Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 662

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл би, “Б*******” ХХК-ийн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын Улсын байцаагч Б.Х*******ийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Барилгын угсралтын ажлыг түр зогсоох тухай 02-07-85/344 тоот актыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын улсын байцаагч Б.Х*******т холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн төлөөлөгч Юн Кён Ну шүүхэд ирүүлсэн “Нэхэмжлэлээс татгалзах тухай” хүсэлтдээ: ““Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, улсын байцаагч Б.Х*******т холбогдох маргаан тус шүүхэд хянагдаж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт заагдсан эрхийн хүрээнд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Энэ нь хуульд заагдсан нэхэмжлэгчийн бүрэн эрхэд хамаарна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу “Б*******” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах ...”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж тус тус заасныг нэхэмжлэгчид тайлбарлахад нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ дэмжсэн байх тул нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын Улсын байцаагч Б.Х*******ийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Барилгын угсралтын ажлыг түр зогсоох тухай 02-07-85/344 тоот актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын Улсын байцаагч Б.Х*******ийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Барилгын угсралтын ажлыг түр зогсоох тухай 02-07-85/344 тоот актыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын улсын байцаагч Б.Х*******т холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Б*******”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                                           А.САРАНГЭРЭЛ