Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 314/ШШ2025/00350

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, **** тауэр, 15 давхарт байрлах “*********” ХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Өвөрхангай аймгийн ********* сумын ** дүгээр багийн ********* гэх газар оршин суух хаягтай ********* овгийн *********ын *********д хол*********ох

Зээлийн гэрээний үүрэгт 17,582,140.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “*********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Зээлдэгч Ө.********* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-06-09-нд 6000205133 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 13,000,000 төгрөгийн зээлийг 1.9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 6000208711 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 6,720,000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000205133 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 10,659,943 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 822,935.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,878.46 төгрөг, 6000208711 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 5,544,431.8 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 504,461.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,490.11 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 17,582,140.62 төгрөгийг зээлдэгч Ө.*********ээс гаргуулж өгнө үү.” гэжээ.  

Хариуцагч Ө.********* нь шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие “*********”-ны нэхэмжилсэн 17,582,140.62 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сараас эхэлж 10 сарын хугацаанд сар бүрийн 30-нд төлж барагдуулна. Тус мөнгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч  “*********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан тайлбартаа “...”*********” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.*********д хол*********ох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сараас эхэлж 10 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр төлж барагдуулах, мөн төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарт тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч  “*********” ХК нь хариуцагч Ө.*********ээс зээлийн гэрээний үүрэгт 17,582,140.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.********* нь “*********” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 17,582,140.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*********” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө.*********ээс зээлийн гэрээний үүрэгт 17,582,140.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,860.70 төгрөгийн тавин хувь болох 122,930.35 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 122,930.35 төгрөг, хариуцагч Ө.*********ээс 122,930.35 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*********” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ