Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 314/ШШ2025/00334

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, **** дүүрэг, ****  дугаар хороо, *****ын талбай-2, **** тауэр, ***-р давхарт байрлах “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, *********ы *********т холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 450,467.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “*********” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хариуцагч *********ы ********* нь “*********” ХХК-тай дараах гэрээ байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-03-12-ны өдөр 2099706 тоот ********* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ********* аппликейшнаар дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2099706 тоот ********* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 307,800 төгрөг, үндсэн хүүнд 129,618.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,048.94 төгрөг, нийт 450,467.88 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 

Хариуцагч У.********* шүүхэд гаргасан тайлбартаа “...********* ХХК-ийн нэхэмжилсэн 450,467.88 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 10-нд 200,000 төгрөгийг, 07 дугаар сарын 05-нд үлдэгдэл 250,467.88 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.

 

Нэхэмжлэгч  “*********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан тайлбартаа “...Хариуцагч У.*********ын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг 2 хувааж 2025.06.10, 2025.07.05-нд тус тус төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч  “*********” ХХК нь хариуцагч У.*********аас зээлийн гэрээний үүрэгт 450,467.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.********* нь “*********” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 450,467.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 10-нд 200,000 төгрөгийг, 2026 оны 07 дугаар сарын 05-нд 250,467.88 төгрөгийг төлөхөөр хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.*********аас зээлийн гэрээний үүрэгт 450,467.88  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,164 төгрөгийн тавин хувь болох 7,082 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 7,082 төгрөг, хариуцагч У.*********аас  7,082 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ