Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 314/ШШ2025/00335

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн **** сумын *** дугаар багийн **** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай ********* овгийн *********гийн *********ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар багийн **** дүгээр байрны *** дугаар орцны *** тоотод оршин суух, *********ын *********д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,110,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 4,000,00 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 хоногийн хугацаатай *********а овогтой *********д зээлсэн. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 790,000 төгрөг буцаан өгсөн. Үлдэгдэл 9,110,000 төгрөгийг удаа дараа сануулсан боловч одоог хүртэл өгөөгүй учир миний хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Д.********* шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие *********ын ********* нь 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б.********* ахаас 9,110,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Санхүүгийн боломжгүйн улмаас заасан хугацаанд төлж чадаагүй болно. Иймээс график гаргаж 06, 07, 08 дугаар сард хувааж төлж барагдуулна гэдгээ тайлбар хийж байна. 06 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 07 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөгийг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 3,110,000 төгрөгийг төлж барагдуулах болно.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.********* шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...Миний бие Д.********* нь хариуцагч *********ийн гаргасан 2025 оны 06 сарын 25, 07 сарын 25, 08 дугаар сарын 25-нд хувааж төлөхөөр тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Д.********* нь хариуцагч Д.*********д холбогдуулан 9,000,0000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.********* нь нэхэмжлэгч Д.*********ийн нэхэмжилсэн 9,110,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгч Д.********* зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*********ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*********д холбогдох 9,110,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийн тавин хувь болох 79,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 79,475 төгрөг, хариуцагч Д.*********эс 79,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*********ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

              ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ