Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 314/ШШ2025/00333

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, *****, **** тауэр, *** давхарт байрлах “*********” ХХК-ийн, нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ********* сумын *** дугаар багийн ********* гэх газар оршин суух, *********ийн *********т холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 2,172,574.96 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хариуцагч Ю.********* нь “*********” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ2024011606730 тоот гэрээний дагуу Samsung A54 256GB маркийн гар утсыг нийт 1,438,000 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул хариуцагч Ю.*********аас 2,172,574.96 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ю.********* шүүхэд гаргасан тайлбартаа “...********* овогтой ********* миний бие нь *********-ийн нэхэмжилсэн нийт 2,172,574.96 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...”Хариуцагч Ю.********* нь 2025 оны 09 дүгээр сарын 01-нд 2,172,574.96 төгрөгийг төлж дуусгахаар тохиролцсон тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “*********” ХХК нь хариуцагч Ю.*********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,172,574.96 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.********* нь нэхэмжлэгч “*********” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,172,574.96 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ю.*********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,172,574.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,711 төгрөгийн тавин хувь болох 24,855.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 24,855.5 төгрөгийг, хариуцагч Ю.*********аас 24,855.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*********” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

              ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ