| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/00451/И |
| Дугаар | 316/ШШ2025/00431 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 316/ШШ2025/00431
| 2025 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 316/ШШ2025/00431 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах, ******* банк ХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй;
М.*******ийг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банк Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Мөнхжаргал овогтой ******* /РД:*******/ нь ХААН Банкны ******* тооцооны төвөөс 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.
Зээлдэгч М.******* нь ХААН Банкны ******* тооцооны төвөөс 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/55469561 тоот зээлийн гэрээ, БГХ/55469561 тоот барьцааны гэрээ байгуулан 8,618,000.00 /найман сая зургаан зуун арван найман мянган төгрөгийн цалингийн зээл аваад 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 7,607,385.52 /долоон сая зургаан долоон мянга гурван зуун наян тав төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 1,294,030.96 /нэг сая хоёр зуун ерэн дөрвөн мянга гучин төгрөг ерэн зургаан мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 33032.00 /гучин гурван мянга гучин хоёр/ төгрөг буюу нийт 8,934,448.48 /найман сая есөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг дөчин найман мөнгө төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Нийт зээлийн үлдэгдэл нь 8,934,448.48 /найман сая есөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг болно. М.******* нь ХААН Банкнаас зээл авах үед Сэлэнгэ аймаг ******* сум 2-р баг ******* гудамж 9-******* тоот хаягт бүртгэлтэй байсан ба Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягт оршин суудаггүй, оршиг суугаа газар тодорхойгүй учир 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 316/ШЗ2025/00358 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон иймд зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус бүртгэлтэй утас холбогдох боломжгүй байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэг авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* банк ХК-ийн Сэлэнгэ салбар нь М.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: ХААН Банкны ******* тооцооны төвөөс 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/55469561 тоот зээлийн гэрээ, БГХ/55469561 тоот барьцааны гэрээ байгуулан 8,618,000.00 /найман сая зургаан зуун арван найман мянган төгрөгийн цалингийн зээл аваад 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 7,607,385.52 /долоон сая зургаан долоон мянга гурван зуун наян тав төгрөг тавин хоёр мөнгө/ төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 1,294,030.96 /нэг сая хоёр зуун ерэн дөрвөн мянга гучин төгрөг ерэн зургаан мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 33032.00 /гучин гурван мянга гучин хоёр/ төгрөг буюу нийт 8,934,448.48 /найман сая есөн зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин найман төгрөг дөчин найман мөнгө төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч зээл авах үедээ Сэлэнгэ аймаг ******* сум 2-р баг ******* гудамж 9-******* тоот хаягт амьдарч байгаад хаягаа өөрчлөн, түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 316/ШЗ2025/00358 дугаартай шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудаар тогтоогдож байна.
Иймд ******* банк Сэлэнгэ салбарын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох М.******* эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг ******* сум 2-р баг ******* гудамж 9-******* тоотод хаягийн бүртгэлтэй Хар Х******* овогт Х*******ын /РД:РИ97041915/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Х.г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ******* банк Сэлэнгэ салбарт мэдэгдэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ