Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 314/ШШ2025/00346

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, *** тауэр, ** давхарт байрлах “*********” ХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Өвөрхангай аймгийн ********* сумын ****** дүгээр багийн **** дүгээр гудамжны 16 тоотод оршин суух, ********* овгийн *********ийн *********д холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 15,298,293.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “*********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000197896 тоот цахим гэрээний үүрэгт 15,281,293.96 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 15,298,293.96 төгрөгийг зээлдэгч А.*********гаас гаргуулж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч А.********* нь шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие 2024.05.30-ны өдөр *********наас 17,000,000 төгрөгийн зээл авсан ба 2025.02.20-ны өдрөс хойш төлөлт хийгээгүй. *********наас нэхэмжилсэн 15,298,293.96 төгрөгийн хүлээн зөвшөөрч байна. Тус зээлийг 10 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025.06.10-ны өдөр 520,000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2025.07.10-ны өдөр 520,000 төгрөг, 2025.07.25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2025.08.10-ны өдөр 520,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2025.09.10-ны өдөр 520,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2025.10.10-ны өдөр 520,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2025.11.10-ны өдөр 520,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2025.12.10-ны өдөр 520,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026.01.10-ны өдөр 520,000 төгрөг, 2026.01.25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026.02.10-ны өдөр 520,000 төгрөг, 2026.02.25-ны өдөр 1,000,000 төгрөг,  2026.03.10-ны өдөр 520,000 төгрөг, 2026.03.25-ны өдөр 1,098,293.96 төгрөг төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

Нэхэмжлэгч  “*********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан тайлбартаа “...*********” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.*********д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж бйгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сараас 2026 оны 03 дугаар сар хүртэл сар бүрийн 10-ны өдөр 520,000 төгрөг, сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,098,293.96 төгрөг төлж барагдуулахаар хариу тайлбарт тусгасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч  “*********” ХК нь хариуцагч А.*********гаас зээлийн гэрээний үүрэгт 15,298,293.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.********* нь “*********” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 15,298,293.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сараас 2026 оны 3 дугаар сар хүртэлх 10 сарын хугацаанд төлөхөөр  хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*********” ХК нь хариуцагч А.*********гаас зээлийн гэрээний үүрэгт 15,298,293.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,441.47 төгрөгийн тавин хувь болох 117,220.7 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 117,220.7 төгрөг, хариуцагч А.*********гаас 117,220.7 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*********” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ