрэг нь Засаг даргад байгаа юм. Сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах, хянах үүрэг байгаа. Аймгийн Засаг даргаас 2 удаагийн албан бичиг болон Ашигт малтмал, газрын тосны газраас 2 удаагийн албан бичгээр гэрээ байгуулах болон менежментийн төлөвлөгөөг батлах ёстой тухай дүгнэсэн. Аймгийн Засаг дарга хамгийн сүүлд 2025 оны 6 дугаар сард Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай мэдэгдэж байсан байна. Өмнө нь шүүхийн маргаан үүссэн тухай дурдагдаад байгаа. Үүн дээр шүүхийн дүгнэлтээс харж үзэхэд тайлангаа бичгээр өгөөгүй байна гэдэг асуудлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэлийн бүртгэлүүд дээр бүртгэл нь гараагүй буюу ******* захирал надад анх ирж хэлж байхдаа тухайн үедээ зүгээр бичгээр өгчхөөд явсан ч бүртгээгүй байсан ийм нөхцөл байдал байсан байдаг. Ингээд үзэхэд татгалзах үндэслэл огт байгаагүй байна. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 3.3 зэргээс татгалзах үндэслэл буюу шаардлага хангаагүй байх юм бол татгалзах үндэслэл байгаад байгаа. Гэтэл шаардлага хангасан нөхцөл байдал нь тогтоогдоод явж байгаа. Энэ маргаан дээр шаардлага хангасан гэж үзнэ. Тусгай хамгаалалтад авсан хайгуулын ажил хийхийг хориглолоо гээд тухайлбал, хэд хэдэн удаа ярьчихсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн эрх зөрчигдөж хохирч байгаа тухай үндэслэл гаргадаг. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх хайх, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.6-д хайгуулын ажил явуулах зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, түр шаардлагатай барилга байгууламж барих гэдэг агуулгаар эрхийг заасан. Зөвшөөрлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д тухайн зөвшөөрлийнхөө хэмжээнд зөвшөөрлөөр ашиглах эрхийг, зөвшөөрөл гэж юу вэ гэдгийг 1.1, 1.4 дүгээр зүйлд заасан. Ингээд үзвэл тусгай хамгаалалтад авахаас өмнө нэхэмжлэгч “******* дизайн” ХХК Ашигт малтмалын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд заасан хайгуулын талбайгаа ашиглах эрх нь бүрэн олгогдсон байсан. Тийм учраас захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлгүй байна. Төлбөр зарлагын тухайд хохироод явж байгаа гэдэг тухай яригддаг. Сонгон шалгаруулалтын заалт анх 2,100,000 төгрөгийн төлбөр төлж байсан боловч 3 жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр, өмнө нь шүүхийн маргаан, өнөөдөр шүүхийн маргаан явж байна гэдэг байдлаар өмгөөлөгчийн зардал төлсөн, нааш цаашаа ирж очих зардлууд гээд 50 орчим сая төгрөгийн зардал гарч байна гэдэг тухай шүүх тэмдэглэлд дурдах нь зүйтэй байна. Булган аймгийн *******-******* сумын нутаг дэвсгэр “Тахилт” орчмын 122 га талбайд орох хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой. 2025 онд хийгдэх талбайн зураглал, эрлийн маршрут, сорьц сорьцлол, геофизикийн соронзон судалгаа, суурь боловсруулах гэсэн ажлууд нь огт газрын гадаргын хөрснөөс доошоо хөрс хөндөхгүй ийм ажлууд байдаг. Энэ ажлуудыг эцэстээ батлаагүй байдаг. Менежментийн төлөвлөгөө дуусгаснаар анх 1941 оноос Зөвлөлт Холбоот Улсын иргэдийн тус судалгааг хийгээд 1959-1960, 1971 1974-1977, 1979 он онуудад судалгаануудад хийгдэж байсан. 1981, 1982 онууд, геофизик болон гидрогеологи судалгаанууд 1969-1976 онуудад сэдэвчилсэн судалгаа 2006, 2010, 2013 онуудад өөрчлөлтүүд. 2011 онд Батрон гэдэг эрдэмтэн нэгийг харьцах нь 5 мянган масштабтай зураг хийгээд “Тахилтын” мөнгөний ордын илрэлд хамаарах бөгөөд улмаар 6,7 тонн баялгийг илрүүлсэн. Хайгуулын ажил эрсдэлдэж уг байдлаар нөөц батлагдвал гэдэг байдлаар өмгөөлөгчийн зүгээс жижиг судалгаа хийж үзвэл 1кг мөнгөний ханш нь 2700 ам.доллар, улмаар 18 сая долларын металл буюу 63,3 тэрбум төгрөгийн металл байж болох юм аа гэдэг дүгнэлт байгаа. Гэхдээ хайгуулын ажлын үр дүнг яаж ч хэрэгжиж болно. Мөн судлаад үзэхээр Засаг даргын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын тайлбар үндэслэлтэй. *******-******* сумын тухайд эдийн засгийн ихэнх хувийг мал аж ахуй, газар тариалан эзэлдэг. Гэхдээ бусад сумтай харьцуулахад ажлын байр нь бага, бусад сумын төсвөөс бага байгаа нөхцөл байдал харагдаж байсан. Тухайн орон нутагт төсөл хэрэгжсэнээрээ ажлын байр нэмэгдэх, дэд бүтэц сайжрах, зам, цахилгаан, интернэт холбоо, жижиг бизнес хөгжих, нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэг хүлээх, хамгийн чухал нь орон нутгийн төсөв нэмэгдэх. газрын төлбөр, орон нутгийн бусад татвар хураамж, цалингаар дамжин орлого олох олон зүйлс байдаг. Хэрэв зөв зохион байгуулахгүй бол байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, улмаар малчид, иргэд эсэргүүцэх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ бид хайгуулын ажлын тухай л ярьж байгаа. Ийм нөхцөл байдлыг бас анхаараад үзээсэй, гэхдээ нөөцөө батлуулаад ингээд цааш явахад орон нутагт ач холбогдолтой нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзээсэй гэдэг хүсэлтэй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
  4. Хариуцагч *******-******* сумын Засаг дарга Ж.******* тайлбартаа: “Тусгай хамгаалалтад авах “Тахилт” нэршилтэй газрын талаар 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Тахилт” орчмын 56 иргэнтэй уулзаж хайгуулын тусгай зөвшөөрлийг дэмжихгүй гэдэг байдлаар 100 хувийн саналаар дэмжсэн байдаг. Засаг даргынхаа бүрэн эрхийн хүрээнд 2019 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан явж байдаг. Энэ асуудлын хүрээнд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж хэлэлцүүлээд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олонхын шийдвэр гаргаж орон нутгийн тусгай хамгаалалтад авсан зөвшөөрлийг ирүүлсэн байдаг. Бичигтэй холбогдуулаад хайгуулын газрыг менежментийн төлөвлөгөөг батлах шаардлагагүй. Менежментийн төлөвлөгөө ирүүлсэн гээд байгаа. 2025 онд албан бичиг ирсэн боловч төлөвлөгөө нь ирээгүй байгаа” гэв.
  5. Хариуцагч *******-******* сумын ИТХурлын дарга Б.******* тайлбартаа: “******* дизайн” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зөвлөлийн 6 дугаар хуралдаанаа зарлан хуралдуулсан. Тухайн Хурлаар сумын Засаг дарга оролцож *******-******* сумын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зарим газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээт газарт авахаар санал оруулж ирсэн. Зөвлөлийн гишүүд дэмжиж хуралдаанаар оруулахаар болсон. Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд энэ асуудлыг өргөн барьсан байгаа. Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд заагдсан ажлаа хэрэгжүүлэх гэж Хуралд энэ асуудлыг өргөн барьсан байдаг. Хуралдаанаар оролцсон бүх гишүүдийн 100 хувийн саналаар тусгай хамгаалалтад авагдсан байдаг. Тухайн хуралдаанаар ганцхан “Тахилт” гэх газрын аваагүй. Дахиад 2-3 газрыг тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалтад авсан тухай тогтоолыг Ашигт малтмалын газар луу албан бичгээр хүргүүлсэн байгаа. Ашигт малтмалын ерөнхий газраас бичиг ирэхдээ кадастрын зурагт орсон болно гэж бичиг ирсэн. Хэрэв “Тахилт” гэх газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авъя гэдэг саналыг Ашигт малтмалын ерөнхий газар хүлээн авч, тус газарт “******* дизайн” ХХК-ийн хайгуулын газрыг бүрэн хэмжээнд оруулж баталсан байдаг. 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “******* дизайн” ХХК манай хуралд гомдол гаргасан байдаг. Тухайн гомдлыг зөвлөлийн гишүүдээр хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гомдлыг хэлэлцэхээр оруулсан. Хэлэлцэх асуудал батлах явцад энэ “”Цаатан дизайнт” ХХК-ийн гомдлыг хэлэлцэх боломжгүй гэж төлөөлөгчдийн олонхын саналаар хасагдсан. Энэ гомдолтой холбогдуулаад 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “******* дизайн” ХХК-д хариу бичгийг хүргүүлсэн байдаг. “******* дизайн” ХХК 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан шийдвэрийг онлайнаас мэдэх боломжтой. Тийм ч учраас энэ гомдлыг гаргасан байх. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан тогтоол шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн. Энэ нь хуульд нийцээгүй байна. Хурлаас гарсан шийдвэр хууль зөрчсөн шийдвэр биш гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
  6. Хариуцагч Засаг даргын өмгөөлөгч Ч. тайлбартаа: “2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хүчингүй болгуулъя гэсэн нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 2024 онд “******* дизайн” компани байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар албан тоот ирүүлсэн байдаг. Хэргийн материалд 2 өөр төрлийн төлөвлөгөө өгсөн байдаг. 2023 оны төлөвлөгөө 2024 онд хянагдах асуудал яригдаад байгаа юм уу, эсвэл 2024 оны төлөвлөгөөг 2025 онд хянуулах гээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тухайн ирүүлээд байгаа төлөвлөгөө нь хууль дүрэмд нийцээгүй дахин боловсруулалт хийх шаардлагатай байна гэж явуулсан боловч “******* дизайн” ХХК дахин боловсруулалт хийгдээгүй асуудал байна. Энэ ирсэн төлөвлөгөө дээр нь саналгүй байна гэсэн болохоос боловсруулсан төлөвлөгөө нь хуульд нийцнэ баталгаажуулах ёстой гэж хэлээгүй байдаг. Баталгаажуулах ёстой юу, үгүй юу гэдгийг мэргэжлийн байгууллага хянах ёстой байдаг. Мэргэжлийн байгууллагын санал ирээгүй эсвэл татгалзсан саналтай байж байхад эрх бүхий албан тушаалтанд тухай менежментийн төлөвлөгөөг батлах эрх байхгүй. Эс үйлдэхүй хийгээд байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас журамд нийсэн байна гэдэг хариу ирээгүй. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр менежментийн төлөвлөгөө ирээгүй байдаг. Тухайн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийсэн. Энэ асуудал нь “Тахилт” орчмын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал яригддаг учраас орон нутгийн байгууллага мэргэжлийн байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авах шаардлагатай иргэдийн саналыг авах нь зүйтэй юм байна гэж шийдвэрлэсний үндсэн дээр Засаг дарга “Тахилт” орчмын газрын 57 иргэнтэй 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэг хийх нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ хэлэлцүүлэг хийхэд “******* дизайн” ХХК-ийг урьсан боловч оролцоогүй. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24/09 дугаартай “******* дизайн” ХХК-аас Засаг даргад холбогдуулж ирүүлсэн албан бичгийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээж аваад 12 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцүүлэг хийсэн. Албан бичгийг хүлээж авахдаа “******* дизайн” ХХК-д хэлэлцүүлэг хийх талаар хэлсэн. Гэтэл Цаатан дизайн ХХК энэ хэлэлцүүлэгт оролцоогүй. Зөвхөн албан бичиг өгчхөөд явчихдаг. Албан бичиг дээр ямар дугаартай төлөвлөгөөг хянуулах гээд байгаа юм уу батлуулах гээд байгаа юм уу гэдэг дээр тодруулга байдаггүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шууд батлаад явах боломжгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Засаг дарга асуудал оруулах эрхтэй байгаа. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Зөвлөлийн хурлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудал оруулж 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар орон нутгийн тусгай хэрэгцээт газарт авсан. Энэ шийдвэрийг “******* дизайн” ХХК мэдэж байсан. Үүнтэй холбоотой уулзалт хийж байсан. Хуралдаан хууль ёсны дагуу шийдвэр гарсан. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 10 дугаартай тогтоол гарч тусгай хэрэгцээт газарт авсан байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд болон Ашигт малтмалын тухай хуульд орон нутгийн тусгай хэрэгцээт газрыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж батлах боломжтой гэж зохицуулсан байгаа. Тухайн шийдвэрийг хянуулахаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Уул уурхайн кадастрын газарт албан бичиг явуулсан. Тухайн газраас нэгдсэн санд бүртгэлээ гэсэн хариу ирсэн. Бүртгэл хийгдэж ирсний дараа 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Засаг дарга тухайн хариуг хүргүүлсэн. Орон нутгийн тусгай хэрэгцээт газар авсан байхад төлөвлөгөө баталж шийдвэрлэж өгөөч гэдэг албан бичгийг хүлээж авч шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Энэ талаар 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/201 дугаартай албан бичгээр баталгаажуулах боломжгүй Уул уурхайн кадастрын нэгдсэн санд бүртгэгдсэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэр гарсан гэдэг байдлаар боломжгүй шийдвэрийг гаргасан. Энэ тогтоолыг гаргасны дагуу Булган аймгийн Засаг даргад гомдол гаргасан байдаг. Аймгийн засаг дарга тухайн төлөвлөгөөг батлах эсэхийг судалж Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлж ажиллаарай гэсэн албан бичгийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өгсөн болохоос биш тухайн төлөвлөгөөг батал гэж хэлээгүй. ... Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсний дараа Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцагчаар татдаг. 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэлийг гаргадаг. Тогтоолыг сумын иргэдийн төлөөлөгч нар хууль ёсныхоо дагуу 100%-ийн саналыг дэмжиж олонхын саналаар тогтоолыг баталж шийдвэрлэсэн байна. Тогтоол батлахад аливаа нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал байхгүй. Энэ тогтоолыг баталгаажуулах эсэх асуудал дээр нээлттэй хэлэлцүүлэг явсан нь сонсох ажиллагаа явуулсан байх боломжтой гэж үзэж байгаа. Тухайн хэлэлцэх асуудлыг шийдвэрлэхэд аль нэгэн төлөөлөгч энэ асуудлыг хууль зөрчсөн эсвэл саналыг нууцаар юм уу илээр явуулах тухай асуудал яригдаагүй хуралдаан зохион байгуулах дотоод журмынхаа дагуу зохион байгуулсан. Тийм учраас 10 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй үндэслэл нь хууль бус процессын тухай хуульд заасныхаа дагуу гомдлын шаардлага гаргах шаардлагуудынхаа хөөн хэлэлцэх хугацаануудыг дуусгасан. 2024 оны байгаль орчин хамгаалах төлөвлөгөөг баталснаараа өнөөдөр 2025-2026 оны ******* дизайн ХХК-ийн төлөвлөгөө батлах, үгүй юу гэдэг асуудал дээр өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа нөхцөл байдал огт тогтоогдохгүй байна. 2023 онд өгөөд манайх ингээд 2 жилийн хугацаанд төлөвлөгөөгөө батлуулаагүй учраас хайгуулын үйл ажиллагаа 50 сая төгрөгөөр хохироод байна гэж байгаа боловч энэ талаар хохирсон хохиролтой холбоотой гомдол, хэргийн материалд нотлох баримтууд байдаггүй. Ашигт малтмалын тухай хуульд ганцхан зохицуулалт байдаг. Орон нутгийн тусгай хамгаалалтад болбол авах боломжтой гээд хуульчилсан. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байгаа. Хэрвээ давхцаад тусгай хэрэгцээнд авсан байгаа юм бол өөрийн хохирлоо тодорхойлоод холбогдох байгууллагаас нэхэмжлээд авчих боломжтой. Хайгуулын үйл ажиллагаа явуулах уу, судалгаа явуулах уу, ашигт малтмал явуулах уу, эсвэл төлөвлөгөөг батлах ёстой юу, үгүй юу тухай ерөөсөө хууль дээр зохицуулчихсан зүйл байхгүй. Үнэхээр хохирч байгаа гэж үзэж байгаа бол тухайн байгууллагаас хохирлоо нэхэмжилж аваарай. Ашигт малтмалын тухай хуульд орон нутаг чинь тусгай хамгаалалтад авах эрхтэй байгаа. Хэдийгээр танай байгууллага тусгай зөвшөөрөл олгосон байгаа ч гэсэн Ашигт малтмалын тухай хуулиараа эрхийг нь олгоод өгчихсөн. Хурал эрхийнхээ дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг. Харин үүнтэй холбогдуулаад хурлаас юм уу, засаг даргаас хэн нь буруутай гэж үзэж байгаа юм. Хохирлоо хоорондоо зохицоод аваарай эсвэл шүүхээрээ аваарай гэсэн л хууль зүйн зохицуулалттай. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “******* *******” ХХКомпани нь *******-******* сумын Засаг даргад холбогдуулан “******* *******” ХХК-ийн Булган аймгийн *******-******* сумын “Тахилт” нэртэй газарт орших ХҮ-022286 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, 122.03 гектар талбайд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан *******-******* сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг “*******-******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолыг хүчингүй болгох” гэж нэмэгдүүлж, шүүх хуралдаанд дээрх шаардлагаа “маргаан бүхий 10 дугаартай тогтоолоос “******* дизайн” ХХКомпанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох” гэж тодруулсан.
  3. Нэхэмжлэгч нь:
  • байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, сумын Засаг даргаар батлуулахаар хүргүүлсэн боловч Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгосон талбайг орон нутгийн хамгаалалтад авсан гэх үндэслэлээр баталж өгөхгүй татгалзаж байгаа нь хууль бус бөгөөд бидний хуулиар олж авсан эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй,
  • сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн газрыг орон нутгийн тусгай хамагаалалтад авах тогтоолыг гаргахдаа өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлж, манайд мэдэгдээгүй, сонсон ажиллагаа хийлгүйгээр хууль зөрчиж гаргасан” гэж;
  1. Хариуцагч Засаг дарга нь:
  • тус газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүчинтөгөлдөр шийдвэрийг Засаг дарга хүчингүй болгох эрх хэмжээ, хууль зүйн үндэслэл байхгүй,
  • тусгай зөвшөөрөл бүхий газар орчимд амьдардаг иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулахад иргэдийн 100 хувийн саналаар “төлөвлөгөө”-г батлахгүй гэж шийдвэрлэсэн тул байгаль орчны төлөвлөгөөг баталж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох боломжгүй” гэж,
  1.  Хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь:
  • “маргаан бүхий тогтоолыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд, сумын Засаг дарга болон газрын даамал нараас ирүүлсэн судалгаа саналын дагуу хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар гаргасан нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргаж байна.
  1. Хэргийн үйл баримтын талаар. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг маргаан бүхий үйл баримтууд болсон цаг хугацааны дарааллаар нь судлан үзэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Үүнд:
    1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “...геофизикийн суурь судалгаа зөвлөгөө өгөх, геологийн суурь судалгаа зөвлөгөө өгөх” зэрэг үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүртгүүлсэн, регистрийн 6562736, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000278235 дугаарууд бүхий гэрчилгээтэй хуулийн этгээд ба Цэнд-Аюушийн ******* захирлаар бүртгэгдсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 22 дугаар хуудас/ 
    2. Тус компани нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ХV-022286 дугаартай “АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-өөр Булган аймгийн *******-******* сумын “Тахилт” нэртэй газарт орших 122.03 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг дуусталх хугацаагаар буюу 3 жилийн хугацаагаар ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг авчээ. /хэргийн 1 дүгээр хавтас 32 дугаар тал/ 
    3. Нэхэмжлэгч компани нь 2023 оны 04 дүгээр сард дээрх тусгай зөвшөөрлийг авч, 2024 оны 06 дугаар сард Булган аймгийн *******-******* сумын Засаг дарга /цаашид *******-******* сумын Засаг дарга”, эсхүл “Засаг дарга” гэх/ -д хандан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” батлуулах хүсэлт гаргаж байсан бөгөөд уг хүсэлтийг эс хангаснаас үүдэн шүүхэд маргаан үүсгэснийг тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 158/ШШ2024/0023 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тиймээс шүүхийн шийдвэр гарснаас хойшхи үйл баримтуудад холбогдох нотлох баримтуудыг тусгая.  
    4. “******* *******” ХХКомпани нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 24/014 дугаартай “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө хянуулах тухай” албан бичгийг холбогдох төлөвлөгөөний төслийн хамт хаяглан хүргүүлснийг *******-******* сумын Засаг дарга мөн өдөрт нь хүлээн авсан болох нь уг албан бичигт бичсэн огноогоор тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтас 126-151 дүгээр тал/
    5. Харин Засаг дарга нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01/373 дугаартай албан бичгээр “******* *******” ХХК-аас хүргүүлсэн “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” /цаашид “төлөвлөгөө” гэх/-г хянаж, санал тусган төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллах хүсэлтийг Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт гаргасан байх ба тус Газар нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/354 дугаартай албан бичгээр төлөвлөгөөг “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу боловсруулж ирүүлэхийг мэдэгдсэн хариуг өгчээ. /хэргийн 1 дүгээр хавтас 152, 154 дүгээр тал/   
    6. “******* *******” ХХК нь Засаг даргад хаяглан 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 24/015,  08 дугаар сарын 15-ны өдрийн 24/016 дугаартай албан бичгүүдээр дээрх төлөвлөгөөг баталж ирүүлэхийг хүссэн хүсэлтүүдийг илгээж байсан ба мөн оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 24/017 дугаартай албан бичгээр төлөвлөгөөний загварыг дахин хүргүүлж буйгаа илэрхийлсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 153, 155, 156 дугаар талууд/
    7. *******-******* сумын Засаг даргаас Булган аймгийн Байгаль орчны газарт хаягласан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/439 дугаартай албан бичигт “******* *******” ХХКомпаниас ирүүлсэн төлөвлөгөөг хянан, хариу санал ирүүлэхийг хүсээд, төлөвлөгөөний загварыг хавсаргасан талаар тусгажээ. /хэргийн 1 дүгээр хавтас 157 дугаар тал/  
    8. Мөн Засаг дарга нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/443 дугаартай албан бичгээр “******* *******” ХХК-нд хандан төлөвлөгөөг холбогдох журамд нийцүүлэн ирүүлэхийг мэдэгдсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 159 дүгээр тал/
    9. Харин “******* *******” ХХКомпани нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24/018 дугаартай албан бичгээр төлөвлөгөөг 3 хувь хавсарган хүргүүлснийг батлуулахыг хүсч буйгаа Засаг даргад илэрхийлсэн байх ба мөн оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24/019 дугаартай албан бичгээр хариуг шаарджээ. /хэргийн 1 дүгээр хавтас 158, 160 дугаар тал/  
    10. Булган аймгийн Байгаль орчны газрын 1/502 дугаар бүхий “...Тахилт нэртэй XV-022286 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайн 2024 онд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгах санал байхгүй...” гэх бичвэртэй албан бичгийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргаж, *******-******* сумын Засаг даргад хүргүүлсэн байх ба түүн дээр “ЗДТГ-т. Төлөвлөгөөнд тусгах саналын талаар “Иргэний танхим”-д зохион байгуулах. 2024.11.18”, “Холбогдох байгууллагатай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулах. XI/25” гэх бичвэрүүдийг гараар бичин, гарын үсгүүд тайлалгүйгээр зурсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 85 дугаар тал
    11. Булган аймгийн *******-******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хуралдаанаараа хэлэлцэн 10 дугаартай тогтоолыг гаргасны 2-т “Тахилт орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах хугацааг 2024 оны 12-р сарын 31-ний өдрөөс 2044 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл 20 жилийн хугацаатай тогтоосугай” гэжээ.
    12. *******-******* сумын Засга дарга нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/551 дугаартай албан бичгээр “...Тээл 4 дүгээр багийн Тахилт орчмын 11464.53 га газрыг ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ...10 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тул бүртгэж өгнө үү...” гэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан. /хэргийн 1 дүгээр хавтас 27 дугаар тал/
    13. Ашигт малтмал, газрын тосны газраас “...10 дугаар тогтоолуудыг ...Уул уурхайн кадастрын системд бүртгэв” гэсэн хариуг ирүүлсэн. /хэргийн 1 дүгээр хавтас 28 дугаар тал/
    14. Булган аймгийн *******-******* сумын Тээл 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн Хурлын хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болж, уг хуралдаанаар нэхэмжлэгч “******* дизайн” ХХКомпанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний талаар хэлэлцсэн болох нь мөн өдрийн 08 дугаартай хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, /хэргийн 1 дүгээр хавтас 231-234 дүгээр тал/
    15. Дээрх хуралдаанаас 08 дугаартай тогтоол гарч, уг тогтоолын 1 дүгээрт “Байгалийн өвөрмөц тогтоц, ховор амьтан ургамал, рашаан ус бүхий хамгаалах шаардлагатай экологийн хувьд чухал ач холбогдолтой Тахилт орчмын 11464,53 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг дэмжсүгэй” гэжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 235 дугаар тал/
    16. *******-******* сумын Засаг дарга нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/27 дугаартай албан бичгээр нутгийн иргэдээс төлөвлөгөөг батлахгүй байх шаардлага ирүүлсэн гэх агуулгыг тусган төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг нэхэмжлэгчид өгсөн байна. /хэргийн 1 дүгээр хавтас 86 дугаар тал/
    17. “******* *******” ХХКомпани нь *******-******* сумын Засаг даргад хаягласан 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 25/003, мөн оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 25/006 дугаартай албан бичгүүдээр “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулах хүсэлтээ илэрхийлж байжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 87-88 дугаар тал/
    18. *******-******* сумын Засаг дарга нь “******* *******” ХХКомпаниас гаргасан дээрх хүсэлтүүдийн хариуд 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 дугаартай албан бичгээр төлөвлөгөөг батлах боломжгүй болсон шалтгааныг мэдэгдсэн агуулга бүхий хариуг өгсөн байх ба нэхэмжлэгч нь Булган аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан.  /хэргийн 1 дүгээр хавтас 23 дугаар тал/
    19. Булган аймгийн Засаг даргаас 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/1017 дугаартай “******* *******” ХХКомпанийн “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 2025 онд хэрэгжүүлэх хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлах эсэхийг судалж, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдье” гэх албан бичгийг *******-******* сумын Засаг даргад хүргүүлснийг хариуцагч хүлээн авснаас хойш нэхэмжлэгчид хариу өгөөгүй тул нэхэмжлэгч талаас маргаан үүсгэсэн. /хх-ийн 29 дугаар тал/
    20. Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 дугаартай маргаан бүхий албан бичигт “...Танай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь “Орон нутгийн тусгай хамгаалалт”-д орсон тул “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлах боломжгүй болсныг мэдэгдэж байна” гэжээ.
    21. Нэхэмжлэгчээс дээрх албан бичигт дурдсан “орон нутгийн тусгай хамгаалалт”-д авах тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн *******-******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар татан маргаан үүсгэсэн.
    22. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын 1 дүгээр заалтад “Байгалийн өвөрмөц тогтоц, ховор амьтан ургамал, рашаан ус бүхий хамгаалах шаардлагатай экологийн хувьд чухал ач холбогдолтой Тахилт орчмын 11464.53 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсугай” гэжээ.
    23. *******-******* сумын ИТХурлын тогтоолд дурдсан “Тахилт” нэртэй газарт нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг этгээд байх ба өөрийн эзэмшил бүхий газар нь орон нутгийн тусгай хамгаалалтад орсон нь “хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгаа” гэх үндэслэлээр уг тогтоолын холбогдох хэсэг буюу нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий талбайтай давхацсан хэсгийг хүчингүй болгох шаардлага гарган маргаж байна.
  2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  3. Нэхэмжлэлийн “*******-******* сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Засаг даргад даалгах” шаардлагын тухайд:
    1.  Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд аймаг, сумын Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байх ба 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах” бүрэн эрхийг сумын Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан бол мөн хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг тодорхойлжээ. Тухайлбал: Мөн зүйлийн 35.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана”, 35.2.2-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан” гэсэн бол мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум...-ийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум...ийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж тус тус хуульчилсан.
    2. “******* дизайн” ХХК нь XV-022286 дугаарын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгах асуудлыг Булган аймгийн байгаль орчны хяналтын алба болон *******-******* сумын Засаг дарга нартай зөвшилцөн, төлөвлөгөөг боловсруулах, боловсруулсан төлөвлөгөөгөө сумын Засаг даргад хүргүүлэн, батлуулах үүрэгтэй байна.
    3.  Төлөвлөгөө нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах гэж заасан шаардлагыг хангасан байх учиртай.
    4.  Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум...ийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3...-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэжээ.
    5.  Дээрх хэсгийн “...хянан баталж,...хүргүүлнэ” гэх хэсэг нь сумын Засаг даргад “******* дизайн” ХХК байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд өөртэй нь болон байгаль орчны хяналтын албатай зөвшилцсөн асуудлыг бүрэн гүйцэт, алдаа мадаггүйгээр тусгасан эсэхийг хянасны эцэст түүнийг батлах эсэхийг шийдвэрлэх эрхийг олгосон зохицуулалт байна. Мөн сумын Засаг дарга нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн төлөвлөгөөг хянаад баталсан бол уг төлөвлөгөөг буцаан хүргүүлэх үүргийг хүлээх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлөвлөгөөнд тусгахаар зөвшилцөж тохиролцсон асуудлыг бүрэн гүйцэд тусгаагүй, эсхүл утга агуулгын хувьд өөрөөр тусгасан гэхчилэн нөхцөл байдал илэрвэл сумын Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн уг төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхтэй байна.
    6.  Зүй нь “******* дизайн” ХХКомпани нь XV-022286 дугаарын тусгай зөвшөөрлийг авсан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 30 хоног буюу 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дотор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө сумын Засаг даргад хүргүүлэн, батлуулсан байх үүрэгтэй байжээ.
    7.  Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад тус компани нь *******-******* сумын Засаг даргаар өөрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайдаа 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулах харилцаатай холбогдуулан үүсгэсэн маргааныг шүүх 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай шийдвэрээрээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. /хэргийн 2 дугаар хавтас 126-134 дүгээр тал/  
    8.  Тиймээс нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан өдрийн дараа өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тухайн төлөвлөгөөгөө *******-******* сумын Засаг даргад хүргүүлсэн боловч тухайн төлөвлөгөөг “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-д нийцүүлэн ирүүлэхийг мэдэгдэн, батлаагүйн улмаас нэхэмжлэгч нь мөн оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлөвлөгөөгөө дахин хүргүүлжээ.
    9.  *******-******* сумын Засаг дарга уг төлөвлөгөөнд тусгах саналыг бүрдүүлэх зорилгоор хандсан Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “төлөвлөгөөнд тусгах санал байхгүй” гэх хариуг, *******-******* сумын Тээл 4 дүгээр багийн иргэдээс “татгалзсан” хариуг тус тус авсны эцэст 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг нэхэмжлэгчид өгсөн болох нь Булган аймгийн Байгаль орчны газрын 1/502 дугаарын албан бичиг, Тээл 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны тэмдэглэл болон хариуцагчийн 2025 оны 01/27 дугаартай албан бичгээр тус тус нотлогдов.  
    10.  Ийнхүү хариуцагчаас “******* дизайн” ХХКомпанийн 2024 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуг хүсэлт гаргасан онд нь бус, хуанлийн дараа жил болох 2025 оны 01 дүгээр сарын 16-нд өгчээ. Нэхэмжлэгчээс дээрх татгалзсан хариуг хүлээн аваад маргаан үүсгээгүй, гомдол гаргаагүй байна.  
    11.  Хууль тогтоогч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэх зохицуулалтыг оруулж, уг хэсэгт хамаарах 2 заалтыг баталсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд энэ төрлийн маргааныг шийдвэрлэх харилцаатай холбогдох зохицуулалтыг тусгаагүй.  
    12.  Тиймээс энэ төрлийн маргаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалт хэрэглэгдэнэ.
    13.  “******* дизайн” ХХКомпани XV-022286 дугаарын тусгай зөвшөөрлийн талбайдаа 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг нь батлахаас татгалзсан *******-******* сумын Засаг даргын хариуг хамгийн сүүлийн байдлаар 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01/27 дугаартай албан бичгээр авсан байх тул мөн өдрөөс түүний гомдол гаргах хөөн хэлэлцэх 30 хоногийн хугацаа тоологдож эхлэх бөгөөд уг хугацаа 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусчээ. Тодруулбал: Нэхэмжлэгчийн XV-022286 дугаарын тусгай зөвшөөрлийн талбайдаа хэрэгжүүлэх 2024 оны төлөвлөгөөг нь батлаагүй *******-******* сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан маргаан үүсгэх хуульд заасан хугацаа шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргахаас өмнө дууссан байна.
    14. Нэхэмжлэгч нь 2025 оны 02 болон 03 дугаар саруудад *******-******* сумын Засаг даргаас тухайн төлөвлөгөөг баталж өгөхийг шаардсан албан бичгүүдийг хүргүүлж байсан байх ба хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 дугаартай албан бичгээр төлөвлөгөөг батлах боломжгүй болсон шалтгааны талаар мэдэгдсэн агуулга бүхий албан бичгийг өгснөөр тэрээр Булган аймгийн Засаг даргад хандан гомдол гаргаж, аймгийн Засаг дарга нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/1017 дугаартай албан бичгийг *******-******* сумын Засаг даргад хүргүүлсэн байдаг.
    15.  Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж хуульчилсан.
    16.  Дээрх хуулийн зохицуулалтаас харахад хариуцагч сумын Засаг дарга нь “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг” хүлээн авснаас хойш шийдвэрлэх /батлах/ хугацааг нарийвчлан заасан байх ба нэхэмжлэгч өөрийн төлөвлөгөөг хүргүүлсний дараа хариуцагчийг хуульд заасны дагуу батлах үйл ажиллагаа явуулахыг шаардах эрх үүснэ. Гэтэл нэхэмжлэгч нь 2025 оны төлөвлөгөөгөө боловсруулан *******-******* сумын Засаг даргад хүргүүлээгүй болох нь тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эх баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.
    17. Иймд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүйг гаргаж, “******* дизайн” ХХКомпанийн 2025 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд хянаагүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж буруутгах үндэслэлгүй ба түүнд хүргүүлээгүй “төлөвлөгөө”-г батлахыг даалгах боломжгүй юм.
    18.  Түүнчлэн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүсч буй Булган аймгийн *******-******* сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/201 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг нь “******* дизайн” ХХКомпаниас XV-022286 дугаарын тусгай зөвшөөрөл бүхий 122.03 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа хэрэгжүүлэх “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахаас татгалзсан агуулга илэрхийлэгдээгүй. Тодруулбал: Уг албан бичиг нь нэхэмжлэгчид тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг  батлахаас татгалзсан хариуг өмнө өгч байсан гэдгийг дурдаж, тусгай зөвшөөрөл бүхий газар нь орон нутгийн тусгай хамгаалалтад авагдсаныг мэдэгдсэн агуулгатай байна.
    19.  Тиймээс уг албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул түүнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
  4. Нэхэмжлэлийн “*******-******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн маргаан бүхий 10 дугаартай тогтоолоос “******* дизайн” ХХКомпанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох” шаардлагын тухайд:
    1. Маргаан бүхий тогтоолоор Булган аймгийн *******-******* сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “Тахилт” орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хугацааг 2024 оны 12-р сарын 31-ний өдрөөс 2044 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл 20 жилийн хугацаатай тогтоож шийдвэрлэсэн байдаг.
    2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйл /Хурлын шийдвэр/-ийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйл /Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх/-ийн 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйл /Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх/-ийн 28.3-т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” гэж тус тус хуульчилсан.
    3. *******-******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит 3 дугаар хуралдааны товыг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тогтоож, уг хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан болох нь сумын ИТХурлын Зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай тэмдэглэлээр нотлогдов. /хэргийн 2 дугаар хавтас 28-30 дугаар тал/
    4. Тодруулбал Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд “Сумын Засаг дарга О.Далайцэрэнгээс: Тээл багийн ...”Тахилт” хэмээх нэршил бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэххийг уламжилсан...энэ асуудлыг төлөвлөгөөнд тусгуулах санал оруулж байна” гэжээ.
    5. Дээрх сумын Засаг даргын ИТХурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулахаар гаргасан саналд үндэслэж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусган баталсан ИТХурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/15 дугаартай захирамж, 2024 оны 12 дугаар сарын 30, 31-ны өдөр хуралдсан ИТХурлын ээлжит 3 дугаар хуралдааны 03 дугаартай тэмдэглэлээс харахад хариуцагч сумын ИТХурал нь “Тахилт” орчмын газрыг тусгай хамгаалалтад авах шийдвэрийг хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон төлөөлөгчийн олонхийн саналаар баталсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “хариуцагч ИТХурал нь маргаан бүхий 10 дугаартай тогтоолыг гаргахдаа “Тахилт” орчмын газрын хил заагыг тогтоогоогүй, тусгай хамгаалалтад авах талаар Засаг даргаас өргөн мэдүүлээгүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан” гэх тайлбар няцаагдав. /хэргийн 2 дугаар хавтас 31, 43-81 дүгээр тал/
    6. Хариуцагч сумын ИТХурал нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/03 дугаартай “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” тогтоол, түүний хавсралт “Булган аймгийн *******-******* сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний зургийн эмхэтгэл”-ийн 11.12-т “Тусгай хамгаалалттай газрын төлөвлөгөө”-нд тусгагдсан Тээл багийн нутаг дэвсгэрт байрших “Мухар хөндий”, “Тахилтын эх” нэршилтэй газрын зураг болон Тээл багийн  Иргэдийн нийтийн Хурлын шийдвэр, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Тахилт” орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий 10 дугаартай тогтоолыг гаргасан нь хууль зөрчөөгүй, холбогдох хуулийн зохицуулалтад нийцсэн байна. /хэргийн 2 дугаар хавтас 83, 86 дугаар талууд/
    7.  Мөн нэхэмжлэгчээс хариуцагч сумын ИТХурал нь маргаан бүхий 10 дугаартай тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэж маргасан.
    8. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус заажээ.
    9.  Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрхтэй”, Байгаль орчны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” журмын 3 дугаар зүйлийн 3.3-т “Орон нутгийн хамгаалалтад  авсан  газар нутагт дараахь дэглэмийг хэрэгжүүлж болно” гээд 3.3.5-д “судалгаа шинжилгээний ажил явуулах,  сонгосон талбайд ашигт малтмалын хайгуул хийх” гэжээ.
    10. Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ба түүний хайгуулын талбайг хамарсан газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэр /тогтоол/ нь дээрх хууль болон журамд заасны дагуу нэхэмжлэгчийн хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхийг хөндөхгүй тул нэхэмжлэгчийг шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг, сонирхол хөндөгдөж болзошгүй этгээд гэж тодорхойлохгүй. Өөрөөр хэлбэл сумын ИТХурлын маргаан бүхий 10 дугаартай тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нутагт нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай хамаарч байгаа хэдий ч нэхэмжлэгчийн хайгуулын үйл ажиллагаанд саад учруулахгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхгүй тул “******* дизайн” ХХКомпанид шийдвэр гаргахаас өмнө хуульд заасан сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.  
    11. Түүнчлэн нэхэмжлэгч талаас “дээрх маргаан бүхий 10 дугаартай тогтоол нь нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуульд заасан онцгой эрхийнхээ хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхэд халдаж байна” гэж мэтгэлцэж байх боловч “******* дизайн” ХХКомпанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дуусахаар байна.
    12. Эрх бүхий захиргааны байгууллага, нэхэмжлэгч нарын хооронд  “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах” болон цаашид “ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх”-тэй холбогдох харилцаа үүсээгүй /эхлээгүй/ байхад шүүх нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гарна гэдгийг урьдчилан таамаглаж, дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5, 38 дугаар зүйлийн 38.1.3,  38.2-т заасныг тус тус баримтлан “******* дизайн” ХХКомпаниас *******-******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буцаан олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ